Латвийн агаарын орон зайд хоёр дрон нэвтэрсэнтэй холбоотой дуулиан шуугиан дэгдсэний дараа тус улсын Батлан хамгаалахын сайд Андрис Спрудс огцорчээ. Эдгээр дроныг Орос дахь байг онохоор Украинаас хөөргөсөн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа тухай телевизийн LSM суваг мэдээлсэн байна.
“Латвийн армийг улс төрийн маргаанд татагдан оруулахгүйн тулд миний бие сайдын албан тушаалаас огцрох шийдвэр гаргалаа” хэмээн А.Спрудс мэдэгдсэн байна.
Саяхан Латвийн Ерөнхий сайд Эвика Силиня мэдэгдэхдээ, Батлан хамгаалах сайд итгэл алдсаныг дурдаад түүнээс огцрохыг шаарджээ. “Дронтой холбоотой асуудал үүссэн нь армийн удирдлага агаарын орон зайг аюулгүй байлгана гэсэн амлалтаа биелүүлж чадахгүй байгааг харууллаа” гэж тэрбээр хэлэв.
Болсон явдлыг дурдвал, тавдугаар сарын 7-нд шилжих шөнө Оростой залгаа хилийн зүгээс хоёр дрон нисэн ирж, нэг нь Резекне дэх нефть боловсруулах үйлдвэрийн орчимд унасан байна.
Сайд Спрудсийн үзэж байгаагаар, дронуудыг Орос дахь байг устгахаар Украинаас хөөргөсөн байж магадгүй бөгөөд Украин улс өөрийгөө хамгаалах, Орос дахь байнуудад цохилт өгөх эрхтэй ажээ. Өмнө нь Украины дронууд Финланд болон Балтийн орнуудын агаарын орон зайд нэвтэрч байв. Саяхан Эстонийн Батлан хамгаалахын сайд Ханно Певкур мэдэгдэхдээ, дронуудаа сайтар хянахыг Украинд уриалжээ.
Б.Адъяахүү
Баасан - 06 сарын 26,
2026

Сэтгэгдэл4
Татаасын ядарсан улс байдаг. Улс ч гэж дээЕХ ашиглах нөөцдөө авсан тоглоом
Энэ 1 ийм үхэж байгаа балтийн өчүүхэн жижиг гурвалыг хойдын 3 жижиг янхан гэж эзэд нь цоллодог Хөөрхөн гээчийн хуцаж байг гээд бүгд өхөөрдөж байтал трамп гарч ирээд 3-ланг нь хоолны муусайн сав гээд нато-с хөөж далдруулсан Учир нь оросын эсрэг хуцалт улилт болгонд нь арвин их зоосоор шагнал өгсөөр бүүр давруулчихсан байсан
Өөрсдөө бид эднээс нэг их дээрдэхгүй юмнууд байж бусдыг хэлээд яахавдэ
Өөрсдөө бид эднээс нэг их дээрдэхгүй юмнууд байж бусдыг хэлээд яахавдэ