19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үед дэлхий дахинд өрнөж байсан олон хувьсгалт тэмцлүүд, тэр дундаа хөрш зэргэлдээ Хаант Оросод өрнөсөн хувьсгал, 1911 оны Хятадын Синьхайн хувьсгал зэрэг нь Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эхлэхэд хүчтэй нөлөөлж, Манжийн дарлалд 220 жил нухлагдсан Монголчууд “ Монгол овогтон бүгдээрээ нийлж манжийн дарлалаас өөрсдийгөө чөлөөлж хэтдээ Их монгол улсаа сэргээн тогтноож шашин төрөө мандуулах” гэсэн уриан дор Манж- Хятадын ноёрхлын эсрэг дээр доргүй идэвхийлэн тэмцэж эхлэв.
Энэхүү тэмцэл нь өрнийн орнуудад капитализм эрчимтэй хөгжиж, манжийн эзэмшил нутагт нөлөөгөө тогтоох бодлого явуулж эхэлсэнтэй болон 1894-1895 онд Япон Манжийн эсрэг дайтаж ихээхэн хэмжээний дайны төлбөр авах болсон зэргээс шалтгаалан Манж Чин улсын засаг төр нэлээд хүнд байдалд орсоны улмаас өөрчлөлт шинэчлэлийн хийх зорилгоор Шинэ засгийн бодлогыг явуулж эхэлсэнтэй шууд холбоотой гэж судлаачид үздэг.
Манж чин улсын дотоодод гэхэд л Хятад тариачдын амьдрал доройтож, бослого тэмцэл байнга гарсаар байсан ба Манж гүрэн их гүрнүүдийн хараат, хагас колони болох эхлэл энэ үеэс тавигдаж эхэлсэн гэж үзэж болно. 1850-иад оны эхээр Хятадад капитализмын хөгжил илүү эрчимжиж, үйлдвэр худалдааны эзэд, сэхээтнүүд манжийн хаант ёсны дэглэм, колоничлолыг эсэргүүцэн тэмцэх болов. Эдгээр тэмцэлүүд манж чин улсын хувьд мөхөх нөхцлийг нь бүрэн бүрдүүлж ямар ч аргаар болов хуучин тогтолцоогоо шинэчлэхгүйгээр цаашдаа улс орноо хамгаалж чадахгүй гэдгийг ухаарч боловсрол, батлан хамгаалах,гэгээрэл, санхүү, аж үйлдвэр зэрэг 19-р зууны дунд үеэс хойш гарч ирсэн төрөл бүрийн өөрчлөлтийг хамарсан бодитой шинэчлэл, өөрчлөлтийг явуулах шаардлага тулгарсан. Судлаачдын бүтээлээс эргэцүүлэхэд 1901 онд Си Ань хотод дүрвэн очоод гаргасан шинэ засгийн тухай зарлигаар эхэлсэн Манж Чин улсын шинэ засгийн бодлого гэгч өөрчлөлт, шинэчлэлт хийхийг оролдсон бодлого бол 1911 оны Синь Хай хувьсгалаар Манж Чин улс мөхөх хүртэл үргэлжилсэн Манж Чин улсын төрийн хамгийн сүүлчийн шинэчлэх оролдлого байсан.
Манж Чин улсын хэмжээгээр явагдсан энэхүү Шинэ засгийн бодлого нь эзэнт гүрний эзэмшилд байсан хил хязгаар нутгуудад хүртэл нөлөөлж Монгол нутагт хүртэл хил хязгаарыг хамгаалах гэдэг талаасаа янз бүрийн шинэ бодлогууд нэмэлтээр хэрэгжүүлэх шаардлага Чин улсын талд гарч байсан ба энэ нь хятад газрыг бодвол Шинэ засгийн бодлого нэлээд хожуу эхэлсэнтэй холбоотой. Шинэ засгийн бодлого монголд явагдаж эхлэхдээ хязгаарын нутаг гэдэг утгаараа “Иргэдийг нүүлгэн суурьшуулж хязгаарын бататгах” бодлогыг баримтлан 1906 он гарахад монголд хэрэгжүүлэх шинэ засгийн бодлогыг албан ёсоор эхлүүлж нүүдлийн аж ахуйг эрхлэх хороог байгуулах зэрэг хятад тариачин иргэдийн хамт олон зүйлийн эхлүүлэв. Монголд явуулах тус шинэ засгийн бодлого нь 1. Малын бэлчээрт ангилал тогтоон худалдан авч, хятад иргэдэд хөлслөн тариа тариулах /Газрын үнийн 50% нь Манжийн төрийн санд орохоор заажээ./ Ялангуяа Ингэттогой, Тариалан зэрэг Сэлэнгийн сав газар бас Еэвэн Бургалтай зэрэг газруудад Шаньси зэрэг Хятадын мужаас олон зуун тариачин иргэдийг нүүлгэн ирүүлж мал сүргийг бэлчээрээр хавьчиж сайн шим хөрстэй газар нутгийг хагалбарлах 2. Хятад иргэд монгол эмэгтэйтэй гэр бүл болохыг зөвшөөрөх. 3. Монгол орны байгалийн баялгийг империалист гүрнүүдтэй нийлж цөлмөх бодлого явуулах. 4. Гадаад Монголын төрийг засах яамны зохион байгуулалт бүтцийг өөрчилөх. 5. Хятад иргэдийг Монголд олноор суурьшуулан хязгаарыг бататгах. 6. Шарын шашны нөлөөш бууруулах зэрэг зорилтуудыг удирдлага болгож байсан.
Шинэ засгийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэгч Сан-До албандаа томилогдон ирсэн тэр цаг үеэсээ л цэрэг сургаж бэлтгэх газар, цагдан цээрлүүлэх ба сэргийлэх газар, газар хагалах ба тариалан эрхлэх хороо, цаазын засгийн төлөөлөн бэлтгэх газар, худалдааны хороо гэх зэрэг 20 гаруй байгууллагуудыг шинээр байгуулж шинэчлэлийн үйл ажиллагаа маш эрчимтэй өрнөж эхэлсэн байна.
Монголд явуулж байсан шинэ засгийн бодлого нь агуулгынхаа хувьд хязгаарыг бататгах зорилгод чиглэж байсан хэдий ч Манж Чин улсын ноёрхлын үеийн монголын хаалттай, түгжигдмэл байдлыг өөрчилж европ маягийн орчин үеийн шинэчлэлийг дууриасан мэт байдлаараа тухайн үедээ нэлээд дэвшилттэй бодлого мэт эхлээд мэдрэгдэж байсан ч монголын хувьд онцлог шинж, ёс заншил, соёл иргэншлийг нь огт харгалзан үзээгүй, хэт их захиран дарангуйлсан, хуучин тогтолцоог бүрэн халж өөрчлөх бодлогыг барьж байсан нь бүр анхнаасаа л олон хор уршиг дагуулж монголчуудын эрс эсэргүүцэлтэй тулгарах болсон. Энэхүү эсэргүүцлүүд нь хэд хэдэн хүчин зүйлүүдээс үүдэлтэй. Үүнд: 1. Манжийн төрийн бодлогод хятад түшмэдүүд тэргүүлэх болсон 2. Монголын эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг явуулсан бодлого 3. Монголын ёс заншил, соёл иргэншилд халдсан бодлого 3. Шарын шашны нөлөөг бууруулах бодлого зэрэгтэй холбоотой гэж тайлбарлахад үнэнээс нэг их зөрөхгүй мэт. Манж Чин улсаас монголд явуулж байсан ихэнх бодлого үндсэндээ монголын үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлсөн хийгээд 200 гаруй жилийн турш Манжийн эрхшээлд байсан Монголчууд эцэстээ дэлхий дахины түүхийн тавцангаас аажим аажмаар ор сураггүй арилах гутамшигт хувь тавилан ирэх туйлын магадлалтай болоод байсан.
Судлаач миний хувьд Шинэ засгийн бодлогын хүрээнд хийгдэж байсан ихэнх ажлууд нь алсдаа монголчуудыг устгах, үндэстнийг мөхөөх, түүнчлэн хятадчилах бодлогыг баримталж байсан гэж ойлгодог. Яагаад гэвэл аливаа өөрчлөлт шинэчлэлт нь тухайн цаг үедээ нийцэх нь зохистой болохоос биш өөрийн онцлог хэв шинждээ тулгуурлаагүй бол хамгийн хэврэг байдаг. Гэтэл манжийн төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр маш олон хятад иргэд нүүдлэн ирж анх манжийн эрхшээлд орохдоо тохиролцож харилцан зөвшөөрсөн монгол хүн хятад бичиг сурах, хятад нэр хэрэглэх, хятад бичгийг албан хэрэгт хэрэглэх зэргийг хориглосоноо өөрчилж монголчуудыг хятадад уусгах үйл ажиллагааг эхлүүлэж байсан. Мөн монголчуудын аль эртнээс хадгалж ирсэн “Язгуурын ёс”-ыг өөрчлөн амьдралын ухааныг өөрчлөн дотор газрын соёлыг түгээн дэлгэрүүлэх бодлоыг нхатуу барьж байсан нь эмгэнэлтэй. Тухайлбал: Малын бэлчээрийг хагалбарлах, хятад соёлын нэвтрүүлэх, монгол хятад иргэдийг харилцан худ ураг болохыг зөвшөөрөх, малын бэлчээрийн тариалингийн талбай болгох зэрэг бусармаг үйлдлүүдийг хийж байсан нь үнэхээр олон монголчуудын зүрхийг зүсэж байлаа. Хятадын худалдаа мөнгө хүүллийн капиталыг монголруу нэвтрүүлэхийг хөхүүлэн дэмжиж манай орныг Манж чин улсын ердийн нэг муж болгохыг яаравчилах болсон ба хятадын худалдаа мөнгөний хүүллийн капитал нь Англи,Америкийн капиталтай сүлжилдэн зарим талаар зууч нь болж тус орны феодалын харилцаатай хослон аливаа шинэ дэвшилттэй бүхнийг хориглон саатуулж байсан нь бүхэл бүтэн улсын хувьд туйлын харгислал болж байсан. Түүнчлэн оюун санааны нэгдэлийг бутаргах зорилгоор шарын шашны нөлөөг бууруулахын ихэд хичээн лам нарыг цэрэгт явуулах, сүи хийдийн гэрийг цэргийн сургууль болгох зэрэг үйл ажиллагаануудыг эрчимтэй явуулж байсан. Төр гэрэлт хааны 20-р оноос /1840/ эхлэн удаа дараагийн Живзандамба хутагтыг Манж Чингийн эзэн хаантай нүүр тулан учрах явдлыг болиулсан бөгөөд шинэ амбан монголд томилогдон ирээд Богдын өмнө гурвантаа бөхөлзөн мөргөөд хадаш солилцдлг журмыг өөрчлөн бөхөлзөж мөргөлгүйгээр солилцож шарын шашныг үл тоомсорлож эхэлсэн. Энэ нь монголчуудад маш хүндээр тусаж байсан ба монголчуудын аж төрөх гол хүчин зүйл нь уламжлалт нүүдлийн мал соёл иргэншил байсан бол оюун санааны амьдралыг тэтгэн дэмжигч гол хүчин зүйл нь шарын шашин байсан юм.
Манж Чин улсын хувьд монголчуудыг эд материал, эдийн засгийн хүчин зүйлээр хоосруулан ядууруулж соёл иргэншилд нь аймшиггүйгээр халдсанаас гадна Манж чин улсын эрхшээлд 220 жил ядарч зовсон ард түмэнд хонгилын үзүүрт гэрэл асааж оюун санаагаар нь бүхэл болгож нэгтгэж өгч байсан цорын ганц зүйл болох шарын шашнаа шүтэх эрхэд нь хүртэл ингэж нөлөөлсөн нь Манж чин улсын эрхшээлээс гарахын төлөө дээд, доод лам нар, ноёд, малчин ард түмэн бүгдээрээ тэмцэх эрмэлзлэлийг нь бадрааж өгсөн. Энэхүү тэмцэл зөвхөн ар монголд төдийгүй 1901-1910 онд гэхэд Өвөрмонголын Жирэмийн чуулганы Горлос хошууны тайж Энхбилэгийн Тогтох /1832-1922/ хамаатан садан харьяат иргэдээ удирдан манжийн түрэмгийлэгчид, тариалан эрхлэгч хятад иргэдийн эсрэг тэмцэж байв. Мөн Өвөрмонголын Харчин баруун хошууны мэйрэн Б. Хайсан нар 1907 онд их хүрээнд ирж, Түшээт хан аймгийн туслагч жанжин засаг ноён М. Ханддорж Их шавийн Да лам Г. Цэрэнчимэд нартай уулзан, Манжийн дарангуйллаас хэрхэн, яаж ангижирч төрт ёсоо сэргээх тухай ярилцаж байснаас гадна Засагт хан аймгийн Дархан бэйсийн хошууны харц ард Аюуш /Ард Аюуш/ нутаг усныхнаа удирдан 1903 оноос эхлэн засаг ноёны бусармаг үйлдийг эсэргүүцэн заргалдаж байжээ. 1900 онд Улиастайд Манжийн эсрэг 2000 цэрэг бослого гарган цэргийн албанаас зайлсхийн нутаг нутагтаа таран оджээ. Манжийн эрхшээлд байсан Хятад, Түвэд зэрэг оронд үндэсний ухамсар сэргэн, тэмцэл хөдөлгөөнүүд гарч байлаа.
1911.06.21-нд Ар Монголын эрх баригчид Живзандамба хутагтад бат оршил өргөхөөр нууц зөвлөлгөөн хийж, олонхи нь Манж Чин улсын “Шинэ засгийн бодлого” монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд түүнийг хүлээн авч болохгүй хэмээн санал нэгдэв. Энэ үеэр Түшээт хан аймгийн жанжин Ханддорж, мөн аймгийн Чагдаржав, Их шавийн да лам Цэрэнчимэд нар Богд хан уулын модонд сэм хуралдаж, Орос улсаас тусламж авч монголчууд манжаас салж тусгаар улс болох санал сэдэж, нууц зөвлөлгөөнд оруулан хэлэлцүүлээд улмаар Жавзундамба хутагтаас соёрхолыг олжээ. Тэгээд тэрхүү нууц зөвлөлгөөнөөр Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр Монголын түшмэл Хайсан нарыг Орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилж, Их хүрээний Оросын консул Миллерт учрыг мэдүүлж хил нэвтрэх зөвшөөрөл авсан байна.
Эдгээр төлөөлөгч нар Живзандамба хутагт, Халхын хангууд нэр холбож, Орос улсын эзэн хаанд бичсэн 21 зүйлийг сийрүүлсэн албан бичгийг авч явсан ба 1911.07.17-нд Орос улсын сайд нарын зөвлөлийн дарга Худалдаа, Аж үйлдвэр, Сан, Гадаад явдлын ба Цэрэг,Тэнгисийн яамдын сайд нар болон бусад өндөр албан тушаалтан оролцуулсан онц зөвлөлгөөнийг хийж, Монголын саналыг хэлэлцэн “...Монголын асуудалд идэвхитэйгээр оролцохгүйгээр тэр хоёрын\Монгол, Чин улсын\ хооронд зуучлан Монголоос Чин улстай тогтоосон сюзерений холбоог таслалгүйгээр үндэсний байдлаа хамгаалах гэсэн монголчуудын эрмэлзлийг диломат замаар дэмжих” хэрэгтэй гэж тогтсон байна.
Үүний дагуу Оросын эрх баригчид Монголын төлөөлөгчдөд хандаж Монгол улс энэ цаг үед Манж Чин улсаас бүрэн тусгаарлах бололцоогүй. Харин Монголд хийж буй Манж Чин улсын шинэчлэлийг болиулах талаар Бээжинд мэдэгдэл хийнэ. Хятадын талаас монголчуудын эсрэг хийж болзошгүй бүхий л үйлдлээс өмгөөлнө гээд эл байдал хийгээд төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Их хүрээнд байгаа Консулын газраа харгалзах цагдаагийн хүчийг зузаатгахаар пулемёт бүхий 200 казах цэргийг нэмж явуулахаар амласан байна.
Монголын төлөөлөгчид Орос улсад сэм одож, Манж Чин улсаас салан тусгаарлахын тулд тусламж гуйсан тухай Хүрээний сайд Сан-До Манж Чин улсын засгийн газар уламжлахын зэрэгцээ Орос улсаас тусламж ирэхээр хэн хэн явсныг олж мэдэхээр Бадамдоржийг Богд Живзандамбатай уулзуулж, Оросын цэргийг ирүүлэхгүй байх, Ханддорж нарыг даруй Хүрээнд ирүүлэх цахилгаан утас явуулахыг шаардсанаас гадна өөрөө Хүрээний монгол сайд бэйс Пунцагцэрэнтэй уулзаж энэ хэргийн талаар ярилцсан байна. Живзандамба хутагт хэрэв монголд явуулах гэж буй шинэ засгийн бүх хэргийг хүчингүй болгож, Орос улсад явсан төлөөлөгчдөд ямар нэгэн ял зэм хүлээлгэхгүй гэж батлан хүлээвэл цахилгаан утас явуулж болно гэж хариу мэдэгджээ. Сан-До энэ бүх байдлыг тодорхойлж Манж Чин улсын эзэн хаанд айлтгасанд удалгүй ёсоор болгон зарлиг буулгажээ.
Манж Чин улсын захиргаа Бээжин дэх Оросын элчинд 1911.09 сарын эцсээр, дараа нь Петербург дэх түр хамаарагчаараа дамжуулан Оросын ГЯЯ-нд мэдэгдэхдээ “Монголд хийж байгаа цэрэг, улс төрийн өөрчлөлтийг зогсоолоо” гэж мэдэгдэж, Хүрээний цэрэг бэлтгэх газрыг татан буулгаж, ерөнхийлөн захирагч Тан Цзайлийг эргүүлэн татжээ. Орос улсын зүгээс дэмжлэг авах болсон хийгээд Манж Чин улсын төр мөхөх төлөвтэй болсон энэ эгзэгтэй мөчийг ашиглан Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд удирдан эрхлэх байгууллага - Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар \ХХБХТЕШГ\ гэгчийг 1911.11.30-нд Түшээт хан аймгийн чуулган дарга, засаг улсын түшээ гүн Чагдаржаваар толгойлуулан, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нарын 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, “Одоо монгол овогтон бүгдээрээ нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан бусдын эрх мэдэлд дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон” хэмээх Богд Живзандамбын лүндэнг Монгол даяар яаралтай дамжуулахын зэрэгцээ Живзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх гэж байгаагаа нэгэн адил мэдэгдэж, юуны өмнө Халхын 4 аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тушаал гаргажээ.
Энэ үйл явдлаас хойш яг нэг сарын дараа буюу 1911.12. 29-нд Жавзундамба хутагтыг монгол улсын шашин, төрийг хослуулан барьсан хаан ширээнд өргөмжлөн залах ёслол Их Хүрээнд болж, Олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулснаа албан ёсоор тунхаглан зарласан бөгөөд энэхүү эрх чөлөөгөө эргүүлэн олж авах энэхүү хувьсгалт тэмцэл нь монгол үндэстнээ аварч үлдэх монгол хүн бүрийн сэтгэлийн их дуудлага байсан.
Энэ бүхнээс дүгнэн үзвэл 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал нь 220 жил дарлагдсан ард түмний сэтгэлд нуугдаж байсан галыг асааж өгсөн олон хүчин зүйлийн нөлөөллөөр бий болсон нь харагдаж байна. 200 гаруй жил монгол ноёдыг өөрсдийн элч төлөөлөгч мэт хандан эрх мэдлийг нь олгож байснаас үүдээд эрх мэдэлдээ цадсан зарим монгол ноёд, лам нарын эрх ашигт шууд нөлөөлөх үйлдлүүдийг ихээр хийх болсоноос тэдгээр эрх мэдэлтэнгүүд эрх мэдлээ алдсандаа ихэд уурсан харилцааны хувьд асар хол орших монгол малчидтайгаа санаа сэтгэл нийлэн Манж Чин улсын эрхшээлээс гарахын төлөө монгол хүн бүр хөлс хүч, бие сэтгэлээ зориулан тэмцсэнээрээ 220 жил олон жил нухлагдан дарлагдаж гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсаны уршигт үр дагавар болох хоцрогдол, ядуурал, бүдүүлэг байдлаасаа хагацан ангижирч хөгжлийн шинэ түвшинд хүрэх их гараагаа эхлэх аятай нөхцлийг бүрдүүлж чадсанаараа тэр үеийн харанхуй бүдүүлэг харийн ноёрхлыг устгаж Их хүрээнд байсан Манжийн засаг захиргааг хөөн зайлуулж өөрсдийн биеэ даасан төр засгаа байгуулж чадсан Монголчууд бидний сэргэн мандалтын жинхэнэ хувьсгал байсан гэж томьёолоход үнэнд нийцнэ. Хэрвээ Манж Чин улс монголчуудын үндэсний зан заншил, байгаль орчин,соёл иргэншил, шашин шүтлэг, нутгийн өөрөө удирдах ёс зэрэг нандин бүхэнд халдаагүй бол олон жилийн туршид эзэнт гүрний эрхшээл дор оршиж ижил дасал болсон өөрсдийн эрх мэдэлдээ ханасан зарим монгол ноёдын ашиг сонирхлын доор монгол хүн бүр эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх байсан үгүйг хэн ч таашгүй. Гэхдээ түүхэнд хэзээ ч “ХЭРВЭЭ” гэдэг үг байдаггүй билээ.
УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн,
ЦХХХ-ы сайд Н.Учрал (Ph.D)
Баасан - 05 сарын 29,
2026
Сэтгэгдэл0
Доктор Учрал сайн нийтлэл бичжээ Манай зарим туухчид хуртэл Манжийнтэдийнтзасгийн бодлогыг ихэд магтан дуулдаг юм Гэтэл зориълго нь юу байсныг нийтлэлд бичжээ Цаашид сонгуулиар сонгогчид намуудын туухээ хэрхэн дугнэдэг орчин уеийн геополитикийн том оорчлолтод нолоолж буй орос украины дайнд Монгол улс хэрхэн хандах учиртай вэ гэсэн байр сууррийг нь харьцуулан сонголтоо хийх юмаа Энэ чиглэлд Учрал намдаа нэиэх оноо авчирч байна
хүү минь өөрийгөө магтаж өөртөө сэтгэгдэл бичээд хэрэггүй дээ. Судлаач гэж өөрийгөө өргөмжлөхийн өмнө түүх сайн үз.
Оросыг одоо ямар нэг байдлаар дэмжиж, Украйны дайнд ялуулж өгөх бодлого Монгол улсаас гарга. Украйнд Оросыг дэмжсэн цөөхөн улсын нэг болж чадвал, оросын талаас монголд буулт хийлгэх олон асуудлыг шийдүүлж болно. Ийм ухаан зарахгүйгээр бид ашиг олж чадахгүй. УКРАЙН бол бидэнд ямарч ашиг өгөхгүй.
Манж-Хятад гэж бичиж болохгүй. Манж л гэж бичих хэрэгтэй. Хятад бол Манж улсын нэг л колони байсан. Пан Хятадын үзэлтэнүүд Манж-Хятад гэж бичин Манж улс бол үнэн хэрэг дээрээ Хятад улс байсан гэсэн суртал нэвтрүүлэг явуулж байна. Жаахан хамарнаасаа цаашханыг харна шүү хүүхдүүдээ.
1790оноос хойш Манжийн хятад хатангаас гарсан хүү хаан болсон тэр цагаас Манж-Хятадын улсын дарлалд Монгол улс орсон. Манжийн тэнгэрийг тэтгэгч хаан хятад хатантай болсон тэр үед хятад цустай хятад хаан болж хувирсан түүх бол үнэн юм.
Манжийн хаан Фулиний ээж нь Бумбудай гэдэг нэртэй монгол эмэгтэй, эцэг Хун Тайжийн хатан байсан. 1620-оод оны үед. Тэгвэл Манж улс Манж-Монгол гэж нэрлэгдэх юм уу, 1620 оноос хойш. Эргүү мал 103.229.122.117 энэ IP-н ард байх юмаа.
Өөртөө нэр - хоч , цол - зэрэг \ судлаач , доктор , профессор г . м \ өгөх үзэгдэл түгээмэл болжээ - энэ цар тахалархуу ӨВЧИН байх аа , бас халдвар ихтэй , хурдан тархацтай юм ...
Haramsaltai ni 90 onoos edniig zasagiin sanhuugiin kolonchlol d orson tusgaar togtnol oo aldsan dollars ezediin kolonchlol mongoliig zahirch ba mongol bank geed saihan nereer mongol ulsiin mungu zeel hansh bugdiig ardchilal gedeg huuram c h nereer zahirch ba
ждүчин хулгайч! хулгай булхайг нь хэлэхээр уурлаж цамнаад сүйд болдог лалар. иргэд НӨАТ-ын буцаалтаар амьдардаг гэж ярьдаг гар ш дээ, боловсролгүй новш. дээр нь хулгайч.
Өргөн дэлгэр цараагаар сайн бичжээ гэж бодлоо. Түүхийн учир битүү, төөрмөөр жим дундаас мөн чанарыг олж бичих нь хэцүү. Хэдэн тэрэг ном уншисан атал молиго үмхэж мэдэх эд байхаа.
Дөнгөж өнөөдөр сая тв-ээр ерөнхийлөгч асан П. Очирбат: Монголыг Манж дарлаагүй, хятадаас хамгаалж байсан, дотоод зөрчлийг нь зохицуулж байсан гэж сэтгүүлчид ярилцлага өглөөл дөө. Төрийн тэргүүн байсан энэ тэнэг новш ингж солиорч буйг Та юу гэж үзэж байнадаа. Гэтэл та энд манжийн дарлалаас монгол чөлөөлөгдсөн гэж байна. Аль нь зөв бэ? Лав л Монгол Манжийн эрхшээлд 220 жил талхигдсан гэж түүхэнд байдаг шүүдээ. Залуу өсвөр үед зөв ойлголт өгөх ёстой аль нвь үнэн юм бэ доктор оо?
huwhai howdgiin gai duraaraa hutsaj haragdanalee.yaj tegj hudla hutsaj chadaj bnaa.mongol hytad 2 hoyulaa manjid darlagdaj bsan ni unen shude.huneer bol oiroltsoogoor buhel buten 4 n ue.ene hugatsaand ih ch olon ym manjaas orj irj nutagshsanda.hool und huwtsas hunar ed hereglel geed.buuz huushuur malgai (chuluun jins) hoorog gaans ul boow uuts chanah eson ntr
түүхэн үйл явцыг зөв дэс дарааллаар нь эмхлэн бичсэн байнаа. гэхдээ энд дэвшүүлсэн, сэдсэн шинжилгээний шинэ гаргалгаа, дүгнэлтийг олж харсангүйээ. иймд энэ нь зүгээр л өгүүлэл бөгөөд эрдэм шинжилгээний нийтлэл хараахан бус болсон шиг байна
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Юу шоу вэ? Тэр траншаанд бгаа хүүрдүүдийг аварч үз