Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 592 өдөр шөнө тасрахгүй үргэлжилж, 19 дэх сардаа байлдаж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок, НАТО-гийн ЕНБД Йенс Столтенберг, оросын политтехнологич Аббас Галлямов, оросын хүний эрхийн төлөө тэмцэгч Владимир Осечкин нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украинд ялагдах тусмаа Оросоос элдэв авир гарна. Хавь ойрын улс орнуудаа хорсол заналын нүдээр харна. Улс орноо ямар болгосон шигээ бусад нь яг тийм байх ёстой, зовлонг нь хуваалцах ёстой болж хувирна. Ялангуяа хуучин СССР-ийн ба экс-социалист орнууддаа элдэв гибрид дайн явуулахыг санаархана. Хөлсний урвагчдыг найрамдлын нэрийн дор элсүүлэхийг хичээнэ. Хагалан бутаргахын тулд үзэл суртлын зомбинуудыг найрамдлын нэрийн дор бэлтгэхийг зорино. Тэд нь олон тоогоороо ээлжээ хүлээгээд зомбироод байж байна.
Гэтэл энэ бүхэн нь ганцхан бие хүнээс хамааралтай.Тэр нь аугаа Путин. Харин огцрох тухай элдэв цуурхал хаврын түймэр шиг тархав. Путин огцорвол яах вэ, огцруулах уу, яах вэ гэсэн агуулгатай нууц санал асуулга, тандалт явагдсан мэтээр Аббас Галлямов ярьжээ. “Я устал, я ухожу!” (“Би ядарч байна, би болимоор байна”) гэсэн агуулгаар Путин өөрөө санаачилж тийм тандалт хийлгэсэн гэж Галлямов таамаглажээ. НТВ-ийн “Место встречи” нэвтрүүлэгт Төрийн Думын гишүүн асан Борис Надеждин энэ талаар сэжиг төрүүлэхээр ярьж харагдав. Удирдлагаа сольё гэж шууд хэлээдхэв. Путиныг огцруулах тухай Кремльд гэв гэнэт яриа өрнөжээ, хэн ч тэгж төсөөлж байгаагүй, гэтэл шуугиад эхэлжээ. Тэр яриа тууштай өрнөхгүй, Украинд эхлүүлсэн дайн нь дуустал Путины огцрохыг хүлээн авахгүй, орыг нь эзлэх тийм тэнэг олдохгүй гэсэн таамаг түгээмэл байна. Огцруулна, солино гэсэн яриа гарахад “ганцхан Путин!” гэсэн хариулт өгдөг нь Путинд хайртайдаа биш, дайны ялыг үүрч ялтан болцгоохгүй гэсэн айдсаас нь үүдэлтэй.

“Дайнд бид ялах уу?” хэмээн кремлийн суртал нэвтрүүлэгч, Төрийн Думын депутат Евгений Попов маршал С.Шойгугаас микрофон тулгаж байгаад асуухад цаадхи нь дув дуугүй гараа алдалж харагдсан нь энэ дайн Оросын ялалтаар хэзээ ч төгсөхгүй ээ гэсэн ил тод нотлогоо болов. Тэгэхлээр Оросын ялагдлыг өөр дээрээ хүлээх хүн Путинээс өөр гарч ирэхгүй хэмээн Галлямов үзэж байна. Дайны төгсгөл гэдгийг Орос ялагдах, нутаг дэвсгэр гээд Үндсэн хуулиндаа оруулчихсан Украины 5 мужийг эргүүлж алдах, магадгүй ОХУ-ын зарим нутаг дэвсгэрээс алдахыг хэлэх ба тийм ялыг өөртөө хүлээгээд сууж байдаг тэнэг Путинээс өөр байхгүй гэжээ. Путин энэ бүхнийг эхлүүлсэн, тийм учраас үр дүнг нь үзэх ёстой. Орос нь 6 бүс нутгаа алдах нь тодорхой болоод байна. Өөр вариант алга хэмээн Галлямов ярьжээ. Ямар 6 бүс нутаг байхыг нэрлэсэнгүй.
Галлямовын ярьсан дээр Владимир Осечкины ярилцлага бүр ч нэрмэв. Путины хүрээллийнхэн түүнийг баривчлан Олон улсын эрүүгийн шүүхэд өгч магадгүй. Путинд ял нэмэгдэж байна, Украины ТВ, сайтуудаар оросын цэргийн гэмт хэргийн тухай мэдээлэл тасрахаа байсан, системтэйгээр сурталчилж байна, украины хүүхдүүдийг хулгайлж Орост аваачсан ял дээр нь олон улсын зүгээс террорист байгууллага хэмээн тодорхойлсон Вагнер ЧВК-г буй болгож, өөгшүүлж, дайнд ашигласан гэсэн ял Путинд нэмэгдэж байна хэмээн Осечкин ярьжээ. Олон улсын шүүхээс Путин ба түүний генералууд ихэд айдаг болсон, хийсэн өдүүлсэн гэмт хэрэг болгоныхоо төлөө зовж үхэх гэж байна хэмээн тэрээр ярив.
ОХУ Кавказад капитуляц (бууц өгөх!) боллоо гэсэн сэдэв ойрын үед сайтуудаар дүүрэн. Армен ялагдсан юм биш, харин Москва ялагдлаа хүлээн зөвшөөрч, Армен нь ОХУ-ыг орхилоо гэсэн дүгнэлт олон байна. Армены парламент Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэм болох Ромын статутыг баталж, Путиныг Арменд очвол баривчилж Хаагын шүүхэд өгөхөөр боллоо гэсэн мэдээ давхцана.

Армен-АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургууль оросуудын нүдэн дээр ил явагдсан. Түүнийгээ НАТО-гийн хөтөлбөр гэж Ереванд зарласан, Гюмри дэх оросын цэргийн бааз эзгүйрч эхэлсэн гээд Кремлийг түгшүүлсэн үйл явдал өрнөнө. Карабахын дайн дуусчихтай зэрэг Оросын цэрэг Арменд байх нь утгагүй хэрэг болно. Энэ тухай Украин, Армены хоёр удирдагч Испанид уулзаж ярилцсан нь оросуудын хувьд аянга ниргэхтэй адил явдал болжээ.
Хэзээ ч хэнээр ч хүлээн зөвшөөрөгдөөгүй Нагорно-Карабахын БНУ гэдгийг Москвад сэдсэн, оросууд оролцон байж гучин хэдэн жил аргацаасан, тэгснээрээ Кавказад маш том тулгуур цэгтэй болж, Азербайжаныг Арментай нь нөлөөндөө барьж ирсэн гэдэг нь ганцхан хоромын дотор замхардаг юм байжээ. Нагорно-Карабах нь хэл үггүйгээр Азербайжаныхаа бүрэлдэхүүнд эргэж орсон нь Анкара-Бакугийн өмнө ОХУ үхлийн цохилт амссан, түүнийгээ хүлээн зөвшөөрсний тэмдэг ажээ. Украинд цэргийн ялагдал хүлээж бүтэлгүйтэж байгааг нь Анкара-Баку маш овжин ашиглажээ. Энэ мэтээр Молдовыг хоёр хуваасан, Гүржийг гурав хуваасан, тоглоомын БНУ-ууд (незаконное формирование) байгуулаад оросын цэргээр мануулдаг эрин үе төгсгөл боллоо гэсэн мэдээлэл түгээмэл явж байна. Украиныг хэд хэд хуваачихаад, шинэ мужуудаа хамгаалан байлдаж байгаа ухаантай, гэвч хар ууттай шарил нэмэгдсэнээс цаашаа ахидаггүй.
Одоо Оросын ТВ-үүд эрүүл ухааны хэмжүүрээ алдаад оршуулгын газар рекламдаад байж байгаагаар (Костромын ойролцоох 50 000 талийгаачийн оршуулгын газар ч гэх шиг) бол оросын хүн ам нэг бол үүнийгээ аз жаргалд тооцох, нэг бол айдас аюулын дор мөнхөд оршихын аль нэгийг сонгох явдал аж. Бурхан болоочдыг хөдөөлүүлдэг газрын бүтээн байгуулалтаа ТВ-ээрээ реклам улс Оросоос өөр дэлхийн улс орнуудаас хэн байна вэ?

Ер нь үхсэн хүний тоогоор суртал нэвтрүүлэг хийж өөрсдийн дайны гэмт үйлдлээ нуухыг оролддог нь Кремлийн гибрид дайных нь мэргэн тактик ажээ. 2014-2022 онд Донбасст 14 мянган энгийн иргэнийг укрнацистууд алж геноцид хийсэн нь ОХУ-ын 2022 оны халдлагынх нь гол шалтгаан гэсэн суртал хүчтэй түгсэн. Энэ сурталд итгээд үзэл суртлын зомби болчихсон нь ч их байна. Гэтэл Украины Дээд Радгийн хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Людмила Денисовагийн үзэж байгаагаар, 14 мянгын 4000 нь энгийн иргэд, үлдэх 10 мянга нь хоёр талаасаа байлдаад алагдсан цэргийн албан хаагчид, түүний тал нь Украины цэргүүд ажээ.
Гэгээтэй мэдээ. Forbes сэтгүүлээс:–Оросын царцаагдсан актив болох 300 тэрбум ам.долларыг Украинд шилжүүлэхээр АНУ, Европын Холбоо хамтраад эрх зүйн гарц хайж байна хэмээн Энтони Блинкен хэлжээ. “Европын Холбоо Луганск хүртэл өргөжин тэлнэ”, “Украиныг Евроинтеграцад урина, оруулна” гэсэн уриа дуудлага Кремлийнхний хувьд үхлийн аянга мэт буулаа. Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын Зөвлөлийн хурал анх удаа Европын Холбооны хилийн гадна, тулалдаж буй Украины нийслэлд юу ч болоогүй юм шиг айван тайван хуралдаж, шийдвэрээ гаргасныг Путин сэтгэл түгшин хүлээн авч БХЯ, ГХЯ-аа зэрэг зэрэг хатуу үүргээр дарамталжээ. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай Анналена Бербокийн түүхэнд үл мартагдах үгс Киевээс цууриатжээ. Европын Холбоо ирээдүйд Лиссабоноос Украины Луганск хот хүртэл тэлнэ, “Лиссабоноос Луганск хүртэл” гэсэн лоозон болж түүхнээ мөнхөрнө. Европын Парламентын Ерөнхийлөгч Роберт Мецолын хэлж байгаагаар тус улсыг Европын Холбоонд элсүүлэх асуудлаар хэлэлцээ 2023 ондоо багтаж эхлэнэ, одоогоор гишүүнээр элсэх кандидатын статустай байгаа Украин нь дайн дажны дарамтыг үл ажран хэд хэдэн реформ хийж байна. Европын Холбооны гишүүн байх шалгуурт дурдагдсан 7 зөвлөмжийн 2-ыг хэрэгжүүлсэн дүнтэй нэг жилийг үджээ.
Европын Холбооноосоо өрсөөд НАТО тус улсыг элсүүлэн авах магадлал өндөр байгааг Йенс Столтенбергийн Киевт хийсэн айлчлал дахин нотлов. Тэрээр дайн дэгдсэнээс хойш 2 дахь удаагаа Украинд айлчлав. НАТО-гийн ЕНБД-ын хувиар 5 удаа Украинд айлчилжээ. Тэрээр хэлэв:–Украинчууд гэр бүл, ирээдүй, эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байна. Харин Москвагийнхан эзэнт гүрний төөрөгдлийнхөө төлөө тулалдаж байна. НАТО-гийн холбоотнууд болон Контактын бүлэгт орсон олон тооны түншүүд Украиныг хүчтэй дэмжиж байна. Дэлхийн 50 гаруй улс Украинд хангалт үзүүлж байна. Дэлхийн 140 гаруй улс орон НҮБ-д Украины бүрэн эрхт байдлыг хамгаалан тэмцэж байна. Гэтэл Орос дэлхийн тавцанд байр сууриа алдаж, олон улсын зах зээлээс шахагдаж, дээд түвшний олон улсын хурал цуглаанд оролцох нүүргүй болж, Иран, Хойд Солонгос мэт дэглэмүүдээс зэвсгийн тусламж гуйх дээрээ туллаа гэжээ.
НАТО Украиныг дэмжиж байна, Вильнюст дээд түвшинд уулзахдаа гурван чухал шийдвэр гаргасан гээд тэрхүү гурван чухал шийдвэрээ Столтенберг нэрлэв: 1) Бид Танай улс НАТО-д элсэх замыг товчилсон. Гишүүн болох бэлтгэл хангах тэр үе шатыг алгасуулсан. 2) Украины зэвсэгт хүчинтэй оперативын бүрэн давхцал хангахаар бид тохиролцсон. 3) Бид урьд өмнө байгаагүй өндөр түвшинд улс төрийн хэлхээ холбоогоо бэхжүүллээ. “НАТО-Украин” гэсэн зөвлөл байгууллаа. Бид зөвлөлдөж хамтын шийдвэр гаргах боломжтой боллоо. Тэгэхлээр энэ гурван шийдвэр юуг илтгэж байна вэ? Украин улс одоо НАТО-д хэзээ ч тийм байгаагүйгээр ойр байна гэсэн үг. Украин улс хэдий чинээ хүчтэй байна, бид төдийчинээ Оросын түрэмгийллийг таслан зогсооход ойртох болно–Столтенберг хэлэв.
“Үхэхдээ үхэр буугаар” гэгчээр Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн лидерүүдийн уулзалтад Зеленский уригдан, Орос, Беларусиас бусад Европын бүх улс орон нэгэн тугийн дор нэгдсэнд нь уурсаж хорссон Орос Харьков муж руу пуужингийн террор хийж тавь жаран энгийн иргэдийг нэг цаг минутад, нэг дор гэнэт хөнөөчихөв. Энэ ялалт уу?
Валдайн хуралд Путин илтгэл тавихдаа “Орос ийм их нутаг дэвсгэртэй, дэлхийд хамгийн том нь, ийм их нутагтай бидэнд нэмэлт нутаг дэвсгэр хэрэггүй” гэж гэв гэнэт хадуурсан нь хариуцлагаас мултрах арга саам, магадгүй Украиныг хэл үггүй орхих далд санаа цухалзав уу? Украинд очиж түм бумаараа алуулж эрэмдэг болсон орос цэргүүдийн хохь гэчихэв үү?
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
.jpg)
Сэтгэгдэл0
ЗАЙЛАХ БАЙТУГАЙ ! ДАХИН СОНГОГДСОН НЭР ЗҮҮЖ АВТОМАТААР УЛИРАН ДАРАНГУЙЛНА!
Украйны газар нутаг гэж түүхэнд байгаагүй.890 онд орос киевд төр улсаа байгуулж байжээ.Хожим москвад нүүлгэжээ.Украйн нутаг гэх юм байхгүй ээ.Орос , польш унгарын нутаг дэвсгэрүүд юм шүү.Хүмүүс нь бас л энд тэндээс цугларсан эрээвэр , хураавар хүмүүсийн нэгдэл.Украйныг махчилж орчуулбал ЗАХ ХЯЗГААР гэсэн утга агуулдаг.
Нээрээ Украина гэдэг чинь Окраина буюу зах хязгаар гэсэн үг байна
Укруудыг НАТОийн хэдэн орнууд + Япон, Австрали, Шинэ Зиланд гээд 17,18 орон л дэмжээд санхүүжүүлээд байгаа. Харин Оросыг бүх Ази Африк Латин Америкийн орнууд дэмжиж байгаа.
Герман польшууд орос хүмүүст угаасаа дургүй. Орос украйны дайнаас болоод герман польшид нилээд хэдэн сая украйны дүрвэгчид орж ирсэн . Зөвхөн варшавт гэхэд л дөрвөн хүн тутмын нэг нь украйны дүрвэгч байр жишээтэй. Барууныхан украйны дүрвэгчид гээд хүлээгээд авсан украйнчууд нь 100 хувь оросууд байсанд одоо гайхаширч байна. Уугуул украйн хэлтэй хүмүүс украйнд 5 хувиас хэтэрдэггүйг польш германчууд бодитоор нь олж харав. Украйнчуудын 95 хувь нь орос хүмүүс болохыг герман польшууд дүрвэгчдээс олж харсан тул одоо эдгээр украйн нэр зүүсэн оросуудыг баруун европоос хөөж гаргах хандлага хүчээ авч байна. Золиосонд нь хөөрхий арабууд харууд ч хамт хөөгдөх хандлагатай болчихлоодоо.
Беларусийн хүн амын нэг хувь нь беларусь хэлээр ярьдаг. Харин украйны 5 хувь нь уугуул украйн хэлтэн. Үлдсэн 95 хувь нь оросууд. Украйны дайн бол орос оростойгоо л байлдаж байгааг польшууд арай гэж одоо л ойлгож эхэлж байна.
ТЭНЭГ НИЙТЛЭЛ БАЙЛАА . УКРАЙН БОЛ АНУ болон Н ГЭЖ НУТАГ ҮЛДЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ. УКРАЙНЧУУД ӨӨРСДӨӨ Ч ХАЯГДМАЛ ЦӨЛӨГДМӨЛ / ОРОС , ПОЛЬШ , ЛИТВА 8 БЕЛОРУС/ хүмүүсийн эрлийз хурлийз хүмүүс гэж түүхэнд тэмдэглэгджээ.УКРАЙН ХҮМҮҮСИЙН ҮҮСЭЛ гарал ийм юм .
чамд рубль өгдөг путин удахгүй явах ёстой газар луугаа бүрмөсөн явж украин улс сэргэн мандана, алдсан бүх газар нутгаа эргүүлэн авна, харин орос орон задарч тува, буриад, якут, ичкер, татарстан улс тусгаар улс болно. Слава Украине!
Путин мулгуу мулгуу гэхэд ийм лаларт рубль өгөхгүй ээ. Коммунист үзэл сурталын хэлмэгдэгч хөөрхийлөлтэй энэ адгуус төрөлтний тархи буцаж сэргэхгүйгээр гэмтсэн...
Укруудыг НАТОийн хэдэн орнууд + Япон, Австрали, Шинэ Зиланд гээд 17,18 орон л дэмжээд санхүүжүүлээд байгаа. Харин Оросыг бүх Ази Африк Латин Америкийн орнууд дэмжиж байгаа.
Орос удахгүй Путинг биё хамгаалагчиддаа алагдсаны дараа бүх бурууг Путинд тохоод дайнаас яаралтай гарна тэр 4 мужийг нь Крымтэй хамт гялс өгчихнө ! Тэгэд дараа нь Орос улс Натод элсэх өргөдлөө өгнө ! Жаал гайхаж байгаад элсүүлэх байх ! Монгол мөн Натод элсэх өргөдөл өгнө тэгснээрээ Хятадын аюулаас аврагдах юм ! Хятад нь бас Натод элсэх өргөдөл өгнө тэгснээрээ Амёрикаас айхгүй болж байгаа юм ! Эцэстээ бүх дэлхий Натод элсэх өргөдлөө цувж өгөөд бүгд элсэнэ ! Нато бүгдийг элсүүлэх дүрэмтэй ! Тэгээд дэлхий амар сайхандаа жаргаад Нато нь дэлхийг харь гаригынханаас хамгаалах үүрэгтэй л үлдэнэ онолын хувьд !! Үүний тулд Путинд зориулж хийсэн ганцхан сум л хэрэгтэй одоо цутгаж байгаа байх !!
Мөрөөд2 мөнгө төлөх биш.нато ямар зорилго хэний эрх ашгийн төлөө гэдгийг мэдэж байгаа ч юм уу үгүй ч юм уу мал
ус тос ялгахгүй усан тэнэг олон байх юм даа. дээр үед усан тэнгийг зөвхөн ойр дотныхон нь л мэддэг байж. одоо ч дэлхий даяар мэдэх болж дээ
Елциний үед Орос улс НАТО-д элсэх тухай ярьж байсан шүү
Түрэмгий дайн эхлээд багагүй хугацаа өнгөрч "ЗУЛ БӨХӨХИЙН ӨМНӨ БАДАМЛАЖ" байна. Ялагдал түүнээс үүсэх ЯЛ тод болж буй цаг! Одоо дайны гэмт хэрэгтэн ЯЛаас зайлсхийхийн тулд шургасаар, дэмжсээр байгаад ойрхи дорнодод гал тавиад амжчихлаа. Яаагаад гэвэл Д3Д болгон өргөтгөж бүх бурууг дундаа хийхийн тулд. Гэхдээ энэ нь харин ч эсрэгээр эргэж хорт хавдарын эс шиг тархсан дэлхийн террористуудаас, автократ дэглэмээс салах томоохон сэдэл болж улмаар 50-100 жилийн энхтайваны эхлэлийг тавих нь гарцаагүй болж байна. 1905 оноос эхэлж 1917 онд төгсөрсөн улаан террор 100 гарныг үдээд бөхөх нь ойртож буй. Путлерийн дараагын нүүдэл Хятад, Тайвань байх магадлалтай. Украйнд дайны төлбөр (репарац) 1-1.5 триллион USD төлөх байх. Одоо царцаасан байгаа 300 тэрбум USD-н активийг Украйнд шилжүүлэх процесс эхлэж байна. Оросын эдийн засаг уналтад орж эхэлсэн, рубль нь 100 даваад талийсан. Энэ янзаараа ЗХУ тарж сүйрсэн шиг Охуй ч кармагаа эдлэх нь ойлгомжтой.
Сю.шү.жаны..шээснүүд сандралдаж байхыг бодоход манай их орос улс ялалтаар дүүрэн энэ дайн өнөө маргааш дуусахгүй шүү лаларын анархистууд гаж донтон маньяак. Дээр нэмэх нь зомбинууд тэр фашист бандеровчууд тэсэж үлдэхнүү их орос улс ялах уу гэдэгийг ан...гоожуур маньяак өсвөр үе хүчиндэгч амийг нь хорлогч арчаагүй зомбий ан...сю.шү..жаны точигнуудаа ална шүү сэлэнгэд таарвал үхдэлүүдээ
Сонин.мн гээд балайрдаг нэг малын хагас галзуу үхэр монгол малын бичсэн тэнэг зүйлийг үе үе барууныхан бичсэн мэтээр балайдагаа боливол яасан юм бэ
Танай Путиний фашистууд капут
хөөрхий украйны хэвлэл оновчтой дүгнэлт хийж мэдээ гаргаж чадахаа болиод мөрөөдөл бичих болждээ. Өнгөрсөн хугцаанд Путтн хорт хавдартай болж үхэх гээ баыгаа гээд мөрөөдөөд бхйсан. Путин цоо эрүүл урт наслах нь гарцахгүй бодохоор одоо өөрөө огцрох байх гээд л горидож бхйгаа юм бхыга дах. армёны тухайд арменчууд орсоос салж амёрикчуудтай хамтран цэргийн сургууль хийсний дараагийн долоо хоногт газар нутгаа алдснийг усан тэнэгч ойлгоно.ганцхан украйн ойлгохгүй орсыг муулжил баывал худал шаасан ч хамаагүй гээд л донгосох юм.
Хоцрогдсон төвдийн ламын шашинд байх орон зай нь эзгүйрч залуу баньд лам нар нь бусармаг гэмт хэрэгт олноор ходбогдох нь ихсэв. Чингисийн эзэнт гүрнийг доройтуулан мөхөөсөн гол хүчин зүйл бол бүдүүлэг хоцрогдсон төвдийн ламын шашин мөн ажгуу.
Malnuudaa Tsomiin zewsegtei uls hezeets yladdaggvi ymaa teneg hujaagiin erliizvvdee Svirel bolno Tsomiin zewseg aimar shvv malnuudaa
Дураараа бичих юм аа. Оросууд украйныг бүрэн эзлэх юм уу, бууж өгч ардчилсан сонгууль болтол байлдана. Украйнд жинхэнэ нацизм утгаараа төрийн эрхэнд гарсан. Нюрнбергийн шүүхээс гарсан тунхагд нацизмыг дэлхий даяар хориглох шийдвэр гаргаж ялсан улсууд бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ тунхагыг хүлээн зөвшөөрөөгүй Аргентин г.м-ийн улсууд руу нацистууд мөнгөө баялгаа аваад зугтсан. Америк, Канад гэх мэтийн улсууд руу ч их зугтсан. 100-аас нэгийг нь буцааж явуулаад шүүхээр оруулсан болчихоод үлдсэн 99 нь тэндээ иргэншээд амьдраад өмнө нүүж очсон украйн гаралтай иргэдээ нухчин дараад төрд нь нөлөөлөх хэмжээний эрхтэй болчихсон байгаа. Одоо төрийг нь алсаас удирдаад л Оросын эсрэг турхираад л сууж байна. Украйны газар нутгын 60% нь коммунист намдаа нөлөөгөө ихэсгэх гэсэн еврей Лениний бэлэг. Ийм бэлэг авсан украйн Лениний төлөө 2 гараа өргөсөн. Сталин ч гэсэн гүржийн еврей. Харьков, Одесс, Днепропетровск, Донецк, Луганск, Херсон, Запорож оросынх. Түүх үзээрэй. Киевский Русь гэж байгаа.
Пу жанжин удахгүй байх оо, Шогуй нь гараа алдлана гэдэг чинь нэг юм хэлээд байна даа...
Шар өвгөн залхаж баыгаа байлгүй дээ. Шөнө тайван ч унтаж чадахгүй ээн...
Путин үүрд мөнх, түм бум наслаг
Oros uursdiin hot odess harkib abaad usa tai ukrianaar naimaaltsah gej ba usa bol ukrianiig afgan adil hayad daraahiin dainiig asiad ehluikeh gej ba
Ukriane dain bol dollar hebleh dain busad ornuudiig hebwlsen dollaroor tonoh hansh ungaj yaduurald hurgej usa efiin zadagiig avrah dain
Орос Украйны хэнийг ч буруутгахад амаргүй. Украйн ЗХУ-аас салаад бие даасан улс болсон ч хүн амынх нь ихэнх нь орос учир төрийн хэл нь украйн байх, боловсрол соёлын хэл нь украйн байх боломж үгүй болсон учир оросыг цөөлөхын тулд тэднийг үзэн ядах гадуурхах үзэл бодол түгээмэл болж ажил албан тушаалд олдохгүй, хэрэг төвөг бүхнийг орос хүнд тохоож байсан учир Орос улс цус нэгтэнээ хамгаалахаас өөр аргагүй болсон хэрэг. Харин оросууд маана энэ ажлыг дайны аргаар биш Украйн дахь оросуудаа зохион байгуулж өлсгөлөн суулт зарлуулах, бослого үймээн гаргах зэрэг Америкчуудын сонгомол аргыг хэрэглэсэн бол асуудлыг шийдэж болох байсан байх. Одоо хэн нь ч бууж өгөх аргагүй . ХАрин Орос давамгайлсан , Орост нэгдэх гэсэн 4 бүгд найрамдах улсыг Орос, Украйны хэний нь харъяа биш бие даасан БНУ гээд НҮБ-д бүртгүүлчихвэл хэн хэндээ бууж өгсөн биш зөв шийдэл болж магадгүй дээ.
ukrain martagdaad ehlenguut iimerhuu shaldar buldar yum niitelseen shig zailuuldaa manai hed