Бид энд манай улсын нэгэн адил социалист системд багтаж байсан Румын улсын тухай бяцхан "дурсамж" өүүлэх гэж байна. Энэ улсын нэрийг дурдахаар монголчууд Румын мебелийг дурсан санадаг. Тиймээ, тус улс мебелийн үйлдвэрлэлээр түлхүү хөгжсөн, манай улсад мебель картоны үйлдвэр байгуулж өгч байсан юм. Мөн бид Румыний мэргэжилтэн, барилгачид манай Улсын циркийг барьж өгснийг сайн мэддэг, таатай дурсаж явдаг билээ.
...Манайд хойд хөрш ЗХУ-д 1980-аад оны сүүлээр С.Горбачевын эхлүүлсэн "Өөрчлөн байгуулалт" тэр үеийн социалист системийг бүхэлд нь доргиож, нэгэн дор биш гэхэд хэд хэдэн жилийн зайтайгаар Польш, Чехословак зэрэг улсад ардчилсан хувьсгал өрнөж, цаашлаад олон орныг салхилуулсан.
Тэрний нэг нь Румын улс байв. Тус улсын коммунист удирдагч Николае Чаушеску тухайн үедээ Зөвлөлт Холбоот улсыг дагахгүй, нөхөр Л.И.Брежневийн үгэнд ордоггүй, Югославын Броз Тито, Хятадын Мао Зедун нартай найзархагсан, социализмын өөр замыг сонгосон тэрсүүд нэгэн байв.
Сүүлдээ социализмын төгсгөлийн үеэр 1991 байна уу, 1992 онд тэрээр өчигдөрхөн удирдагч хэмээн шүтэн хүндлүүлж байсан олон түмэндээ дарангуйлагч хэмээн ад үзэгдэн эхнэрийн хамт Бухарест хотноо олны өмнө дүүжлүүлж "салсан нөхөр" юм. Тэрээр ид мандаж байх үедээ түүнийг манай улсад айлчлахад эхнэр нь монголчууд намайг шагнасангүй, хонины бөгс өмнө тавьж (ууц) доромжиллоо хэмээн уур уцаартайгаар тэр даруйдаа буцсан гэсэн нэгэн явган яриа байдаг байсан.
Түүх сөхвөл Румын улсын тэр үеийн нам, төрийн тэргүүн Николае Чаушеску манай оронд 1971 болон 1988 онд тус тус айлчилж байжээ. Ахмад дипломатчдын дурсамж яриагаар бол Румын нөхөр анхны айлчлалаараа эхнэр Еланадаа Сүхбаатарын одон өгүүлэхийг шаардсан гэдэг нь цуу яриа, гэхдээ монголчууд Николае Чаушескуг гомдоогоод явуулж байсан нь үнэн гэнэ.
Энэ нь тэр үеийн социалист систем доторх хаграл бүхий улстөрийн хүйтэрсэн харилцаатай холбоотой байсан аж. Юу гэвэл тэр үед Югослав, БНХАУ, Румын, Албани зэрэг социалист лагерийн зарим улс бие даан нэг талд гараад байж. Чухам яг тэр үед нөхөр Н.Чаушеску манай оронд айлчилсан бөгөөд нэгэн үйлдвэр дээр болсон хоёр орны найрамдлын цуглаан дээр хоёр талаас хэлэх үгэн дээр зөрөлцсөн аж.
Тодруулж хэлбэл Румыний зүгээс цуглаан дээр зөвхөн хоёр орны харилцаа, найрсаг хамтын ажиллагааны талаар ярина гэхэд манай талаас Монгол, Зөвлөлтийн найрамдал, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын хамтын ажиллагааг дурдах нь зүйтэй хэмээн маргалдаж, эцэст нь нөгөө цуглаан нь цуглаан ч биш, цугласан олныг гайхшруулж, хурлыг шууд дамжуулах байсан телевизийн сувгыг улайсгатал цугласан ажичдыг харуулсаар, сүүлд нь дарга нар гарч ирж нэг нэгэндээ баяр хүргэсэн болоод салцгаасан байна.
Тухайлбал, Зөвлөлтийн дипломатч, Монгол судлаач Ш.Надировын бичиж үлдээснээр цуглаан дээр Ю.Цэдэнбалын тавих байсан илтгэлийн эхний долоон хуудас орхигдож, найм дахь хуудаснаас үг хэлсэн болоод төгсгөжээ. Чухам тэр үеэс хойш хоёр орны харилцаа хөндийрч, нэг нэгнээ шүүмжилж өөлөх болсон байна.
Тухайн үеийн улстөрийн байдлаас хамааралтай энэ харилцаа гэхдээ бүлээсэн түүхтэй. Юу гэвэл тэр таагүй үйл явдлаас арваад жилийн дараа Николае Чаушеску анх ам нээж, 1982 онд Москвад Ю.Цэдэнбалтай уулзахдаа түүнийг эх орондоо урьжээ.
Улмаар тэрээр 1988 онд манай оронд хариу айлчилж, тэр үеийн манай нам, төрийн удирдагч Ж.Батмөнх нөхөр Н.Чаушескуг төрийн дээд одонгоор шагнаж байжээ. Чухам тэр шагнал нь Румын улс манайд цирк, мебель-картоны үйлдвэр барьж өгснийг үнэлсэн, өмнө нь өгч "амжаагүй" байсан тэр шагнал байсан гэдэг.
Бэлтгэсэн Х.Өлзий
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин
Сэтгэгдэл(17)
Батмөнх гуай үнэхээр хулчгар арчаагүй хүн байсан даа.Чауческу шиг эх орондоо хайртай, үзэл бодолдоо үнэнч байж чадаагүй.Хамгийн гол нь хатагтай Чауческу ямар гайхамшигтай зоригтой бүсгүй байж вэ.Эр нөхрийг нь цаазлана гэхэд хамт цаазлулна гээд буудуулсан.Румыны тэнэг ардчилагчид би буудуулая гэхээр ямарч шүүхийн тогтоолгүй эмэгтэй хүнийг буудчихаад хүний эрх яриад байсан.Түүхэн үнэн үнэнээрээ үлдэх ёстой.
Batmunh chiniCHauesku shig buuduulchih bii gej aisandaa buuj egsen yum aa
Эхний хоёр сэтгэгдэл бичигч хол очиж хуц даа.Ж.Батмөнх гэдэг хүний хажууд нь байсан юм шиг л бурж байхиймаа айсан ч гэх шиг. Толгой сэгсэрэх нь тэр Батмөнх гээч хүний хувьд хамгийн амархан шийдэл байж болох байсан. Гэвч тэр хүн толгой дохьсон нь та хоёр мэтийн их баагч нарт ийм эх захгүй балай зүйл хүссэнээрээ бурах боломжийг олгосийм даа.
Батмөнх үнэхээр аймхай хүн байсан нь үнэн юм байна лээ. Цэдэнбал дарга сүүл үедээ оросуудын үгэнд орохгүй байхаар нь оросууд Балыг зайлуулж Батмөнхийг удирдагчаар томилсон.
энэ тосгоны 2, Мао эд нар чинь өөрсдийгөө хэнээр ч дамжуулахгүйгээр Ким Ир Сен шиг тахин шүтүүлэх дуртай. Манай удирдагчид тийм хүн байсан бол аль хэдийн оросуудад буудуулах байсан.
Ene 2 hunii Mongol ulsad ih um hiisen humuus.Tomor Tsement, gutal,oedol, gural geed, ard tumen ajiltai, toroltei bsan um. Hamgiin baga bolovsroltoi hun gehed 8 jiliin bolovsroltoi baisan um.Onoogiin uls torchid eh oron ard tumnee bish, ooroogoo ah duugee gesen setgeleer,ulsiin horongoor togloj bna. ard tumen yaduurch,arhidalt, huchiirhel odroos odort orgij bgaag uhaarah setgelgui,odoogiin ene olon ulstorchidiig deer setgegdel bichij bgaa humuusiig yu geh ve?
uxsen xuniig magtaxguil yum bol yadaj bitgii muul gej ug baidgiin baina.
100000 хүнийг жагсааж чадсан шүү тэр үед харин үйлс нь хазайж ард түмэн айгаад гэр гэртээ цавиндаа гараа хавчиж цагираглаж хэвтсэн бол батүүл 22 жил авах байлаа. тэр төрийн бодолого буруу байгааг эсэргүүусэн.одоо нэг залуу төр булингартсанг бас л буруу замаар илэрхийлээд 22 жилийн ял авлаа.улсын баатар тэр залууг авдаа. аль эсвэл цавиндаа гар шаачихаад хэвтэнэ үү% тэр үед бид чиний төр зөсгийн эсрэг шйл ажиллагааг дэмжсэн.одоо чи төр зөсгийн буруу бодлогыг шүүмжлэх үү эсвэл хар амиа хичээх үү?
Hairan udirdagch odoo ter tsigaanuud delkhiigeer 1 tarj bn. Uls oron n baihguitei adil bolson.
Geree ch oligtoihon avch yvj chadahgui baij Ulsa udirdaj yvsan huniig muuldag teneg Uher ve ter humuus.Batmunh guai bolon buuraluudiin buyngaar bid zuv yvj amidarch bn shu de odoo malaa.Saihan buuraluudiig taivan noirsuul.
Чаушеску зарим нэг алдаа завхрал гаргаж байсан байх. Хүн юм чинь алдаж л таарна. Харин тэрээр өөрийн гэсэн бодолтой, Оросуудын дуулгавартай уяаны нохой байгаагүй. Цэдэнбал шиг эх орноо Оросод дагаад оруулж, Оросын 16 дахь республик нь болох гэж 3 удаа өргөдөл гаргаж байгаагүй. Чаушеску бол ард түмнийхээ бүсийг чангалж байгаад улсынхаа бүх өрийг төлөж барагдуулж чадсан хүн. Харин энэ хүний гавьаяг хөжмын цагт ард түмэн нь ойлгон тунгаах цаг ирэх биз. Манай хэд яаах вэ. Оросыг дагахгүй бол Хятадад залгилууах аюул байсан биз.
цэдэнбал гуай нэг ч удаа орост дагаар орох хүсэлт гаргаж байгаагүй юм билээ. уг нь орост дагаар орсон бол одоогийн навтгар юмнууд сураггүй сайхан өндөр зүс царай сайтай дарга нар монголыг удирдаад явах байж дээ.
цэдэнбал нийт 3 удаа Орсод дагаар орох гэж гуйлт хийсэн бгаа. орсууд сүүлдээ бүр залхсан бсн гэдэг хэхээ тийм учираас Монгол бичгийг халаад орос кирилд оруулсан. тийм учираас монголын хамаг газар нутгийг Орсод хамаагүй бэлгэлдэг бсан. тим учраас орсын зариалгаар Нгэдлэжих хөдөлгөөнийг өрнүүлсэн. СССРд орох гээд л бэлтгэл хийгээд бсан хэрэг . өөдгүй амьтан
wwww гэсэн хужаа ац минь битгий шаа.
ardchlagchid gex tenegyyd odoo l oilgoj bgaa bx daa odoo bol roman gej uls barag bxgyitei adil bolson tenegyyd amaaraa shoroo ymxej bgaa...mgl-ch tun udaxgyi tednii araas orox bolson doo xudlaa ardchlal gej 20 jil xutsaldlaa gants yildber barij ard tymnee ajiltai bolgox setgeltei xyn alga bolson bgaa gegeeleg byxniig xarluulax xyatad sanaatai xujaagiin erliizyyd tolgoid garlaa..ene xotiin xalzan battulga chin ter chigeeree xujaagiin xyyxed shyy dee bi sain medne...odoo ter soxor tybdiin xushuu bosgono geed l esergyy zan gargaad l ergyyteed yabj bna.ene ariun yabdal uu
одоо Сүмиябазарын банк болгочихсон Циркийг чин Рүмынчүүд барьж өгсөн бх шүү)
Румын югослав мэтийн улсуудад нэг том давуу тал байсан газар нутагын байршил далайд гарах гарц хөрш орнууд гээд манай бал даргад үнэндээ сонголт байгаагүй бид мангас шиг 2 хөрштэй л байсан