Монголын улс төрийн түүхэнд Ерөнхий сайдаар хоёронтаа сонгогдсон хоёрхон хүн байдаг агаад анхных нь Анандын Амар дараах нь Цахиагийн Элбэгдорж болно. Амар нь зөвхөн улс төрч, төрийн зүтгэлтэн бус бичгийн сэхээтэн түүхч байсан юм. Тал бүрийн боловсролтой хүмүүн байсан учраас Амараас дотоод, гадаадын эрх мэдэлтнүүд болгоомжлон хүндэтгэлтэй харьцаж байсан баримт бий.
1927 онд БНМАУ-ын Гадаад яамны сайд А.Амар МАХН-ын Төв хорооны орлогч дарга Н.Жадамбатай хамт Москвад очиход ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичерин хүлээн авч уулзжээ.
Тэгэхэд Амар сайдаас "Манай Монгол Улс аль ч улс оронтой харилцаатай байх эрмэлзэлтэй. Герман улсад манай оюутнууд суралцдаг ба бид Германы зургийн хэрэгсэл мэт соёлын бараа авдаг. Герман нь аливаа хэрэгт цэрэг, улс төрийн бодлогоо тулгадаггүй, их бага улс гэж ялгадаггүй орон" гэж ярьсан байдаг.
Энэ уулзалтын дараа Зөвлөлт Оросын Гадаад хэргийн ардын Комиссар Чичерин "Амар гэж сүрхий хүн бий шүү. Муу машин өгч болохгүй шүү" хэмээн өөрийн хүмүүстээ анхааруулан хэлж байсан байдаг юм. Монголын түүхчид БНМАУ-ыг Хятад 1945 онд л хүлээн зөвшөөрсөн гэж үздэг.
Гэтэл үнэн хэрэгтээ аль хорин жилийн өмнө БНМАУ-ын тугаар тогтнолыг Гоминданы Хятад хүлээн зөвшөөрчээ. Үүнийг Монгол-Хятадын дөрвөн зүйлт хэлэлцээр байгуулсан баримт нотолно. Тэр үед хятад нь гоминдан намын эрхшээлд байсан ба Сун Ятсен, Чан Кайши, Жан Золин зэрэг хоорондоо зөрчилтэй эрх мэдэлтнүүдийн гарт байжээ.
1925 оны гуравдугаар сарын 25-нд БНМАУ-ын Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн орлогч бөгөөд Гадаад явдлын яамны сайд А.Амар тэргүүтэй төлөөлөгчид Хятадад айлчлан хэлэлцээр хийжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Коминтерны төлөөлөгч Т.Р.Рыскулов хэмээгч киргиз явсан ч Бээжинд очсон хойно түүнийг Г.Гэлэгсэнгийн хамт буцааж, оронд нь Н.Жадамба, Ц.Нацов хоёрыг илгээжээ.
Энэ нь ерөнхий сайдын орлогч, Гадаад яамны сайд А.Амарын Зөвлөлт Орос ба Коминтерны оролцоогүйгээр Монгол Улс дангаараа Хятадтай харилцах асуудлаа шийдэх сонирхолтой байсныг нотолдог. Энэ явдалд сэрдсэн ЗОУ-ын Монгол дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөх Линда ойр ойрхон (2-3 удаа) ирж "Өмнө зүг одсон төлөөлөгч нарт өгөх заавар"-аа шалгаж байсан баримт байна.
Энэ хэлэлцээр нэлээд сунжирсан боловч Монгол-Хятадын харилцааны дөрвөн зүйлт хэлэлцээр байгуулагдсанаас гадна хамгаас үнэ цэнэтэй ололт нь Хятадын зүүн социал-демократ хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Ли Дажао, Чен Дусю нарын дэмжлэгтэйгээр Хятад Улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн явдал юм.
Энэ тухайд түүхч С.Баттогтох "Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд" гэдэг номондоо онцлон тэмдэглэсэн байдаг. Хорин жилийн хойно Гоминданы Хятад мөхөж БНХАУ байгуулагдсан хойно тэд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн болохоос биш аль эрт хятадууд Монголыг бие даасан орон гэж зөвшөөрөөд байсан нь тухайн үед Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд байсан А.Амарын гавьяа байлаа.
Большевик Зөвлөлт Оросоос хамаарахгүй оршин тогтнохыг эрмэлзсэн Амарт Кремль тааламжгүй хандах нь аргагүй. Тиймдээ ч түүнийг зайлуулж Х.Чойбалсанг Ерөнхий сайд болгох нь Москвагийн зорилт байлаа. Зөвхөн ЗОУ бус Амарын эсрэг ажилладаг дотоодын хүчин ч байсан аж.
Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, дэд дарга Н.Жадамба нарыг авч хаях далд ятгалга явуулга хийсэн П.Гэндэн, Ө.Бадрах нарын бодлоготой зөрөлдсөн нь А.Амарт сайнаар туссангүй.
Хазаар гүйлгэж явсан Гэндэн Улсын Бага Хурлын дарга байхдаа өөрийгөө хоёрдугаар Богд хэмээн Манзшир ламтай хөлчүүрэн согтуурч, хоёр хүнийг машинаар дайрч амь насыг нь бүрэлгээд зүгээр хоцорсонд Амар сайд цухалдаж байснаар үл барам Ө.Бадрахын салан тусгаарлах үзэл санааг эсэргүүцэж байсан нь зүүнтнүүдэд таалагдаагүй юм.
1934 оноос Амарыг ангуучлах явуулга эхэлсэн бөгөөд 1937 оны аравдугаар сарын 21-нд Малж, Ядамсүрэн, Самбуу, Дарьжав нарын нам засгийн 14 хүнийг баривчлан өчиггүйгээр Сонгинохайрхан уулын арын жалганд харанхуй шөнөөр аваачиж буудан хорооход Чойбалсан халамцуу байсан бөгөөд "Энэ феодал Амарыг харж байна уу? Илүү нүх байвал үүнийг хамт булчих юмсан" гэснийг цөөнгүй хүн сонссон байдаг юм.
Тэгэхэд Чойбалсан ихэнх сайд дарга нарыг тэнд албаар аваачиж тэр хядлагыг үзүүлээд "Өөдгүй эсэргүү нарын үхэхийг харцгаа" гэж согтуурахад нь Амар сайд машиндаа суучихаад нүдээ анин хавсран наминчлахыг үзээд Чойбалсан ихэд Зэвүүцсэн гэлцдэг.
Коминтерны даалгавар, Кремлийн тушаалаар Монголд үйлдэж байсан завхрал нугалаа ба хэлмэгдүүлэлтэнд Амар сайд маш их харамсан жигшиж байжээ. 1939 оны гуравдугаар сард Амарыг ерөнхий сайдын албанаас нь халав.
Тэгэхийн тулд Москвагийн гар орж Төв Хороо, Засгийн газрын өргөтгөсөн бүгд хурлаар Амарыг хэлэлцэж МАХН-аас хөөсөн төдийгүй Засгийн газрын тэргүүнээс огцруулахад тэрбээр "Би олон жил хамт ажилласан журмын нөхдөөсөө салан одож байгаа нь нэн харамсалтай.
Чойбалсан шиг ар хударгаар бөгсөнд халуун жин тавьдаг халгаатай хүнээс болгоомжилж байгаарай" хэмээн хэлснийг түүх судлаачид онцолдог. Ер нь "Монголын төр, төрд зүтгэсэн хүндээ халгаатай" гэдэг үг эндээс л үндэстэй юм. Амарыг намаас хөөж, ажлаас хөөгөөд зогсохгүй гуравдугаар сарын 7-ны тэр шөнө шууд баривчлан цагдан хорьжээ.
Монголд байсан Зөвлөлт Оросын 17 дугэар армийн командлагч генерал Панин тэргүүтэй Кремлийн чекистүүд Амар сайдыг баривчлан Чита хотоор дамжуулан Москвад аваачиж Бутырийн шоронд хаяжээ. Түүнийг байцаан шүүх ажил хоёр жил дөрвөн cap үргэлжилсэн бөгөөд большевик оросуудын яргалал тамлагаанд хорссон Амар сайд "Би Оросын ард түмэнд хүндэтгэлтэй ханддаг. Харин улаан коммунистуудад дургүй хүрч байна" хэмээн шулуухан хэлжээ.
Энэ үгэнд Кремлийн эзэд маш ихээр зэвүүцэн хорссон нь лав. А.Амар сайд хоёр жил гаран хугацаагаар Зөвлөлтийн шоронд тамлагдаж яргалуулахдаа Зөвлөлт Оросын коммунист большевикуудыг дагахгүй гэдгээ мэдэгджээ.
Чойбалсан тэргүүтэй цөөнгүй монгол хүн Большевик Намд нууцаар элсэж Кремлийй даалгаврыг үг дуугүй дагахдаа тангарагласан бол Амар түүнийг хүлээн аваагүй юм. Бууж өгөхийг хүсээгүй А.Амарыг 1941 оны долдугаар сарын 10 буюу улсын баяр наадмын урьд шөнө Лувсаншарав, Мэнд, Лосол зэрэг бусад "Зөвлөлтийн эсэргүү" нөхдийнх нь хамт Москвад цаазлан хороожээ.
Тэгэхэд оросууд фашист Германтай дайтаж байсан цаг агаад Монголын нэр хүндтэй улс төрийн зүтгэлтнүүдийг бүрэлгэн хороохдоо цаг заваа хайрлаагүй бөгөөд дүүжлүүрийн олс, бууны сумаа ч харамлаагүй байдаг юм. Зүтгэсэн хүндээ Монголын төр халгаатай гэдгээ ч БНМАУ-ын засаг төр нь ч тэр үед дахин батлаад авсан нь бүр эмгэнэлтэй.
Мөнхийн Амгалан
Эх сурвалж: “Алаг хорвоо” сонин
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл0
Орсын имперализм сөнтүгэй.
ТЭМУУЖИН ОГЦРОХГУЙ БОЛ НЯМДОРЖ УХЭХНЭЭ.УИХ ЧИНЬ ТЭГЭЭД ХЭН НЭГНИЙГ ОГЦРУУЛАХ БОЛХООР БУРЭН ЦУГАЛДАГ ТЭГЭЭД НЯМДОРЖ БЯМБАЦОГТ 2 САЙД ОГЦРУУЛЖ ТОРООР ТОГЛОЖ САМРАХ БУУР ДОНТОЙ ГЭДГЭЭ ООРСДОО ХЭЛЛЭЭ. НЯМДОРЖИЙН ХАРДЛАГА БОЛ ООРИЙНХ НЬ ГАРШСАН ХИЙДЭГ УЙЛ ШУУ ДЭЭ.ЖИНХЭНЭ ТОРООР САМАРЧ БАЙГАА ХУН ЧИНЬ ЭНЭ МЭНГЭТ
hen u bicheed bnaa? eh orhiihoo tuluu amia zolison ahmad ue ee ingej boloh um uu
амарыг өмөөрөөд байна уу? чойбалсанг хамгаалаад байна уу? түүхийн бичлэг уншиж сурдаа чи дээрх мнг
битгий малтаад эргүү тэнэгээ гайхуулаад бай. хэн бичээд байнаа ч гэх шиг. эх орныхоо төлөө амиа золиосон нь амар. харин монголчуудынхаа амь насаар өөрсдийн нохой амийг аварсан нь махн-ыхан. улаан оросын махчин чононуудтай нийлсэн гэрийн ноход бол махн-ыхан. коминтерн бол олон улсын гэмт хэрэгтнүүдийн байгууллага. одоо хүртэл үүнийг мэдэхгүй эх орныхоо төлөө явсан ахмад үе мүе ч гэх шиг битгий ингэж мал шиг аашилж бай.
Khen bicheed b.naa genuu ene yostoi duurtsen teneg yumdaa
iimerxyy xudal yamar ch barimtgyi gytgeleg shig neg negnee zaabal ustun daisan bolgox gesen yum er ni xend xeregtei yum be...udaxgyi chingis tegej yariad teriig jalga ruu tylxsen geed l zalax maanaguud zunduu garch irne nydeer xaraagyigees l xoish odoo naad baliar uls turjiltuu bolij yz yxdel sygnyydee....
Umhii choibalsan orosyn tagnuul urvagch baisan shuu dee.
Чой ах ердөө 10 хан жилийн дараа өөрөө орсуудад гараасаа хөтлүүлээд хагалгааны ширээнд дээр хэвтсэн дээ зайлуул хэхээ
Choibalsan chin aluurchin baisan sh tee. Olon huniig tsaash ni haruulsan muu yoriin sda baihgui yu!!!
ямар ч үндсэлэлгүй юм бичиж хүмүүсийн тархи угаахаа болиоч. Монголын энэ байдал хэрээсээ хэьэрч байна
Chi meddeg umuu,tegvel undesleltei um bicheech
Yamarch undeslalgui genuu chamshig tarkhia ugaalgaj deerees ni tarkhia khugjuuleegui mald bol undeslelgui yum
140.112.234.50 гэгээрээч ээ ерөнхий сайд Амар Оросуудаас хамааралгүй бие даасан бодлого явуулсаны төлөө Москва цаазалсан юм Харин Зүтгэсэн хүндээ Монголын төр халгаатай гэх тэнэг ишлэлээ болиоч ээ Дэлхийн орнуудад ялгаагүй төрд зүтгэсэн хүнтэй зөрчилдөж бгаа тухай дэлхийн мэдээ интернетээр дүүрэн бна
Мөнхийн амгалан гуай, та өнгөрсөн зуунд амьдарч байсан хүн шиг л мэдэмхий юм бичих юм аа.Хятад 1925 монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн л байсан юм бол тээр сүүлд 25 жилийн дараа бүх нийтийн санал асуулга явуулах хэрэг юу байсан юм.Тэнэг толгойдоо гэрэл оруул.Амар тайж ч ,чиний хараагаад байгаа Х.Чойбалсан ч бүгд Панмонгол үзэлтэй эх орончид байсан юм.Зөвхөн Амар тайж ч гэлтгүй 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний бүх зүтгэлтнүүдийн санаж бодож явсан үйлсийг Чойбалсан 1945 онд гүйцэлдүүлж чадсан юм.Харамсалтай нь өвөрмонголоо авч дийлээгүй.Түүнд хэн саад хийсэн болохыг мэдэх үү.И.В.Сталин биш шүү.Харин дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингуудын саймширч гүйгээд байгаа АНУ,Англи хоёр.Итгэхгүй бол 1945 оны Ялтын гэрээний протоколыг олж уншицгаа гэж хэлэх байна.Дайсан болоод нөхрөө танихад чинь хэрэгтэй.Тэгээд дэмий юм эрээчиж байдгаа болиход тань тустай.
Yag unen
1945 оны Ялтын гэрээний протоколыг хаанаас олох вэ?
yag vnen tiim shuu, baruuniihan mongoliig hyatadiin haraat gej vzej, orosiin noloo telehees aij obormongoliig manaitai niilehiih zobshooroogui ee?? manai bvh udaidagch nar amar, genden , choibalsan ch bvgd mongoliin tusgaar togtnoliig gadaad oronoor zobshoorvvleh gol zorilgotoi baisan.. bvgd hvssen. tsag ve tiim hatuu bsan da. amerik baruuniihan bol mongoliin tusgaar togtnoliig hezee ch zobshoorgui bsaniig 2-r dain shiidsen..
Одоо манайх хулгайч төртэй болсон.Яг л одоогийн энэ хэд шиг хулгайч нар байсан байх даа.Баабар мэтийн хөгийн урвагчид байсан байлгүй дээ.
Shaa shaa psa Hogiin helmegduulegch Choi san fuck
чойбалсангийн энэ диктатурын арга нь зарим тохиолдолд бас хэрэгтэй юм шиг. Огт диктатургүй болчхоор одоогийнх шиг болчоод бншд. Хэн ч ямар ч буруу хэрэг хийж, хөрөнгө мөнгийг завшиж, гадныхантай хуйвалдаж, бүлэглэж улсын хөрөнгө идсэн яасан ч байсан цаазлуулах нь битгий хэл шоронд суухгүй байх чинь Чойбалсангийн аргаас долоон дор санагдаад байх юм.
Choibalsan bol omhii aluurchin hun baisan, olon hun hils hergeer alj tamlaj baisan hun. Odoo amidarch baigaa ur udamuud ni ichij amidraasai, aluurchin Choibalsangaar baharhah hereggui.
Choibalsan bol omhii aluurchin hun baisan, olon hun hils hergeer alj tamlaj baisan hun. Odoo amidarch baigaa ur udamuud ni ichij amidraasai, aluurchin Choibalsangaar baharhah hereggui.
Ulsyn tusgaar togtnolyg ustgah muu uzlee heregjuulehiin tuld tuuhiig guivuulj uvgudiinhuu tolgoig unhruulehiig yuman chinee bodohgui baigaag bodohod ed nar ih l mungu avdag bololtoi ...
Н.Энхбаяр мөнгө мөнгө идсэн нь үнэн болохоор,О.Баасанхүүгээр хов хөөцөлдүүлж,овоо үнэ хүргээд буцаагаад татахыг зөвлөж,хэргийнхээ 1 хэсгийг ч гэсэн хаацайлж байна уу даа.
Mongolyn tur, zasgiin nert zutgelten, tsuvuun tsagtnoyon nuruugaa hadgalj chadsan Anandyn Amar saidyn talaar tuuhen uneniig uguulen bichsen M. Amgalan Tand gun talarkhal ilerkhiilie
Энэ нийтлэлд нэр нь дурдагдсан Рыскулов киргиз биш цэвэр казах хун. Улаанбаатарын нэрийг хуртэл миний гайхамшигт эх орон ч Турар Рыскуловын хэлснээр нэрлэж байсан шуу дээ. Туухийг гуйвуулж болохгуй.
Монголчуудад казах киргиз миргиз узбек музбек ямарч ялгаа байхгуй "хагас-монгол" матарууд.Их Монгол улсын уеээс монголд наалдаж монгол цус,монгол омгийн хэлтэрхий олж авсан агуу монгол ундэстний дэргэд ази тивийн хязгаараар дуурэн байдаг "генетический мусор" буюу оноодор оорсдийгоо тусгай "ундэстэн" гэж итгэчихсэн хэнд ч хэрэггуй паразит генийн хогнууд
Чи их хуцваа. Онээдор бол жинхэнэ " генетический мусор" бол та нар шуу дээ ухэр монгол . Чи битгий тэнэгтээд бай.
Та нар казахууд бол донгож очигдор яс ундэсээ тогтоох чамай болоод оноодор эргэж эзэдээ ноцож жинхэнэ цаанаасаа байгалиас ондор хувьтай торсон тэнгэр заяаат монголчуудын уух туухийг хуртэл ичихгуй улайм цайм хулгайлж оорсдодоо нааж бичих гэж ядаж яваа жинхэнэ хэндч хэрэггуй,тоочоод гайхуулчих туухийн ганц ч хуудасгуй генетический мусорууд.Казах киргиз узбек гээч 3 ундэстэн бол Их Монгол улсын эзэд аугай их хаан ээн Чингисийн удамын хаан Бат Хааны хурууны узуурээс ганцхан зарлигаас ууссэн ястангууд.Бат-Хаан оорийн торолийн ах дуусийн жижиг хаан Шейбанидид 15 мянган гэр бул буюу 60-70 мянган албат боолуудыг 20 мянган монголчуудаар толгойлуулан нийтдээ 100 мянган албатыг оршин суух газар нутаг болох Урал голын ховооноос доош Аму-дари Сырдари гол хуртэлх оргон уудам нутагийг зааж бэлэглэн огсон туухийг хэнч оноодор угуйсгэж чадахгуй!Энэ 100 мянган албатуудын ихэнхнь 2/3 турэг гаралын кипчак омгийн хумуус 1/3 олон аймаг отогоос гаралтай монголчууд байсан,яваандаа хоорондоо хольж хутгалдсаар тоонь осон томорч суулдээ нэг хэсэгнь Алтан ордны Узбек хааны эрхэнд нутаг шилжин узбекууд болж,ногоо хэсэгнь Абу-Халир хааны гар доор албатууд болон ирээдуйн хасаг хиргис ундэстнуудийн ихэнх болсон байдгийг бид монголчууд андахгуй за юу!Ийм уух туухийг яаагаадч та нар оорсдийнхоо дур зоргоор санасанаараа сараачиж оорчилж чадахгуй учраас та нар хэзээч бидний боолын боолууд байсан генетический мусор байсанаа яааж ч нуугаад хааж чадахгуй!
Абу-Хаир гэдгийг алдаад Абу-Халир гээд биччихэж.Ийм уух туухтэй учраас та нарын дунд монгол отог аймгуудын нэр энд тэнд зондоо явж байдагийг та нар зориуд худлаа мушгиж, монгол аймаг отогийн нэруудийг угаасаа анхнаасаа хасаг аймгийн нэр байсане гэж тэнэг туух зохиож бичээд явдаг матарууд.Тэнгэр заяат их Монголчууд анхчилан а та нар матарууд бол монголчуудад наалдаж амьдарч явсан хувалзнууд,тийм учраас зарим монгол аймаг отогуудын нэрс оноодор болтол та нарт наалдчихсан байдагийг мэдэхгуй хумууст хасагийн аймаг отогууд тийм учраас Чингис-Хаан бас хасаг гэж тайлбарлаад явдаг малан дураакууд мон биздээ!
Чи битгий их тэнэгээ харуулаад бай. Чи юугаа мэдэж казахуудын туухийг гуйвуулаад байгаа юм вэ? Чам чиг ухэр монгоолоор туухээ гуйвуулахгуй шуу . Чи энэ ундэсгуй юмаа наад монголчуудаа заагаад суу.Чиний энэ мэтийн солиотой юмыг хэн тоож уншиж , харах ч угуй . Чам шиг тэнэгтэй тэнэгтхээ болио. Чи эхлээд ухэр монгол нэрнээсээ салж аваад надтай яриарай мэдэв уу, илжиг монгол.
Тэнгэр заяат монголчууд бид бидний боолын боол явсан муусайн турэг мурэг тэр тусмаа саяхан болтол хэнч мэддэггуй байсан муусайн хасагуудыг тоож авч хэлцэхгуй.Та нар бол заяаагуй монхийн монголчуудын боол явсан арчаагуй амьтад.Бид монголчууд урчийсэн арчаагуй хасагууд та нарыг хэзээч хун гэж авч хэлцэхгуй,Дэлхийн тэр аяаараа манай монголын Их туухийг та нартай та наргуй сайн мэднэ.Казах хасагууд гэж хаана хэний хог ухаж амьдардаг генетический мусор байсаныгч андахгуй!
Та нарт хуссэн ч гуйвуулаад байхаар оорийн туух муух байхгуй,монхийн монголчуудын хоолны шавхруу хамж явсан боолын боолууд!
За сайхан худлаа бичхээ боль
Худлаа мэдээлэл байна, иймэрхүү мэдээллийг зориуд бэлтгэж тараадаг юм.
1925 оны энэ гэрээг сонсоогүй юм бна. Сүүлийн үеийн номонд дурьдаагүй л байсан.