УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр энэ үеэрээ: " Монгол Ардын Намын Удирдах зөвлөл Ардчилсан намтай хамтрах эсэхийг дангаар шийдэх эрхгүй. Учир нь энэ хоёр том нам хамтрах асуудал нь зайлшгүй МАН-ын Бага хурлын шийдвэрээр шийдэгдэх ёстой.
Өмнө нь Ардчилсан намыг Засгийн газраас гаргах шийдвэр Монгол Ардын Намын Бага хурлаас гарсан. Тиймээс дахин хамтран ажиллах асуудлыг шийдэхийн тулд Бага хурал дахин шийдвэр гаргах шаардлагатай.
Үүний дараа Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо шийдвэрээ гаргах дараагийн шатны процесс үргэлжилнэ.
Ийм нөхцөлд өнөөдөр хамтрах нь зөв, буруу талаар ярих боломжгүй бөгөөд үндэслэлгүй таамаг дэвшүүлэх нь зохисгүй.
Харин Монгол Ардын Намын Бага хурлын шийдвэр гарсны дараа бид өөрсдийн байр суурь, санаа бодлоо илэрхийлэх боломж нээгдэх юм." гэв.
Б.Төгсбаясгалан
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл5
Үнэн.
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????????
Гантөмөр бас албан тушаалд оччих санаатай
Гантөмөр бас албан тушаалд оччих санаатай
👍