УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр: "Монгол Ардын Намын дүрмээр УИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга, бүлгийн даргыг Удирдах зөвлөл хэлэлцэж, намын бүлэгт чиглэл өгдөг. Энэ дүрмийн дагуу Удирдах зөвлөл одоо хуралдана.УИХ-ын дарга нь өөрийн асуудлыг, намын дарга нь мөн өөрийн чиг үүргийн асуудлыг тус тус хариуцна. Яг энэ цаг үед гадаад орчин хүндэрч байгаа нөхцөлд дотоодын эв нэгдэл онцгой чухал байна. Тиймээс шийдвэрлэх олон асуудал байгаа бөгөөд үүнийг улс төрийн намууд хамтран зөвшилцөж шийдэх нь зүйтэй гэж үзэж байна.
Нийгэм тогтворжиж, гадаад орчин тайван болсон үед улс төрийн намууд өрсөлдөх боломжтой. Харин гадаад нөхцөл байдал хүндэрсэн энэ үед аль болох хохирол багатайгаар хямралыг даван туулах нь нэн чухал юм.
Иймээс улс төрийн намууд намын эрх ашгаа түр хойш тавьж, улс орны эрх ашгийн төлөө хамтран ажиллах шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
Засгийн газрыг бүрдүүлэх онцгой бүрэн эрх Ерөнхий сайдад байдаг. Тиймээс бүх нэр дэвшигчийн асуудал Ерөнхий сайдын шийдвэрээс хамаарна. Одоогоор янз бүрийн таамаг яригдаж байгаа ч тэдгээр нь төдийлөн үндэслэлтэй харагдахгүй байна." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл3
Уг гь бол тийм Дэлхийн хчмралын нөлөө мэдрэгдээд эхэлж байхад намууд хамтрах хь зөв Тэгэх тусмаа АН сөрөг хүчний үүргээ засгийг огцрууоах эрх баригч намын аль чадвартай хүнийг харлуулж огцрууоахыг урьдал болгодог Намууд хамтарвал нэг том апун байна МАН ба АН хамтрахаараа авилга луйвраа хамтран нууж ард түмний эрх ашгийг хохироодог юм Иргэний хөдөлгөөн жинхэнэ утраараа хөгжиж чадахгүй намуудыг дагасан албан тушаал горилсон хэнээтнүүд л олон байна
Гадаад орчин муу байхад авлигчин намууд хамтран нэгдлээ гээд үхсэн ацных нь сайн байхав дээ! Хамтарсан авлига, хулгай нь томорч цэцэглэх л байлгүй дээ!
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!