Энэ удаагийн дугаартаа “Сарны нулимс”, “Тусгай салаа” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээ үзэгчдийн эчнээ танил А.Алтанхуягтай ярилцлаа. Тэрээр өөрийн “Сүлд” энтертайнментийг байгуулан анхныхаа бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
-Шинэхэн дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор тун завгүй явж байх шиг байна. Энэ удаад үзэгчидтэй ямар уран бүтээлээр уулзах гэж байна вэ?
-Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлээд энэ уран бүтээлдээ ханцуй шамлан орсон доо. Тун удахгүй “Үндэсний баялаг” хэмээх сонирхолтой дэлгэцийн уран бүтээлийг үзэгчиддээ хүргэх гэж байна. Анхны уран бүтээл учраас маш их ач холбогдол өгч байгаа л даа. Аль болох чанартай уран бүтээл хийхийг хүссэн юм. Туршлагатай уран бүтээлчид бол их хурдан л амжуулчихдаг байх. Миний хувьд тийм хурдан ажилласангүй ээ /инээв/. Киноны дуу “Хэлж амжаагүй үг”-ийг “Мотив” хамтлаг дуулсан. Тун удахгүй цацагдаад эхэлнэ.
-Киноны “Үндэсний баялаг” гэх нэр үзэгчдийн дунд янз бүрийн таамаг үүсгээд байгаа. Яг ийм нэртэй Холливудын кино ч байдаг шүү дээ. Тэрнээс хуулбарласан, сэдэвлэсэн юм биш байгаа гэх хүмүүс ч байна?
-Кино зохиолыг би маш удаан бодож байж сар гаруйн хугацаанд бичсэн юм. Ямарваа уран бүтээл тухайн уран бүтээлчийн эмзэглэлээс урган гардаг байх. Яагаад энэ зохиолыг бичих болсон, яагаад заавал энэ киног хийх болсон нь учиртай л даа. Бид бүхэн гадны иргэд, алт, байгалийн баялаг, валютын ханш гэж яриад, тэрний төлөө дуугараад байгаа мөртлөө энэ бүхнээс илүү чухал үнэт баялгаа орхигдуулаад байх шиг санагддаг юм.
Бид эмэгтэйчүүдээ үнэгүйдүүлж байна. Эд баялаг, мөнгө төгрөгөөр хуурч охидыг буруу зам руу хөтөлж байгаа явдал бараг л байнгын үзэгдэл мэт болжээ. Энэ л намайг их эмзэглүүлдэг юм. Тийм ч учраас энэ зохиолоо бичсэн. Үндэсний баялаг гэдэг маань уул уурхай, хил хязгаар, алт мөнгө гэдгээс илүү хүн өөрөө, тэр дундаа эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн гэж боддог. Тийм ч болохоор киногоо ингэж нэрлэсэн. Түүнээс биш гадны тэр киног хуулж, хуулбарласан юм биш.
-Кино зохиол бичнэ гэдэг амаргүй даваа. Сар гаруйн хугацаанд бичсэн гэхээр харин ч хурдан амжуулсан юм биш үү?
-Найз нөхөдтэйгөө зөвлөж байж л бичсэн дээ. Зохиолч хүн биш учраас жаахан дутагдалтай зүйлүүд гарч байна. Гэхдээ бичсэн зохиолдоо сэтгэл хангалуун байгаа. Уран бүтээлчдэд санал тавьж зохиолоо уншуулахад бүгдэд нь их таалагдсан. Яах аргагүй бас нэг хэлэх ёстой санаа, хийх ёстой сэдэв байсан.
-Кино гэдэг маш олон хүний хүч хөдөлмөрөөс бүтдэг уран бүтээл. “Үндэсний баялаг” киноны баг, хамтран ажилласан уран бүтээлчдийн талаар сонирхъё?
-Кино хийх санаагаа их удаан ганцаараа бодож явсан. Найз нөхөд, үе тэнгийн уран бүтээлчид маань эхнээсээ бие даасан уран бүтээлүүд хийгээд эхэлчихсэн байна. Тэднийг хараад хийх хүсэл эрмэлзэл бүр ч илүү ассан. Нэг ёсондоо уран бүтээлчийн хувьд энэ мэргэжлээр сурч төгссөнийхөө хэргийг гаргах ёстой гэж бодсон юм. Ингээд Соёл урлагийн их сургуулийг хамт төгссөн ангийнхаа Б.Бодьбаатар гэж залууд ерөнхий найруулагчаар ажиллах санал тавьсан. Найз маань ч уриалгахан хүлээж авсан. Ингээд л багаа бүрдүүлж эхэлсэн дээ. Сургуулиа төгссөнөөс хойш бас ч зургаа, долоон жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хооронд нэлээдгүй олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж үзлээ. Тэр болгоноосоо харж байгаа, өөрийнхөө хамгийн сайн ойлголцдог, гар нийлдэг, мэдрэмжтэй залуучуудаар багаа бүрдүүлсэн дээ. Ерөнхий зураглаачаар М.Цогтбаяр, эвлүүлгийн найруулагчаар Б.Бат-Эрдэнэ гэх мэтчилэн чадварлаг залуус ажилласан.
-Жүжигчдийн сонголтын тухай ярья. Тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй зарим жүжигчид тоглосон байна лээ?
-Киноны хэлэх санааг илэрхийлэх гол дүр хамгийн чухал л даа. Тийм ч учраас энэ саналыг Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар ахад тавьсан. Мөн жүжигчин С.Ариунбямба ах кинонд маань орж ажилласан. Миний хүндэлж явдаг уран бүтээлчдийн нэг. Нэг багшийн шавь нар болоод ч тэр үү санаа бодлоо хуваалцдаг, их дотно байдаг юм. Киногоо яг л өөрийнхөө санаснаар хийж чадсан болохоор их баяртай байна даа. Ирэх дөрөвдүгээр сарын 10-наас кино театруудаар гарч эхэлнэ. Тэсэн ядан хүлээж байна.
-Нэг хэсэг олон ангит киногоор тасралтгүй үзэгчидтэй уулзсан. “Сарны нулимс”, “Тусгай салаа” гээд л?
-Аль аль нь МҮОНТ-ийн бүтээл. Энэ уран бүтээлүүдээр л гараагаа эхэлсэн хүн шүү дээ. 2006 онд оюутан байхдаа л “Сарны нулимс” кинонд ажилласан.
-Жүжигчин А.Алтанхуяг хэсэг хугацаанд ямар ч уран бүтээлээр үзэгчидтэй уулзаагүй шүү дээ. Өөрөө энэ кинондоо дүр авч ажиллав уу?
-Би өөрөө “Тусгай салаа” кинонд тоглосноос хойш таван жил ямар ч кинонд тоглоогүй. Цахим хуудсаар ч тэр, таньдаг хүмүүс ч надаас яагаад кинонд тоглохгүй байгааг их асуудаг. Тэр болгонд хариулт өгч энэ киноныхоо гол дүрийг авч ажилласан. Хараад байхад би реппэр Gее, Rосket Вау, дуучин Зоригт гээд дуучдаас ч цөөхөн кинонд тоглосон байдаг/инээв/. Саяхан бурхны оронд одсон МУСГЗ С.Сугар багшийнхаа заасан сургаалиар жижигхэн зүйлд ч ач холбогдол өгч ажиллахыг хичээлээ.
-“Сүлд” энтертайнментийг байгуулсан шүү дээ. Ямар чиглэлээр ажилладаг юм бэ?
-2010 оноос хойш энэ энтертайнментаа байгуулаад ажиллаж байна. Баяр ёслол, арга хэмээг хөтлөх, зохион байгуулах ажлыг хийж ирсэн. Ингээд л кино уран бүтээл рүү орлоо. Харин азаар байгууллагын тамга тэмдгээ авах гэхэд энэ нэрийг авах боломж байсан. Энэ нэр өөрөө их тэнгэрлэг нэр юм л даа. Тийм ч болохоор миний ажил санасан зоргоор бүтдэг юм болов уу даа.
-Ер нь үзэгчид өөрийн тань А.Алтанхуяг гэдэг нэрнээс илүү Сүлд гэж л мэдэх байх?
-Хүмүүс намайг Алтанхуяг гэхээсээ илүү Сүлд гэж л дууддаг болсон шүү дээ. Нэг бодлын сайхан л юм. Цааш цаашдаа энэ нэрээрээ нэрлэсэн энтертайнментаараа олон уран бүтээл туурвиж, үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байна даа.
-Уг нь санаснаар болдог бол жүжигчин Алтанхуягийг тайзан дээр жүжиглэж байхыг хармаар л байна?
-“Тусгай салаа” киноны уран бүтээлчид нэгдэн 21 аймгуудаараа аялан тоглолт хийж байсан юм. Энэнээс хойш тайзан дээр нэг ч гараагүй юм байна. Би өөрөө тайзны уран бүтээлд маш их дуртай. Энэ төрлийн уран бүтээл хийх хүслийг дотроо нууцхан тээсээр ч явна. Харамсалтай нь яг тэр талаар ажиллах боломж олдохгүй л байна. Залуучууд нэгдээд тайзны уран бүтээл тавья гэхээр манайд тайзны олдоц хэр байдаг билээ дээ. Ингэхгүй гэхээр нэг бол Улсын драмын эрдмийн театрт, үгүй бол аль нэг хошин урлагийн продакшнд харьяалагдаж ажиллах ёстой болно. Боломж гарах л юм бол тайзны уран бүгээл хийж үзье гэж боддог л юм.
-Ямарваа уран бүтээлийг хийхэд төсөв, хөрөнгийн асуудал маш хүнд байдаг. Ялангуяа залуу уран бүтээлчид бие дааж уран бүтээл хийхэд. Харин “Үндэсний баялаг” киноны хувьд энэ асуудлыг хэрхэн шийдэв?
-Киноны хөрөнгө мөнгө, төсвийг бид өөрсдөө л аргалсан даа. Хаа очиж миний ажилласан Сүлд гэж дүр үзэгчдэд намайг танил болгосон байна. Азаар хүмүүсийн хайртай дүр ч болж. Хаа ч очсон хүмүүс их уриалгахан тусалж байлаа. “Сүнжин гранд” зочид буудал, Нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасгийханд зураг авалт хийх боломж олгосонд талархаснаа хэлье. Мөн Зэвсэгт хүчний 310 дугаар ангид бид байрлаж зураг авалтаа үргэлжлүүлсэн. Бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өгсөн энэ хамт олонд баярлалаа. Кино бүтэхэл сэтгэл зүрхээ гаргаж тусалсан бүх хүмүүст баярлалаа.
-Өмнө нь “Тусгай салаа” киноны зураг авалтын үеэр цэргийн ангид байрлаж байсан. Энэ удаад ч байрлаж. Ер нь цэргийн амьдралыг их сайн мэддэг болж байна уу даа?
-Тэгэлгүй яахав. Нэвт мэдэхгүй ч зах зухаас нь гадарладаг болоод байна. Яагаад ч юм цэргийн анги, зэвсэгт хүчин гэхээр нэг л элгэмсэг санагддаг шүү.
-Ярилцлагаа тун удахгүй нээлтээ хийх “Үндэсний баярлаг” киноны тухай асуултаар төгсгөе. Маш олон кино зэрэг нээлтээ хийж байгаа энэ үед танай киног үзэхээр ирсэн үзэгчид ямар мэдрэмж, ямар ухаарлыг олж авах бол?
-“Үндэсний баялаг” киног сонгож үзсэн үзэгчид харамсахгүй гэдгийг хэлмээр байна. Эндээс эмэгтэйчүүдээ хайрлая, эрчүүд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэхэд буруудах зүйл байхгүй гэдгийг олж харах болно. Бид муу уран бүтээл хийчихээд үзээрэй гэж хэлэхгүй. Тэр бол луйвар болно. Бидний сэтгэл зүрх, хөдөлмөр шингэсэн уран бүтээлийг үзэж, биднийг дэмжээрэй гэж хэлье.
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Сэтгэгдэл0
Нацист болчихсон юм уу? Энэ өмсөөд байх сайхан хувцас биш шүү. Дэлхий нийтээрээ нацизмын хар толбыг мартаагүй байхад учир мэдэхгүй хоосон толгой энэ хувцасаар гангалах юм. Ийм хүнээс ямар уран бүтээл гарахав дээ. Эхлээд жаал унш судал өөрийгөө зас тэгээд дараа нь ,...
Unen shuu, teneg garuud bhiim undesnii uzelten gesnee german huvtsas shaachaad yavaad bdag
alialagchid. iimerhuu salbadai nariig harahaar dood eruu salj unaad baih yumaa. yahaaraa nazi nariig duuraidag bainaa. yadaj evrop torhtei bol yaaya gehsen. qrqvdmqqr alialagch.
Ene natsit huvtsas umsuhiig huuliar horigloh heregtei hotod ochood tsochson chuu ih muuhai haragdaj bn lee
хаха, ази хүн сс-ийн хувцас өмчихсөн их додь байна гээч... хөөрхий дөө гэж, жшжигчин л юм байхдаа
энэ бол тоглоом биш дээ , уг нь ... бусдад тэнэгээ гайхуулах гэж ядчих юм
Надад гарчиг нь их сайхан санагдлаа.Ийм учраас эмэгтэйчүүд хүүхдүүдийг алсан алуурчинг цаазаар авах ёстойг бараг бичвэр үлдээх болгондоо тусагдаг билээ.Сүлддээ амьжилт хүсэе.
хужаа цараитаи ss баина ха
Ene homo-nuud odoo buur tenegtehiig uzuulj ogoh yum daa. Pizda yamar sejigiin aris ve
Ази нацист хахаха ерин ингэж хоосон толгой гэдгээ улам тодотгож байндаа
naad xubzasaa tailaashee, yamar teneg jum be? neeree iim xunees yamar uran buteel garax be, teneg zaluu bna nom unsh nudee nee.
SS-n huvtsas neeg ih shan haragdahgui bn aa.
Ene zaluu buruu zamaar budaa teegeed ehlevee gej
kinog hvn bvhen hiideggv bh. Ter tusmaa jvjigchin bol jvjigchin shd. Manaihan shig kino geheesee ilvv peklam kinon dotroo hiideg gazar haa ch bhgv shd.svvlin ved garch bga kino daanch de gemeer kino bn aa bna ichij vhmeer.....
ene huvcasiig omsohiig horigloh heregtei, unen ineedtei haragdaj bna, oorsdiigoo gutaasan teneguud
NEGDUGEERT ZOHIHGUI BAINA, 2-RT SS BOL ULAAN ALUURCHID BAISAN YUM SHUU, HUVZAS N GOYO BAISAN BAIJ BOLNO, HUGO BOSS OYODOG BAISAN GEJ BAIGAA. NAZIST BILEG TEMDEG ENE TERIIG HUULIAAR HORIKH HEREGTEI, II-r DAIND GEM ZEMGUI ALAGDSAN HUMUUSIIN DURSGALIIG HUNDETGE TENEGUUDEE !
CHI UNEHEER BOLOVSROLGUI HUN YUM BNA!!! naad huvzas chini CC iin HUVZASIIG DUURAILGAJ HIIHIIG OROLDSO BNA. HARIN MASCH ICH ALDAATAI BNA!! chi ene NAZIST UZEL SANAA JAMAR AIMSCHIGTAI BOLOHIIG MEDEHUU? NAZISTUUDIIN ARIS UNDES UGSAAGAAR ZARAIGAAR NI YALGAVARLAN GADUURCHDAG ONOL BAIDAG !! ENIIG GERMANAAR RASSEN THEORIE gedeg jum. ENE ONOLOOR BOL CHI CH GESEN ONIGOR NUDTEI JIJIGCHEN BIYETEI HAMGIIN DOOD ZERGIIN HUN SCHUU DEE!!! CHAMAIG BOL TER ONOLOOR BARAG HUN CH GEJ UZECHGUI DEE!!! CHI ICHEE!!! CHAMAIG GERMAN HUN NAAD HUVZASTAI CHINI HARVAL UZEN JADNAa!!! NAADHAA TAILJ SCHATAA!!
huvtsas ni bishee.
Ямар нэг киноны дүрд тоглож байна гээд энэ хувцсыг өмссөн байгаасай гэж туйлын их хүсч байна. Хэрэв тийм бол ярилцлагатайгаа холбоод өөр зураг тавьчихгүй яавдаа. Хэрвээ үгүй бол энэ тэнэг юу хийж байгаагаа мэдэхгүй бол жаахан ном уншаасай. Манай бичиг үсэг тайлагдсан үгүй нь сайн мэдэгдэхгүй, учиртай 3 өгүүлбэр холбоод хэлчихэж чадахгүй, амь нь хаа байгаа бол гэмээр үхээнц, комплекстай мулгуу хоосон ноосон толгойт залуучууд хитлерийн наци хас тэмдэгийг өөр зүйлтэй андуураад тэрүү эсвэл тэхээс тэх гэж тэр үү энд тэндээ зүүн гангарч байна гэж тэнэгтдэг. Юу ч гэхэвдээ, үүнээс цааш бичихээс дургүй хүрч байна...
Сайн байцгаана уу? ХАС гэдэг аюулгүйлтдээ өмөг түших болохыг илтгэж билэгддэг агаад Монголчууд эртнээс үүнийг мэддэг байсны улбаа нь ХОРОЛ хэмээх тоглоомдоо ч орогдсон байдаг. Ер нь ингэхэд, МОНГОЛЧУУДЫН ХОРОЛ ХЭМЭЭХ ТОГЛООМ УЧИГ ИХИЙГ АГУУЛСАН САНАГДАЖ ТӨРДӨГ. ХАРИН энэхүү БИЛЭГДЭЛ ХАСЫГ Германы фашизмын хувцастай хольж хутгаад энэ хувцсыг өмсөөд буйг бүүүр гайхаад байдаг юм. Аливаа юмны учир утгыг хараахан салгаж ухаараагүй сэхээрэгүй бол тэрхүү зүйлийг ердөө л орхичих. ХАС-ыг хамаа намаагүй хэрэглээд, ердөө л өнгөц өнгө хэлбэрийг нь аваад буй этгээдүүд мэдэх мэдэхгүй юмаар "оролдоод" дэмий л санагдах. Энэхүү зураг чухам юуг өгүүлсэн юм болдоо, кино зураг авалт юм болвуу, аль эсвэл, ХАСЫГ ЗҮҮЖ ХЭРЭГЛЭЭД БАЙГСДЫН НЭГЭН ЭТГЭЭД ЮМ БОЛВУУ.
ҮНЭН ДАЛЬЧИГНУУР АМЬТАН
ene mangar batsaan ene huvtsastaigaa neonazi, skinheadyyd deer ochooroi chamaig ah dyy shigee ugtahnuu esvel boovoo hohyylj, hoshnogodoj baigaad gyyrnees shidehene yy ali ni ve? bi yeroosoo oilgoddoggyi yum yhsenee hiij aris ongoor yalgavarlan gaduurhaj , genocide hiij baisan ulsiig duuriadag bainaa
Гестапын хар форм. Ямар ч зохицол алга. Хэдий өмсөхийг хориглсон ч гэсэн европ царайнд тохирсон хувцас. Ийм xувцас өмссөнөөрөө юу илэрхийлэх гэсэн юм бол?
Olon niitiin syljeend iim xuvtsastai zurag tavixiig xorigloochee!!!!!
Mangar batsaan min tailj haya azi hund zohihgui
Нацист хувцас бэлгэдлийг дэлхий нийтээр хориглож, өнгөрсөн үеийн жигшүүрт түүхийг давтахгүйг хичээж байхад Монголчууд тэнэгтэж дуусахгүй юм аа. Яахав хас тэмдэг байж болно, монголчууд эртнээс хэрэглэсээр ирсэн учраас. Гэхдээ ХАС хамгийн анх Энэтхэгт үүсч шашны хамтаар Монголд орж ирснийг бас мэдүүштэй баймаар
ooriigoo hen gej bodoo vee husgai mini. Tuben nasan hee ni l Mongol bolohoos bish tuunii ongo bogood huvtsas ni Mongol bish yumsan.
Наад хас хээ чинь энэтхэгээс монголд орж ирсэн юм аа, хүү минь. Ном угшиж бай.
Hoorhiidoo hooson tolgoi. Hend heregtei ym boldoo
Энэ хүүхдийн цаашдын амьдралын замд болон уран бүтээлийн замд сэтгэлийн сүү өргөн амьжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе! Урлаг тэр дундаа кино драмын урлаг нь амьдралыг олон талаас нь харуулж хүмүүст өөрсдийн амьдралд байгаа алдаа оноог дэнслэх, амвдралыг зөв өнцгөөс харж, гэрэл гэгээтэй амьралыг хүсэх,амьдралын ээдрээ бартааг даван туулах ухаарал хайралдаг гэж би хувьдаа дүгнэдэг юм. Их олон янзын сэтгэгдэлүүд байна. Тоглосон дүрүүд нь хүмүүст их хүрдэг юм байна гэж бодлоо. Хувцасны түхайд бол киноны ямар дүр оноогдсон тэр хувцасаа л өмсөж таарна шүү дээ.Магадгүй шалдан ч давхих тохиолдол гардаг л байх.Аль нэг дүрийн хувцасаа өмссөн ч юм уу нэг их ач холбогдол өгөөд байхаар юмгүй мэт санагдах юм.