Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяналт шалгалт хийж байна.
Тус шалгалтын үеэр энэ оны 6 дугаар сард СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу үнстэй хольсон хуурамч цемент савлан зарж байсныг газар дээр нь илрүүлж, СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн. Мөн 7 дугаар сард БЗД-ийн 14 дүгээр хороо Автобус баазын хашаа болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хуурамч цемент үйлдвэрлэн савлаж байсныг газар дээр нь илрүүлж, БЗД-ийн 3 дугаар хэлтэст шилжүүлсэн байна.
Ийнхүү өмнөх хяналт шалгалтын мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийж байна. Өчигдөр ЭЦГ-ын албан хаагчидтай хийсэн хамтарсан шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг илрүүллээ. Сүүлийн 2 удаагийн шалгалтаар 3 газраас нийт 70 гаруй цементийг хураан авсан. Энэ хэрэг Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. Тандалт судалгаа үргэлжилж байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авахыг анхааруулж байна.
Мөн баталгаажилт, чанар байдал нь тодорхойгүй барилгын материал, цемент худалдан борлуулж буй сэжигтэй тохиолдлыг НМХГ-ын 70128012 дугаарт хандаж мэдэгдэнэ үү.
Сэтгэгдэл0
Буяндаа бусар оруулна гэж... Яаж аз хийморьтой байх вэ, энэ хүмүүс.
Монгол хүн, монгол төрийн эсрэг үйл ажиллагаа байна
Бузар хүүрнүүд. Хүний сүгнүүд.
иим шуналдаа идэгдсэн тэнэгуудииг хорлон суйтгэх гэсэн зуйл ангиллаар ял огох хэрэгтэй!!нуур царайг нь гарга!!!
Bodohoor l uur hureed baigaan, yaj orondoo taivan untdag bainaa iim zuil hiicheed!!!
Ene tsementeer ni ali hediin baishin barichaa bailgui de.. hedii hugatsaand haana2 borluulsang ni shalgah yostoi.. edgeer humuus sanaatai allaga hiij bna shde bur buunuur ni horooh..
Sain torgood , yaliin uguud tonog tuurumjiin huraadag bh heregtei
Ner usiig ni zarlaachee zurag horgiig ni taviach shivshig bolgoooch
Ямар аюултай юм бэ? Ийм цементээр байшин баривал нурна шүү дээ
Ийм балиар новшийн юмнуудыг шоронд суулгах хэрэгтэй Гарах үр дагавар нь аймаар ш дээ Мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэсэн новшнуудын тоног төхөөрөмжийг хураагаад ахиухан жил суулгах хэрэгтэй
Aimshigt mongol oron.
Aimshigt mongol oron.
mash ayultai ymbe ene tsementer baishin barival 1.2 jildee bol teceh l baih daraa n nurj ynana sh de dаats baihgui daahgui ene bol tom herg shuu cain shalga olon jil hiicn bj magadgui