sonin.mn

7-р сарын 1-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийв.

БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ үеэр хэлэхдээ, "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай Хонконгийн хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойших 5 жилийн хугацаанд, Хонконгийн хууль эрх зүйн тогтолцоо улам бүрэн төгөлдөр, нийгэм улам тогтвортой, эв нэгдэлтэй болж, Хонконгийн оршин суугчдын хуулиар олгогдсон төрөл бүрийн эрх болон эрх чөлөө илүү бүрэн баталгаажсан юм. Барууны зарим улс төрчид болон Хятад улсын эсрэг байгууллагууд бодит үнэнийг үл тоомсорлож, "нэг улс, хоёр систем"-ийг гүтгэн харлуулж, Хонконгийн хуулийн засаглалыг гутаан доромжилж, Хонконгид эмх замбараагүй байдал үүсгэхийг хүссэн хорон муу санааг нь бүрэн илчиллээ. 


Өндөр түвшний аюулгүй байдлын хамгаалалт дор, Хонконг өндөр чанартай хөгжилд хүрсэн.


Би хэдэн багц тоог хуваалцахыг хүсч байна: Хонконгийн ДНБ 9 улирал дараалан өсөлтөө хадгалсан. Олон улсын санхүүгийн төвийн байр суурь нь дэлхийн эхний гуравт орж, дэлхийн өрсөлдөх чадварын чансаа нь дэлхийн эхний гуравт эргэн орсон. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалын хэмжээ дэлхийд гуравдугаарт орж, шинэ хувьцааны хөрөнгө босгох хэмжээгээр энэ он гарснаас хойш дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Агаарын ачаа тээврийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт, олон улсын агаарын тээврийн төвийн хөгжлийн индексээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна. Боловсон хүчний өрсөлдөх чадвар нь дэлхийн эхний аравт багтдаг. Хонконгид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь гадаадын олон худалдааны нийгэмлэгийн хамгийн эхний сонголт болсон. Энэ бүхэн нь, Хонконгийн эдийн засаг хүчирхэг уян хатан, эрч хүчтэй болохыг бүрэн нотолж байгаа бөгөөд Хонконгийн олон улсын сонирхлыг татах чадвар улам бүр нэмэгдсээр байна. 


Хонконг эх орныхоо мэдэлд нэгдсэний 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эх орны тууштай дэмжлэг, "нэг улс хоёр систем"-ийн бодлогын бат баталгаа, засаг захиргааны онцгой бүсийн хариуцлага, үйл ажиллагаа, нийгмийн бүхий л салбарын хамтын хүчин чармайлтаар, Хонконг илүү өргөн боломж, сайн ирээдүйтэй болно гэдэгт бид итгэж байна гэв.


Г.Бямба