sonin.mn
Насны хувьд ангилбал 0-17 хүртэлх 60, 18- 35 насны 591, 35-50 насны 376, 50 ба түүнээс дээш насны 52 эмэгтэй хүчингийн гэмт хэр­гийн золиос болсон байна. Хүчингийн хэрэг хий­­сэн хүмүүсийг тай­ган болгое гэдэг санал сүү­лийн үед ихээр гарах боллоо. 
 
Учир нь энэ төрлийн гэмт хэрэг манай улсыг айдаст хүйдэст ав­туулах болсон учраас дээрх са­налтай хүн болгон нэг­дэж “Хүчингийн хэргийн ялыг хүндрүүлье” хэ­мээн холбогдох албаны хү­мүүст илэрхийлэх бол­сон байна. 
 
Ер нь Монгол Улсад бэлгийн хүчирхийлэлд өр­­төгсдийн 88 хувь буюу дийлэнх нь хүүхэд байдаг гэсэн судалгааг олон улсын хүний эрхийн хо­роо­­­ноос гаргасан байдаг. Сүүлийн үед бага насны хүүхдүүд эл гэмт хэргийн хохирогч болоод байгаа уч­раас олон ээж, аав хүчин­гийн гэмт хэргийн хуулийн заалтыг маш хурдан өөрчилж яаралтай арга хэмжээ авахыг хүссэн гэсэн үг.
 
Цагдаагийн байгуул­ла­гаас эцэг эхчүүдийг бага нас­­­­­­ны охидоо харж хандахыг анхааруулдаг. Дээрх хэргийн хохирогч хэзээ ч хохирлоо барагдуулж чаддаггүй бөгөөд үргэлж сэтгэл санааны маш хүнд дарамтад байдагт л хэргийн гол учир оршиж байгаа юм. 
 
Хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой тоон статисикаас харахад энэ төрлийн гэмт хэ­рэг өсөх хандлагатай бай­на. Тодруулбал 2010 онд 342, 2011 онд 367, өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар 237 гарч байжээ. 
 
Эдгээрийг насны хувьд ангилбал 0-17 хүртэлх 60, 18- 35 насны 591, 35-50 насны 376, 50 ба түүнээс дээш насны 52 эмэгтэй хүчингийн гэмт хэр­гийн золиос болсон байна. Эл гэмт хэргийн хоёр үйлдэл тутмын нэгийг нь согтуугаар, гурван хэрэг тутмын нэгийг бүлэглэн үйлдсэн байдаг аж. 
 
Харин 10 гэмт хэрэг тутмын нэгийг урьд нь ял шийтгүүлж байсан хүмүүс үйлджээ. Гэхдээ дээрх үйлд­лүүд зөвхөн цагдаагийн бай­гууллагад бүртгэгдсэн нь энэ. Харин үүний цаана гэр бү­лийн хүрээнд хэдэн охид, хүүхнүүд хүчирхийлэлд өрт­сөн талаарх тоо баримт байдаггүй.
 
Гэхдээ албаныхан энэ төрлийн гэмт хэргийн ихэнх нь гэр бүл болон ураг төрлийн хүмүүстээ хүчирхийлүүлсэн учраас нууцлах хандлага их байдгийг хэлдэг.
 
Энэ нь ойрын садны хүн хэмээн түүний нэр хүнд болон гэрийнхнийхээ нэрийг олон нийтэд ил гаргахаас цааргалаж хэргийг улам даамжуурлахад хүргэдэг гэж мэргэжлийнхэн дүгнэдэг. Хү­чирхийлэгч этгээд нь цааш давран өөр хэн нэгнийг хү­чирхийлснээс болж олон жил дарагдаж байсан хэрэг нь ил болсон жишээ баримт бий.
 
Хүчингийн хэрэг нь далд үйлдэгддэг учраас гэрчилж тогтооход маш хэцүү хэргийн тоонд ордог. Өөрөөр хэлбэл биет нотолгоо шаардаж байж гэм буруутанг тогтоож, хохироосон эсэхийг нь ба­тал­даг. 
 
Гэтэл энэ хэргийн зо­лиос болсон хүмүүс энэ байд­лыг мэддэггүй. Өмсч бай­сан дотуур хувцсаа угаах, усанд орох зэргээр хэргийн баримтыг устгачихдаг учраас хүчирхийлэгч этгээдийг зав­шуулж өөрөө хохирох то­хиол­дол байдаг аж. 
 
Ойрын үед үйлдэгдсэн хоёр хэргийг дурдьхад энэ сарын 7-8-нд шилжих шөнө Улаанбаатар хотын харьяат 25 настай Б гэгч 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах хөдөө аж ахуйн бууд­лын ойролцоо явж байсан 13 настай охин Н-ийг хууран машиндаа суулгаад Бага тэн­гэрийн аманд аваачин хүчир­хийлсэн.
 
Мөн өнгөрсөн аравдугаар сарын 20-ны өдөр Сонги­но­хайрхан дүүргийн 26 ду­гаар хороонд оршин суу­даг, тодорхой эрхэлсэн ажил­гүй, 30 настай Т гэгч Төв айм­гийн нутаг дэвсгэрт 13 нас­тай Д, Э нарыг хууран мэхэлж машиндаа суулгаад хү­чирхийлсэн хэргүүд гарч байсан. Өнөөдөр эл хэр­гийг үйлдсэн этгээдүүд бариг­даж шийтгэдсэн ч охид хохир­хогч хэвээрээ үлдэж байгаа нь харам­салтай.
 
Тиймээс л энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээ­дүүдийг 5-15 жилийн ялаар шийтгэх бус эрхтнийг нь огтолж эр хүний тооноос хасч саармаг болговол хү­ний ёсонд баймгүй бузар хэ­рэг үйлдэгчид, үйлдэхийг санаар­хагчдад том сургамж болно. 
 
Гадны улс оронд бага насны хүүхдийг хүчир­хийл­сэн тохиолдолд цаазын ял оноож эсвэл насаар нь хорьдог маш чанга хуультай. Гэ­тэл манай улсад тэдэнд оноож буй 5-15 жилийн ял нь хөнгөддөг учраас энэ төрлийн хэргийн 10 га­руй ху­вийг урьд нь ял шийт­гүүл­сэн хүмүүс үйлддэг байна.
Бага насны хүүхэд хүчир­хийлсэн этгээдийг шоронд ил­гээх биш шууд тайган бол­гож шийтгэе.
 
Р.Саруул
 
Эх сурвалж: