ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп иргэддээ хандаж үг хэлэхдээ нэг сар гаруйн өмнө эхлүүлсэн Ираны эсрэг ажиллагаа хэзээ дуусах тухайд тодорхой хариулт өгсөнгүй. Тэрбээр байлдааны ажиллагаа дуусах шатандаа ойртож байгаа гэх мэдэгдлээ дахин давтаж, "маш хүчтэй цохилт" өгнө гэж Ираныг ээлжит удаагаа сүрдүүллээ.
Д.Трамп хэлэхдээ, Ирантай хийж буй дайнд Америкийн цэргүүд тавьсан зорилтуудаа үндсэндээ биелүүлсэн, мөргөлдөөн тун удахгүй дуусна гэв. "Бид ажлаа дуусгах гэж байна, тэгэхдээ маш хурдан дуусгах болно. Бид зорилгодоо тун ойрхон байна" гэж тэрбээр мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн Ираны тэнгисийн цэргийн флот болон агаарын цэргийн хүчнийг устгасан, түүнчлэн баллистик пуужингийн болон цөмийн хөтөлбөрийг нь ажиллагаагүй болгосон гэж дахин мэдэгдэв. Түүний хэлснээр, цохилтууд ойрын хоёр, гурван долоо хоногт үргэлжлэх аж. "Эдгээр үндсэн стратегийн зорилтууд биелэхэд ойрхон байгааг өнөөдөр орой дуулгаж байгаадаа баяртай байна" гэж Д.Трамп мэдэгджээ. Түүний иргэддээ хандаж хэлсэн үг 19 минутын турш үргэлжилсэн байна. Түүнчлэн тэрбээр Ираны талаас хаагаад нэг шахам сар болж байгаа Ормузын хоолой нь АНУ-д бус, харин бусад улс оронд илүү хэрэгтэй гэж үзэж байгаагаа дахин давтлаа. Ажлын хамгийн хэцүү хэсэг ард хоцорсон, мөргөлдөөн дуусмагц тус хоолой жам ёсоороо эргэн нээгдэнэ гэж Д.Трамп хэлсэн байна.
“Бид ирэх хоёроос гурван долоо хоногт тэдэнд маш хүчтэй цохилт өгнө. Бид тэднийг байх ёстой чулуун зэвсгийн үе рүү нь буцаана” гэж тэрбээр нэмж дурджээ.
Дайны улмаас шатахууны үнэ өссөнийг Трамп "түр зуурын" үзэгдэл гэж тодорхойлоод, "Олон америкчууд эх оронд маань бензиний үнэ саяхан өссөнд санаа зовж байна. Түр зуурын энэ өсөлт бол Ираны дэглэм мөргөлдөөнд ямар ч хамааралгүй орнуудын арилжааны газрын тосны танкеруудын эсрэг утга учиргүй террорист халдлага үйлдсэний үр дагавар юм" гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ирантай хийж буй дайнд Вашингтоны "үндсэн стратегийн зорилтууд" биелэхэд ойрхон байгааг мэдэгдсэн боловч мөргөлдөөн дуусах тодорхой хугацааг хэлээгүйгээс үүдэн хөрөнгийн зах зээлийн индексүүд унаж, ам.долларын ханш чангарч, газрын тосны үнэ дахин өссөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл4
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
Краснов нэртэй билээ л
Наймаачин бизнес эрхлэгч хоёроо ялгаж мэддэггүй мангар орк.
П хуйло шиг 3 хоногт уу?