Монголын эгэл жирийн бүсгүй бид хоёр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шууд мэтгэлцээнд нэн эелдгээр урьсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй л байна. Бид хоёрыг голоод байгаа юм уу, бултаад байгаа юм уу гэдэг нь бүрхэг хэвээр. Ер нь манай эрхтэн дархтнуудад гэм биш зан болсон нэгэн үзэгдэл байдаг.
УИХ-ын сонгууль дөхөөд ирэхлээр чухам ард иргэдийнхээ араас хөл хугалах нь холгүй хөөцөлдөж, “хөөе уулзья, учрая, ярилцья, хөөрөлдье” гэдэг хүмүүс зөөлөн сэнтийд залрангуутаа нөгөө сонгогчоо намаг шалбааг мэт үзэх төдийгүй ил тод басамжилдгийн тод жишээ нь Ц.Нямдорж болоод байна. Уг нь эрхэм гишүүн Ц.Нямдоржоос асуух, санал солилцох, дискусс үүсгэх олон асуудал байгаа юмсан.
Тухайлбал ардчилсан гэгдэх Монголд улс төрийн хэлмэгдэл байгаа эсэх, гишүүн Ц.Нямдоржид холбоотой зарим асуудлууд /тухайлбал Хятадын тусгай албадтай харилцаж байсан эсэх/, нийгэм улс төрийн тулгамдсан асуудлууд /өрийн дарамт болох бонд, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль/ зэргээр түүний байр суурийг сонсох хүсэлтэй байна.
Гэвч тэрээр өнөөг хүртэл Эрдэнэтуул, Одончимэг нарыг хүн гэж үзэхгүй байна уу, олон түмэнд хэлэх олигтой үг нь олдохгүй байна уу, таг чиг л байсаар. Иймд УИХ-ын эрхэм гишүүн Ц.Нямдоржийг энэ сарын 19-ий орой буюу 19.30 минутаас ТВ9 телевиз дээр уулзахыг урьж байна. Ярилцья, хөөрөлдье, мэтгэлцье. Эрх биш бүсгүйчүүл учраас бид таныг хазахгүй, хавирахгүй, У.Хүрэлсүх шиг шанаадахгүй.
Асуудлын гол нь ер нь эрх мэдэлтэнгүүд аман дээрээ ард түмэн гэж ярьчихаад амьдрал дээр жирийн иргэний улаан нүүрийг хараад юу ярих нь сонин байна. Ер нь бид цааш цаашдаа эгэл жирийн иргэд Ерөнхийлөгч, сайд дарга нар болон бусад эрхтэн дархтнуудыг халз ярилцлаганд дуудаж байхыг уриалж байна. Тоож ирэхгүй бол эгэл биднийг хумхын тоос төдий үздэг үнэн нүүр царайг нь олон түмэнд илчлэх болно.
Иргэн: Л. Эрдэнэтуул, А. Одончимэг.
Сэтгэгдэл0
Дискусс гэж юу вэ? Монголоороо бичил дээ , бичгийн соел гэж баймаар юмаа ....
Diskuss gedeg bol heruul margaan bish gehdee soeltoigoor tsets mergenee uralduulah ertnii Mongol heleer bol Nom hayltsah gesen utagtai yum.Iim ugiig olon ulsad hevshimel ashigladag yum.
Ineedtei um aa discuss gedgiig oilgooguidee asuugaagui um aa, mongoloor bichij bga bol bugdiig mongoloor n bichij bai gej helj eojilj bgan ..... Tegeed ch diskuss gedeggui Discuss gedeg l de , bas nom hayaltsah bish ( debate) ,hoorondoo yariltsan tailbarlahiig heldeg bolov uu gej bodno. Tegeed ch olon ulsiin helleg galigaar n mongol usgend buulgah gej baigaa bol Дискас gej bichvel iluu oilgomjtoi sonsogdono do, tiimees дискусс gej uy ve gej asuusan um aa ....
ийм юм сэдэхгүй бол өөртөө гомдохоос
KUN BISH ERDENETUUL L BAILAA SH TE ! BI OCHIKGUI EE .
хоёр согтуу леди архины цагаан солио болоо юу бас мэтгэлцье гэчихжээ
Ene 2toi metgeltsej yah ym.Helj baigaa ugnihe uchirig ch oilgoj baiga n eseh medegdehgui.Setgelin huurluur l yaridag hun bainlee shuu de.Erdenetuul chin.
erdenetuul geed arxiching avgaig xen tooxovdeeee,,,,,,xutsvaa geed xel,tegj jijgerxgui shuu!!!!
Хэ хэ зурагтаар Нямдорж,Эрдэнэтуул хоёр мэтгэлцчихсэн айн?
yahav dee metgeltsene l biz dee,bodloo soliltsoj bno sh dee...hun l ym chini yrih heereh ym baigaa bolood yriltsana ene ter geed baigaa baihdaa... demjij bna Metgetseeniig
ha ha. Ene udaa harin Nyamkagiin tald orno. 2 sogtuu avgai lai l bn
Хөлсний бичээч царайлан суухаар очоод мэтгэлцээц чаддаг юм бол
2 ñîëèîòîé õ¿¿õýíòýé þó ÿðèõ âý äýý. Ýíý óäàà õàðèí Íÿìäîðæèé㠺캺ð캺ð ñàíàãäëàà. Î÷èæ î÷èæ 2 ñîãòóó ,ýðã¿¿ õ¿¿õýíòýé ìýòãýëöýõ þì ãýíý.