
Сүүлийн өдрүүдэд Тайванийн эрх баригч Лай Чиндэ Тайваньд "Эв нэгдлийн арван зурвас’” хэмээх сурталчилгаа явуулж байна.
Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: " Лай Чиндэ Тайванийн түүхийг зориуд гуйвуулж, Тайвань эртнээс Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг байсныг үгүйсгэж, Дэлхийн хоёрдугаар дайны дараах Тайванийн харьяаллыг тодорхойлсон олон улсын чухал хууль эрх зүйн баримт бичгүүдийг дурдахаас зайлсхийсэн байна. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоол болон олон улсын хуулийн нэр хүндтэй илт халдаж байна. Лай Чиндэгийн энэ үйлдэл нь 1.4 тэрбум гаруй Хятадын ард түмэнтэй, түүнчлэн олон улсын дэг журам, шударга ёсны зарчимтай сөргөлдөж буй хэрэг бөгөөд энэ нь зайлшгүй ялагдалд хүрэх болно.
Хятадын эх газар ба Тайванийн бүс нутгийн хооронд цус, махны холбоотой, нийтлэг соёл, түүхтэй бөгөөд хоёр эргийн ард иргэд бүгд Хятадын үндэстэнд хамаардаг гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг. Ардчилсан Дэвшилт Нам эрх барьж эхэлснээс хойш түүх, соёлын талаар Хятадтай ямар ч хамааралгүй мэт ойлголт төрүүлэх тархи угаалгыг идэвхтэй хэрэгжүүлж байна. Лай Чиндэ олон нийтийн өмнө “Тайвань нь өөрийн гэсэн тусгаар соёлтой, өөрийн гэсэн хэлтэй, бүр экологийн хувьд ч өвөрмөц онцлогтой” хэмээн ярьж, Хятадын ард түмэн Тайванийг анхлан хөгжүүлж, барьж байгуулсан, Хятадын төв Засгийн газар эртнээс Тайванийг хяналтандаа байлгаж ирсэн зэрэг тодорхой түүхийн баримтуудыг дурдахаас зайлсхийж байна. Тэрээр Тайван хоолой эрт дээр үеэс аваад Хятадын эх газартай салшгүй холбоотой байсан түүхэн бодит баримтыг санаатайгаар санаатайгаар үл тоомсорлож байгаа нь худал хуурмаг түүх зохиож, “Тайванийг тусгаар тогтнуулах”оролдлогоо хууль ёсны болгохоор зорьж байгаа хэрэг юм.
Үүнээс гадна, Лай Чиндэ хэлсэн үгэндээ, “ Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоол нь зөвхөн НҮБ-ын төлөөллийн асуудлыг шийдвэрлэхэд зориулснаас биш Тайваньтай холбоогүй” хэмээн олон нийтийг төөрөгдүүлж байна. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Тайванийн бүсийн хүрээлэнгийн судлаач Чэнь Гүйчин “Олон улсын тойм” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1971 онд баталсан 2758 дугаар тогтоол нь “Каирын Тунхаг”, “Потсдамын Тунхаг” зэрэг олон улсын хуулийн бичиг баримттай нэгэн адил “Нэг Хятадын зарчим”-ыг баримтлахыг онцолсон. Уг тогтоолд “Чан Кайшийн төлөөллийг НҮБ-ын байгууллага болон түүний харьяа бүх байгууллага хууль бусаар эзэлсэн суудлаас хөөх ёстой” гэж тодорхой заасан гэж зарим судлаач үзсэн байна.
Тухайн түүхийн нөхцөлд “Чан Кайшийн төлөөлөл” гэдэг нь “Тайваний эрх баригч” гэсэг утгатай байв. Иймээс энэхүү тогтоол нь Тайванийг багтаасан Хятадын бүрэн эрхийн төлөөллийн асуудлыг улс төр, хууль, журмын хувьд бүрэн шийдвэрлэсэн юм. Лай Чиндэ НҮБ-ын 2758 дугаар тогтоолыг санаатайгаар гуйвуулан тайлбарлахыг оролдсоноор олон улсын хуулийг зөрчиж байхаар зогсоохгүй Дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журамд ноцтой заналхийлж байгаа тул олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй юм.
Лай Чиндэгийн “Хятад улс Тайванийн бүрэн эрхт байдлын тухай нэхэмжлэлийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэдэг нь өөрийгөө хуурч байгаа үйлдэл юм. Одоогийн байдлаар, “Нэг Хятадын зарчим”-ын үндсэн дээр дэлхийн 183 улс орон Хятадтай дипломат харилцаа тогтоогоод байна. Сүүлийн жилүүдэд Тайвань өөрийн “дипломат харилцаатай улс” хэмээн нэрлэгдэгч арван улсаа алдаад байна. Нэмж дурдахад, Тайваний эрх баригч нам 9 дэх жилдээ Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд оролцох эрх олоогүй юм. Эдгээр нь “Нэг Хятадын зарчим” нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн зарчим бөгөөд хүмүүсийн хүсэл, цаг үеийн чиг хандлага болохыг бүрэн харуулж байна. Ардчилсан Дэвшилт Намын мөнгөөр худалдан авсан “дипломат харилцаатай улс” болон улс төрийн зорилгоор “Тайванийг дэмжигч” зарим Барууны орнууд нь олон улсын хамтын нийгэмлэгийн цөөнх бөгөөд гол урсгалаас гадуурх үзэгдэл юм." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0