Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Үндсэн хуулийн цэцэд очиж тайлбар өглөө.
Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 24 үгтэй, 2 таслалтай, 1 өгүүлбэрээс “…зөвхөн нэг удаа…” гэх 3 үгийг таслан авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Х.Баттулга нэр дэвшиж болохгүй, Х.Баттулгыг нэр дэвшүүлж огт болохгүй” гэдэг шаардлагыг тусгаагүй нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргажээ.
“Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй нэг хэсэг иргэний мэдээллээр Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хүртэл үүсгэсэн байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмуудад нийцэхгүй гэж үзэж байна.
Үндсэн хууль нийтэд үйлчлэх ёстой байтал зөвхөн нэг хүнд зориулагдсан байж болохгүй. Өөрт таалагддаггүй хүний эрхийг боомилох, иргэдийн сонгох эрхийг хясах явцуу зорилгоор хуульт ёс, эрхзүйн онолд огт нийцэхгүй байдлаар Үндсэн хуулийг тайлбарлан хэрэгжүүлэхийг шаардаж болохгүй. Нэг нам, хэсэг бүлэг хүний тааллаар хууль үйлчлүүлэхийг тулгах нь өөгшүүлэн дэмжих явдал биш.
Үндсэн хуулийн цэц нь гагцхүү УИХ-ын баталсан хуулийн үг, өгүүлбэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянах эрхтэй бөгөөд батлагдсан хуульд ямар үг, өгүүлбэр байх ёстойг тогтоох, мөн хянах, ийм үг, өгүүлбэртэй хууль гарга хэмээн УИХ-д даалгах эрх Үндсэн хуулийн цэцэд байхгүй болов уу.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд дээрх маргааны талаарх байр сууриа өөрийн биеэр илэрхийлэхдээ хэлсэн үгэндээ,
“Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол агуулга нь монгол хүн эх орныхоо баялгийг шууд хүртэх, эзэн нь байх боломж олгосон заалтууд юм. Би энэ заалтын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийг ахалж оролцсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр Ерөнхийлөгч орж зөвшилцөхгүй бол иргэд болон улс төрийн хүчнүүдийн хооронд ойлголт, ойлголцол тун муутай байсан. Энэ бол Монгол Улсын эрх ашиг гэж бодсон учраас би оролцсон юм.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ард түмний шахалт шаардлагаар төрд дэвшилттэй тодорхой бодлогыг бий болгосон боловч сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төдийгүй, Үндсэн хуулийг бүхэлд нь гажуудуулах хэмжээний бодлого, үйл ажиллагаанууд УИХ дахь олонхийн бүлэг илтээр явуулах боллоо.
Гуравдугаарт, Үндсэн хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байна, хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй, Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдэлнэ гэх мэт маш тодорхой зохицуулалт, суурь зарчмууд бий болсон. Энэ бүхнийг үгүйсгэж, Үндсэн хуулийг дуртайгаараа тайлбарлаад, мушгиад байж болохгүй.
Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна.
Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуультай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох заалттай, маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй. Маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна. Тэдний санаархлаар ард түмний эрх мэдлийг хурааж авах гэсэн аливаа үйл ажиллагаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж бодож байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүмүүс өнөөдөр бүгд амьд сэрүүн, ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх баригч нам хүртэл хэвээр байна. Тиймээс яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна.
Байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн хүртдэг, улс орны хөгжилд нэмэрлэдэг болох чиглэлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ахиц гарсан гэдгийг тодорхой баримтуудаар дурдаж болно. Үүнийг салбар хуулиудаар гажуудуулмааргүй байна” гэлээ.
Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хэлэхдээ:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл иргэдээс ирсэн. Үүний дагуу маргааныг хүлээн авч, хянаж байгаа. Энэ хүрээнд тухайн маргаанд холбоотой субьектуудээс тайлбар авах, байр суурийг нь албажуулан хүлээж авах хууль зүйн боломж байдаг. Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан бичгийн хариуд бичиг хэргийн журмаар тайлбар ирүүлээд, өөрийн биеэр ирж байр сууриа илэрхийлж байгааг ойлгож, төрийн тэргүүний Үндсэн хуулиа дээдэлсэн үйл ажиллагаа гэж хүлээж авч байна. Бид одоо дараа, дараагийн алхмыг хийж, хариу өгнө. Мөн таны 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн гурван хуультай холбоотой хүсэлтийг гишүүдэд хуваарилж, процессын дагуу явж байна. Энэ асуудлаар тайлбар авах, нотлох баримт цуглуулах, УИХ-аас тайлбар авах зэрэг ажлууд явж байна” гэв.
Сэтгэгдэл0
Д.СОЛОНГОО БОЛ МАНГАРУУДЫН ХАЛААСАНД АЛЬ ХЭДИЙН ОРСОН ХҮҮХЭН
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «хуурах урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. 17 тэрбум доллар гадна байна ханцуй шамлаад орно гээд байсан худалч өөрөө оффшортой байсан байгаа биз энэ худалчаар ажил хийлгэнэ гэж гонжоо. Төрсөн ордон худалчуудын ордон төрсөн байхад нэмэр байна уу. АН-н дотор хэрүүл хутгаад бүгдийн самраад хаячихсан. АН-г Элбэгдорж, Баттулга гэдэг 2 нөхөр самарсан даа. Манай энэ худалч юу гэж хэлж байж болно молиго үмхүүлж байгаа хэрэг юм. Сонгууль дөхөөд баруун зүүнгүй худал ярьдаг болсон. Ардчилсан нам одоо юу болж байна бөөн хэрүүл бантан тамга тэмдэг хуурамч жинхэнэ цаад эзэн хор хов найруулагч эзэн Женко байдаг гэнэ. Төмөр зам, аж үйлдвэрийн парк, 17 тэрбум доллар худал хэлээд байхаас биш ажил хийе үр бүтээл гаргая гэж ёстой гонж доо. Х.Баттулга гэдэг хүний зурхайг сайтар уншаад өнгөрсөн 4 жил ерөнхийлөгч бүр 12 жил сайд байсан хүн юу хийв бод бод.
ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ЭНД ОРОЛЦООД БАЙГАА ЮМ БИШ БАЙЗ
ЭНХБАЯРЫН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БХД ДУУГУЙ БСН БАЙТУГАЙ АРААР НЬ ТУРХИРЖ БСН БАТТУЛГА ОДОО БОЛОХООР НЭГ ИХ ҮНДСЭН ХУУЛЬ ХҮНИЙ ЭРХ ЯРИАД ГҮЙГЭЭД ЭХЭЛДЭГ НЬ ЭНЭ ХҮН ӨӨРИЙГӨӨ Л БОДОЖ ҮХЭХ ШАХАЖ БГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ.
Баттулга нэр дэвших эрх авсан ч дахин соногдохгүй шүү дээ. Өнгөрсөн 4 жил олигтой юм хийсэнгүй. 1 сая төгрөг өг гэж гуйхаас өөр. Эбиг шоронд хийсэн бол ард түмэн жаахан ч гэсэн үнэлэх байлаа. Үхсэний Монгол ялах.
Монголын херенгийг ганцаараа тонон целмесен, алуурчин, хар тамхичдын эцэг Жэнког нэн яаралтай огцруулбал, Монгол хегжине.
34 сая тн зэс, 1200 тн алттай , 7200 тн мөнгөний нөөцтэй Оюунтолгойн ордыг би хар толгойгоороо хариуцна гэж хуцаж байгаад авлига авч гадаадуудад бэлэглээд монголчуудыг ажилгүй өлсгөлөн өртэй үлдээсэн МАН-ын зууны манлай хулгайч луйварчин С.Баяр яагаад хоерхон жилийн ял авдаг юм бэ? Тэгвэл Монгол улсын нэг сумын газар нутагтай тэмцэх хэмжээний газрыг авлига авч гадаадуудад ашигийг 2051 онд авая гээд бэлэглэвэл хэдэн жилийн ял авах вэ?
Shulmas solongoo
Жэнко дэвших эрхгүй. Хуучнаар 8 шинээр 6 жил ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой. Одоо сонгогдвол аль ч хуулинд байхгүй 10 болчихно.
Огт үгүй. Хуулийн заалт эргэж үйлчилдэггүй. Өмнө хүчинтэй байсан заалт тухайн үедээ л үйлчилнэ. Одоогийн харилцааг хүчингүй болсон хуулийн заалтаар зохицуулахгүй. Путин ҮХ-иараа 8 жил буюу 2 удаа 4 жилийн хугацаатай сонгогдож 2000-2008 оны хооронд ажилласан. Шинэ ҮХ-иараа 6 жилээр 2 удаа нэр дэвших боломжтой болж 2012 оноос 2024 он хүртэл ажиллаж байна. Баттулга Ерөнхийлөгч болон өмнөх бүх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй. Өмнө нь МУ-ын ямар ч иргэн 1 удаа 6 жилийн хугацаатай Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй. Баттулга дэвшивэл Хүрэлсүх ялагдах учраас Хүрэлсүхийн болон МАНгаруудын явуулга ард түмний тархи угааж байгаа.
Хууль эргэж үйлчлэх ёсгүй. Дараагийн хүнээсээ мөрдөгдөх ёстой. Хэрэв эргэж үйлчилнэ гэвэл энэ жил ерөнхийлөгчийн сонгууль болох ёсгүй. Женко 4 биш 6 жилээ дуусгасны дараа сонгууль болох ёстой
Эргэж үйлчлэхгүй гэдэг чинь эрүүгийн хуулинд хамаатай болохоос ҮХ ,улстөрд ямар хамаатай юм
Баттулгаа дахин гаргах хэрэгтэй.МАН-ын хулгайч луйварчдын эрх ашгийг дэмжигч ,худалч сагсуу ,хүн барьж авч зоддог ,дүр эсгэгч Хүрэлсүх Монгол улсын ерөнхийлөгчид огт таарахгүй.
Хужаа нарын мөрөөдөл байх 6.2-р заалтаар Монголоос газар авах гэсэн хужаа нар баттулгыг дэмжиж байна.
Gargana gargana
Үндсэн хуульд Монгол Улсын ерөнхийлөгчөөр ганц удаа сонгогдоно гээд тов тодорхой үаасан байгаа шүү дээ
ГАНЦ УДАА БИШ, ГАНЦ УДАА 6 ЖИЛЭЭР ГЭЖ ШИНЭ ЗААЛТАД ЗААСАН.МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД БАТТУЛГА БАЙТУГАЙ ЯМАР Ч ХҮН 1 УДАА 6 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ ЮМ. БАТТУЛГЫГ 2016 ОНД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОХОД ТИЙМ ЗААЛТ БАЙГААГҮЙ ТУЛ ШИНЭ ЗААЛТ БАТТУЛГЫГ ДАХИН СОНГОГДОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ ЧАДАХГҮЙ ЮМ
БАТТУЛГЫГ 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоход 1 удаа 6 жилээр гэсэн заалт байгаагүй тул ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт Баттулгын дахин нэр дэвших эрхийг хязгаарлаж чадахгүй юм. Тиймээс Баттулга болон өмнөх бүх Ерөнхийлөгч дахин нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр 1 удаа 6 жил ажиллах эрхтэй.
2017 ond
Хэн ч байсан дэвшүүлэх субъект нь нэр дэвшүүлэхэд юу нь болохгүй байгаа юм бол? Харин 2021 оны сонгуулиас хойших сонгуулиудад 1 удаа 6 жил гэснээ д мөрдөнө биз. Шал утгагүй юмаар маргалдах юм
Солонго гэж авгайн бүрэн эрх нь дуусаад олон жил боллоо ингээд байгаад байх уу тэтгэвэрийн хүнийг тэтгэвэрт нь суулгаад хуулийн дагуу дараагийн хүнээ томилохгүй юм уу
Монгол улс өндөр боловсролтой нэр цэвэр эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй элдэв муу зүйлд нэр холбогдоогүй арилжаа наймаанаас хол ийм хүнээ олж сонгож болдоггүй юм уу? Заавал боловсрол мэдлэг муутай хүмүүсээ дахмн сонгох гээд байдгийн болоо бусад орны төрийн тэргүүнүүдийг хараарай үнэхээр бахархмаар байдаг шүү манайх арай л бишээ хамгийн шилдэг хүнээ дэвшүүлээд сонгож болмоор пмаа үнэхээр сонин
Харь орны эрх ашгийг гүйцэлдүүлэгч урвагчид байсны гайгаар Монгол туйлдаж 19- 20 р зууны зааг дээр мөхөж байсан үндэстэн болсон байсан үед аз гийж Оросд улаанхувьсгал гарч Монгол орон одоогийн хэмжээнд хүрсэн Гэвч хөрш орнуудын Монголыг эрхшээлдээ байлгах түүнээ урвагчдаар гүйцэтгүүлэх санаархал үргэлж байгааг ард түмэн ялгаж харж сонор байж тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгтэй Зориуд төмөр замыг гацаах зээл үр ашиг муу төсөлд өгөх .тусгаар улс хэнийг эх орондоо урих урихгүй байх. Монгол бараанд элдэв үндэслэлгүй хориг тавих .УЦС бариулахгүй гацаах .Мардайн ордыг зориуд лицензийг хураалган 80 сая дрлларын төлбөрийг Монголоос гаргуулаад таг болсон .Боомтуудаараа төмөр замын хөнгөлөлт үзүүлэн нүүрс зөөх үлгэр ярьж өөрсдөө харин бодитоор Монгол улсаар түүхий эдээ зөөж ашгийг хүртэх мэт аюултай бодлогууд хэрэжиж байна
Монгол улсын ерөнхийлөгч дор хаяж ямар нэг их, дээд сургууль төгссөн хүн байвал аль ч талаасаа зүгээр байна. Аюултай хүн жнь Адольф гитлер гэдэг зураач хүн германы канцлер болоод дэлхий ертөнцөд их гай тарьсан шүү дээ. Монголд гэсэн нэг гудамжны зураач гараад хүмүүсийн толгой эргүүлээд унавал хэцүү байдал үүссэн шүү.
Цэргүүдээ дайны талбарт хаяад хар амиа хоохойлон зугатсан бага дэслэгч Хүрэлсүх цэргийн шүүхээр орвол шууд өчиггүй буудуулах ялтай.
Их идсний дараа өнж гэдэг. Сайд Засгийн газрын гишүүн Ерөнхийлөгч боллоо. Бүгдийг хийж үзлээ Бантанг багагүй зуурлаа Одоо ямар гавьяа байгуулна гэж үхэж хатах гээд дахин ерөнхийлөгч болно гээд гүйгээд байгаа юм бол энэ нэг хүн Одоо болоо юм биш үү За нэр дэвслээ гэхэд ялна гэж ямар чөтгөр чинь шивнээд байгаа юм Унасан бөх тахимаа хоншоортойхон өгчихөөд явах нь илүү гоё харагддаг даа
Солонго хэний захиалгаар ажиллаад байнаа шалгаж тогтоох хэрэгтэй. Үндсэн хуулийг гууль болгож байгаам бишүү, энэ авгайгаар тоглуулдаг эх орон гэж байхуу даа.
Одоо болиод тэр төмөр зам энэ тэрийнхээ асуудлыг шийдүүлэх цаг нь болсон баймаар.
Ойлгомжтой шүү.цэц ерөнхийгийн талд шийдвэр гаргана.Баттулга дэвш.Ялагдана.Одоо ойлгомжтой болсон.Баттулга одоо болно.Хэрээ мэдэхгүй дахиж би гарна гэж тэнэгтээд.
Энхбаярыг нэр дэвшүүлж болохгуй гэсэн заалт ил цагаан гаргаж бхд нь баттулга чи дэмжээд суусан биздэ?! Одоо тонил цаашаа.
Хүнтэй таарна гэж байхгүй.Одоо наадах чинь сонгогдлоо гэж бодьё.Их хуралаа тараана гэж ярина.Сонгогдсноосоо хойш үё үеийн их хурлыг тараана.Би л ганцаараа гэдэг өвчинтэй болсон нөхөр.Хүнийхтэй ч таарахгүй.Өөрийнхөө намыхантай ч таарахгүй.Буулга.
Баттулга 4 жилд дараах ажлыг хийсэн төмөр зам дээр очсон.Булхайгах нуух гэж.Хэдэн одон тараасан.Оносон оноогү гавьяат өгсөн.Эв нэгдлийг өусниулсан.Ард түмэнд хандаж жинтэй ганц ч соёнгэгэрүүлэх бядтай үг хэлээгүй.Хөдлөх болгондоо хагаралдуулна.Ерөнхийлөгчюу гийхээ 4 жил ойлгосонгүй.Манай намыг хуваасан хулхидсан.ашигласан.Одоо болоо юм бишүү.
Bagaasaa hulgaich buduuleg bolovsrolgui tanhai hamgiin suuld eronhii saidyg ehelz oshigloson iim hun eronhiilegch bolz chadahgui zailz of....
Монголчуудаар тоголчих юмаа.
ИЙМ ТЭНЦВЭРГҮЙ НЭГ НАМИЙН ДАРАНГУЙЛАЛД ДУЛДУЙДСАН ЛУЙВРИЙН ҮЕД БАТТУЛГЫГ СОНГОХ Л УЛС ОРНЫГ ТОГТВОРЖУУЛАX ГОЛ НЬ ХҮЧНИЙ ХАРЬЦААГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ НЬ ХЭН БҮХЭНД ОЙЛГОМЖТОЙ. ОДОО НААД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭ Л ХАР Л ДАА!!! БҮГД НЭГ НАМЫН ТАЛД ДУУГАА ХУРААЧИХААД!!!
АРАЙ НУРУУТАЙ НЬ ЯВЖ ЯВЖ БАТТУЛГА Л ЮМ ДАА, ТЭРБҮМААР ИДСЭН ЛУЙВАРЧДААС ХЭДХЭН ӨРХДӨӨ ЯДАРСАН ҮЕД НЬ НЭГ НЭГХЭН САЯЫГ ӨГЧИХӨЕ ГЭЭД БАЙДАГ.
Цэргүүдээ дайны талбарт хаяад хар амиа хоохойлон зугатсан бага дэслэгч Хүрэлсүх ямар ч улсын цэргийн хээрийн шүүхээр орвол шууд өчиггүй буудуулах ялтай.
Баттулга ерөнхийлөгч Хүрэлсүхийн идсэн уусан баримтуудыг гаргаж ил тавь...
БАТТУЛГА ОФФШОРООС ХЭДЭН ТӨГРӨГ ОРУУЛЖ ИРЬЕ ГЭЭД Л ТЭМЦЭЭД БАЙДАГ, ЭНЭ ХЭД НЬ ОЛОХООРОО ТҮРИЙ БАРИАД БАЙДАГ ХЭЦҮҮ ЮМАА!!!
Энэ тэнэг дахиж дэвшээд яадаг юм зайлбал таарна
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш байсан Д.Солонго гэж гишүүн хугацаа нь дуусаад 2 жил болсон боловч энэ маргааныг үүсгээд байгаа нь их но той харагдаж байна
Үндсэн хуулийн цэцийнхэн маань ул үндэслэлтэй дүгнэлт гаргаад энэ нэг маргаад байгаа юманд шийдвэртэйхэн хариу өгчихмөөр юм даа. Хуулийнхан би хэлсэн л бол хэн ч миний өмнөөс дуугарах ёсгүйы гээд л гүйлддэг биз дээ
Tiim baliar zavaan em yagchis
тонилоод өгөөчэээээ
баттулга ерөнхийлөгчөө хийж байв. энэ үед нэг удаа сонгогдоно шүү гэж хууль гараад мөн ерөнхийлөгчөө хийж байгаа үед нь хэрэгжиж эхлэв. тэхээр дахин сонгогдох гэж давхих боломжгүй нь ойлгомжтой.
6 жил ажилласан 1 ч Е байхгүй! Анхных нь сонгуульд орж байгаа учир 50-иас дээш настай хэн ч нэр дэвших эрхтэй!
энэ хүний нүд амыг хараач галзуурсан байна шүү. хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг нь бишээ