Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.
Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” хэргэм хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭНЭ ҮЕЭР:
“Эрдэмтэн судлаачид аа,
Академич цол хүртэгсэд ээ,
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөө жил тохиож буй бол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шинжлэх ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр өчигдөр болж өнгөрлөө.
Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлье.
2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон.
Үүний дагуу өнөө жил тохиож буй Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:
Физикч, математикч Жавын Даваасамбуу
Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
Биологич Жадамбаагийн Норовсүрэн
Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
Түүхч Цэдэндамбын Батбаяр
нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг олгож байна.
Судалгаа шинжилгээ, бүтээлээрээ шалгаран, эрдэмтдийн дундаас сонгогдон “Академич” хэргэмийг хүртэж байгаа эрдэмтдэдээ баяр хүргэж, үйлс бүтээл арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хурдтайгаар өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд Монгол Улс, монголчууд амжилттай оршихын үндэс нь шинжлэх ухааны ололт амжилтыг эзэмших, инновац, шинэлэг нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх юм. Бүтээмжийг дээшлүүлэх шинэ ололт, техник технологийн оновчтой шийдлийг гаргаж байдаг эрдэмтэд, судлаачдын үүрэг энд асар их байдаг юм.
Өнөөдөр академич болж байгаа эрдэмтэн судлаач бүр өөрийн салбарт онолын шинэ дүгнэлт судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулсан, олон улсын
нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн, эрдэмтэд судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна.
Монголын нийгэмд тулгарч байгаа нэг чухал асуудал бол шинжлэх ухааны байгууллагуудыг орчин үеийн нөхцөлд зохицсон бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтад шилжүүлэх, эрдэмтэн судлаачдад судалгаа шинжилгээ хийх, турших, амьдралд нэвтрүүлэх боломжийг бүрэн олгосон оновчтой тогтолцоог бүрдүүлэх болоод байна. Үүнийг хийж амжуулахад “Академич” гэх эрхэм цолыг хүртсэн Та бүхний оролцоо их байх ёстойг санаж цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг хүсье.
Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын эрдэм судлал цэгцтэй хөгжиж, өргөжин дэлгэрэх болтугай” гэлээ.
Сэтгэгдэл0
Bolovsorliin zereggvi baij shuud akademich awchikhdag, ingej boldog iumuu?
АН-ийн академич нар төрөв өө.Бусад нам бол хичнээн чадвартай байгаад цол,гавьяа шагнал авахгүй.АН гэж хашгирсан улсад 1 өдөр ажил хийж үзээгүй хүн алтангадас авч байна
Ерөнхийлэгч маань ардчилсан намтайгаа учраа олоод явахгүй дээ !! Монголыг эзлэх цахилгаан төлөвлөгөө лав хэрэгжиж бгаа бололтой, хэрэгжүүлэгч нь коммунист мафи ардын нам болж таарч бна
hend ch tanigdaagyi zysiig ni yzeegyi hymyys baihiim!!!!erdemiin ni ajiliin haagyyr yabaad balga sat ch ynsaagyi yum boldoo?...
академич олон болсноор улс хөгждөг бол Монгол хөгжчихсөн. Гадаадын нэр хүндтэй академич эрхмүүдтэй эднийг зүйрлүүлж, улс эх орны ямар өргөн цар хүрээтэй асуудлыг шийдсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний шинжлэх ухааны нээлт хийв гэдгээр нь хатуу шүүмээр юм. Арай хэтэрлээ, ичмээр юм.. Академийн ерөнхийлөгч гэж их том хүн мэдээж үүнийгөө өмөөрнө. Сайд маань л үүнийг анхаарч өөрчлөх тал дээр ажиллахыг, шинэчлэхийг хүсэж байна.
Физик, математикийн цоо шинэ бодолт нээлт хийгээгүй хүн Монголын академич боллоо гээд гадаадын эрдэмтэд ярилцаж байна. Цол хэргэм, тусгай хангамжинд донтож мансуурсан Монголын академич нараас юу ч гараагүй. Юуч нээж нээлт хийгээгүй академич нарыг цол хэргэмийг хурааж ав. Өгч болсон юм хурааж авч болно.
Жонхуугийн хуурамч академич, хоосон толгойтнууд.
13 генералын үлгэр үргэлжилсээр.
Шат шатны эрдмийн чуулганы болон ШУА ийн их чуулганы нууц санал хураалтаар шигшигдэж гарч ирээд ШУА ийн тогтоолоор ужэ Шийдвэр нь гарчихсанАкдемчид,ерөнхиийл өгч зүгээр л жуух олгодог
Шинжлэх ухааны дайсан гаж дампуу академийг татан буулгаачээ.
Ёстой үнэн. Дотор нь хятадад мэдээлэл дамжуулж зарж мөнгө олдог тагнуул хүртэл бий. Монголын шинжлэх ухааны жаахан ололт амжилт үзэх гэж байтал хятадад мэдээ дамжуулж ашиг олдог айхтар урвагч тагнуул байгаа шүү.
Бох дуучид спортын хумууст цол шагнал огоход учиргуй баяр хургээд л байдаг мортлоо насаараа эрдмийн ажил хийсэн бутээсэн хумууст цол олгохоор юундаа дургуйцдэг байнаа гайхалтай
Энэ Рэгдэл одоо болтол байгаа юмуу
ичээч нобель бна уу?
Одоо буухаасаа өмнөхөн хэд хэдэн улс, хөдөлмөрийн баатаруудыг бөөндөж , нэжгээд том гарын ялтанг чөлөөлөөд ....
Эрдэмтэд ээ. Улс орон хөгжих хэрэгтэй байна шүү. Тайлан, өгүүлэл нэртэй олон тонн цаас үйлдвэрлэж л ирсэн шүү. Монголын шижлэх ухаан эдийн засагт ямар ч хувь нэмэр оруулахгүй байгааг анхаарч үзээч. Нүүрс, зэс ухаж, зөөж, гадагш гаргаж л амь зууж байна энэ улс.