Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, "ТВ-9" телевизийн Ерөнхий Захирал Т.Баасансүрэнгийн бичсэн "Бөмбөрцөг бөөрөнхий" нэртэй, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван эрхэмийн тухай эргэцүүлэл хөргийг цувралаар хүргэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай хэсгийг энд дарж, Ерөнхийлөгч асан П.Очирбатын тухай хэсгийг энд дарж уншина уу!
Хийгүй Ерөнхийлөгч Н.Багабанди
Хээгүй Ерөнхийлөгч Монгол Улсыг бар болгох гэж зориод барсангүй. Баар улс болгон хувиргалаа гэсэн шүүмж дагуулав. Хээгүйг хийгүйгээр солих нийгмийн хэрэгцээ шаардлага аяндаа буй болов. Үүнийг гүйцэлдүүлэх үүрэг МАХН, түүний Ерөнхий нарийн бичгийн дарга Намбарын Энхбаярт оногдов. Тэгэхэд би тус намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байлаа. Сонгуулийг удирдан зохион байгуулах төв штабын нарийн бичгийн даргаар тохоон томилогдов. Төв штабынханд сонгуулийн кампанит ажлын талаар цуврал лекц сонсгох шаардлага гарлаа. Тийм сэдвийн нэгийг доктор Ч.Даваадашид санал болгож урив. Тэр бол Намын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байсан нэгэн. Толгойтой. Номтой хүн.
Баахан үзүүлэн бэлтгэж иржээ. Хариуцлагатай хандсаны нотолгоо. Штабынханд бүтэн хоёр цаг онол уншлаа. Ишлэл татаж байгаад л итгэл төрүүлэхүйцээр ярив. Лекцээ дуусгаад олон цаасаа эмхэлж хумьж авангаа та нар дайчин давшингуй ажиллах хэрэгтэй. Хээгүйг ялж ядах юу байсан юм. Нэр хүнд нь нийгэмд навс унаж байна ш дээ. Тэрний хажууд манай намаас нэр дэвшигч Багабанди чинь хийгүй эр шүү дээ гэв. Хийгүй гэсэн энэ ганц үг тархи руу гадас шиг шигдэн орж байна.
МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Багабандийг хээгүй Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай харьцуулах юм бол үнэхээр хийгүй гэж хэлж тодотгож болох нэгэн байлаа.
Тэр МАХН-ын анхны даргаар сонгогдоод ажиллаж байсан цаг үе. МАХН парламентад цөөнх болж дөрвөн жил УИХ дахь намын бүлгийн ахлагчаар үр бүтээлтэй ажиллаж хамт олныхоо лидерээр тодроод байсан он жилүүд. Нэр дэвшигчийн нээлтэд зориулсан намын гишүүд, дэмжигчдийн цуглааныг МҮЭ-ийн соёлын төв ордонд зохион байгуулсан юм. Суудал дүүрээд шалан дээр хүмүүс багтаж ядан суусан байж билээ. Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр хоёр тайзан дээр хөтлөлцөн гарч ирэв. Ерөнхий нарийн бичгийн дарга үгээ хэллээ. Энэ үгнээс их зүйл хамаарах байв. Тийм болохоор төв штабынхан хэр чадлаараа чармайн бэлтгэсэн билээ. “Хээгүй Ерөнхийлөгчийг хийгүй Ерөнхийлөгчөөр сольж өөрчлөх түүхэн хариуцлагатай цаг үеийн өмнө Монгол Улс тулж ирлээ. МАХН хийгүй Ерөнхийлөгч Нацагийн Багабандийг монголын ард түмэнд санал болгож байна” гэж Намбарын Энхбаярыг хэлэхэд аадар бороо асгарах адил алга нижигнүүлэв. Бүгд суудлаасаа босчээ. Орлилдон бүр чарлалдаж байв. Үгэн сум байгаа яг онож туссан байлаа.
Хийгүй гэсэн ганцхан үг Нацагийн Багабандийн имиж болж хувирав. Үүнээс өөрөөр түүнийг тодотгож тодорхойлохын аргагүй харагдаж байлаа. Урьд нь хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод Их хурлыг даргалчихсан болохоор лут туршлагажжээ. Хазгай гишгэнэ гэж ер үгүй. Халширч шантарч ухарна гэж байхгүй. Зөвхөн урагшаа хошуучлан зүтгэнэ. Ярьж хэлж байгаа нь унацтай. Чихэнд наалдацтай. Итгэл үнэмшилтэй. Ард олноо араасаа дагуулж чадаж байлаа. Нэр дэвшигч ийм байна гэдэг төв штабынханд бөөн олз. Тийм болохоор хамтарч ажиллахад урамтай. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө би хэсэг нөхдийн хамт төв зах дээр очиж түүний зурагтай халаасны календарь тараав. Хэдэн зуу, мянгаар нь. Хүмүүс булаалдан авч байлаа. Хийгүй Ерөнхийлөгчийнхөө зургийг гэртээ тавина гэж нэг авгай урамтай нь аргагүй хэлэв. Хээгүйгээ хийгүйгээр солих цаг болсоон гэж хижээлдүү насны эр итгэлтэйгээр өгүүлэв. Эндээс бид манай нэр дэвшигч гарцаагүй ялах юм байна гэдэгт бүр ч итгэж билээ. Тэр ёсоор болж Нацагийн Багабанди Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Түүнийг би нилээд эртээс мэддэг байлаа. Эрхүү хотноо Улсын Их Сургуулийн дэргэдэх орос хэлний бэлтгэл ангид нэг жил хамт суралцсан юм. Оюутан цагийн анд нөхөд гэж хэлж болно. Сүүлд үзэл суртлын салбарт хамтарч ажилласан нь бас бий. Хожим МАХН-ыг мандаж биш гундаж явахад нь тэмцлийн нэг шугаман дээр байлцжээ. Би зохиолч, сэтгүүлч хүн. Эрин цаг үеэ магтан дуулдаг, бас шилбүүрдэн шүүмжилдэг. Энэ бол миний мэргэжлийн өвөрмөц онцлог. Түүндээ эдүгээ ч үнэнч яваа. Би зарим танилдаа бичсэн номоо дурсгахдаа “Манай үеийнхнээс Монгол Улсын сансрын нисгэгч Майдаржавын Ганзориг, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди төрж гарсан юм. Үүгээрээ бид бахархахгүй юм бол өөр юугаараа бахархах билээ” гэж бичиж өгөх дуртай. Бид нэгэн оны цэргүүд болохоор тэр.
Багабанди тун чамбай, бас нямбай. УИХ-ын даргаар, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан арван зургаан жилийн түүхэн замнал нь үүнийг гэрчилнэ. Гадаад Яамны олон улсын харилцааны мэргэжилтнүүд, орос болоод англи хэлний мэргэжлийн орчуулагч нэг биш хүн надад түүнийг их логиктой ярьдаг, орчуулахад урамтай. Бас яриа хөөрөөг амьдралын бодит жишээ баримтаар, ялангуяа зүйр цэцэн үг, утга зохиолын уран хэл хэллэгээр баяжуулж чаддаг гэцгээж билээ. Намайг Польш улсад Элчин сайдаар ажиллаж, Украин болоод Балтын гурван оронд хавсран сууж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Литва, Эстони, Латви улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Элчин сайдын яам, Элчин сайд өөрөө биечлэн бэлтгэлийг хангах нь ойлгомжтой шүү дээ. Ерөнхийлөгчийн айлчлалд ашиглах, яриа хэлэлцээнд нь санаа авахуулах зүйлсийг бид урьдчилж бэлтгэн илгээгээд сүүлд нь айлчлалын явц дахь Ерөнхийлөгчийн яриа хэлэлцээ, уулзалтын явцаас анзаарч ажиглахад далаас наян хувийг нь чадамгай ашиглаж байж билээ. Энэ бол мэргэжилтнүүдийн үг яриа, үндэслэлд тэрбээр баттай тулгуурлаж чадаж буйн баталгаа. Улсын Ерөнхийлөгч хүний амнаас нэг ширхэг сул үг унагадаггүйн тод жишээ, холбогдох материал, мэдээ мэдээлэлтэй туйлын нягт нямбай ажиллаж сурсны баримт мөн гэлтэй. Хийгүй хэмээх өнөөх алдарт тодотголын бодит илэрхийлэл лавтайяа мөн.
Багабандийг яасан их магтах юм бэ гэж уншигчдын зарим нь надад дургүйцэж болно. Өөлбөл түүнд гажиг согог байлгүй яахав. Эв эрүүл энхийн цагаан тагтаа хараахан биш. Ерөнхийдөө зожигдуу талдаа. Хүн бүртэй хэлхэлдээд, сүжирхээд сүүлэрхээд явахгүй. Хэрэгтэй хүнтэйгээ л найзлана, нөхөрлөнө.
Эрхэлж хашиж ирсэн алба тушаал нь ийм болгоход нөлөөлсөн буй заа гэж бодном. Яхир бас хахир гэж нэмж хэлье. Юм бүгдэд тооцоо судалгаатай хандана. Ийм хүнийг дотроо бодолтой, дороо суурьтай гэж монголчууд хэлдэг дээ. Муу нь ч юу байх билээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаа, капитиализм чинь өөрөө тэр чигээрээ тооцоо судалгаа, толгойн өвчин мөн шүү дээ. Социализмын үеийн “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн зарчим энд үйлчлэхгүй. Түүнийг бүрмөсөн мартах хэрэгтэй. Энэ мэт жижиг сажиг зүйлд нь эвгүйцэж дургүйцэж эмзгэлдэг юмуу яадаг юм бүү мэд түүний төрсөн нутгийнхан буюу Завхан аймгийн Яруу сумынхан Багабандид сэтгүүлч Цэнддоогоос ч бага санал өгч байсан удаатай. МАХН-ыг хоёр хувааж хүчгүйдүүлэхэд идэвхтэй оролцсон гэж зарим нэг нь Багабандийг шүүмжилдэг. Ингэж хэлж ил тодоор Энхбаяр, Багабанди хоёрыг “Өдрийн сонин”-д нэр зааж шүүмжилсэн хүн гэвэл зохиолч сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Л.Одончимэдээс эхлээд нэг биш бий. Уг нь тэр хоёр /Н.Багабанди, Н.Энхбаяр/ монголын улстөрийн тайзан дээр гар гараасаа барилцан хөтлөлцөж гарч ирсэн хоёр юм шүү дээ. Ямар хар муур дундуур нь гүйж, чөтгөр шулам нь шүглэчихээр эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ хараад суучихдаг юм бүү мэд.
Харин би хувьдаа түүнийг Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд орж ажилласныг нь ердөө ч таашаадаггүй. Очиж очиж Оюутолгой шүү. Очоод очоод ашиг орлогоо дээшлүүлж дэвжүүлж чадахгүйгээс хойш. Ард түмэн ажиглан хүлээж байгаа шүү дээ. Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдож Монголын түүхэнд нэрээ мөнхөлж үлдээсэн тийм том хүн тэгтлээ доошилж, бас халтирч яасан ч болохгүй байсан юм. Сү.Батболд хэмээх олигархи хэнээтний олиггүй мэхэнд унаж урхинд нь углагдчихвуу л гэж дотроо хардаж бас харамсдаг. Хийгүй хэмээх энэ хүнээс хэзээ ч гарамгүй алдаатай алхам. Ингэхийг нь хараад “Багабанди бага хүн биш” гэсэн гарчигтай нийтлэлийг ерээд оны дундуур бичиж байснаа эргэж санан ичих шиг болсон шүү. Бага л хүн байж дээ гэж бодогдчих гээд болохгүй байгаа юм. “Титэм” хэмээх номынх нь гол агуулгатай ч илт зөрчилдсөн гэлтэй. TV-5 телевизээр өдөр бүрийн оройн “Цаг” мэдээллийн хөтөлбөрийн өмнө Далай ламтны алтан сургаал адил ишлэн уншдаг тэр номыг ер нь уншигч та нэг удаа ч болохноо гүйлгээд харчихад гэмгүй шүү. Хийгүй Ерөнхийлөгчийн хийгүй үгс дурайтал бичээстэй байгаа.
Сүүлийн жилүүдэд бид уулзалдаж тааралдах нь бүр цөөрчээ. “Балдорж сан”-гаас жилд нэг удаа зохион байгуулдаг арга хэмжээн дээр л хааяа тааралдах юм. Балдорж, Багабанди хоёр бол үй зайгүй андууд. Нийгмийн Ухааны Академид хамт суралцаж байсан хоёр. Ц.Балдоржийг бурхан болоход Багабанди шиг гашуудаж харамссан нь тун цөөхөн биз. Асгартал уйлж байгаад сэтгэлийн үгээ хэлж байсан нь санаанд тодхон үлджээ. Үерхэж нөхөрлөж үг хэлдэг нь цөөрөөд ирэхээр хүн алдах, онох нь ихэсдэг ч байж болох юм. Багабанди бол бусдын хэлсэн хэрэгтэй үгийг шүүрээд л авдаг хүн. Ерөнхийлөгч болсныхоо дараахан билүү дээ, хэзээ ч билээ он сарыг мартжээ, Багабанди эхнэрээ дагуулаад алтны уурхай дээр очдог болжээ гэсэн эвгүй мэдээлэл чих дэлсэв. Намын Удирдах зөвлөлийн хурал дээр би тэсэлгүй түүнийг шүүмжиллээ. Авгайгаа гадаадад айлчлахдаа л дагуулж явдаг юм байгаа биз дээ. Ганц удаа аймаг, орон нутагт хамт авч явсан гэж би сонсоогүй юм байна. Тэгсэн атлаа “Эрэл”-ийн Эрдэнэбат дээр авгайтайгаа очдогийн учир юу билээ. Хүмүүс үүнийг чинь буруугаар ойлгоно. Үтэр түргэн болиулах хэрэгтэй. Намайг ингэж хэлж байна гэж цаадахдаа хэл. Энэ бол Тамгын газрынх нь дарга чиний нэг үндсэн үүрэг мөн гэж би Санжийн Баярт хатуухан үг хаяж билээ. С.Баяр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм. Бас Намын Удирдах Зөвлөлийн гишүүн.
Ахиж Н.Багабанди авгайтайгаа алтны уурхай дээр очсон гэж сонсоогүй юм байна. Орон нутагт явахдаа харин Оюунбилэгийг дагуулж явсан удаатай. Овоо доо, оюутныхаа андын үгийг авчдээ гэж би дотроо ихэд баярлаад өнгөрч билээ. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэдэг үнэн юм билээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, "ТВ-9" телевизийн Ерөнхий Захирал Т.Баасансүрэн
Сэтгэгдэл0
Hamgiin doroi helber hun.Nom unshidaggui baij hudlaa unen nomchirhono.Orosoor ch oligtoi yarij chaddagui baih.
Shunaliin dev, beejin hav tsarailsan nohoin gulog.
Худлаа гар. Юу ч хийгээгүй. Туул жин пангын хужаа авгайг Их тэнгэрт гэртээ аваачсан гэсэн. Энэ мөн биз дээ тэр.
Африкийн ядуу орнуудад ард иргэд нь ядуу, гуйлгачин байхад ерөнхийлөгч нь тансаг баян амьдардаг. Монголд яг ижил. Хүмүүс ажилгүй, ядуу байхад Багабанди наадмаар алтан бүс зүүж африкийн дарангуйлагчдын нэгэн адил иргэдээ доромжилсон. Хавтгай эвгүй нүүрээрээ инээх нь хүйтэн цустайг нь илтгэнэ.
Өөртөө бол хийгүй нөхөр ОТ зүгээр орхимоор юм даа
Түүний эргэн тойрны дотно байсан хүмүүс ихэнх нь үгзй бодсон. Ник, эрдэнэт, монгол ньюс .....
Ялалтын баяраар Оросод тарган авгай нь жирийн пальтотой,туранхай Конди Райсын хажууд том том алтан ээмэг зүүлттэй эрээн палаажтай гангарч элэг авч байсан нь мартагддаггүй.Тарган хүн богино ханцуйтай торгон палааж өмсөж хэрэггүй юм билээ бүү үзэгд.
Ардын намын архагшиж дархлагдсан авлигачин хулгайч нарын нэг мөнөөсөө мөн.
МАН-ын дарга нарын баяжсан эх үүсвэрийг шалгах цаг удахгүй ирнэ.Хүрэлсүх ,Занданшатар нараас эхлээд олон дүр эсгэгч авлигачин хулгайч дээлээ нөмрөх болно.
хүн доромжлоорой.зандааг эргүүлэгч мнь.хийгүй гдэг чнь дугуйгаар бол хагархай дугуй гсэн үг шүү.хагархай дугуйтай машин шиг монгол гэд бга юм уу чи кк кк
Монгол улсын тэргүүн байсаны хувьд энэ хүн Монголын төлөө юу ч хийгээгүй. Хийгүй нэрээ л хийгүй учир нь хийх юм байхгүй хүн. Дотор нь хоосон мөс шиг үр хүүхдээ ч хүн болгож хүмүүжүүлж чадаагүй байж ард иргэдийг сургах гэгчилэн хэдэн үг холбож хор найруулж сууна даа. Ганц хүү нь хар тамхичин олон жил хэргийг цайруулж явна за охиных хувьд бол УБ-ны хэдэн залуус надтай надгүй хэлээд өгнө. Баар хэсэж б.... даж явдаг нэг шалиг хүүхэн бий дээ. Ийм байж Оюу толгойн ТУЗ-д суулгаж байгаад МАН-хан юу бодож байдаг юм болдоо хоронд хордсон хэвээр байх шиг байна. Баас анус гуай битгий худал зүйл бичээ.
өөдтэй ерөнхийлөгч өнөөг хүртэл гарч ирээгүй цэдэнбал шиг ерөнхийлөгч газрын ховор элемент шиг юмаа
ДАМПУУРСАН НИЙГЭМ БАЙСАН ӨНГӨРСӨН
БАС ХУДАЛЧ КОММУНИЗМЙН ҮЕД БҮХ БАРАА ҮНЭГҮЙ БОЛГОНОО ГЭЭД ОРОСУУД ХАМТ ХУДАЛЧ Л УЛСТӨРИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ МЭГДЭЛ ГАРГАСАН
ha ha Ajil hiigeegui hun aldaa yaj gargah ve?!!
Хамар муутай нагчгар хүн заавал сард олон мянган долларын цалинтай ажил хийх естой юм уу?
ТУРШЛАГА БАЙНА
МАН-ын манж хятад зүстэй хулгайч нарын төрх байна даа.
hamgiin muu, hamgiin horchin hogiin yum daa enevsartuul chin
Eronhiilogch bhdaa hiigui bsan bh, odoo ch denduu hiitei. Shunal ni tatrahgui bgaadaa
АЖЛЫН ДАРАА ЮУ ХИЙНҮҮ ХАМААГҮЙ
Mogoin ereen gadnaa hunii ereen dotroo
ТИЙМ ҮҮ
Хогийн хулгайч, хамгийн адгийн голубой ворышка, бас өөрийгөө магтсан юм бичиж эргүүтээд байх юм
Зоригийн хэргийн гол зохион байгуулагч ...
ШҮҮХИЙН ШИЙДВЭР БАРИМТ ФАКТ БАЙНА УУ
Энэ хүнд манай монгол төр шударга алдаагүй харагдаад байдаг юм болов уу Ялзарсан энэ нийгэмд өөрөө их мөнгө олдог учраас дуугардаггүй биз Ёстой муухай хүн дээ Ард түмний ивээлэар монгол төрийн тэргүүнээр олон жил ажилласан эрх ямба эдэлсэн хүн гэхэд дэндүү сэтгэлгүй хүн Ард түмнээ эх орноо гэад болохгүй зүйлийг нь хэлээд өгч болноо доо Хар амиа бодогч муу хүн
Huvia bodson um hiideggui hunees yamar oo garahavdee hehe.hiiguil bna shd.odoo hivisan oorchlogdoj bgaa ued hocrogdson zan l daa.duugai bna gedeg
Нээрэн хийгүй битгий хэл " шингэнгүй " байх - хатсан үстэй адсага шиг ... монголын тэр их баялаг хаагуур нь урсдаг байна ааа ...
Хамгийн олхиогүй хорчин зантай нь БАГАБАНДИ байсан даа
БЭРТЭГЧИН НОВШ ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД Л ХИЙГҮЙ БАЙГАА ЮМ МАНЫ МУУ МУУХАЙГ ХАМГИЙН САЙН МЭДНЭ ТЭГЭХДЭЭ ТЭР МУУХАЙГААР АМИА ЗОГСООГООДЛ ЯВАА ХҮН УЛС ОРНОО БОДДОГ ХҮН Л ЛАВ БИШ ШҮҮ БҮҮ ПЯЛДАГНАН БӨГСИЙГ НЬ ДОЛОО ДОО ТРОЛЛУУДАА
Оюу толгойгоос TУЗ -ийн дарга болоод сардаа 100 мянган америк долларын цалин аваад, ард түмний ядуу зүдүү амьдрал титэм үг улс орны эдийн засгийн өр зээлээ мартсан хүн дээ, доллароор сэтгэл оюунаа халгассан хүн дээ, юун Улс эх орон, юун ард түмэн, юун титэм үг,юун ерөнхийлөгч асан, зүгээр л гадны эдийн засгийн алуурчдын нохойн жогорхой болсон доо .
Ренчин Бямбаеваас эзэнгүй цуурхалдаж, эзэнтэй шоудан ард түмэнд нэр хүндээ өсгөхийг овоо сурсан эр дээ.Яаж нэг одоо л Монголчууд эзэнгүй цуурхалд итгэхээ байсан юм бурхан минь.
Цагтаа Цэдэнбал ч буруу зүйл хийж бсан
Монголын ашиг сонирхлыг рио д худалдсан арчаагүй новшийг 8 жил ерөнхийлөгчөөрөө ажиллуулсан нь түүний нуугдмал мөн чанарыг танийгүйгээс болсон. Одоо устгахад яаг тохирно.
ТИЙМ ҮҮ
Ард иргэд нь ядруухан амьдарч байхад хийгүй ерөнхийлөгч алтан бүс зүүгээд аан??? Ухаантай хүн ингэдэг юм уу аан??? Алтны уурхайг эргүүлж тойруулж явахдаа ард түмний амьдралыг бодсон уу гэвэл үгүй л байхгүй юу. Ганцхан алтан бүстэй болох л гэж санаархсан. Монголын төлөө юу хийсэн бэ??? Юу ч хийгээгүй гэдгийг ард түмэн мэднэ.
ОДОО ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ ЗА
odoogyn zah zeel geheer ami huvia hicheeh bas bish ium. Huvi hunii erh ashigiig hamgaalna gedeg humuusiin erh ashigiig hamgaalna gesen. Hun ardaa boddoggui huniig ard bid songood baimaargui bn daa. Ene eronhiilogch 3 000 000 hunee toloolson ajil biz. 3000 000 hun toloolohgui ooriigoo bolgoyo gevel ter huviin ajil businsessee hii ard bidend BYY GAI BOL!!!
Эрэлийн Эрдэнэбат, Оюунгэрэл, Багабхнди нар үй зайгүй найзууд юм.
Turuucheesee caashaa xarj bn
huzuugui ene hoyor odoogiin most hated former presidents!
ДЭЛХИЙН Д Ч МОНГОЛД Ч ТУЗ-ДАА ТӨРИЙН ТОМ АЛБА ХАШИЖ БАЙСАН ХҮН СУУЛГАДАГ ЖИШИГ МАК-Д ДУМААГИЙН СОДНОМ ЭНЕРЖИ РЕСҮСД ОЧИРБАТ СУУЖ БНА
Хүний муу нь сартуул
түлээний муу нь ортуун
yamar ch bsan mongol tsaraitai l hun bish Demii magtan bichij dee Commentuud avah yum alga Yu ch hiigeegyi huviinshunaltai l neg bj
БЭРТЭГЧИН НОВШ ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД Л ХИЙГҮЙ БАЙГАА ЮМ МАНЫ МУУ МУУХАЙГ ХАМГИЙН САЙН МЭДНЭ ТЭГЭХДЭЭ ТЭР МУУХАЙГААР АМИА ЗОГСООГООДЛ ЯВАА ХҮН УЛС ОРНОО БОДДОГ ХҮН Л ЛАВ БИШ ШҮҮ БҮҮ ПЯЛДАГНАН БӨГСИЙГ НЬ ДОЛОО ДОО ТРОЛЛУУДАА
Хийгүй гэж ард түмэн үнэлээгүй өөрөө л цуурхалдаж өөртөө авсан өргөмжлөл байгаа юм.Тэмбүүтэй Баяр буриад стратегич гэж баахан Монголчуудад өөрийгөө өргөмжилсөн шиг.
am neechgui Bagabandi!!!, tegechdee olon myngan dollariin orlogotoi tegeed buurch er dugarachgui luivarchin schuudee
Оюу- Толгойн бараг толгойд гарч суучихаад Монгол түмнийхээ төлөө юу ч хийгээгүй муу хүн!
СЭТГЭЛИЙН МӨС НЬ НҮҮРЭНДЭЭ ХҮН ГЭЖ ИЙМ ХАРАГДДАГ!
bagabandi chini ALUURCHIN tsaraitai hun shu!!!!!!!!!! HA HA HA
АЛАХДАА ХҮРЖ ДООШОО ОРОХГҮЙ
Таалагдаж байна. Бодат байдал руу ихээнхэн дөхөж. Илүү нарийн судлууштай бодьгал.
Мөнгө өгсөн гадныхантай ёстой сүүжээрээ холбогдож эх орныхоо баялагийг тоохгүй өгнө дөө
Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ Алуурчин элбэгдоржийн Зоригийг алсан аллагыг энэ багабанди пиздаак хүлээн зөвшөөрсөн үрээр. Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа авах гээд багабанди пиздаа отгонбилэг, балдорж гэсэн 2 хулгайчтайгаа нийлээд Алуурчин элбэгдоржтой маш их өрсөлдөж булаацалдаж тэмцэлдсэн. Алуурчин элбэгдоржид Балдорж хулгайчаа үхүүлж отгонбилэг хулгайчаа онгоцтой нь унагаж алуулж байж л хүчээ алдан багабанди пиздаааак Алуурчин элбэгдоржийн боол гөлөг болж хувирсан даа. Намайг битгий алаач гээд багабанди пиздаа баяр Алуурчингаа дагуулаад баахан радио телевиз сонин хэвлэлээр уйлагнаад гүйгээд байдаг байж билээ. Энэ пиздаа одоо Рио тинтогийн гөлөг хэнийг яаж хахуулдаж хэдээр юуг хаанаас хусаж хулгайлж болохыг гадаад эзэддээ мэдээлээд сард 2 сая доллорын цалин авдаг үхээр. Хөгжсөн оронд ерөнхийлөгч байсан хүн дараа нь гаднй байтугай дотоодын комп
Их ч гай тарьсан бэртэгчин дээ !
Хургандаа цадаагүй бол төлгөндөө майлна гэж үг бий. багабанди бага наснаасаа их дутуу гуцуу өссөн байх. Унаган өлөн нүдтэй, сувдаг шуналтай,хомхой сэтгэлтэй этгээд. Хамгийн аймшигтай нь хуучны үгээр муур шиг хумсаа нууж маш олон жил гэмгүй царайлж явсан. Ард олныг хуурсан гэсэн үг. Туул Жин Пангийн нэрээр халхавчилсан тагнуулын байгууллагад элсч хятад хэлийг маш амжилттай сурч эхнэртээ алтан зүүлт бэлгэнд авсан тухай хэвлэлээр шуугисан ч манай ард түмэн тэрнийг сонгосон нь алдаа юм. нямдоржоос урьд хятадын тагнуулууд яагаад ч юм багабандийг сонирхож элсүүлэх ажиллагаа явуулж байсан нь анхаарал татна.Тэд судалгаанд үндэслэж объектоо сонгосон байж таарна. Урвах бүрэн боломжтой гэж харсан хэрэг. О.Дашбалбарыг сонгохгүй нь тодорхой шүү дээ.
хоцрогдсон коммунист баасанхүү бол чадвар муутай ниитлэлч сайн нь гэвэл мэриимтгии даан ч толгой алга ордны хонгилд байсан хэвлэх үйлдвэрд удсан
Саналаа өгч байсан.монголоо гэсэн сэтгэлтэй байх гэж бодсон.харин сонгочоод харуулсан,харамсал төрсөн шүү.улс төрийн хагарал үүсгэж,эв нэгдэлгүй байх суурийг тавьж өгсөнөөс өөр олигтой зүйл хийсэнгүЙ.ухаантай хүн болох гэж тимэм хэмээх хүн уншдаггүй ном бичиж Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэнээс өөр юмгүй чааваас хүн байжээ.одооч гэсэн хор найруулаад л монголын төрийг хутгаал явж байна.яөсан ханаж цаддаггүй хүн бэ.
Чадаж бгаа юманд хрга алга ,
Хамгийн их шуналтан.Бага шуналаас их шунал төрнө.Хөтлүүлж тайзан дээр гарсан Энхбаярыгаа урт шар дээлтээс болгоомжлогтун гээд л байсныг бодоход хүний мөсөөр тун тааруу байх.Балдорж,Багабанди,Отгонбилэг гурав гокоос овоо юм хулгайлсан даа
TIIM SHYY. TEP YHEH
Заа ёстой хүн муутай хүн байхаа Харах царай тэгээд чимээгүй суудаг Оюутолгойд шигдэж суусан энэ тэр гээд хүний мөс муутай хүн Ямар ч байсан авилгач мафи МАН аа засах Монголоо сайжруулах талаар юу ч хийгээгүй этгээд
хамгийн муу хүн. МАН ын муу бүхний ард энэ хүн байгаа, дайсагнагчдын хооронд ч аргаа олоод байж л байдаг. Өнгөрсөн үеэ ингэж санагалзаад сууна гдг цаанаа л учиртай. Улс орон минь нэг л өөдлөхгүй нь дээ гэсэн харуусал төрөөд байх юм даа
Ochirbat. Bagabandi 2 nutgiinhaa aldart duuchin ADARSUREND abah yostoi tsoliig uguugui hugiin har nobshnuud. Adaraa uhtlee gomdson bhdaa ene 2 t. Adaraagiin derged ene nuhur ard tumend dursagdah yu hiisiin.....
TEP YHEH SHYY
Хийгүй эр юм бол оюу толгойд очоод паразитлэж байхын оронд их дээд сургуульд лёкц уншаад ирээдүй үёэ бэлдэж байсан бол, эгэл ардынхаа дунд инээгээд алхаж байвал аз жаргал чинь бус уу. Шазав татав гээд алтан бүс бүслээд титэм үгээ хэлээд яваарай
Титэм үгсээ өөртөө хэлбэл таарахаар хүн дээ, хамгийн муу ерөнхийлөгч бсан гэж дүгнэдэг. Монголын ард түмний төлөө, эх орныхоо төлөө юу хийсийн. Хийж бүтээсэн байгуулсан гавьяаг нь даанч мэдэхгүй. Хүйтэн хөндий царайтай, бөөн алт мөнгөн бүс, дээлээр гоёсон эдийн шунал ихтэй л хүн шиг харагддаг.
Мундаг хүн шүү энэ хүн шиг ерөнхийлөгч хавьдаа төрөхгүй дэг ээ.Оюутолгой бол яахав тэртээ тэргүй энэ хүн хийхгүй бол өөр хэн нэгэн нь хийх л ажил.
монголын баялагт эзэн суусан риогоос угаадас долоож золбин нохой шиг амидрагч.
риогийн угаадас долоож амиа зогоож буй бууны нохой. Түүнд ард түмэн байтугай ах дүүгээ бодох ч сэтгэл үгүй. Хаа тааралдсан газар нь золбин нохой шиг будаж усгавал зохино.
За даа, энэ хүн ч түмпэнтэй угаадас руу нүүрээрээ шаагаад уначихсан юм байна даа. Тоогүй еэ.
хийтэй хийгүй нь хамаа алга, ямар ч байсан энэ бол тун өөдгүй хүн :((
Багабанди гэх Бээжин хавь царайлчихаад хийгүй цавчигч байхгүй юу даа
Adgiin shaar!Eh ornoosoo urvasan anhni buguud ecsiin Erunhiilugch . gutamshigtai amitan baganid agsan!
Ер нь бэртэгчин хүн дээ. Ямарч дорвитой ажил хийдэггүй, зөвхөн алдаа гаргахгүй суух л зорилготой мэт.
Хог хог хог шуу дээ энэ хун
Цадаж ханадаггүй шуналтан
Хий нь гараад шалчийсан,шуналтай,худал инээсэн ховдог,хорчин
Шуналтай гэдгийг нь мэдээд Монголд шулэнгэгтсэн гадныхан урьж аваачаад аманд нь доллар зуулгаад буцаадаг байсан гэж байгаа юм даа !Монголыг худалдсан урвагч, Казахстаны туршуул Сайран ,С.Зоригийг алсан гэж хардагддаг Цагаан Шонхор нарыг ганц эрхлуулдэг,ивээлдээ авсан этгээд шуу дээ !
Үр дүнгүй жилүүд. Дэмий хүн. Сайнаар буухгүй бна.
Ene hulgaichiig buudmaar bna
Хүн амьдралаа аваад явахуйц тодорхой хөрөнгөтэй байхын буруу нь юу байхав. Харин төрд зүтгэж байгаа хүн бэрд шиг шуналтай байж хэрхэвч болохгүй. Багабанди, авгай хоёрнын шуналтай тал нь жингийн нөгөө тал руу хэтэрхий хэлтгий дараад байдаг байлгүйдээ.
Сахалт Чөтгөр хочит.. титэм үгэнд нь Хүний шунал хязгааргүй хөгшин хойно их болдог .,. Гэж бичсэн луйварчин ... цаг засварч хүн гэхэд хэт галзуурсан новш
Огиудас хүрч байна.
2 дах шатны сонгууль болвол олон хүн дахин бэлэн мөнгө авна даа. Ядууст ч буян болноо .... Бас урлаг соёлынхон төлбөртэй ажиллаж хэдэн цаас олно....
Хийгүй биш хэлэх аргагүй шуналтан багабанди
ТулхтаЙ хүн дээ гэж Баасансүрэн гуайн тухай бодож байлаа. Туудаг нөхөр байжээ. Харамсалтай байна тнгэж хэлэхэд
Баасансурэн арай ч дээ. Бодит унэн нүүр царайг нь гаргах биш, баас чацаг хамаг юмтай нь бөгсийг нь долоогоод. Уншаад огиудас хүрч бн. Ийм юм бичиж ард түмнийг басамжилж бх ч гэж дээ.
Amjilt husey
Багабандид бүтээмжгүй хүн. Хоосон яриандаа өөрөө сүүлдээ итгээд, гараас нь юм гараагүй хүн. Энэ Баасансүрэн ч бас бичгийн хүн нэртэй. Монголыг алагчдын нэг. МАН-ыг авилгачдад зарж амь зуусан хүн.
магтаад дэмий дэмий