Дарханы замын ажил ахицтай урагшилж байна
Энэ хавраас эхлэн Дарханы замын бүтээн байгуулалтын ажил урагштай ахисаар байгаа. Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд Дарханы замын асуудалд байнга анхаарал тавьж хөл хорио тавигдсанаас хойш Ерөнхий сайдтай болон ганцаарчлан очиж ажлыг нь шалгаж, хяналт тавин ажилласаар байна. Дарханы замын төсөл анх Азийн Хөгжлийн банк (АХБ) -ны санхүүжилттэй таван багц ажил хийгдэж байсан бол энэ хавраас эхлэн Европын сэргээн босголт банк (ЕБСХБ)-ны санхүүжилттэйгээр хоёр урсгал шинээр нэмж хийхээр болж, нийт арван багцын ажил энэ хавраас харьцангуй эрчимтэй явж эхэлсэн.
Харин АХБ-ны таван багц ажлаас 2,4 гэсэн хоёр багц ажлыг авч, тендерт шалгарсан компанийн ажил урагшлахгүй байсныг талууд авч хэлэлцэн гэрээг цуцлах хүртэл хэмжээнд асуудлыг шийдвэрлэжээ.
Гүйцэтгэгч БНХАУ-ын "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп” гэх уг компани гэрээгээ цуцлахыг зөвшөөрсөн боловч нөхөн төлбөрийн асуудал үүсгэснээр дараагийн компанийг сонгон шалгаруулахад багагүй хугацаа алдсан байна. Харин энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гарч, тухайн компанийн гүйцэтгэсэн ажлынх нь бодит хэмжилтийг хийн үнийг тооцож, хяналт үнэлгээ хийж эхэлсэн таатай мэдээ байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дарханчууд намайг замаа хурдан дуусгаарай гэсэн захиас даалгавартай сонгосон. ЕСБХБ-ны шинэ таван багц болон АХБ-ны гурван багцын ажил сайн, эрчтэй явж байгаа. Харин ажил нь зогссон, эдийн засагт маш их хор нөлөө учруулж, олон аймгийн ард иргэдийг хохироож байгаа АХБ-ны 2,4-р багцын асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй байгаа. Анхнаасаа уг хоёр багц ажлыг хамтад нь тухайн үеийн ЗТЯ ямар ч туршлагагүй БНХАУ-ын "Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг Групп" гэдэг компанид өгсөн явдлыг шалгах ёстой. Харин одоо энэ компанийн асуудал үндсэндээ шийдэгдэж байгааг дуулгахад баяртай байна. Холбогдох талууд газар дээр нь хяналт үнэлгээ хийх ажлыг эхлүүлсэн. Үнэлгээ дуусмагц гэрээ цуцлагдаж дараагийн гүйцэтгэгч ажилдаа орох боломж нээгдэнэ. Одоо өмнөх гэрээг цуцалж, туршлага, чадавхитай компанийг сонгон шалгаруулж яаралтай ажилд нь оруулах нь хамгийн чухал байна” гэлээ.
АХБ-ны бусад багцын хучилтууд долдугаар сарын нэгэн гэхэд дуусаж, ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж.
Сэтгэгдэл0
Энх амгалан болон МАН ы бүтэлгүй ажлуудын нэг .Хэдэн онд тавьчих зам билээ дээ.Одоо түүгээр нь Дамдин ням ПОПРОО хийгээд явж байх юм.Үнэн үл бүтэх гаруудын ажил
Энэ зам ч алаад хаячихсаан.Хариуцлага хүлээх хүмүүсийн тоонд хамгийн түрүүнд Хүрэлсүх орно.Бүүр эхнээсээ л олон хэсэгт хуваагаад л өчнөөн жижиг компаниудыг үхэрийн эвэр шиг нэг шуудайнд чихээд мордохын хазгай болсон.
Үхэрсүг эм хүний бөгс салтаа хошного даарахад л хариуцлага хүлээдэг хүн.Хүн үхэж амь насаа алдах түүнд ямар ч хамаагүй болнаа шоо.Мангайсан нүүрт махан толгой Үхэрсүгийн шууд буруугаас болж үхсэн хүний тоо мянга хол давчихаад байхад хариуцлага хүлээх бүү хэл улам дэвшиж данхалзаад байгаа биз дээ.
Энэ зам дээр Монголынхоо компаниудыг бүр олноор нь оролцуулах байсан юм. Хамаагүй бүр 10-15 км-ээр нь хуваагаад. Сайн зам хийчих чадвартай замын байгууллагууд аймаг бүрд байгаа шүү. Юун хужаа
ЗТХЯ-ны нөгөө хуучин дарга авлигач Доржханд билүү, тэр авгайг шийтгэсэн үү?!
ЗТХЯ угаасаа авлигачдын яам.Ард нь МАН-ын мангас дарга нар байгаа.Авлигаа булаацалдаж хүн хүртэл алж байсан. Одоо ч авлигаа авч албан тушаалаа зарсаар байгаа..
Duusdaggui chutguriin zam.
Дамдинням гэдэг гишүүн байдаг юм уу? Би л лав дуулаагүй, мэдэхгүй юм байна. Уул нь гишүүн хүн хууль санаачлах, боловсруулах ёстой болохоос замын тээврийн сайдын ажлыг хийдэггүй баймаар юм. Эсвэл ажлаа мэддэггүй юм уу???
Стандарт шаардлага хангасан зам тавьж чадахгүй өчнөөн олон жил болж бн арчаагүй удирдлагууд