Хүн хутга бариад очиход төхөөрүүлэх гэж байгаа хонь ямар өрөвдмөөр байдаг билээ дээ. Нүд нь бүлтэлзээд, майлахчаан аядаад, яг л амь гуйж байгаа юм шиг. Монголчууд жил зургаан сар яг ийм байдлаар амьдарлаа. Хэзээ энэ тахал нь тусаад, хэн нь үхэх бол гэсэн байдлаар хоног, сарыг өнгөрөөж өнөөдрийг хүрсэн нь үнэн.
Энэ хар дарсан зүүднээс салгаж, хүн ардынхаа амийг найдвартай аврах ганц л газар байсан. Тэр нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гурван гишүүн, гол нь энэ байгууллагыг толгойлж суугаа Ерөнхийлөгч Х.Баттулга. Энэ хүнд бүх эрх мэдэл байсан. Гамшгийн үеийн онц байдал зарласан ч бүрэн эрх нь түүнд бий.
Гэтэл Монголын төрийг толгойлж суугаа энэ хүн даанч хариуцлагагүй хандаж, өнөөдөр 80 гаруй мянган иргэнийхээ эрүүл мэндийг хохироож, 400 шахам хүнийхээ амийг аварч чадсангүй. Монгол Улс цар тахлын өвчлөлөөр Азидаа тэргүүн байранд очиж үхэл минутаар хэмжигдэх боллоо. Цар тахлаар өвчлөгсдийн тоо хоногт 2000 давж, үхэл арав гаруй бүртгэгдэж, жирэмсэн эхчүүд хүүхдүүд олноороо нас бараад байна.
У.Хүрэлсүх “Зорилго минь биеллээ” гэсэн шиг таг чимээгүй алга боллоо. Би түүнд хандаж түрүүнд бичсэн учраас энэ удаа азная.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, улсын Ерөнхийлөгч Х.Баттулгадаа голоо тасартал гомдож байна даа. Сангийн яамны шинэ, хуучин сайд нар төсвийн болон хандив тусламжийн олон их наяд төгрөгийг ард түмнээсээ нуучихаад сонгууль, баяр наадам хоёрт баруун солгойгүй цацаж байхад төрийн тэргүүний хувьд Х.Баттулга зангарагтайхан дуугарч болно доо. Тэгсэнгүй. Эрх баригчид одоо бүр оодорсон, юм болгонд “Минийх” гэсэн байдлаар хандах боллоо. Ард түмэн бол эрх тушаал нь хэвээрээ байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга руугаа л ширтэж байгаа. Гэтэл бидний итгэл хүлээлгэсэн хүний байгаа царай.
Сонгуулийн шоу болгож “Өрх болгонд нэг сая төгрөг тараая” гэж нэг хашгирсан. Үнэн сэтгэлээсээ, ядуу ард түмэндээ тусалъя гэж бодсон бол “Дундаас доош орлоготой” ч гэдэг юм уу “нэн ядуу” ч гэдэг юмуу зааг ялгаатай бодох байсан. Тэгэлгүй “бүх өрхөд” гэж байгаа юм. Сарын 50 сая төгрөгийн цалинтай “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга Бадамсүрэн, Улаанчулуутын хог ухаж байгаа Долгорсүрэн хоёр адил байх нээ дээ. Үнэхээр ядарсан ард түмнээ бодсон бол энэ хоёр чинь өдөр шөнө шиг ялгаатай байгаа юм. Сонгуулийн шоу бол адилхан л даа.
Тэгсэн чинь гэв гэнэт Ерөнхийлөгч маань учир тухайгүй их одон медаль тараадаг байгаа. 16 мянган хүн шагнасны 11 мянга нь “Алдарт эх” гэнэ. Би шагнал өгч байгаа, авч байгаа хүмүүсийг буруутгэх гээгүй. Төрийн дээд шагнал олгох ёстой ганц хүн нь зарлиг гаргаж, гавьяа зүтгэлээ үнэлүүлж байгаа иргэдийн хувьд зүй ёсны хэрэг.
Надад эмзэглэх нэг л зүйл байгаа юм. Цаг үеэ олсон уу, ингэж зохион байгуулах нь зөв юмуу гэдэгт л бүх учир байгаа. Өмнө нь “шагналын хур” буудаг л байсан. Тэгэхдээ Ерөнхийлөгч нь цөөн хэдэн хүнд өөрөө гардуулаад, бусдыг нь аймаг хот, сум дүүргийн удирдлагууд цөөн цөөнөөр нь дуудаад хүртээчихдэг байлаа. Өнөө жил ийм их өвчин тахалтай үед Ерөнхийлөгч нь Төрийн ордондоо цуглуулаад заавал бүх хүний энгэр зааманд нь хүрч байж тараадаг нь ямар учиртай юм бол гэж би бодоод олохгүй л байна.
Д.Сүхбаатарын талбай бол олон хоног наадмын талбай шиг боллоо шүү дээ. Төрийн ордны гадаа асар майхан барьчихаад шинжилгээ авч байна ч гэх шиг. Нэг эх одон авахад л нөхөр, хүүхдүүд нь гээд таваас доошгүй хүн очдог юм байна. Аав ээж, ах дүү, найз нөхөд нь, зурагчин, сэтгүүлч гээд замаа алдсан юм байхаа. Юун амны маск, хоёр метрийн зай, үнсэж, үнэртэхгүй байх.
За яахав, Ерөнхийлөгч маань ч дээд зэргийн чанартай вакцин хийлгэчихсэн, тамирчин хүн юу алзав гэж...Очиж гараас нь одон медаль авч байгаа хүнд өвчин тархахгүй гэх баталгаа байв уу.
Би энэ далимд нэг зүйлийг эрхэм дээдсийн сонорт хүргэмээр байна. Сүүлийн үед чинь “Овоо тахьдаггүй, одон медаль тараадаггүй Ерөнхийлөгч байна” гэж гарч ирээд л одон медалийг баруун, солгойгүй цацдаг болсон л доо.. Овоо тахилга ч замаа алдсан. Саяхан Ерөнхийлөгч маань оролцоод Баянхонгор нутгийн хайрханыг сүртэй тахьсан гэнэлээ. Нэг найз маань утастдаж байсан. “Наад Баттулга чинь өвчин тараачихаад явлаа” гэж. Зарим хүн “Шагнал уу, авлига уу” гэж бичсэн байна билээ.
Шинээр Ерөнхийлөгч гарч ирэх болгонд би одон медалийн шинэчлэлийн талаар сануулдаг байлаа. Хоёр л санаа. Нэг дэх нь үеэ өнгөрөөсөн энэ олон одон медалийг больё. Хоёр дахь нь цөөн хэдэн одон медалийг мөнгө дагадаг болгоё гэсэн санаа л даа. Нийгэм өөрчлөгдөөд өчнөөн жил болж байхад манайх л гэж нэр нь хүртэл хүнд ойлгогдохгүй “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” гэхчлэн шагналуудтай. Түүнийг нь Ерөнхийлөгч нар сонгууль, баяр наадмын өмнө авлигын журмаар тараадгаа больё гэж байгаа юм. Чингисийн, Д.Сүхбаатарын гэхчлэн хэдэн одонг эзнийг нь олж олгодог, 50-100 сая төгрөгийн мөнгөн урамшуулал дагадаг болгоё гэж би санал тавьдаг, эрхэм дээдэс ч хүлээж авдаг л байсан юм.
Ш.Сайхансамбуу УИХ-ын гишүүн байхдаа шинэ одон медалийн скиз гаргуулаад дагалдах мөнгөн шагналтай нь УИХ-аар батлуулахад бэлэн болоод байсныг хэсэг бүлэг хүн эсэргүүцээд болиулчихсан гэдэг. Тэгээд л чимээ алдарсан даа. Би Х.Баттулга Ерөнхийлөгчийг гарч ирэхэд шинэчлэлийн хүн гарч ирлээ гэж яасан их баярлаж байсан гээч. Тэгсэн чинь тэвэр тэврээр одон медаль тараадаг, тэс өөр бодолтой хүн байсан санж.
Одон медалийн энэ их хөлд дарагдсанаас хойш Монголын цар тахал ч салхины хурдаар явж байна. Энэ хурдаар явбал монголчууд бүгд өвчилж, надаас эхлээд өндөр настнууд нь бүгд төрөл арилжиж, хүчтэй вакцинаар дархлаажсан хүмүүс л гэр бүлийнхээ хамт үлдэх бололтой юм.
Х.Баттулгыг би өвчин тахалд ийм хайхрамжгүй хандах хүн гэж бодоогүй юм сан. Бусад орнууд өндөр настнаасаа эхлээд яаран вакцинжуулж байхад манай эрх баригчид тэртээ хойно сонгуулийн насны залуучуудаасаа эхлээд вакцинжуулж байлаа. Цар тахлаас сонгууль чухал байгаа нь энэ. Олон удаа шаардуулсны эцэст Оросын хүчтэй “Спутник” вакциныг 65-аас дээш насны ахмадуудад хийсэн боловч одоо хүртэл хоёр дахь тунг нь “мартчихаад” байгаа. Нэгдүгээр тунгаа хийлгэсэн лав л 60 мянган хүн өдөр болгон шаарддаг боловч олон удаа хойшлуулсаар оруулж ирсэнгүй. Оросын гэдгээр нь ялгаварлаж байгаа юм болов уу даа. Энэтхэг, Хятадын үнэгүй вакцинуудыг болохоор шаардаж хийлгүүлээд шанд нь 50 мянган төгрөг өгч байх юм. В.Путин вакцинаа харамлаад Монголыг “сүйрүүлчих” нь энэ үү. В.Путин бол “Бага буурай орнууд, тэр дундаа Монголдоо тусална. “Астразенека” вакцин бол 61 хувийн дархлаа тогтоодог. манай “Спутник” бол 91 хувийн дархлаа тогтоодог. Манай вакцин чанартай сайн” гэж хэлээд, бичээд л байгаа шүү дээ. Тэгтэл эрх баригчид маань “Спутник”-ийг оруулж ирэх байтугай Гадаад харилцааны сайд эмэгтэй нь Москвад очиж хойшлуулчихаад ирсэн дам яриа байна. Энд л Ерөнхийлөгч Х.Баттулгадаа их найдвар тавьж хүлээж харж байлаа даа. Гадаад харилцааны сайдынхаа айлчлалын төлөвлөгөөний нэн түрүүнд “Спутник” вакцины хоёрдугаар тунг оруулж ирэх асуудлыг тохироод, ард түмнээ өвчлөл, үхлээс аврахад дорвитой хувь нэмэр оруулах байх гэсэн чинь өнөөх сайд маань “Ленин” клубын алга дарам газрын төлөө жаахан маргачихаад ирлээ л гэх юм. Оросын вакцин хүлээсэн өндөр настан, жирэмсэн эхчүүдээсээ ширвэгдсээр цөөрч байгаа юм биш үү. Уул нь манай Ерөнхийлөгч орос нөхөдтэйгөө аль ч талаараа учир зүйгээ ололцох л хүн дээ. Монголчууд мянга мянгаараа өвчилж нас барж байхад хойд хөршийнхөн маань хоёр гараа сунгах л ёстой юм сан. Хэнээс, юунаас болоод Оросын вакцинд ийм хойрго хандаж байгаа юм, мэдэхгүй дээ.
Ер нь анхнаасаа л ОХУ-ын нөхөдтэйгөө “Спутник”-ийн гэрээ хэлцэл хийж төлбөр тооцоог нь хийсэн бол Монгол Улс ганц ч хүний амьны гарз хохиролгүйгээр энэ гамшгийг даван туулах байсан гэж би боддог юм. Сангийн хоёр сайд вакцины мөнгийг хаана, юунд зарж, угааж байсныг АТГ-ынхан шалгаасай гэж боддог.
Одоо цар тахал Монгол даяар тарчихсан, хүрээгүй аймаг сум байхгүй боллоо. Эрх баригчид хаана нуугдсаныг бүү мэд. Эрдэмтдийн багийн гишүүн гэж нэг физикийн багш, ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч залуу хоёр нь “Гараа угаа, зайгаа барь, маскаа зүү “ гэсэн гуравхан үгээр бидний тархийг угааж байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга аа, манай ард түмэн энэ хүнд үедээ “авралын бурхад” гэж У.Хүрэлсүх та хоёрыг л харж байгаа. Тэгтэл та хоёрын байгаа царайг. Явах хүнд Монгол хэрэггүй, Монголын ард түмэн үхнэ үү, сэхнэ үү хамаагүй гэсэн байдлаар хандаж байх юм. Би тантай уулзах гэж бараг л бүх зөвлөхөөр чинь хэлүүлсэн. Та нар хариу өгөөгүй. Би танаас юм гуйхгүй л дээ. Харин ард түмэндээ бол амь гуйна. “Амь гуйна” гэдэг маань ард түмнээ энэ үхэл зовлонгоос салгаж өгөөч гэсэн гуйлт. Нөгөө нь танаас зайлшгүй асуух нэг зүйл байгаа. Таны АНУ-д зочилсон явдлыг гадуур янз янзаар ярьж, бичиж байгаа. Гол нь таныг хувийн чанартай хоёр ажил амжуулсан гэх юм. Нэгд, шоронд нас барсан гавьяат хуульч Л.Бямбаагийн шүүгч хүүхэд гэр бүлийн хамт оргон гарч АНУ-ын хил дээр асар их валюттай саатуулагдаад байсныг та очиж АНУ-ын иргэд болгосон. Хоёрт, Зам тээврийн яаманд болсон аймагт аллагын ул мөрийг “баллуурдах” хэргийг дахин сөхөгдүүлэхгүйн тулд айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхий прокуророо авч явсан. Ерөнхийлөгчийн албаа өгөөд, эднийхээ хойноос очих бэлтгэлээ хангасан... гэсэн яриа амнаас ам, чихнээс чих дамжиж байгаа л даа. Энэ тухай бас ард түмэндээ ялгаж салган хэлж өгөөч гэж гуйх гэсэн юм. Би түрүүчийн бичлэгтээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, дэвших гэж хөөцөлдсөн хүмүүс, тэднийг харьяалсан нам эвслүүдийн бузар хуйвалдаан, тохироо, ард түмнийхээ амь амьдралд яаж хандаж байгаа талаар асар их баримтыг дэлгэж тавина гээд амлачихсан. Түүнийхээ хоёр дахийг толилуулж байгаа нь энэ.
Г.ЖАМЬЯН /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/
Сэтгэгдэл0
ИНЭЭДЭМ: У.Хүрэлсүхийн 1,6 тэрбумын хадгаламжийн эх үүсвэрийг “хянан шийдвэрлэ” гэж АТГ-аас Б.Бат-Эрдэнэд шилжүүлжээ
Баттулга Ерөнхийлөгч Ардын хувьсгалын 100 жилийн ойг угтаж иргэдээ шагнаж урам өгч байгаа нь туйлын зөв.Иргэд их урам орж эрч хүч нь сэргэж байгаа. Талбай дээрээс халдвар тарахгүй дээ. ХАРИН шагналаа угаах, найраа БОЛЬЧИХ.
Бас нэг мах хулгайлсан муур шиг царайлсан хулгайч Бат-Эрдэнэ яг л шийднэ дээ хөөрхий.
Жамьян гуай та сургаар голдуу бичсэн байна. МАН-с амь гуйгаарай.Монголчуудын хувь заяа 100% тэдний саварт орсон шүү
Tiimee XUUK bol boow hohdog bandi
Наад Жонхуу чинь аль болох олон хүнд гялгар төмөр тараачихвал дараа нь өөрт нь хэрэг болно гэж тооцоолж байгаа. Үнэн богинохон бодолтой этгээд дээ. Бусад авилгачид, ер нь монголчууд цөмөөрөө адилхан богинохон бодолтой.
Батлага хэргээр корона тарааж ард түмнээсээ өш хонзонгоо аваад явж байнаа. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа, дотроо хөх инээд нь хүрээд явлаа, ийм л хүн дэээ
Женкогийн Орос тэгээд Азиас Монгол хойд Солонгост л цол гуншин,одон тэмдэгт нугасгүй.Гэрээрээ дүүрэн төмөр зүүчихээд чухал царайлсан уяачид бол бүүр ганцхан Монголд байгаа.Яагаад гэвэл энэ чинь хүнийг худалдаж авах хамгийн хямд арга.
ТА НААДАХ ГУЙЛТАА МАН буюу ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛААС ГУЙЛ ДАА.ТЭДЭНД ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨ,ХҮЧ ЧАДАЛ,ЦЭЦ ,ШҮҮХ, ПРОКУРОР ,УИХ, ҮАБЗ гээд бүгд байгаа шүү дээ.ТЭД Ч БАС 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ 1 ТЭРБУМААР ХИЙЛГЭЭД ТАРААНА ГЭСЭН ШҮҮ ДЭЭ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨГЧ БУЙ НЬ АЛБАН ЕСНЫ УЛСЫН ЧАНАРТАЙ ЮМ Л ДАА
Женко Баттулгыг Путин тоох ч үгүй байгаа юм шүү дээ. Түүнийг ерөнхийлөгч байх хугацаанд албан ёсоор нэг ч урьж уулзаагүй. Баттулга эхнэр ч үгүй, ард түмэн ч үгүй, хар тамхинд орсон хүүгээ ч тоохгүй хөсөр хаясан хүн юу боллоо гэж ард түмнээ бодох билээ. Төрхөмдөө буцах эхнэрээр өрхөө бүү татуул гэдэг биз. Түүнийг царайчлах хэрэггүй. Угаасаа вакцин оруулж ирэх нэр нүүргүй, чадваргүй хүн.
Х.Баттулга 4 жил мафи маягаар ажилсан шүү өөрийн тагнуулын албатай ,өөрийн торгон цэргүүдтэй байсан
Оюун-эрдэнэ чинь женкодоо тархидуулчихсан нөхөр шүү дээ төрийн хүч хэрэглээд хоригловол хохирглож болно. Одон тараах санхүү мөнгийн гаргаад өгчихсөн хэдэн компанийн бизнес болчихсон явж байна. Оюун-эрдэнэ гэж ийм новш байгаа юм даа. Женко оюун-эрдэнийнхээ ажлыг алж байхад дуугуй суугаад хэдэн сайдаа огцоруулчихна гэсэн бодолтой явж байдаг. Оюун-эрдэнэд хариуцлага тооцох хэрэгтэй.
Г.ЖАМЬЯН гэж хүн төр, засаг руу дайрч үсчээд, олон жил өс хонзон, хорсол тээж яваа хүн юм шиг. Өдий насалчихаад юманд жаахан наанатай цаанатай хандаж, ойлгох нас шүү. Үр хүүхдүүд нь байдаг бол хажуунаас нь хэлж зөвлөмөөр л санагдлаа. Монголд "хэлмэгдсэн" хүн нь ганц Та биш үү.
Энэ 30 жилд төрд гарч ажилласан нөхдүүдэд ард түмэн бүх боломж олгосон халдашгүй дархан эрх хулгай аллага эх нутгаа тонох харийнханд байгалийн баялагаа найр тавьж өгөх ард түмнээ ядуу байлгаж байх ганц зорилготой сонгуульд ард түмэнээ нохойд барьдаг мод шиг ашигладаг одоо тэхэд ковидоос түмэн олноо хамгаалах огт падлийгүй ямар вакцин олж ирсэнээ бурууг хүлээхгүй тулган шаардаж хийлгэ гэх зэрэг халдашгүй ганц хэрэгтэй ажилтай улс орон ард түмнээсээ тасарсан хэсэг хулгайч алуурчин тонуулчидын үүр болсон төр засагтай ...нэг зальтай нөхөр хаан болвол яахав тонилгож орхихгүй...гэдэг ч бүр өнгөрсөн
Арчаагүй дорой ард түмэн Сү.Батболд тэргүүтэй мафийн бүлэглэлийн өмнө яг л тэр гаргаж идэх гэж бхйгаа хонь шиг арчаагүй дорой байна..Монголын ирээдүйг бидний нүдэн дээр тонон сүйтгэж буй энэ бурангуй хэрцгий бүлэглэлийн эсрэг ард түмэн эв нэгдэлтэйгээр тэмцэх хэрэгтэй.
demjij baina
ОРСООС САЛБАЛ ИОНГОЛ ХҮН ҮХНЭ ОРОС ХЭЛ МЭДДЭГ ХҮН ХЭЗЭЭ Ч ӨӨРИЙГӨӨ АВААД ЯВЖ БАЙНА ЗАХЫН ЧАВГАНЦ ОРОС НЭТЭЙ ЭМЭЭ АВААД УУЧИХНА УКРАЙН ШИГ ОРОС ХЭЛИЙГ ДЕМОНТАЖЛААД ХАЯСАН ЕВРАЗИЙН ХОЛБОО --ОРОС БЕЛОРУС КИРГИЗ КАЗАКСТАН ГЭЭД ХАМТЫН НӨХӨРЛӨЛИЙН ОРНУУДЫН ХОЛБООНД ОРУУЛЖ ХИЛ ГААЛЬ ТАТВАР БЕНЗИН ДИЗЕЛЬ ЦАХИЛГААН ХЯМДРУУЛАХ АРГАГҮЙ БОЛГОЖ ДЕМОНТАЖЛААД АВААД ХАЯСАН ОДОО ОРСООС ЭРҮҮЛ МЭНДЭЭР НЬ САЛГААД ДЕМОНТАЖЛААД САЛГААД ХАЯЖ БАЙНА ЖИШЭЭ НЬ СПУТНИК ВАКЦИНЫГ АЛЬ ЭРТ ОРУУЛЖ ИРЭХ БОЛОМЖ БАЙСАН ""СПУТНИК"" ОРСЫНХ БОЛОХООР ХҮСЭЭГҮЙ ОУВС- ан ДЭЛХИЙН БАНК азийн сан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цаана хорлон сүйтгэгч америк байдаг учраас мөлжиж байвал хэн үхэх нь хамаагүй Ленин клубын жижиг газар лениний музей лениний хөшөө сталины хөшөө дурсгалуудыг улсын мэдэлд авч буцааж босгох хэрэгтэй МОНГОЛЧУУД муухай украйн польш латва литва эстони биш биз дээ ХҮН нам япончуудаа монголд оруулаад ирээчээ ОРОС МОНГОЛ ХЯТАД японыг яасан билээ Ардын хувьсгалын Ленин СТалин Сүхбаатар Чойбалсангийн ялалтын ядаж 100 жилээр санаатай юм шиг ах дүүгийн найрамдал шинэ шатанд гарах байтал ах дүүгээс нь салгаж өвчинд баригдуулж хэвтэрт алж болохгүй ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭГ ЗАМ БАЙНА Орос монголын хилийг чөлөөтэй нээчих Германууд шиг орос орж спутникаа тариулчихаад союз алх хадууртай улаан таван хошуу СССР гэж шивүүлээд орж ирьеэ дашрамд хэлэхэд 100 жилийн ойн медал тэмдэг хоёрыг ингэж цул улаан таван хошуун дээр хийх хэрэгтэй ""спутник" хэрэгтэй ХЭЗЭЭ Ч САЛАХГҮЙ ""КОРОНА ДАГУУЛЫГ ""СПУТНИК"" ХИЙМЭЛ АГУУЛ АЛНА
Монголд Таван толгойг авч үлдсэн Батболдыг ерөнхийлөгчид дэвших нь гэж андуураад MCS-г зуусан шигээ Женко зуусан чинь андуурчихсан. Угаасаа Оросууд Женкогоороо дамжуулж Таван толгойг Монголоос булаах гэсэнд нь саад болсонд Батболдод дургүй байдаг. Одоо "Сү Батболд луйварчин" гэдэг шоуг эхлүүлсэн Женкогийн гөлөг нийслэлийн прокурор Насанжаргал,оцгонодог өмгөөлөгч Наранбаатар шиг нь сайн явна гэж итгэхгүй байна.Орос буриадууд хэрэггүй болбол хэнийг ч хаядаг ёс суртахуунтай.
Г.ЖАМЬЯН bitgii hutsaad bai
ta nariig arhichin bolgoson hun GENGO lalruudaa
Еренхийлегчийн хэлсэн vг хийсэн vйлдэл санаачлагыг естой "нохой хуцсан" чинээ авч vзэхгvй байхад одоо яалтай билээ. МАН-н эрхтэн дархтнуудын дарангуйллын тогтолцоо бvрэн утгаараа хэрэгжиж хэнийг vг vг биш болжээ. Мен тэднийг дэмжиж сонгосон учир vйлээ л эдэлж байгаа нь тэр. Естой л хvртэх естойгоо л хvртэж байгаа улс одоо юундаа олон юм ярина вэ!...
Монголын толгой дээр тавьсан оросын хүргэн 4 жил Монголчуудыг хагалж талцуулж хэрэлдүүлсэн тул одоо буух ёстой.
Жамьяан гуай маш зөв юм бичсэн байна. Халдварын өсөлт зөвхөн одон тараасанаас л болсон.Харин сонгуулийн сурталчилгаа бол бүх хүнийг зай бариулж гадаа зохион байгуулсан.
СОНГУУЛИАС БОЛЖ БҮХ ГАМШИГ ҮҮСЛЭЭ.ХАЛАМЖАА 7-Р САРЫН НЭГЭН ХҮРТЭЛ ГЭСЭН БОЛОХООР ТҮҮНЭЭС УРЬД СОНГУУЛИА ХИЙХ ГЭЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ/СОНГУУЛИАС 1 ЖИЛИЙН ӨМНӨ ХУУЛИА ӨӨРЧИЛЖ БОЛНО ГЭСЭН/ 7 ХОН МИНУТАНД ХУУЛЬ ӨӨРЧИЛЖ СОНГУУЛЬ ХИЙСЭН МАН НАМД КОРОНАГИЙН ХАРИУЦЛАГЫГ ҮҮРНЭ. 21 АЙМАГ НИЙСЛЭЛИЙН БҮХ ДҮҮРЭГ ГЭЭД МӨН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ ГЭЭД АЙЛ БОЛГОНООР ОРЖ КОРОНАГ ИДЭВХИЙЛЭН ТАРААЛАА.ДЭЭРЭЭС НЬ 100 ЖИЛИЙН ОЙ ГЭЖ ТАЛБАЙ ДЭЭР МАХН,БОЛОН МАН НӨХДҮҮД ТЭВРЭЛДЭЖ ҮНСЭЛДЭЖ КОРОНАГ ГААРУУЛЛАА.ОДОО БИД ГАРЧИХСАН ГЭЭД КОРОНАГ ЗӨНД НЬ ОРХИЖ БАЙХ ШИГ БАЙНА ДАА ЯНЗ НЬ
zaya chini terdee
оргон гарсан хуульч Л.Бямбаагийн хүү шүүгчийн талаар ямар ч мэдээлэл байхгүй таг чиг байдаг нь ямар учиртай байдаг юм бол. Хууль, шүүхээс гадуур явж байх уу? Эсвэл Жамьян гуайн хэлснээр АНУ-ын иргэд болгочихоод таг байдаг юм болов уу?
Америк улс очиж очиж нэг муу авилгалд идэгдсэн монгол шүүгчийн хүүхдийг тоож аваад иргэншил олгохгүй. Тэвэрч очсон тэр их хахуулийн мөнгө шууд хураагдана. Хүраагдаад зогсохгүй мөнгөний эх үүсвэрээ заавал баталж цалингийн цэсээрээ хууль ёсны цэвэр мөнгө гэж нотлох ёстой. Алуурчин элбэгдорж, түүний тайган банди гомо сайханбалаг, хахуулиар амьдардаг шүүгчийн хүүхдүүд мэт орох оронгүй гишгих газаргүй болсон 3-дагч гуйлгачин орнуудад ерөнхийлөгч ерөнхий сайд байсан шаарууд Америк, баруууний орнуудийн гудамж талбайгаар пиг дүүрсэн байдаг ба тэдгээр алуурчид хулгайчид луйварчдад түр орогнох 6 сарын бичиг олгосон байдаг юм. Дээрх ард түмнийхээ нүүрийг харах эрхгүй болсон Алуурчид хулгайчид ихэвчлэн тэвэрч яваа өөрийнхөө зургийг гудамжинд салхилж байгаа нохой муурны эздэд харуулж би ерөнхийлөгч, ерөнхий сайд байсан шүү гээд уйлагнан өдөр хоногийг өнгөрөөж насны эцэст ихэвчлэн амиа хорлож үхдэг юм. Амиа хорлож үхэж чадаагүй нь цагаан солио тусаад хүүхэд нохойн элэг доог болж баасаа түүж идсээр үхдэг. Ядуу гуйлгачин улсдаа дээрх шаарууд бөгсөө долоолгож чаддаг ч Америкт бол тэд метронд хэдэн саяаараа байдаг харснаас доор түвшинд.
ЗАРИМ ЛУЙВАРЧИД ЖАМЬЯН ГУАЙ РУУ УЛАЙРАН ДАРААД БАЙХ ЮМАА. ҮНЭН ЮМ ЯРЬЖ БАЙНА ШҮҮДЭЭ. ЭНЭ МОНГОЛЫГ ХАР, БИДНИЙ АМЬДРАЛЫГ ХАР. ТА НАР ЖАРГАЖ БАЙГАА ЮМ УУ? ХУУЛЬ ЁС БАЙНА УУ? САХИЛГА БАТ, ДЭГ ЖУРАМ БАЙНА УУ? ШУДАРГА ЁС БАЙНА УУ?????
odoo yuch heleed nemergui boljdee jamyan guai min neg zuir ug baidagdaa iljignii chihend yuch hiisen segsreed baidag toriin tolgoid zalarsan humuus bugd adilhan boljee
Батлага хэргээр корона тарааж ард түмнээсээ өш хонзонгоо аваад явж байнаа. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа, дотроо хөх инээд нь хүрээд явлаа, ийм л хүн дэээ
МАН-ын Алуурчид хулгайчид луйварчид хатуу хөл хориотой үед концертдож төсвийн хөрөнгө мөнгөөр тансаглан 100 жил тэмдэглэж, улсын мөнгөөр бие биедээ мөнгөн шагнал гардуулж, ууж идэж цусалж архидаж хар тамхидаж мансуурч гомодож баас шээсэндээ холилдож, 1 нэгэндээ пялдаганаж магтан дуулж , бие биедээ үнэнчээ нотолж үнсэж үлгэн шүлсдэж долоож нялцаганаж пялдаганах улс даяар санаатайгаар Корона тарааж байхад чи хаана байсан барлаг вэ. Чи тэднээс хахууль угаадас шавхруу ялгадас горьдоод найрлаж самуурч наргиж байгаа байшингийнх нь гадаа чичрээд уйлаад даараад яс горьдсон нохой шиг зогсож байсан биз дээ. Сэг үхдэл урвагч хүүрэнсүг ерөнхийлөгч болохоор улайрч хүүрэн дээгүүр гишгэлж луйврын сонгууль хийж байхад чи хаана байсан барлаг вэ
Цаг үеэ олоогүй солиотой арга хэмжээ нь халдварыг тараахад их түлхэц болсон шүү
Коммунист МАН аас иргэддээ амь, эрүүл мэнд, хүний эрх, ажлын байр, хангалттай цалин, тохилог орон сууц,энх амгаланг гуймаар байна.
АН-н үед сайхан амьдарч байсан юмаа даа?
орсыгоо додомдож байвал бүх юмтай болох тул өрөө ч тэглүүлж болно шүү дээ
Үнэнийг бичсэн байна Ерөнхийлөгч хавтгайрсан шагнал тарааж цар тахал нэмэгдсэн Хүний амь нас эрүүл мэнд их хохирч эмнэлгийн ачаалал ихсэж ард түмэн хохирч байна
орсоос демонтажлуулж хаяуулсан хохь чинь л биз амь насаа япон ОУВС ДЭЛХИЙН БАНК ХЯТАДААС НЭХГҮЙ ЮУ ДАРЖ БАЙГААД АМ РУУ ЧИНЬ ХЯТАД ВАКЦИН ЧИХЧИХЭЭ ЮУ
Ер нь хүн болгон дэмжих, дэмжихгүй бх. Гэхдээ сэтгүүлч нэртэй өөрийн үзэл бодлоо хэт тулгаж элдэв хов хор найруулсан бичсэн болдог хүмүүс өөрсдөө ч бас зөв хандлагатай баймаар юм. Өвчин цар тахал үеээр хэл ам хийхээ урьтал болгохоос нийгэмд болж бүтэж бгаагаа, зүтгэж бгаа нэгийгээ дэмжээд урамшуулчих эсвэл эерэг хандлагатай жижиг зурвас давалгаа өрнүүлж болох бтал дандаа гоочилсон, доромжилсон юм бичиж явна. Энэ улсын нийгмийн өнгө төрх салхийг харлуулж бгаад муулдаг дарга нартайгаа сэтгүүлч та нар ч их оролцож бгаа шүү.
Наана нь олонх болсон 63 хүн байхад ингэж илэрхий ичмээр зүйл бичиж яахав.
Сонгуулийн уулзалтуудын үед хүмүүс масктай байсан, гэтэл шагнуулсан хүмүүс нь баахан маскгүй хүмүүст үнсүүлээд л, бөөгнөрч маскгүй зургаа авахуулах, дараа нь одон медалийн угаалга гээд замаа алдсан ш дээ...
СПУТНИК V ВАКЦИНЫГ НЭН ХӨНГӨЛТТЭЙ ҮНЭЭР АВ ГЭСЭН.ХҮРЭЛБААТАР ГЭДЭГ УВСЫН ХЭРҮҮЛЧ ТЭНЭГ МӨНГӨ ТӨГРӨГ ГАРГААГҮЙ ЮМ БИЛЭЭ.ДАН ХАНДИВ ГЭЭД ТООГООГҮЙ ЮМ БИЛЭЭ. ХАРИН Ч СПУТНИК ВАКЦИНЫГ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛОХ ТАЛААР ХӨӨЦӨЛДӨЖ БАЙСАН ДАА.МАН ДААНЧ ТООГООГҮЙ ЧАНАРГҮЙ ВАКЦИН АВЧ ИРЖ ШАХСАН ДАА .ЭНЭ ЗАСГИЙН ХИЙСЭН ХАМГИЙН МУУ АЖИЛ ШҮҮ.АЛДАРТ ЭХИЙН ОДОНТОЙ ЖАМЪЯН ГУАЙ БИТГИЙ БАРЬЦ ДӨӨ.ХҮҮХДИЙН МӨНГӨ,АЛДАРТ ЭХИЙН ОДОН БОЛ ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГНЫ БОДЛОГО ДОТОР ЯВАХ ЁСТОЙ ЮМ.ЭНЭ НЬ ХҮН АМАА ОЛОН БОЛГОХ, ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХҮРГЭХ,ЭХ ОРОНДОО ЭЗЭН БАЙХ, БОДЛОГЫН НЭГ ХЭСЭГ.ЮМ.
Хот тойрсомн хужаа буриадууд Женко нь явж байгааг ойлгоогүй юм шиг байна. Женкотойгоо Орос чинь Монголын төрөөс бууж байгаа.Хужаа хасаг дөрвөд гэж Монголчуудыг хагалдаг та нар бас одоо Монголд уруудна.
Г.Жамъян Төрийн соёрхол, Хөдөлмөрийн баатар цол олгосонгүй гэж бухимдахдаа төр, засгийн үе үеийн өндөрлөгүүдийг бусдын захиалгаар, мөнгөөр харлуулан муучилдаг юм билээ.
20honogt16000 odon taraasan 8700 ni odongiin ugaalgaa bar restaurant hiisen ene l taraalaa
Жамъяан гауй минь ....
ЖАМЬЯН ГУАЙ ГОЛ ДАЙСАН Сү. БАТБОЛДООС ИX МӨНГӨ АВЧЭЭ. ӨВЧИН БОЛ ӨВЧИН ӨВЧИГНӨӨД ЗҮГЭЭР БОЛЧИXГҮЙ. ТЭГЭСГЭЭД НАМДАНА. XАРИН Сү. БАТБОЛДОД ХЭДЭН ЖИЛ ӨРЛҮҮЛЖ БАЙНА ???
БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛАА ТАЙЛАГНАХ УЧИРТАЙ, ХЭЛЭН ХҮНД ШАГНАЛ ГАРДУУЛСАН ТООГОО ЯДАЖ ОЛОН ТҮМЭНД МЭДЭГДВЭЛ ЗҮГЭЭР ЮМ, Хөдөлмөрийн баатар цол, гавъяат цолыг хэдэн хүнд хүртээсэн, ХГУТО, АГО-оор хэдэн хүнийг шагнасан зэргийг мэдээлээч аа
ЖАМЬЯН ГУАЙ ГОЛ ДАЙСАН Сү. БАТБОЛДООС ИX МӨНГӨ АВЧЭЭ. ӨВЧИН БОЛ ӨВЧИН ӨВЧИГНӨӨД ЗҮГЭЭР БОЛЧИXГҮЙ. ТЭГЭСГЭЭД НАМДАНА. XАРИН Сү. БАТБОЛДОД ХЭДЭН ЖИЛ ӨРЛҮҮЛЖ БАЙНА ???
ЖАМЬЯН ГУАЙ ГОЛ ДАЙСАН Сү. БАТБОЛДООС ИX МӨНГӨ АВЧЭЭ. ӨВЧИН БОЛ ӨВЧИН ӨВЧИГНӨӨД ЗҮГЭЭР БОЛЧИXГҮЙ. ТЭГЭСГЭЭД НАМДАНА. XАРИН Сү. БАТБОЛДОД ХЭДЭН ЖИЛ ӨРЛҮҮЛЖ БАЙНА ???
Гадаад хэргийн сайд Монгол Оростой 4 сард гэрээ байгуулж 5 сард багтаан нэг сая тун оруулж ирэх гэрээ байгуулаад төлбөрөө хийсэн гэж хэлсэн.Орос гэрээндээ зааснаар вакцинаа ирүүлэхгүй байгаад Монгол одоо юу ч хийх боломжгүй. Үнэндээ бол Sputnik V-г Европ байтугай ДЭМБ зөвшөөрөөгүй байгаа.Тэгэхээр Оросуудын рекламдаад байгаа үр дүн нь дэлхийд баталгаажаагүй. Энэ нь Оросууд энэ вакциныг дэлхийн стандартаар үнэлгээ хийлгүй түргэвчилсэн байдлаар нэвтрүүлсэнтэй холбоотой. Дээр нь европын Орос архинаас өөр юуг ч массаар үйлдвэрлэх өөрийн хүчин чадал,үйлдвэрүүд байдаггүй.Эм бол зарим үүсвэр Орос бараг 80%, ихэнхи нь Хятад Энэтхэгээс үйлчлэгч бодисоо авч шингэлж савлаж гаргадаг гэсэн тоо байдаг.
УЛААНБААТРЫН МАНЖ ХУЖААНУУД өөрсөдтөө спутник хийлгэчихээд ард түмэнд синфарм астра зенеса хийлгээд явж байгааш дээ өөрсдөө өвчилж үхээгүйн шалтгаан энэ
оросын гар хөл зориудаар тараагаад байгаа юм биш үү
Энэ Жамъян гуай зөнөжээ. Энэ асуудлаа ЕС, ЭМ-ийн сайдад тавь.Баттулга чадах бүхнээ эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн. Өвгөн гуай хоосон улс төржиж байхаа болио. Одоо зүгээр зөнөсөн хүний ёсоор намбатай өтлө.Коронад гадна дотноос ирсэн хамаг мөнгийг та Хүрэлсүх, Хүрэлбаатар хоёроос асуу.
За өвгөн битгий дэмийр. Одоо болно ш дээ Дэлхий нийтийг хамарсан цар тахал Баттулга Хүрэлсүх Оюун-Эрдэнэд хамаагүй. Харин ч энэ хэд маань овоо ажиллаж вакцинжуулаад танагтайгар барах уу? тарган цатгалан аятайхан баайна ард түмэн Ард түмний өмнөөс бүү яриарай Төрийн сүлдэндээ мөргөж зөалбирч Төр удирдагч нараа хүндэлж яв даа ах минь
Uls ornoo ev negdliig behjuuleh turiin terguun gol zorilgoo gedgiig 4 jild uhaarch chadsanguidee! Odon medalist avsan,uruu baragduulsan,hulsnii bicheecheer uuriigee demjuulj,Eh orondoo iumeen samuun sanaataigaar zohion baiguulsan! Haramsaltain ene 4 jiliin hugatsaand hagaral butral, uzlee bid!
Jenko 4 jil guigaad Kremli d ochij chadsangyi! Putin ch bairand ni aimaar tavidag nokhor bnadaa!
синофарм астразенесе тодорхой нөгцөлд вакцин биш вирус болчихоод байна ш дээ тэнэг монгол ууд Спутникийг ав гэж байхад нь авахгүй яасан юм оросгүйгээр амьдрана гэж солиордог юм одоо вирусгүйгээр амьдарч чадахуу
Жэнко монголыг нэг мөсөн булшилахаар шийдсэн байна...зэвүүн өгөр ...
Жонхуу монголыг мохолд орууллаа монгол ялнаа хаана бн
ene neg ovgon Jamiyan bolidoo boli!!!
МАН 100 жилийн ойн медалиа 150 мянган хүнд өгөхөөр бэлдэж байгаа гэсэн танд ч гэсэн ногдох биз. Баттулгын 16 мянган одон медалийг бараг 10 дахин нугалах нь. Бас нэг зүйл. МАН дээдсүүд улсынхаа Ерөнхийлөгчийг сонсохоо байгаад удаж байна. ҮАБЗ ийн хуралдаа ч ирэхээ байсан гэсэн. Шийд гаргалаа гэхэд тэд хэрэгжүүлэх үү. Амиа гуйх хүнээ андуураад байгаа юм биш үү.
Таны магтаад байдаг Оросууд чинь вакцинаа харамлаад байнаа, өвөө минь. Монголд төмөр зам бариулахгүй, цахилгаан станц бариулахгүй, Монголын барааг авахгүй, ийм л хөрш дөө.
Энэ зөнөг өвгөн сүг царайтай ллраас жаахан угаадас долоож дээ. Эсвэл хамгын гол аюул МАН ын мафи бүлэглэлүүдээс үүсэлтэй сүг царайлсан толгойлогчтой хүмүүс гэдэгийг ойлгоогүй зөнөж байгаа юм бн
Зөнөсөн өвгөн одоо болно доо. Оросын элчин сайд манай вакциныг ав гээд үзүүлж харуулж танилцуулаад хэвлэлийн бага хурал хийгээд байхад Хүрэлсүх пиздаа, тэжээвэр бацаан оюунэрдэнэ , сангийн сайд Хүрэлбаатар гэсэн 3 шуналт огт хүсэхгүй санаатайгаар Орос вакцин авахгүй гэж зөрсөн. Тэр 3 Алуурчин Монголчууд дээр хийгдсэн клиник туршилтын мөнгийг кармаалсан Монголоос зугтаж очсон хүмүүст Америк яг л иргэншил олгож харагдаач. Монголын байтугай Америкийн ерөнхийлөгч гуйгаад ч бардаггүй ажил. Зөвхөн цагаачлалын алба шийддэг асуудал. Америкийн ерөнхийлөгч Трамп авгай, хадам эцэг эхээ Америкийн иргэн болгох гэж яаж зовж, 20 илүү жил болсоныг та хараа биз дээ. Ийм байтал нэг муу хахуульчин монгол шүүгчийн хүүхэд, орох оронгүй гишгих газаргүй болсон Алуурчин элбэгдорж, түүний гомо банди сайханбалаг нарыг Америк тоож харагдаач. Шуналт шүүгчийн хүүхдүүдийн тэвэрч очсон мөнгө шууд хураагдана. Хүраагдаад зогсохгүй мөнгөний эх үүсвэрээ заавал баталж хууль ёсны мөнгө гэдгээ цалингийн цэсээрээ нотолно.
Худалч буриад гөлөг Женкотойгоо, Оросуудтайгаа таарчихсан арилчихсан дотортой,ичих булчирхайгүй.
Юу ч хэлээд нэмэргүй хүн дээ БАттуяа...
Орос вакцинаас бусад нь зөв л юм бичсэн байна. Орос вакцины тухай бичсэнийг нь харахаар "нохой зассан хүндээ янаг" гэсэн үгийг санагдуулж байна. Оросын яргачин большевик удирдагчдад ард түмнээ яргалуулсан мөртөө оросууд оросууд гээд үхчих гээд байдаг хөгийн хөгшчүүд Монголоор дүүрэн.
Спутник 2-р тунгаа яаралтай тариул маар байна. Үүнийг шийдэхэд амархан асуудал даа. Уул нь. 60000 тун шүү дээ. ОХУлс маань манай хөрш, хамгийн харилцаа сайтай орон шүү дээ.
Jamyan duraka yadaj guitsegeh zasaglal hend baina gedgeech harah chadvargui
YOSTOI SOLIOR HURELSUH EE!!!!!!!!!!!!!!!!!! Hurelsuh chi pizda songuuli yavuulj 1 200 000 huniig 15 tsagyn tursh hodolgoond oruulj KOvid taraasan Chi BURUUTAI !!!!!!!!!!!!!!!!!!!1
Sputnik vakciniig Jenok erk boliulsan gesen
Баттулгын балаг их шүү. АН ын хулгйч нарбг өлсгөлөн жгсаалд турхиран ерөнхийлөгч өөрөө тлбай дээр очихсон уриалаад байж байлаа. Тэр үед хөл хоио тогтоосон байж. Ард түмэн өвдөж зовж байгаа нь тэр хүнд хамаагүй байсан юм шиг.
Ta naad ugee ter hairt MAH namdaa hel de..Battulga erunhiilugch mash sain ajillasan shuu. Jiriin irged bugd demjdeg.
Женко бүх зүйлийг түмний мөнгө зардлаар өөртөө ашигтай, улс орон ард түмнийг хохироож хийдэг. Саятан сугалаа, Цонжин болдог, Майдар хот, Зүүн Баянгийн аж үйллвэрийн цогцолбор, Төмөр зам гээд бүгд. Одон медалиар услах нь өөрийгээ хариуцлагаас бултуулах гэж л ард түмний тархийг угааж нэр төрөө өсгөх гэсэн балчимгүй оролдлого
Энэ хүнийг бүгд буланд шахаад гахцаардууллаа. Ажил хийх бололцоо байхгүй болсон байх. Хариуцлагыг Хүрэлсүх Сү Элбэг Оюук Эрдэнэ нартай ярь
Женко жонхуу юу хийсэн бэ. Еөк юу хийдгийгч мэдэхгүй 4 жил болов. Өөрийн эрх ашгаа л бодсон бх. Буруу юм хий гээд буландуулсан шүү дээ. Төрд байлгаж болохгшй хулгайч луйварчин юм билээ. АН - р тоглосон. Наймаачдыг төррд бүү ойртуул гэсэн үгтэй юм бна лээ шүү
Genko zugeer l novsh hulgaich hun hulgaich l baidag umdaa
Za ingeed MAH-iinhan korona Mongold heterhii ih garaad baigaa shaltgaaniig tohoh hunee olood avchihlaa , odoo 100-n trolluudn udurt buh sonin hevlel saituudiin dor 100 100-n komment bicheedl koronag batlaga taraasann batlagdlaa geed guitsee !