Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар Японыг зорив. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд болсноосоо хойш хийж буй анхны гадаад дахь ажлын айлчлал нь бөгөөд олимпий̆н наадамтай давхцаж байгаа юм. Мэдээж хэрэг, тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар олимпий̆н наадмын нээлтэд оролцоно. Олимпий̆н наадам болж буйтай холбоотойгоор Японд бөмбөрцгийн өнцөг булан бүрээс нэр нөлөө бүхий хүмүүс цуглаад байгаа юм байна. Ялангуяа Японы эзэн хааны урилгаар дэлхийн улс орнуудын угсаатнууд олноороо очсон байна. Харин Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн урилгаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байден нар очжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү ажлын айлчлалынхаа хүрээнд Япон болон бусад улс орнуудын удирдлагуудтай хэд хэдэн томоохон уулзалтуудыг хийх юм байна. Уулзалтууд нь өчигдрөөс эхэлсэн байна. Тэрбээр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзжээ.
Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн хувьд өмнө нь манайхаар ЗГХЭГ-ын даргын албыг хашиж байсан. Хөдөө орон нутгаас ажлын гараагаа эхэлсэн. Өнөөгийн эрх баригч Либерал ардчилсан намын төв аппаратад ажиллаж байсан. Өдгөө тус намын даргын албан тушаалтай. Японы Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал өөрийнх нь улс болсонд таатай байгаа аж. Энэ нь манай тамирчид, зочдыг хүлээж авч байгаа байдлаас харагдаж байгаа юм. Ер нь бол Японы тухайд Монгол Улстай байгуулсан харилцаанд илүүтэй анхаарал тавьдаг. Энэ удаад олимпийн наадмын зэрэгцээ Монгол Улсад илүүтэй ач холбогдол өгч байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэхэд болно. Хоёр улсын харилцаа тогтоод 50 жил өнгөрсөн. Одоо дараагийн 50 жилийн өнгийг тодорхойлох чухал яриа хэлэлцээр энэ үеэр болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр аливаа улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн анхны айлчлалаараа сонгоно гэдэг очсон улсынхаа НҮБ дахь статуст нөлөө үзүүлдэг юм байна. Түүнчлэн ирэх есдүгээр сард Сүга Ёшихидэ Ерөнхий сайдын тэргүүлдэг Либерал ардчилсан намын их хурал болно. Тэр хурлаар нь нам л болсон хойно нэлээд асуудал яригдахаар зэхэж байгаа гэнэ. Ийм цаг үед Монголын эрх баригч намын дарга айлчлал хийж буйг дэмжлэг хэмээн үзэж буй аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын уулзалтаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нэлээд чухал асуудлуудыг хөндлөө. Тухайлбал,
-Хөшигийн хөндийн Эдийн засгийн бүс болон нисэх онгоцны буудлын зэрэглэлийг ахиулах,
-Мэдээллийн технологийн чиглэлийн хамтын ажиллагааны хүрээнд IT салбарын 1000 инженер бэлтгэх, энэ чиглэлийн компаниудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
-Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон 71 км хурдны зам,
- “Богдхаан” төмөр зам,
-Нүүрсний ордыг түшиглэн Устөрөгчийн цахилгаан станц байгуулах, ТЭЗҮ дээр ажиллах
- Хөнгөн галт тэргийн ТЭЗҮ боловсруулах зэргийг ярьж удахгүй хэрэгжүүлж эхлэхээр албан ёсоор тохирлоо.
Энэ үеэр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Хүн төрөлхтөний туулж буй энэ хүнд цаг үед зохион байгуулж байгаа олимпий̆н наадамд биечлэн ирж, хамт байгаад талархаж байна” гэсэн байна. Мөн өдөр Ерөнхий сайд Японы парламет дахь Япон Монголын бүлгийн гишүүдтэй уулзалт хийжээ. Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр орой Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиротой уулзалт хийжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Японы 126 дахь эзэн хаан Нарүхитод бараалхана. Бас Ерөнхий сайд Японд айлчилж буй Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзах юм байна. Франц улс сэргээгдэх эрчим хүч, барилга, хот байгуулалт, уул уурхай, төмөр зам, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломжтойг хоёр тал тодорхойлсон.
Тэгэхээр энэ уулзалтаар эдгээр чиглэлээр хамтран ажиллах талаар яригдах бололтой. Ерөнхий сайдын энэхүү ажлын айлчлал энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. Богцыг нь харж сууя.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Бичнэ гэж бузарлах юмдаа. Нам л болсон юм хойно ч гэх шиг. Дэлхийн улс төрийн намуудад жишиг болсон нам шүү дээ. 60 жил ээлж дараагүй төрийн эрх барьж байгаа, зөвхөн одоогийн намын ерөнхий нарийн бичгийн дарга нь л гэхэд 3 удаа парламентын гишүүнээр, 2 удаа Засгийн газрын гишүүнээр ажилласан, нам нь Засгийн газар, Парламент дахь намын бүлгээ жинхэнэ ёсоор ажиллуулж чаддаг, намын дотоод ардчилал дээд зэргээр хөгжсөн орон. Богцыг нь харж сууя гэж юугаа солиорч байгаа юм бол. Нэг газар очоод хэд хэдэн улсын төрийн тэргүүнтэй уулзаж байгаа нь их боломж. Жаахан юм уншиж, бодож бясалгаж бичдэг ч болоосой. Тэгээд бас сэтгүүлч гэнэ. Сэтгүүлч гэдэг чинь сэтгэх гэдэг үгнээс үүссэн үг. Журнал буюу сэтгүүлээс үүссэн журналист гэдэг орос үгийг манай ухаантай дээдэс сэтгүүлч гэж оорчуулж хэвшүүлсэн юм. Юу ч бичиж сураагүй байж харлуулж, хараахаа л урьдал болгоно. ЗУУНЫ МЭДЭЭ одоо харааж болсон байлгүй дээ. Эзэн чинь намаа зарчихсан шүү дээ.
Ккк. Ёстой бузарлах юмаа!! Богцыг харж сууя!! гэх шиг
Батсайхан гуай эрүүл бээз эмчид хандхад гэмгүй л болтой
Ёооё. Данхан толгойтыг хэн тоох вэ дээ!!! Булай новш юмаа.
Ooriigoo tsollood bgaamuu
Chi l harin bulai novsh...Novsh novshdoo adgiin novsh baij medne....Yamar uuriiguu toolguulah gej yava uy? Mongold heregtei tom ajil hurungu oruulalt Ulsynhaa hugjuld heregtei tusul heregjuuleh gej yavj baigaa ni todorhoi baigaa biz dee????...Erguu malaa...
Энд бүлтэрдэг шигээ японд бүлтрээд яваа юм биш биз дээ! Буйр суйр бүрхэг л харагддаг! Япончууд нь монголын амьдралыг өөрөөс нь илүү л мэдэж байгаа байх даа!
suir gedeg Mongol ug baihgui shuu erliiz durakaa
Ерөнхий сайдын уулзалтаас хархад ирээдүйтэй, манайхны хүсэн хүлээсэн зүйлийн талаа ярилцжээ .Энэ сайн хэрэг бид бүхэн эвийг хичээж хүчээ нэгтэгвэл бидний өмнө сайхан ирээдүй харагдаж байна шүү...Ярилцсан бүхэн нь биелэх болтугай....
Яг урьсан уу хэхэ
Mongol hel sunujee. Setguulchid ingej bichiheer jiriin hun yaj bichih uu?
Ялангуяа Японы эзэн хааны урилгаар дэлхийн улс орнуудын угсаатнууд олноороо очсон байна. ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН УГСААТНУУД
Терийн цогц бодлого байхгуй бна, ийм бух зуйл урсгалаар. Терийн нэрээр яаж еерийхее баяжуулахав гэж бодох тувшинд л бна шуудээ, энэ эрхмууд!!!
Yugaa eliireed bnaa
Юуны богц? Гуйлгын уу? Намл юм болсон хойно? АН, МАН хоёрын аль нь илүү гуйлга гуйж чадах вэ? гэж үү?
Бүүр нэг гуйлгачин царайтай. Богцыг нь харъя ч гэх шиг.
манай сэтгүүлчид нь ийм тархи-тай байхад жирийн иргэд нь ямар байх нь мэдээж шт
Ерөнхий сайдаа дэмжинээ. Басаж доромжилж, өө хайж байгаа бүхнийг амыг таглаж, улам сайн ажиллаарай.
Uym hiih gesen erunhii saidaa demjine shuu....Jingin tsuvaa yavj l baidag Jinger nohod hutsaj l baidag.....
Ардчилсан намынхан, Миеэгийнхэн боож үхлээ хаха
Ta nariin hiigeeguig hiine...Ardyn huu ard tumnii ES bolooroi... Mongol ulsiin hugjil devshliin tuluu aguu reporm hiine gedegt gun bat utgej baigaa shuu...Amjilt uragshaa!!!!.........
Одоо энэ пацааны гарт бүх эрх мэдэл байна. Манан мафийн алуурчид хулгайчид луйварчдаас улс орноо чөлөөлж цэвэрлэе гэж энэ этгээд хүсвэл одоо саад алга . 2 гуравхан жилийн өмнө энэ этгээд нэг муу гишүүн байсан бол одоо ерөнхий сайд, намын дарга боллоо. Хангалттай хугацаа өнгөрсөн боловч энэ пацаан өнөөг хүртэл манан мафийн алуурчид хулгайчид луйварчидтай огт тэмцсэнгүй. Манан мафийн алуурчид хулгайчид луйварчид наранд жаргаж, хулгай луйвар дээрмийн гэмт хэргүүдэд нь ял оноосон манангийн алуурчид хулгайчид луйварчид эхнээсээ шоронгоосоо гарч шууд их хуралд орж ирээд пээдийж байна. Хүүрэнсүхийн тэжээвэр пацаан одоо монголчуудын төлөө юу ч хийхгүй ба мөдхөн хүүрэнсүхийг атгадаг манан мафийн алуурчид хулгайчид луйварчдад хусагдаж зайлна
Олимд үзхээр явлаа гэж муулаад! Үнэндээ улсад их чухал гэрээ хийхээр явсан бна шүү дээ! Амжилт!
Сэргээгдэх эрчим хүч манайд таарахгүй байх сая европод болсон хүйтрэл,америкийн техас мужид болсон хүйтрэд сэргэгдэх эрчим хүч найдлаггүй гэдгийг нотолсон.Барууныхан туслаж,зээл нэрээр хнрэггүй тоног төхөөрөмж шахна
Үр дүнтэй ажиллаарай !