Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.
Тодруулбал, тавдугаар сарын дундуур Бүгд Найрамдах Коте Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын үеэр дээрх шийдвэрийг конвенцид нэгдсэн орнууд батламжилжээ.
Тус хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нарын төлөөлөгчид оролцож, Монгол Улсаас олон улсын өмнө ойн хомсдол, доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд авч хэрэгжүүлэхээр авсан амлалтуудын хэрэгжилтийг танилцуулан мэдээлэл хийсэн байна.
Конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрууд олон улсын тавцанд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 2026 онд зохион байгуулагдах 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах эрхийг дэмжин баталжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулган, ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад тус тус оролцож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын хүрээнд Монгол Улсын дэвшүүлсэн зорилтууд, тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар онцлон танилцуулсан. Хөдөлгөөний хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд Монгол Улсад 1.3 тэрбум мод тарих амлалттай байгаа.
Тэгвэл цөлжилттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтын гол индэр болох томоохон хурлыг Монголд зохион байгуулснаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдэж байна. Энэ нь манай улсад нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулах, давтамжийг нь бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд түлхэц үзүүлэх юм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид дэлхийн 196 улс нэгдсэн байдаг бөгөөд энэ удаагийн бага хуралд л гэхэд 189 гишүүн орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, дэд сайд тэргүүтэй 7,000 орчим төлөөлөл оролцжээ.
Монгол Улс өмнө нь 2016 онд Ази, Европын дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-ыг эх орондоо зохион байгуулж, 50 гаруй улсын 5,000 гаруй зочдыг хүлээн авч байсан. Тухайлбал, Европын 30, Азийн 21 орон, олон улсын хоёр байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид, тэр дундаа 10 орны Төрийн тэргүүн, 23 орны Засгийн газрын сайд, 16 орны Гадаад хэргийн сайд, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байв.
Тэгвэл 2026 онд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид Монголд цуглаж, уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар дуу хоолойгоо нэгтгэн хуралдах нь.
Сэтгэгдэл0
Shaal demii mongo shataasan hural boloh ni
мал өвсөө л ид
Өө зөв ш тээ дэлхий ахиад манайд цугларах нь ээ ингэх хэрэгтэй харин говьд очиж хийх юмсан тээ
Хүрэлсүхийн асем
Оросыг оруулж болохгүй
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хурлыг хятад улсад хийсэн илүү үр дүнтэй гэж бодож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн хуралд дэлхийн 200 улс орнууд оролцож уур амьсгалын өөрчлөлтийн талаар үр дүнтэй хурал зохион байгуулах хэрэгтэй.
Өмхий үнэртэйгээ гайхуулаа л, тжслаач гэж мөнгө гуйгаа л , өөрсдөө цуслаа л
Ийм үр ашиггүй хурлыг хүлээн авч хийх улс олдохгүй болохоор монголд хийнэ гэж тулгаж дээ янз нь.ЭЗт ашиггүй мөнгө үрсэн 2 дахь асем бноо,нөгөө асемийг монголоос хойш хөөрхий лаос ч билүү нэг ядуу оронд хийсэн үү яасан таг болоо биздээ.Моод монголоор дуусдаг гэж үнэн юмоо,
АСЕМ шиг баахан мөнгө угаасан асуудал болох бийдээ эртнээс сайн зохион байгуулах хэрэгтэй дээ
ашгүй дээ. харин Талбайн цэцэрлэгт титэмт вирусний хөшөө нэмэгдэхгүй биздээ
Зардал асар өндөр ямар ч үр ашиггүй хурал шүү дээ. Монголд ирэх хүмүүсийн онгоцны билет байр хоолны мөнгииг даана шүү дээ. Улс орнууд ер нь иймэрхүү үр ашиггүй хурлыг хүлээн авахаа больсон. Монгол улсыг хүндэтгэсэн дээ манайд хуралдуулах боллоо гэж бурах юм. Тэгвэл хэдэн ямар улсууд өрсөлдөөд манайд өгөхөөр болсноо хэлээч.
Оффшорч авилгачиддаа Орос Хятад шиг арга xэмжээ авч баривчлан цаазлаж xөрөнгө мөнгийг нь xурааж улсын өрийг дараx шийдвэртэй арга xэмжээ шаардагдаж байна!!!
Улс орон өрөндөө баригдаад байxад иймэрxүү гэрээ зараад одон медал авснаа тэмдэглэдэг шиг инээдтэй эмгэнэлтэй нэр xүнд xөөцөлдсөн шившгийн ажиллагааг ард түмнээрээ эсэргүүцэx xэрэгтэй!!!
Монгол улс дампуурлаа зарласан Шриланкийн араас орж, Хятадад хилийн боомтуудаа өгөх нь гэж хүн бүр л ярьж гаслаж байна. Гэвч орохгүй байх ганц л арга байгаа. Тэр нь олигархуудыг нам дарах. Тэднийг дарахын тулд хүний эрх, ёс ярих хэрэггүй. Шууд Путин шиг хатуу үзэх хэрэгтэй. Намуудад шургалж төрд гараад, Монголыг гадныхантай нийлэн тонож, ард түмнийг дарлаж буй тэд л гол буруутан, Монголын дайсан! Төрөөс хулгайлсан хөрөнгийг нь ил болгож, хураавал Монгол улс өргүй болох боломж бүрэн байна. Иргэд олигахруудыг сэхэхгүй болтол дарахыг төрөөс шаардах цаг болсон. Хэрэв олигархуудыг дарахгүй бол Монгол улс Шриланк шиг Хятадын мэдэлд орж, тусгаар тогтнолоо алдана. Олигарахуудыг даран сөнөөх нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэл юм.
За одоо болио, чуулган хийсэн хийгээгүй бид өөрсдийгөө сурталчилж болно. Бүүр юу хийсэн залхмаар санагдаап байна. Зүгээр л бизнес эрхлэгчдээ бизнес боломжийг олго, тэгвэл аяндаа болно, дундаж дөвхарга бий болвол улс маань нао харна
Үргүй зардал хурлын маргааш монгол мартагдана
мод байгалийн жамаараа ургадагаараа ургана элдэв хурал арга хэмжээ бол илүүц зүгээр л нэмж огтлохоо л байчих бас тэр туулын бургасыг хядсан садар сайдаа яай гэж байж
Mongol uls 2 dahi udaagaa estoi teneg manguu uher mongoloo haruulj bna. Jamarch orlogo orohgui zowhon zardal garah jumand orond orj bna. Buh uls iim zatdlaas zugtdag
Mundag sanal. Mongol oron min delhii ertuncuus tasarch, gancaaraa hocrogdoj sondgoirch uldehgui hul niiluulen alhah diplomat lut sanaliig Euk garglaa. Davhar 80%- tculjiltuus avhah hurunguu bosgono.Daam garsan sanal gj uuniig helne..