Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой асуудлаар хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.
-Бид 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайн үеийн нэмэлт, өөрчлөлт оновчгүй болсон учраас дахин өөрчлөх шаардлага гарсан гэж үзэж байна уу. Энэ талаар таны байр суурь?
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тухайн үед МАН-ын 62 гишүүн санаачлан өргөн барьсан. Тэр өөрчлөлт маань нийгэмд тодорхой дэвшлүүдийг авчрах байв. Гэвч хуулийн хэлэлцүүлгийн явцад тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал гэгч зүйл орж ирсэн. Тэрхүү санал болон МАН-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж, эцэстээ зөвшилцөл гэх нэртэй ямар ч хууль тогтоомжид байхгүй процессоор хэлэлцэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үүнээс шалтгаалаад 2019 оны нэмэлт, өөрчлөлт дутуу дулимаг, үр дүн муутай болсон.
Одоо бид тэр дутуу хийсэн нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх, парламентын ардчиллаа бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог шинэтгэх замаар улс төрийн намуудыг төлөвшүүлэх, төрийн тогтолцоон дахь суурь алдаануудаа засахын тулд Үндсэн хуульдаа дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ асуудлаар санал, санаачлага гаргаж, УИХ-ын гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, энэхүү хэрэгцээ шаардлагыг тайлбарласан.
Улмаар энэ чиглэлд тодорхой үйлдэл хийж, хичээл зүтгэл гаргаагүй учраас тэрээр иргэнийхээ хувиар талбай дээр тайван жагсаал зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 180 орчим мянган иргэний гарын үсгийг цуглуулж, шаардлагаа УИХ-д хүлээлгэн өгсөн. Зөвхөн Т.Доржханд гишүүн, ХҮН нам ч бус 2021 оны дундаас эхлэн улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал, санаачлагыг гаргаж байсан. Саяхныг хүртэл ажигласан байр суурьтай байсан эрх баригч МАН ч хамгийн сүүлд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар тунхаг бичиг гаргаж, үүнийг нь 25 нам дэмжихээ илэрхийлээд байна. Өнгөрсөн долоо хоногт энэхүү тунхаг бичигт тусгагдсан хүрээний дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар иргэдийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулахаар УИХ-ын тогтоол батлагдаж, гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллахаар болж байх шиг байна.
-Энэ удаагийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоо, парламентын гишүүдийн тоо, Засгийн газрын бүтцийн асуудал орж ирж байна. Мөн Төрийн тэргүүнийг парламентаас сонгох хувилбар яригдаж байгаа. Ер нь ямар өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй вэ?
-Бид өнгөрсөн 30 жилийн хугацааг ямар ч үр дүнгүй өнгөрүүллээ. 30 жил гэдэг бол улс орнууд дэлхийн тэргүүлэх эдийн засаг болтлоо хөгжиж болдог хугацаа. Уг нь тэдэнтэй хөл нийлүүлэн хөгжих боломж бидэнд байсан уу, байсан. Гэтэл хөгжлийн бодлого нь явдаггүй, нийгэм нь хариуцлага, дэг журамгүй, эмх замбараагүй болсоор байна. Ингэхэд яагаад бид ийм байдалд хүрэв гээд судлаад үзэхээр гажуудлын суурь шалтгаан нь ердөө төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаа байна. Сонгуулийн тогтолцооны буруу байна.
Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэгдүгээрт, олон жил амь бөхтэй байж ирсэн олонхыг төлөөлөх тогтолцоо буюу сонгуулийн можаритор тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Ингэхгүйгээр сонгогчийн саналын тал нь гээгддэг, гишүүд нь тойргийн төсөв л ярьдаг асуудал үргэлжилсээр байна.
Мөн улс төрийн намууд нь төлөвшиж чадахгүй, иргэд нийгэмд тулгамдсан асуудлаа бослого тэмцлээр буюу талбай дээр жагсаж, цуглаж байж шийдэх гэж оролддог эрсдэлтэй байдал руу орлоо. Цаашлаад дэлхийн улс орнуудад болж байгаа үйл явдлууд, геополитикийн өөрчлөлтүүд ч Монгол Улс парламентын ардчиллаа яаралтай бэхжүүлэх шаардлагатай гэсэн дохиог өгсөөр байна. Хамгийн сүүлд буюу хэдхэн хоногийн өмнө Казахстан улс иргэдийнхээ босож тэмцсэн дуу хоолойг сонсож, Үндсэн хуулиа өөрчлөн, нэг хүний дарангуйллаасаа татгалзаж, парламентын ардчиллыг бэхжүүлэхээр шийдвэрлэлээ.
-Парламентын ардчиллыг бэхжүүлэх нэг арга нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж үзэж байх шиг байна. Энэ асуудал дээр олон хувилбар яригдаж байгаа. Гишүүдийн тоог хэд болговол өөрчлөлт гарах бол?
-Одоогийн байгаа тоог дор хаяж нэг дахин нэмэх хэрэгтэй. Анх 1992 онд Үндсэн хууль баталж байх үед нэг сая гаруйхан сонгогчтой байлаа. Харин өнөөдөр 2.3 сая сонгогчтой болж өссөн. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй бол төлөөллийн ардчиллын зарчим хангагдахгүй байна. Мөн нэг гишүүний саналын жин их байгаа учраас аливаа асуудлыг шийдвэрлэхэд их нөлөөтэй байна. Энэ нөлөөгөө цаашлаад авлига, хээл хахуульд ашиглах, тойргийн төсөв ярих, тендерт нөлөөлөх, элдэв лобби нөлөөлөлд автах зэрэг сөрөг талууд илэрч байна. Улмаар Засгийн газартаа дарамт шахалт учруулах, Засгийн газраас оруулж ирсэн хөгжлийн бодлогыг гацаах, төсвийн хөрөнгийг тарамдуулах асуудал парламент дээр байнга үүсч байна. Дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын ардчилалтай улсуудын жишиг, болон улс төр, эрх зүйн шинжлэх ухааны судалгаауудыг авч үзэхэд Монгол Улс 150 ба түүнээс дээш парламентын гишүүнтэй болж байж хуйвалддаггүй, нөлөөнд автдаггүй, чанартай хууль баталдаг парламенттай болно гэдгийг харуулсан байдаг.
-Заавал Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага байна уу. Зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөөд энэ асуудал шийдэгдэнэ гэж үздэг нэг хэсэг бүлэг хүмүүс бий?
-Харамсалтай нь зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөөд бид урагшлахгүй. Үүнийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа суурь алдаануудыг засахгүйгээр бид хөгжихгүй. Парламент нь парламент шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллах тэр боломжийг Үндсэн хуульдаа бий болгох нь чухал байна. Парламентын ардчилал гэдэг бол ер нь хүчтэй Ерөнхий сайдын ардчилал байдаг. Дээрээс нь энэ ардчилал нь зөвхөн улс төрийн намуудаар дамжин хэрэгждэг. 2019 оны өөрчлөлтөөр хүчтэй Ерөнхий сайдтай болсон уу гэвэл чадаагүй. Ерөнхий сайдад тодорхой хэмжээний бүрэн эрхүүдийг нэмж өгсөн, дэвшил болсон. Гэхдээ тэр нь шийдвэрлэх бүрэн эрхүүд биш байсан учраас үр дүнгээ өгсөнгүй.
Мөн өнгөрсөн 30 жилд Монгол Улс зөвхөн өөрөө өөрийгөө тараадаг супер парламенттай явж ирлээ. Парламент хичнээн буруу байгаад хариуцлага хүлээдэггүй.УИХ бүхэлдээ хариуцлага хүлээдэггүй, эрчдэлд ордоггүй учраас парламент нь Засгийн газраараа байнга оролддог, дургүй нь хүрвэл огцруулдаг ийм байдалтай явж ирсэн. Нэгэнт Монгол Улс парламентын ардчиллыг бэхжүүлэхээр Үндсэн хуульдаа тусгаад, ийм төрийн удирдлагын хэлбэр Монголд зохимжтой гэж сонгож авсан юм чинь цаашид үүнийгээ төгөлдөржүүлэх, бэхжүүлэх шаардлагатай.
Хэрэв УИХ нь Засгийн газрыг огцруулах бодит боломжтой бол эргээд Ерөнхий сайдын санаачлагаар УИХ-ыг тараадаг бодитой механизмтай болохгүй бол хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй. Дээрээ хариуцлага хүлээхгүй бол доошоо хэн ч хариуцлага хүлээх хүсэлгүй болж байна. Бид Үндсэн хуулийн буруу зохицуулалтаасаа болоод ийм л нийгмийг бий болгоод байна. УИХ-д хариуцлага хүлээлгэдэг больё гээд ярихаар зарим нь нэг гишүүнийг эгүүлэн татах асуудлыг яриад байдаг. Энэ бол чухал биш. Яагаад гэвэл парламент хамтын шийдвэр гаргадаг, хамтын удмрдлагатай байгууллага учраас хамтаараа хариуцлага хүлээх ёстой. Ийм тогтолцоо бий болсон цагт УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд ажилладаг, попордоггүй, чанартай сайн хууль баталдаг болно.
-2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэлээд нэмж өгсөн. Одоо ч эрх мэдлийг нэмэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?
-Эрх мэдлийг нь нэмж байгаа хэлбэр биш. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэртэй болгож байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмжихгүй, түүнд итгэл үзүүлэхгүй парламентыг тараах санаачлагыг Ерөнхий сайд гаргах эрхтэй болгох шаардлагатай. Энэ зохицуулалтыг оруулж байж бид урагшилна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ерөнхийлөгчид “Энэ УИХ Засгийн газраа дэмжих бодит олонхгүй УИХ байх тул тараагаад шинэ сонгуулиар үйл ажиллаагааны чадавхитай, олонхитой парламентыг бүрдүүлэх боломжийг ард түмэнд олгооч” гэсэн агуулгатай хүсэлтийг Ерөнхийлөгчид тавьж, Ерөнхийлөгч 21 хоногийн дотор парламентыг тараах шийдвэр гаргана. Энэ 21 хоногийн хугацаанд парламент шинэ Ерөнхий сайдыг томилчихвол Ерөнхийлөгчийн парламентыг тараах эрх нь хүчингүй болно. Ингэж байж төрийн эрх мэдлийн хуваарилалт тэнцвэртэй болж, мөн төрийн тогтвортой байдал хангагдах юм.
-Сонгуулийн тогтолцооны талаар тодруулахгүй юу. 150 гишүүнтэй боллоо гэхэд хэрхэн сонгууль явагдана гэсэн үг вэ?
-Бүх улсад тохирдог хамгийн сайн сонгуулийн тогтолцоо гэж байхгүй. Тухайн улсын онцлог, иргэдийн улс төрийн боловсролд нийцсэн тийм хувилбараар сонгуулиа явуулах хэрэгтэй. Манай улсын нөхцөлд бүрэн хувь тэнцүүлсэн тогтолцоо байвал илүү зохимжтой. Тэгж болохгүй гэвэл 2012 оны сонгуульд хэрэглэж байсан шиг хосолсон тогтолцоог оруулж ирэх нь зөв юм. Гэхдээ хосолсон тогтолцоог хэрэглэх тохиолдолд дор хаяж 50 хувийг нь намын жагсаалтаар буюу пропорциональ тогтолцоогоор сонгох хэрэгтэй. 152 гишүүнтэй боллоо гэхэд талыг нь жижигсгэсэн тойргоосоо олонхын тогтолцоогоор сонгоод нөгөө 76-г нь пропорциональ тогтолцоогоор сонгоод явбал Монголын улс төр нэлээд цэгцэрнэ. Улс төрийн намууд ч төлөвшиж эхэлнэ. Цэвэр пропорцианаль болон хосолсоны дундын хувилбар нь Герман, Шинэ Зеланд улсуудад хэрэглэдэг хүнжүүлсэн пропорцианаль буюу холимог тогтолцоо нь Монгол Улсад хамгийн тохиромжтой нь байгаа. Бидний зүгээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульдаа заахгүй, харин хууль тогтоогч хувь тэнцүүлсэн аль ч сонгуулийн тогтолцоог сонгож болох тэр нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Эрх баригч намын хувьд 2012 оны хосолсон тогтолцоогоор сонгуулиа явуулах, үүнийг Үндсэн хуульдаа тухайлан зааж өгөх сонирхолтой байна гэж ойлгосон.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох хувилбар мөн яригдаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Парламентын ардчилалтай орнууд төрийн тэргүүнээ бүх ард түмнээс сонгодоггүй. Парламентаасаа эсвэл парламентаа өргөтгөсөн чуулганаас сонгодог жишиг бий. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс 50+1 буюу үнэмлэхүй олонхын саналаар сонгогдчихоор парламенттайгаа зэрэгцсэн хүлээн зөвшөөрөгдөх байдал буюу зарим талаар парламентаасаа илүү хүлээн зөвшөөрөгдөх байдалтай болоод байна. Ингээд парламентдаа шахалт үзүүлдэг, Засгийн газрыг огцруулахад байнга оролцдог зэрэг сөрөг нөлөөлөл бий болдог. Энэ байдал нь төрийн тогтворгүй байдлыг үүсгэж байгаа учраас Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог байх нь зөв юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
76 н ховдог нохойг тэжээж чадахгүй байхад нэмж олон нохой жингэр цуглуулах хэрэггүй ! 56 байхад болно !
150 болгочихвол Чи оороо болоод нилээд хэдэн нохдоо оруулчихаж болохоор байгаа санагдаад Байна уу ? Битгий горьд ард тумэн зовшоорохгуй
ЗУУН ЯМААНД ЖАРАН УХНА ГЭЖ НЭГ ҮГ БАЙХ ЮМАА. ОЛДОХООРОО ӨЛДӨНӨ ГЭДЭГ ҮГ БАС БАЙНА. ДОР ХАЯЖ ОДООГИЙН ИХ ХУРЛЫНХАНЫ ЦАЛИН 2 ДАХИН НЭМЭГДЭЖ ТӨР ГЭДЭГ УЛАМ ДАНХАЙЖ, ЭДИЙН ЗАСАГ НЬ УЛАМ ДОРОЙТОХ БАЙХ.
Энэ залуу өөрөө наагүй урвагч хулгайч хулгайчын тоо 2 дахин өсвөл улс сөнөнө.
СОНГУУЛЬД ЗӨВХӨН НАМУУДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР Л СНАМД САНАД ӨГӨӨД ТҮҮГЭЭР ХУВЬ ТЭНЦҮҮЛЖ НАМУУД ХҮМҮҮСЭЭ ИХ ХУРАЛД СУУЛГАДАГ БОЛОХ ЁСТОЙ. ХАРИН НАМУУДЫН НЭРЛЭЖ ИХ ХУРАЛД СУУЛГАХ НОШНУУДАД МАШ ХАТУУ ШАЛГУУР ТАВЬЖ ЁС ЗҮЙГҮЙ ЭТГЭЭДИЙГ ПАРЛАМЕНТААС ХӨӨЖ ГАРГАДАГ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ. ОДООГИЙН 76 ХУЛГАЙЧ ХҮЧИНГИЙН ЭХЭРЭГТЭНМЭТ ЛУЙВАРЧИД ИХ ХУРАЛД СУУХААРГҮЙ ШАЛГУУР ТАВИХ НЬ ЗӨВ
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая эсвэл гурван сая гишуунтэй болгое.
Битгий донгос. Одоогийн 76 хангалттай. 150 болохоор Оймсны олон хүн ороод ирнээ. Төрийн босго ӨНДӨР байх ёстой.
битгий солиор
хуцаад байгаарай чацага минь,манан-н луйварчидын янхан!
Тоог нэмээд хэрүүл нэмэгдэнэ.Их хуралд хулгайн аргаар суух гэсэн бүлэг дээрэмчдийн хийж буй зүйл.Хүн намын нөхдүүд их хуралд тойргоос шууд сонгогдож чадахгүйгээ мэдээд ийм зүйл хийж байгаа юм.Дарга арми хэтэрлээ.
Хуульч нэртэй энэ дипломын гол дарга нарын бегс долоож дарвалзахаас еер чадвар, ухаангуй нь харагдаж бна.
Олон болж байж хяналттай болдог нь хууль шүү цөөхүүлээ байх тусам чадамжгүй хуйвалдаан нь дэндэнэ
100 honing 60 uhana.America iin parlament 100 baidag .3 say mongold
Хуний тоо сонин биш, Монголд тохирох нийгмийн тогтолцоо хэрэгтэй. Хучтэй еронхийлогчын цомхон засаглал ч байж болох.
unuudriinh shig iim gishuud 15000 bgaad ch yah ym ? mungu uiluulah ym uu? es bol chi bas dutaad bn uu?
ард түмнийг эд балай л гэж бодоод байх шиг ийм тэнэг юм ярьж байгаа хүмүүс эрүүл л лав биш
ер нь том эрх ашиг , тусгаар тогтнол, аюулгүй байдал, парламентын дархлаа талаасаа харвал зөв шүү, сайн ухаж ойлгоосой доо
Америк 40 генералтай.Монгол 190 генералтай.Америкд 1 эмчид 3 сувилагч ноогддог.Монголд 1 эмчид 0,5 сувилагч ноогддог.
Яаг бодит үнэн энэ л дээ. Сонгодог парламентын засаглалтай орон мөн л юм бол төлөөллийн ардчилал гэдэг юмаа бодох ёстой. 1992 онд 1 сая сонгогчтой бсан бол одоо 2,3 сая сонгогчтой болсон. 76 гишүүний цаана тухайлсан иргэдийн мандат байдаг. Цөөлөх биш нэмэх тусам улс үндэстний аюулгүй байдал баталгаажина. 76 бол дандаа лобби л байдаг нь үнэн шд. Тэр ч байтугай дээд, доод танхимтай болох хэрэгтэй. Дээд танхим нь яаг хуулиа хэлэлцэж баталдаг, тэрэндээ төвлөрдөг байх ёстой. Харин доод танхим нь иргэдийн саналыг авч, судалдаг, боловсруулдаг ийм сонгдог тогтолцоо руугаа хүссэн ч эс хүссэн ч орох л ёстой. Манайх шиг өөх ч биш булчирхай ч биш явж болохгүй. Ерөнхйлөгчийн засаглалтай ч юм шиг, ЗГ нь эрх мэдэлтэй ч юм шиг үгүй ч юм шиг, УИХ нь засаглалдаа эзэн ч юм шиг үгүй ч юм шиг явж угаасаа болохгүй. Үнэнтэй эвлэрэх цаг болсон доо, одоо.
Энэ хүнтэй санал нэг байна.
100 ямаанд 60 ухна гэдэг шиг ...
Ажлаа хийж чадахгүй бөөндөж намаараа найрдаг УИХ-ын гишүүдийг нэмээд нэмэр байхгүй ээ одоо УИХ д орсон хүмүүсийг намын хаяалалгүй болгож ямар ч тусгай хангалт хамгаалалтгүй жирийн иргэд шиг болгоё хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхэд ч амар. УИХ дахь гишүүд ямар ч мөнгөний эрх мэдэлгүй зөвхөн тэр хууль зохиох өөрчлөх татах ажлаа л хийгээ...
Цалингүй , хангамжгүй болгоод , тэгээд 150 гишүүнтэй бол доо
Huugiin yridag zuv ooo. Toog ni nemeh heregtei. Tusgai hangamj, erh darhiig l haschih. Zugeer l ajlaa hiij baigaa irgen dorjtoi adilhan erh, uuregtei bolgo.
Manai ard tumen iim l haranhui munhag. ih hurliin gishuun geheer zaaval gahai shig yamba edelj idej uuj baih yostoi gedeg setgehuitei. toog ni nemeed uyag ni boginosgochihod l bolno gedgiig hen ch oilgohgui l bgaam. Iim haranhui, munhag ard tumentei uls yaaj ch uudluhuv deee
Монголын маань парламент буруу болчихоод байна. 2 хуралтай парламенттай болбол тэр сонгодог гэдэгч юмуу манай орны амьдралд нийцсэн парламент болох болно. Түүнээс биш УИХ-ын гишүүдийн тоог нэмэх төрийг данхайлгаж, төсвөө үрэн таран хийх хэрэггүй ээ
76-САЙН ХҮН ОЛЖ СОНГОЖ ЧАДАХГҮЙ БҮГД ХУЛГАЙЧИД БАЙХАД 150-БОЛГВОЛ ТЭР ЧИГТЭЭ ШОРОН БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ!!! ЭНЭ УЛС ОРОН АРД ИРГЭД ЧИНЬ ЮУ БОЛОХ ВЭ!!! ОДОО МОНГОЛД КИМ ЧОН УНЫГ Л АВЧИРВАЛ ЗҮГЭЭР БН!!!
Энэ зүсэн зүйлийн фракц бүлгүүд ИХ-д хүмүүсээ шургуулах санаатай юм бна л даа. Ард олон дэмжихгүй ээ
76 тойрогийг устгахгүй бол ямар ч ашиггүй
Гуцдаг гахай. Ард түмний татварын мөнгөөр тэжээлгэх гэсэн новшнуудыг тоог нэмж болохгүй.
зөвийн хувьд зөв л дөө гэхдээ үндсэн хуулиа ард түмнээ хүндэтгээд хийх цагт нь хий одоо биш
zoduldag gar mon uu, ooroo nom unshaa 150 nom, tgd dongos hol ochij, Undsen huulia ta nariig ingej blgguu ee gd batlasan bhgui uu odoo tgd yahv dee,
ТЭГЭЭД МОНГОЛООС ЮМ ҮЛДЭХ ҮҮ? ИЙМ ОЛОН ЛУЙВАРЧИД ТӨРӨХӨӨР ....
Үүрцайх гэж нөхөр тойргоос гарч чадахгүйгээ мэдээд 150 гэж зүүдэлж яваа
гишүүдийн тоог нэмж болохгүй, 1.4 тэрбум хүнийг 7 хүн удирдаад хөгжлийг цэцэглүүлж байна шүү
Долийсон хулгайчаа тооноос чанар үхснмй чинь 150 50 байхад болно
тонил банди аа
СОЛИОРОЛ
одоо байгаа 76 ухна олдож байхад юун 150 гишүүн бэ мал аа. Чи бас нэг нь болж солиорох хүсэлтэй нэгэн ха ха
Хуцаад бай л даа. 76 Гишүүдэд өгдөг өчнөөн ьэрбумыг яая гэж байхад өшөө нэмж гишүүнтэй болно гээд тэнэгтээд байх юм
гишүүдийн тоог нэмэх нь хэнч хариуцлага хүлээхгүй улсаа дампууруулах байх шүү
Хуульч нэртэй хүмүүс араатан амьтадын амьдралыг сайн судалмаар юм. Тэгвэл байгалийн хууль гэдгийг мэдэрч нийгмийн амьдралыг төсөөлөх болно.
ЖИНХЭНЭ СҮЙРЭЛ БОЛОХ БАЙЛГҮЙ. 76 ТИЙШ ХАРААД ЭСВЭЛ АШИГ СОНИРХОЛООРОО УЛСАА ЗАРАХАД Ч БЭЛЭН БАЙДАГ УИХ ТОО НЭМЭГДВЭЛ БҮР ИХ ХОР ХӨНӨӨЛ ИРНЭ ШҮҮ
Ih hirliin gishyydiin too neme gesen teneg bodloo orhi.dorjhandiigaa daguulaad zailj yz.mongol turd dorjhand ta nar oroh esgyi yum b.n
Юуны өмнө дахин гэдэг үг арифметикт үржих гэсэн утгатай байдаг. Тэхээр нэг дахин өсгөнө гэдэг нь 76x1= 76 гэсэн үг. Тийм болохоор ийм хэллэгийг хойшид хэн гуай ч гэсэн битгий хэрэглээрэй гэж хүсэх байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар саналаа хэлэхэд дээд, доод танхимтай болох хэрэгтэй. Дээд танхим нь яаг хуулиа хэлэлцэж баталдаг хууль зүй, нийгэм эдийн засгийн мэдлэгтэй хүмүүсийг олон нийтийн саналаар сонгодог. Харин доод танхим нь орон нутгийн эрх ашгийг хамгаалж иргэдийн саналыг авч, судалж хуульд тусгадаг ийм парламениын сонгдог тогтолцоо руугаа орж байж парламентын засаглалтай болно. Гишүүдийн тооны хувьд гэвэл хэдэн аймаг, дүүрэг байна тэндээс нэг л гишүүн сонгогдох, харин дээд танхимд доод танхимын гишүүдээс ихгүй байхад манай нөхцөлд болоод явчихна гэж боддог. Харин Ерөнхий прокурор, ерөнхий шүүгчийг сонгодог байх. Ерөнхийлөгчийг өргөтгөсөн чуулганаар сонгодог байх. Өргөтгөсөн чуулган гэдэг нь өргөн утгатай ойлголт болно.
Монгол улсын хэмжээнд сонгуулийн нэг тойрогтоо болж 29 их хурлын гишүүнтэй болоё
Dongoj 3 saja hureh hurehgui hun amtai uls, 150 ih hurlin gishuuntei ih hural ju hiih jum? Undeslel l ju bna?
Парламентын дээд доод танхимтай бүтэц бүрэлдэхүүн үнэхээр хэрэгтэй байгаа. Өмнө нь байсан тэр л зөв байсан юм. Одоо өөрчилж тоог нь нэмэх нь зөв. Төсөв мөнгөндөө биш л дээ. Сүйдтэй ч их зарлага гарахгүй. Хяналтын тогтолцоо бий болно!
Эрхэм Та бичиж байгаа зүйлээ ойлгож байгаа биз???.!!!. УИХ-ын гишүүдийн олшруулж болно, гэхдээ орон тооны бусаар, төрөөс тогтмол цалин хангамжгүй, юун идэх уух, эрх мэдэл, ккк. Тэр сонгогчид, сонгосон тойрог нь цалин хөлс өгөөд сайнаар хэлбэл, жинхэнэ төлөөллөө, саараар хэлбэл ёстой "дуулгавартай зарцаа" хийлгэх хэрэгтэй. Хууль тогтоох ажлаа яахав хурлын хэлбэрээр гүйцэтгэнэ биз...ГҮЙЦЭЭ.
Энэ нэг мөрөөдсөн гар байна