Эрх баригч МАН-ынхан Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах нь тодорхой болоод байна. 6-р сарын 9-нд МАН, АН, ХҮН болон УИХ-д суудалгүй намууд Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал гаргаж, улс төрийн “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Энэ нь бүх л намууд энэ төслийг хамтран боловсруулсан гэх үзэл суртлын зорилготой. Үнэн хэрэгтээ УИХ-д суудалгүй намууд гэж дарга, тамга хоёроос өөр зүйлгүй хэсэг нөхөд буюу ХААИС төгссөн А.Отгонбаатар гэх уран илтгэгч залуу, "Искра" сургуулийг ажиллуулж байхдаа Эмэгтэйчүүдийн нэгдсэн нам гэгчийг байгуулсан Б.Саранцэцэг, facebook группээс үүссэн АТОЗ, сонгуулийн сурталчилгааны цагаа МАН-д зарж, мөнгө олдог Эх орончдын Нэгдсэн Нам мэт л байгаа шүү дээ.
Жинхэнэ эзэд нь МАН-ын л удирдлагууд.
Тэд наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан, Үндсэн хуулинд нэмэлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 150-152 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, УИХ-ын гишүүд сайдаар давхар ажиллахыг зөвшөөрөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ ба аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын өргөтгөсөн хувилбараас сонгох зэрэг өөрчлөлтийг хийх аж.
Хамгийн гол нь Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулмагцаа УИХ-ын ээлжит бус сонгуулийг энэ оны 10-р сард зохион байгуулах хувилбарыг маш хүчтэй ярьж эхэлжээ.
Энэ нь нэгдүгээрт, МАН-ынхан айсуй эдийн засгийн хүндрэлийг хэрхэн яаж давахаа мэдэхгүй байгаа тул хариуцлагаас зугтан, УИХ-ын ээлжит бус сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн намуудтай "ял, зэм"-ээ хамтарч үүрэх,
хоёрдугаарт, улам бүр муудах эдийн засгийн хүндрэлээс үүдэн, иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэн, УИХ-ын 2024 оны сонгуулиар навс ялагдахын оронд хамтраад ч болтугай эрх барих хугацаагаа сунгах зорилготой гэнэ.
УИХ-ын гишүүдийн дийлэнхид нь улс орон байтугай МАН цаашид яах нь ч хамаагүй тул, үлдсэн хоёр жилдээ чадвал сайд болж, ядвал гишүүн хэвээрээ байх нь л чухал. Иймээс тэд УИХ-ын сонгуулийг 10-р сард явуулах хувилбарыг дэмжих эсэх нь тодорхойгүй. Харин МАН-ын удирдлагуудын хувьд эрхбиш хариуцлага үүрч байгаа юм болохоор Монгол Улсыг биш гэхэд Монгол Ардын Намын цаашдын ирээдүй, улс төрийн замналыг бодон ийм хувилбар гаргасан байна.
Э.Мягмар
Сэтгэгдэл0
Энэ намын гай дуусах гэж байхгүй юмдаа
Албан ёсны ч удирдлаггүй АН бүтэхгүй.Дээр нь АН-н дэлүү нэг хүний хувийн компани буян Жагаагийн консерватив,Эрдэнэбатын Ардчилсан социалист, Оюуны ИЗНН,Гүндалайгийн Ард түмний төлөө нам бүгд зүгээр л онигоо.
Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл. 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана). Шинэ үндсэн хууль. Зургаадугаар зүйл. 5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Хуучин ашиглуулж болно гэсэн заалт Монгол улсын нутаг дээр монголчууд өөрсдөө орж ч болохгүй хориотой бүсүүд үүсгэж газар нутгын бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6.Газрын хэвлий дэхь баялгыг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниуудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд тавиас дээш хувь эзэмших хувь хүн болон хувын компаниуудтай хамтарсан уул уурхайн компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Ийм замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгийг ард түмэндээ хүртүүлэнэ. 2000 он хүртэлийг бодох юм бол монголын төр хэрвээ хүсвэл чадвах үлэж сайжирч хөлөө олохтойгоо болсон байна. Шинэ үндсэн хууль. Арван зургадугаар зүйл. 10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Тайлбар: Нам гэдэг байгуулага хасагдсан. Монгол улсын хүн ам цөөн учир эрх мэдэлд хүрч баяжих сонирхолтой нэгдсэн хүмүүс нам гээчийг байгуулж хоосон амлалт өгөх зэрэг бүхий л зүй бусын аргаар төрийн эрхэнд гаран, өөрсөддөө тохируулсан хууль батлуулж оршин тогтондог аюул монгол улсад бодитоогоор нүүрлэдэг Шинэ үндсэн хууль. Хорин нэгдүгээр зүйл. 1.Улсын Их Хурал нэг танхимтай, энэ танхимийг ард түмнээсээ сонгогдсон зуун найман төлөөлөгч бүрдүүлэнэ. Тайлвар: Энд УИХ ын гишүүн гэсэн ойлголтыг ард түмний төлөөлөгч гэсэн үгээр орлуулав. (Цаашид УИХ дахь төлөөлөгч) 4.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн тойргоос нэр дэвшигдсэн иргэдээс төлөөлөгчийг сонгох журмаар явуулана. Тайлбар: Тухайн тойрогтоо танигдсан монгол улсын иргэнийг нийт ард түмний төлөөлөгч болгон УИХ д сонгоно. 5.Улсын Их Хурал дахь төлөөлөгчийг Монгол улсын хууль зөрчсөн, ёс зүйн дутагдал гаргасан, манлайлагч үүргээ умартаж ажилдаа хойрго хандсан тохиолдолд эргүүлэн татна. Шинэ үндсэн хууль. Арван дөрөвдүгээр зүйл. 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа монгол улсын иргэн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, мөн хуулиар хамгаалагдана. Тайлбар: Хуулиар хамгаалагдана гэдгийг нэмж оруулав. Хорин есдүгээр зүйл. 2.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн энэ заалтыг хасав Тайлбар: Энэ заалт 14.1 т заасан иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байгаа тул хасав. Шинэ үндсэн хууль. Хорин зургадугаар зүйл. 1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурал дахь төлөөлөгч, Засгийн газар, найман зуун хүний дэжлэг авч гарын үсэг цуглуулсан монгол улсын иргэн хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно. Тайлбар: Ингэж 3.1 заагдсан эрхээ монгол улсын иргэн эдлэх боломжийг олгож байна Шинэ үндсэн хууль. Гучдугаар зүйл. 1.Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Тайлвар: Баян хоосны ялгааг дэврүүлэх зэрэг нийгэмд хурцдал үүсгэж байгаа тохиолдолд засгын газрыг мөн монгол улсад дарангуйлалын аюул үүсэх тохиолдолд бүлэг болон намуудыг тараах, татан буулгах хүртэлх арга хэмжээ авч ард түмний эв нэгдлийг хамгаалана.
Бид 30 жил сонгуул хийлээ. Ард түмний амьдрал дээшлүүлэх утгаар нэг ч зөв сонголт болсонгүй. Бид дандаа буруу сонгоно гэж байхгүй. Тэгэхээр толгойд нь хулгайч нар гарсан нам гэсэн бүлгийг сонгодог сонгуулын энэ тогтолцоо манайд тохирохгүй бн. Нэг сайн залуу засаг даргаар сонгогдоод " за энэ 4 жил насаараа идэх хөрөнгө цуглуулж авна" гэдэг байгаа. Энэ тогтолцоо хэнийг ч шууд хулгайч болгодог. Энэ сонгуулын тогтолцоог өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Эцэстээ Монгол улс гэж байхгүй болж төгсөнө. Харин монголчууд энийг ойлгож намуудыг дэмжихээ больж байгаагаарр энэ нам гэсэн луйвардагчидын бүлэг сүйрч эхлэж бн. Одоо АН ын сонгуулд дараагын хулгайчууд их мөнгө төлөөд эрх тушаалд очих гэж өрсөлдөж бн. Гэсэнч энэ АН түүхийн тавцангаас зайлуулагдана. Дараагынх нь МАН. Одоо монгоын ард түмэнд эх орончдоо зөв сонгох сонгуулын хэлбэрийг хайх шаардлага ирлээ.
Монгол улс нохойн замаар явах сууриа тавих нь дээ. Хөөрхий дөө монголчуудын хувь заяа юм байлгүй дээ. Нийгмийн идэвх гэж юу байдгийг мэддэггүй үхэр монголчуудын толгой дээр цахиур хагалах нь дээ. Байдгаараа гоёж одон мeдаль нэртэй төмрөө зүүж очоод саналаа өгөөд сүүлд нь зүхээд сууж бай даа.
Монгол сэрж байна.Хужаа Миеэ Ганболд Баярцогт, буриад Энхбаяр Баяр Батүүл, оросын хүргэн Женко ялагдсан.
Ийм цуурхал сэтгуулчдээс гараад байгаа юм Тэд хязгааргуй эрх мэдэлтэй болох хусэлтэй МаН ы аль нэг булэглэлтэй холбоотой байж болох юм МАН ы тов аппарат юу хийдэг юм бэ Энэ цуурхал унэн уу худал уу Тодорхой юм хэлэх хэрэгтэй МАНыхан нийгмийн омно хулээсэн уургээ биелуулж чадахгуй болохлоороо элдвийн хуйвалдаан бодож байна уу
МОНГОЛЧУУДАА СОНГУУЛЬ ӨГЧ ЭД НАРЫГ СОНГОХГҮЙ ШҮҮ !!!!!!!!!!!!!!!!
АН мөнгөтэй төрийг дампуурлын ирмэгт аваачиж байсан. МАН-д хулгайч, худрагагүй нь ч бий, эрдэм мэдлэгтэй сайчууд ч бий. АН-д бүрэн цэвэрших шаардлагатай.
юу ч мэдэхгүй мал вэ
Ugaasaa man aas uur nam geh yum baihgyi bolson yum chine songuuli gedeg jyjgee erthen hiiheer bolson uu.tegj ard olnii tolgoig ergyyleh argaa bodoj oljee.
Ман ыг тараагаа чээ.
Энэ намар сонгууль явуулахыг Хүүк Оюук хоёр зөвшөөрөхгүй ! Яагаад гэвэл өөрсдөд нь маш ашиггүй учраас !
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Энэ коммунист намын гай ланчигийг монголын ард түмэн үүрч дуусах болоогүй юм байна аа. Цаашдаа ард иргэдэд их гай тарих нь тодорхой боллоо. Ард иргэд хүчээ нэгтгэн тэмцэхээс өөр аргагүй боллоо.
НАМАР СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ДЭМИЙ ГЭДГИЙГ ОРОН НУТГИЙН ХОВД ДОХЬ СРНГУУЛЬ ХАРУУЛСАН ДАА. ЯАДАГ ГЭЭ. НҮҮРСНИЙ ХЯМДАРСАН ҮНЭТЭЙ ТАЛОН ТАРААДАГ ЮМ БАЙНА.МӨН ӨВӨЛ ДӨХӨЖ БУЙТАЙ ХОЛБООТОЙГООР Х
Дангаараа 6 жил, ер нь сүүлийн 32 жил МАН л монголын төрийг барьж ирсэн. МАН ынхан таргалж, маниусын турсан он жилүүд.
Коммунизмаас яаж салах вэ
Ардын нам ахин 8 жил төр барина гэж өөрсдөө ярьдаг ял үүрэлцэж хэл амгүй байхын тулд ийм хувилбар ярьж бж болно ҮХӨ р өөрсдийгөө аврах гэж бга нь үнэндээ