sonin.mn
АН-ын гишүүн, хуульч Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: " Аливаа том гүрэн буруу бодлого явуулбал амархан бууран доройтдог гэдгийг бид олон үйл явдлаас харж байна. Саяхан л "Их найм"-ын нэг байсан, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн-5 улсын нэг байсан ОХУ удирдагчдынхаа харалган, түрэмгий бодлогоос болж, дайныг өдөөснөөсөө болж өнөөдөр дэлхийн том гүрэн биш жижиг улс болж хувирлаа. ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд С.Лавров дэлхийн аль ч улсад айлчилдаг, Оросын бодлогыг илэрхийлдэг байсан. Өнөөдөр Монголоос өөр очих улсгүй болтлоо жижгэрлээ. Бусад очих гэсэн улсууд нь агаарын хилээ ч ашиглуулахгүй болчихож. Энэ удирдагчийн буруу бодлогын төлөөсийг харамсалтай нь ард түмэн л үүрдэг.
 
Бид нар бол үнэндээ Оросын ард түмнийг өрөвдөж байгаа. С.Лавров Монголд ирж, ямар нэг байдлаар тулгалт хийх гэж байгаа юм биш байгаа гэж бодож байна.
 
Та нарын бензины үнийг чинь буулгаад өгье,  хариуд нь манай улсын байгуулсан олон улсын эвсэл, холбоонд нэгдээч ээ гэх гэж байж магадгүй. Эд нар луу нь Монгол улс орж болохгүй. Учир нь манай улсын аюулгүй байдалтай холбоотой. Түүхээс харсан ч бид Орост зааж явсан болохоос биш халаасанд нь явсан улс огт биш. Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэгт хандаж хэлье, Таны ширээн дээр чинь ярих ёстой бодлого чинь байж байгаа. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал гэж бий. Түүн дээр зарласан, биччихсэн байгаа. Зарчмаа л барь" гэв.
 
С.Сарнай