ТОКИО. /Kyodo/. Япон, АНУ, БНСУ-ын цэргүүд Америкийн нисэх онгоц тээгч “Ronald Reagan” хөлөг онгоцыг оролцуулан Япон тэнгист хамтарсан сургуулилалт хийж эхэллээ. Энэ тухай Японы Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Сургуулилалтын үеэр талууд хэд хэдэн хамтарсан даалгаврыг гүйцэтгэж, “дайсны” шумбагч онгоцыг эсэргүүцэх тактик боловсруулна. “Энэхүү сургуулилалт нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг шийдэхэд, түүнчлэн тогтсон дүрэм журамд суурилсан дэлхийн дэг журмыг бэхжүүлэх чиглэлд гурван улс цаашид хамтран ажиллах амлалтыг харуулж байна” гэж Японы Батлан хамгаалах яамны хэвлэлийн мэдээнд онцолжээ.
Сургуулилалтад “Ronald Reagan” хөлөг онгоцоос гадна, Японы эскадрын мина тээгч "Асахи", Америкийн “USS Chancellorsville” пуужинт крейсер, эскадрын мина зөөгч “USS Barry”, “USS Benfold” хөлөг онгоцууд, шумбагч онгоцууд оролцоно.
Гурван улсын цэргийн үйл ажиллагааны ерөнхий удирдлагыг Америкийн командлал гүйцэтгэдэг. Япон, БНСУ, АНУ хамгийн сүүлд 2017 онд шумбагч онгоц эсэргүүцэх сургууль хийж байжээ.
Энэхүү сургуулилалт БНАСАУ шумбагч онгоцноос баллистик пуужин харвахаар бэлтгэж байж магадгүй гэж БНСУ-ын цэргийнхэн мэдэгдээд байгаа үед болж байгаа юм. Урьд нь Жонс Хопкинсийн их сургуулийн дэргэдэх “38 North” судалгааны бүлэг мөн хиймэл дагуулын зургуудаас эш татан мэдээлэхдээ, БНАСАУ баллистик пуужин тээх чадвартай шинэ шумбагч онгоцноос пуужин харвахаар бэлтгэж байна гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ энэтхэг эмнэлэгт хэлэхэд танай энэтхэг улсад зургаан зуун сая үгээгүй ядуу энэтхэгчүүд байна. Тэднийхээ бөөрийг худалдан авбал энэтхэг улс ядуу иргэдгүй болно.