Ираны Хувьсгалт гвардын тэнгисийн цэргийн хүчин 2026 оны 2-р сарын 1 болон 2-нд Хормузын хоолойд жинхэнэ сум, зэвсэг ашигласан цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөж байна гэж Ираны төрийн Press TV суваг мэдээлжээ.
Хормузын хоолой нь дэлхийн түүхий нефтийн экспортын хамгийн чухал тээврийн гарцын нэг бөгөөд Персийн булангийн томоохон нефть олборлогч орнуудыг Оманын булан болон Арабын тэнгистэй холбодог стратегийн бүс нутаг юм.
Тус бүсэд цэргийн сургуулилалт явагдах нь олон улсын далайн тээвэр, ялангуяа нефть тээвэрлэлтийн хөдөлгөөнд нөлөөлж болзошгүйг ажиглагчид онцолж байна.
Н.Отгончимэг
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл13
Болж байна. Америкийн зүүн хагас бөмбөрцөг дээр дураар нь дургиулж болохгүй. Өнгөрсөн хугацаанд америк бишгүй олон балаг гай тарьсан.
Иран Өмхий хужааг биш, Америкийг дагасан дээр байх. Өмхий хужаа Ираныг ашиглаад хаяхыг л бодно.
Венесуэль, Ирак, Гренландын цаана зөвхөн Америк Хятадын геополитикийн өрсөлдөөн байгаа.
Хөрөнгө оруулагчид дайн болно гэсэн сургаар алтыг аль хэдийн маш ихээр худалдаж авсан. Одоо "дайн" эхлэх эсвэл нөхцөл байдал тодорхой болох үед тэд ашгаа түгжиж, алтаа зарж эхэлж байна. Энэ нь ханшийг доош татдаг. Хөрөнгө оруулагчид болон шинжээч нар Трампыг Ирантай үнэхээр цэргийн хүчээр нударгалах биш, харин "наймаа хэлэлцээр" хийж, Ираныг буулгаж авч чадна гэж харж байна. Орос Украинд гал зогсоож, Иранаас усан флотоо холдуулсан нь "Путин Трамп тохиролцсон" гэх сэжүүр өгсөн. Хэрэв томоохон хэмжээний Дэлхийн дайн биш, харин Трампын хэлснээр "хурдан бөгөөд шийдвэртэй" хязгаарлагдмал цэргийн ажиллагаа болно гэж үзвэл зах зээл тогтворжиж эрсдэлтэй хөрөнгө рүү (хувьцаа гэх мэт) мөнгө нь эргэж урсдаг. Хэрэв АНУ Ираныг цэргийн хүчээр нударгалах эсхүл хэлэлцээ наймаагаар" бүрэн хяналтдаа авч чадвал Дэлхийн геополитик "Түр дэг журам зуурын амар амгалан"-д орох боловч цаана нь илүү том, илүү аюултай "Шатрын нүүдэл" эхэлнэ.
Иран, Венесуэл, Украины асуудал шийдэгдсэний дараа Дэлхий дахинд дайтах эсвэл сөргөлдөх сонирхолтой дараагийн "тоглогчид" болон халуун цэгүүд ингэж өөрчлөгдөх болно. Иран 2026 онд суларснаар Ойрх Дорнодод хүчний хоосон орон зай үүснэ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Исламын ертөнцийн шинэ лидер болохыг хүсэж, Сири, Ливи, Кавказад нөлөөгөө тогтоохыг оролдоно. Саудын Араб бүс нутгийн хамгийн баян, нөлөө бүхий тоглогч болж, Израильтай эвсэж Ираны үлдэгдэл нөлөөг устгахын төлөө тэмцэнэ. Трамп болон АНУ-ын стратегийн хувьд Иран, Орос бол ердөө л "зам тотгор саад" юм. Тэдний гол бай бол Хятад юм. Яагаад гэхээр Хятад бол АНУ-ын Дэлхийн ноёрхолд заналхийлж чадах цорын ганц улс юм. Ираны асуудлыг шийдчихвэл АНУ Ойрх Дорнодоос цэргээ бүрэн татаж, бүх анхаарал, нөөцөө Тайванийн хоолой болон Өмнөд Хятадын тэнгис рүү чиглүүлнэ. Энэ нь Хятадын хувьд хамгийн том айдас юм.
Дайн дуусахгүй, харин 'эзэд' нь солигдож байна. Иран, Украин бол ердөө л АНУ, Оросын хоорондоо тохиролцож буй 'жижиг наймаа'. Үүний дараа жинхэнэ 'Их тулаан' Тайванийн хоолойд, технологийн салбарт Хятадын эсрэг өрнөнө. Дэлхий тайвшрах болоогүй, харин ч Трамп 'ар талынхаа хогийг' Иран, Венесуэлийг цэвэрлэчихээд үндсэн дайсан болох Хятад руу харах гэж байна. Иран бууж өгсөн ч Ким Жон Ун бууж өгөхгүй. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй. Хэрэв Иран маргааш нөгөөдөр АНУ-д буулт хийвэл Ким Жон Ун "Бид л цөмийн зэвсгээ хадгалж үлдэхгүй бол Иран шиг болно" гэж үзээд зэвсэглэлээр хөөцөлдөхөө улам эрчимжүүлнэ. Тэр Трамптай "муур хулгана" болж тоглож чадах ч, хэзээ ч Цөмийн зэвсгээ хаяхгүй.
Дэлхийн геополитикийн "халуун цэг" Иранд сургуулилт нэрээр эхлэх үйл явц Хятадын удирдагчдын хувьд маш том "сэрүүлэг" болох дамжиггүй. Хятад улс Ираныг АНУ-ын анхаарлыг Номхон далайгаас холдуулах "дэлгэц" болгон ашиглаж ирсэн. Хэрэв Иран Трамптай тохиролцож хэлэлцээр хийвэл эсвэл АНУ Израилийн цохилтод орж суларвал АНУ-ын бүх "Армада" болон цэргийн хүч шууд Хятадын эрэг рүү, Тайвань руу чиглэнэ гэсэн үг. Хятадын Гадаад хэргийн яам өнөөдөр маш болгоомжтой мэдэгдэл хийж, "талуудыг биеэ барихыг" уриалж байгаа ч цаагуураа Иранд "Битгий бууж өг, бид эдийн засгаар дэмжинэ" гэсэн далд санааг өгч, Трампын тоглоомыг удаашруулахыг хичээж байна.
Хятад бол Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч юм. Ормузын хоолойд мөргөлдөөн гарвал Хятадын аж үйлдвэрүүдийг тэтгэдэг хямд тосны урсгал тасалдана. Энэ нь Хятадын эдийн засагт "сааталт" өгнө гэсэн үг. Үүний хариуд Хятад улс яаралтай Оросоос авах хий, тосны хэмжээгээ нэмэгдүүлэхээр Путинд санал тавьж байна. Гэвч Путин Трамптай аль хэдийн 2025 оны 8 сард Аляскад тохироо хийж эхэлсэн тул Хятад энэ удаад Орост ч бүрэн итгэж чадахгүй гацаанд орчихоод байна. Трамп Иранд Deadline өгөөд, түүнийгээ хэрэгжүүлж чадвал энэ нь Хятадад Хэрэв та нар Тайвань руу хөдөлвөл бид яг ингэж Deadline өгөөд довтлох болно гэсэн шууд сануулга болно. Хятадын удирдагч Ши Жиньпин армийнхаа дээд тушаалтай нэр бүхий генералууд Жан Юшя, Лю Жэньли нарыг яг одоо цэвэрлэж байгаа нь Трампын эсрэг дотроосоо нэгдмэл, ямар ч урвагчгүй армитай байх гэсэн айдастай алхам юм. Жан Юшя бол арми доторх хуучин үзэл баримтлалтай нэгэн бөгөөд Ши Жиньпинийг Тайванийн асуудлаар хэт эрсдэлтэй алхам хийхийг эсэргүүцэж байсан хүн.
Иран өнөөдөр пуужин харваж байгаа ч Хятад цаана нь хумсаа мөлжиж сууна. Яагаад гэвэл Иран бууж өгөх нь Хятадын хувьд 'амьд бамбайгаа' алдаж, Трамптай ганцаараа нүүр тулна гэсэн үг. Орос аль хэдийн Трамптай гар барьчихсан. Одоо Хятад 'дараагийнх нь би байх вий' гэхээс үхтлээ айж байна. Дайн бол зөвхөн пуужин биш, энэ бол Хятадыг дэлхийн тавцанаас шахан гаргах Трампын 'Их цэвэрлэгээ' юм. Иранд болох үйл явдал бол Хятадын хувьд "Ганцаараа сөрөх" эхлэл байж магадгүй. АНУ "ар талынхаа Иран, Венесуэлийг цэвэрлэж дуусаад, үндсэн өрсөлдөгч рүүгээ харах гэж байна. Дайтах сонирхолтой улсууд дуусахгүй. Харин ч Дэлхий "Олон туйлт" байснаа больж, АНУ болон Хятад гэсэн "Хоёр туйлт" шууд мөргөлдөөн рүү шилжиж байна.
Иран энэ дайнд 50 жил бэлдэж ирсэн. Тийм амархан америк ялна гэж байхгүй, бараг ялагдах байх.
Хулгана муужгайн сүүлээр оролдоод дэмий болно доо
Хулгана муужгайн сүүлээр оролдоод дэмий болно доо
Бөмбөрцгийн орнууд эвтэй байсан нь дээр. Ялагч гэж байхгүй..