sonin.mn

Хууль Зүй, Дотоод хэргийн Сайд Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.


Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий Сайд байх үед түүний найз, ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд дарга байсан Б.Солонгоо 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ” гэгчийг байгуулж байжээ. Өөрөөр хэлбэл тэд гадаадын нэг иргэнтэй 2 тэрбум төгрөгөөр "хаалтын гэрээ" маягийн зүйл хийсэн гэсэн үг.


Б.Балжир