sonin.mn

ОХУ-ын Красноярск хотод алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн цомын тэмцээн өчигдөр эхэллээ.


Гурван өдөр үргэлжлэх 37 дахь удаагийн цомын тэмцээнд 81 орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд манай улсаас 30 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тэгвэл өчигдөр болсон барилдаанаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.


Тэрбээр хагас шигшээд хагас шигшээд 2025 оны дэлхийн болон Азийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, Ардчилсан Солонгосын бөх Хан Чон Соныг 11:1-ээр оноогоор цэвэр ялж, шуугиан тарилаа. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Дагестаны Муса Мехтихановтой барилдана.


Харин эмэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Т.Энхжин хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 18:30 цагт эхэлнэ. Олимпын хошой аварга, дэлхийн болон Европын аварга, ЗХУ-ын спортын гавьяат мастер Иван Ярыгины нэрэмжит тэмцээнийг анх 1990 онд Абакан хотод зохион байгуулсан түүхтэй. Харин 1991 оноос өнөөг хүртэл Красноярск хот зохион байгуулж байна.