1-р сарын 29-нд БНХАУ-ын Ши Жиньпин Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай уулзав. Хятад, Их Британи урт хугацааны тогтвортой иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх ёстой гэдэгтэй хоёр тал санал нэгджээ.
Ши Жиньпин хэлэхдээ, одоогийн олон улсын нөхцөл байдал төвөг будлиантай, тогтворгүй байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болон дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хувьд Хятад, Их Британи дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, хоёр улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихийн тулд яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Хятад, Их Британийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтаар хөгжих явдал гэдгийг Ши Жиньпин онцлов. Тэрээр хэлэхдээ, энэ жил Хятадын "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний эхлэл болж байна. Хоёр тал боловсрол, эрүүл мэнд, банк санхүү, үйлчилгээний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хиймэл оюун ухаан, био шинжлэх ухаан, шинэ эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай технологи зэрэг салбарт хамтарсан судалгаа болон үйлдвэрлэлийн шинэчлэлт хийж, хамтын хөгжил цэцэглэлийг биелүүлэх ёстой. Их Британи Хятадын аж ахуйн нэгжүүдэд тэгш шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлнэ гэж найдаж байна. Хятад улс Их Британийн иргэдэд нэг талын визгүй зорчих эрхийг олгох тухай бодолцох болно гэжээ.
К. Стармер III Чарльз хааны мэндчилгээг дарга Ши Жиньпинд дамжуулав. К. Стармер хэлэхдээ, сүүлийн найман жилийн хугацаанд Хятадад айлчилсан Их Британийн анхны ерөнхий сайд болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ удаа би Их Британийн бизнес, соёл, аж үйлдвэрийн салбарын 60 гаруй нэр хүндтэй удирдагчдаас бүрдсэн төлөөлөгчдийг тэргүүлж Хятадад айлчилж байгаа нь Их Британи, Хятадын хамтын ажиллагааны өргөн цар хүрээ болон шийдвэрийн түвшинг харуулж байна. Дэлхийн томоохон эдийн засгийн цогц, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд Их Британи, Хятад улс нь өнөөгийн тогтворгүй, эмзэг олон улсын нөхцөл байдалд Хятадтай харилцан хүндэтгэл, итгэлцэлд суурилсан урт хугацааны, тогтвортой, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох нь маш чухал ач холбогдолтой байна гэжээ.
Г.Бямба
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл7
Хятад улс сүүлийн жилүүдэд Венесуэл, Иран, Оросоос зах зээлийн үнээс 20-30% хямд тос авч байгаа нь тэдний үйлдвэрлэлийг АНУ-ынхаас хамаагүй хямд, өрсөлдөх чадвартай болгож байсан. АНУ Мадурог баривчилснаар Хятадын Латин Америк дахь хямд тосны эх үүсвэрийг хаасан. Одоо Иран дээр "тэнгисийн бүслэлт" хийснээр Хятадын хоёр дахь гол судсыг боомилж байна. Трамп Хятадтай "Тарифын дайн" хийхээс гадна тэдний "Ложистик, эрчим хүчний давуу тал"-ыг нь нурааж байна. Иран руу чиглэсэн энэ довтолгоо нь үнэндээ Хятадын үйлдвэрлэлийн өртгийг өсгөж, эдийн засгийг нь дотроос нь нураах зорилготой.Трамп Ираныг цэргийн хүчээр бүсэлснээр энэ "хямд сувгийг" хааж байна.
Хятад улс тосоо дэлхийн зах зээлийн үнээр эсвэл АНУ-ын холбоотон орнуудаас авахаас өөр аргагүй болох бөгөөд энэ нь Хятадын барааны үнийг өсгөж, өрсөлдөх чадварыг нь нурааж байгаа юм. Иран болон Хятад улс хоорондоо газрын тосны тооцоогоо Юаниар хийж эхэлсэн нь ам.долларын дэлхийн ноёрхолд шууд заналхийлж байгаа хэрэг ажээ. Трамп Хятадтай "Тарифын дайн" хийхээс гадна тэдний "Ложистик, эрчим хүчний давуу тал"-ыг нь нурааж байна. Иран руу чиглэсэн энэ довтолгоо нь үнэндээ Хятадын үйлдвэрлэлийн өртгийг өсгөж, эдийн засгийг нь дотроос нь нураах зорилготой.
Хэрэв Дэлхийн улсууд доллароос татгалзаж, юаниар тос авч эхэлбэл АНУ-ын эдийн засаг дотроосоо нурна. Трамп Ираны энэ "эрх чөлөөг" хааж, газрын тосны арилжааг заавал долларын системд эргүүлэн оруулахыг хүсэж байна. Энэ бол валютын дайн юм. Трамп Мадурог баривчилсан шигээ Иранд ч бас ийм "гэнэтийн нүүдэл" хийж магадгүй гэсэн айдас төрүүлж байна. Трамп Ираны дотоод жагсаал цуглааныг ашиглан Тегераны засаглалыг дотроос нь нураах, эсвэл өөрийнхөө нөхцөлөөр Цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсоох шинэ гэрээ байгуулахыг шаардаж байна. Хэрэв Иран бууж өгвөл Трамп "Би Дэлхийн хамгийн аюултай дайныг зогсоолоо" гэж сурталчлах бөгөөд энэ нь түүний 2026 оны улс төрийн чансааг тэнгэрт гаргана.
Трампын хувьд Иран бол ердөө л нэг "Шатрын хүү" юм. Түүний жинхэнэ "Мад" тавих гэж буй бай нь Хятад билээ. Хятад улс яг одоо дотроо цэвэрлэгээ болж, удирдлагын түвшиндээ саарч байгаа энэ мөчийг Трамп маш тооцоотой ашиглаж, гаднаас нь "эрчим хүчний боолт" хийж байна. Иран руу түрэмгийлж байгаа нь Ираныг эзлэх гэсэн үг биш, харин Хятадын эдийн засгийн "амьсгалын замыг" тасалж, тэднийг бууж өгөх хүртэл нь "өлсгөх" тактик юм. АНУ Ираныг "үгэндээ оруулж", газрын тосыг нь Дэлхийн зах зээлийн үнээр Хятадад заруулах эсвэл бүрмөсөн зогсоохыг хүсэж байна. Ингэснээр Хятад улс дэлхийн зах зээл дээр "хямд бараа"-ны давуу талаа алдаж, дотоодын эдийн засаг нь хямралд орно.
Хамгийн гол зорилго нь Ираныг цөмийн хөтөлбөрөөсөө бүрмөсөн татгалзахыг шаардсан "Board of Peace" (Энхийн Зөвлөл)-ийн нөхцөлийг хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Тэрээр "Цаг хугацаа дуусч байна, хэлэлцээр хий эсвэл дайр" гэсэн маш тодорхой тулгалт хийж байна. 2026 оны энэ "Их флот" бол Трампын дэлхийн шинэ дэг журам тогтоох гэсэн хамгийн том эрсдэлтэй боловч стратегилаг нүүдэл юм. Хэрэв Иран хэлэлцээр хийхгүй бол Трамп 2025 оны 6-р сарын "Operation Midnight Hammer"-аас ч хүчтэй цохилт өгнө гэдгээ сүрдүүлж байна. АНУ-ын тэнгисийн флот Израилийн агаарын хүчинтэй хамтран Ираны цөмийн байгууламжууд Исфахан, Натанзыг онилоход бэлэн байгаа нь Ираны дэглэмийг "нураах" төлөвлөгөө бодитой байгааг баталж байгаа.
Трамп Ирантай шууд дайн хийхээс илүүтэй "Эдийн засгийн боолт + Дотоод бослого + Цэргийн бүслэлт сүрдүүлэг" гэсэн гурвалсан тактикаар засаглалыг нь өөрчлөхийг хичээж байна. Энэ нь Хятадын "хямд эрчим хүч"-ний эх үүсвэрийг таслах түүний том стратегийн хамгийн чухал хэсэг юм. 2026 оны 2-р сар бол "Иран тэсэж үлдэх үү, эсвэл дараагийн Венесуэл болох уу?" гэдгийг шийдэх түүхэн сар байх болно. Хэрэв Ираны засаглал солигдвол Хятадын эдийн засаг бүрэн "нуралт"-д орж магадгүй.
Dear Leaders: No nation has currency to replace us dollar. In order to replace dollar the nation must do meaningful reforms and modernisation in labor market.Entire financial system must be reformed.Poverty and unemployment play invisible powerful negative roles in capitalism-free market economy.Capitalism is transforming.Cryptocurrency is technology to make money not the currency of the future. Sincerely Iron Leader the Great