sonin.mn
Манай улс 1992 оноос хойш “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш насны 352,030 ахмад настан, 100 ба түүнээс дээш насны 155 ахмад настан энх тунх амьдарч байна. Манай улсын ахмад настны дундаж наслалт 1992 онд 62,7 байсан бол 2021 онд 71,1 болсон гэх судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. 
 
 
 
 
 
 
Монгол Ардын намын 101 жилийн түүх, энэ Монгол Улсын өнөө цагийн хөгжлийн угшил нь ахмад буурлуудтай салшгүй холбоотой билээ. Олон улсын Ахмадын баярын энэ өдөр Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хороо ахмадын баярын арга хэмжээ болов.
 
 
 
Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “2016, 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт бол ахмад гишүүд та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм. Үүний дүнд ч Монгол Ардын нам дараалан 3 сонгуульд ялалт байгуулсан улс төрийн хүчин болж байгаа. Монгол Ардын намын хөтөлбөрт ахмад настан уруу чиглэгдсэн зорилтууд бий. Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж дуусгах зорилтын хүрээнд 2023 онд тэтгэврийн зөрүүг бүрэн арилгаж, 2024 он гэхэд ахмад, өндөр настны тэтгэврийн хэмжээ тухайн жилийнхээ инфляцын түвшинтэй уялдан нэмэгддэг болно” гэдгийг тодотголоо.
 
 
Монгол Ардын намын цахим бүртгэлд 92.740 ахмад гишүүн бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдөр төлөөлөл болгож 350 ахмад гишүүдээ хүлээн авч, баяр хүргэв. 2021 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 344 мянга гаруй ахмад настан байгаа бөгөөд Монгол Ардын намын гишүүн ахмадууд нь улсын хэмжээний нийт өндөр настны 26.9 хувийг эзэлж байна.