Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад айлчлах үеэрээ Конгресс дэх Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Дина Тайтустай есдүгээр сарын 28-ны өдөр уулзлаа.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд 2022 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департмент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болон Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээх асуудлаар ярилцлаа.
Түүнчлэн "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын талаар товч танилцуулж, энэ хүрээнд Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор АНУ-тай эрчим хүчний хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, цахим болон харилцаа, холбооны аюулгүй байдал зэрэг болон бусад чиглэлд нягт хамтын ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар энэ үеэр, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчин, Дотоодын аюулгүй байдал, Гадаад хэргийн хорооны гишүүд Монгол Улсад айлчлахдаа Улсын Их Хурлын дарга болон гишүүдтэй уулзаж, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэн чухал алхам хийснийг тэмдэглээд Улсын Их Хурал, Байнгын хороодын зүгээс тус улсын Конгресс, Америк-Монголын бүлэгтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Төлөөлөгчдийн танхимын гишүүн, хатагтай Д.Тайтус хоёр талын харилцааг өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын эрчим хүчний салбарыг шинэчлэх, сайн засаглалыг дэмжих зорилгоор АНУ-ын зүгээс 3 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгох болсныг мэдэгдлээ хэмээн Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
ичдэггүй гахайнууд гэвэл таарна, болдог бол Украйн руу явуулж махан таташ болгоход гарзгүй новшнууд
Nemelt 3say deer nairlah geed bvr bayrlaj uheh gej bgaan gedeg zurag.
Амуерикийн өгсөн мөнгийг МАН-ын гахайнууд өөрсдөө идчихнэ.АНУ Монголын авлигачдыг угждагаа болих хэрэгтэй.
Бадар баригч ГАхаЙнууд
3 сая байхгуй болсоон
3 сая доллар энэ бага юм биш уу Америкт олигтои ганц баир авч чадахгуи шуу дээ
iim mongoor amerikd oligtoi hays bair abch chadahgui sh dee. getel bvhel bvten ulsd erchim hvchiig demjij genee. guilaga guigaad baihaar ni yaj zvgeer ybuulah uu geed l.. hogiin amerikees oor yugaa ch ireh be dee
3 сая доллароор хэдэн Ямаха мотор л авч чадах байлгүй. Нэрийн хор ийм юм битгий авч байгаачээ. Хойч үед минь л дарамт болно
Ийм арчаагүй ичих булчирхайгүй ухамсаргүй балайнуудад бүх дэлхийн мөнгийг өгсөн ч үр дүн гарахгүй яг үнэндээ сэтгэлгүй дээ л ажил бүтэхгүй байгаа болохоос мөнгөгүйдээ ажил бүтэхгүй байгаа юм биш
Ёстой үнэн. Дэлхийн хэмжээний мөнгө байгаад ч хөгжихгүй. Олон зууны турш нийтээрээ үгээгүй ядуу гуйлгачин амьдарсаар ирсэн юм үзэж нүд тайлж үзээгүй жалга дов нутаг усны үзэлтэй хувиа бодож довоо шарлуулсан бэртэгчин үзэлтэй оркуудад ямар юмныхан сэтгэл байх вэ дээ.
It’s a joke or what ? 3M ? What a hell !
Mongol ulsad mongol ulsad 1 cent c, nemelt mongo ogch bolohgui. Ene heden darganzar n huwaagaad idchihne
iim ch wlchin saidtai baih gej. naad arhichingaa nutag butsaa!