sonin.mn
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тогтолцооны шинэчлэл хийж, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж улс төрийн намууд үзэж байна. Гэхдээ парламентын гишүүдийн тоог нэмснээр улсын төсөв нэмэгдэнэ гэж үзэх хэсэг бий.
 
Тэгвэл  Парламентын гишүүдийн тоог нэмснээр улсын төсөвт ачаалал ирэх эсэх талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр “Парламентын төсөв их биш. Харин Засгийн газрын болон агентлаг, төрийн байгууллагын бүтэц, орон тоог танах хэрэгтэй. Хувийн хэвшилтэй уралдаж бизнес хийдэг төр байж болохгүй. 
 
Парламент бол ардчиллын амин сүнс. Парламентын гишүүдээ нэмэгдүүлэх бол танхимыг өөрчлөх  хэрэгтэй.
 
Германы Бундестагийн танхимд хэн ч орж болно. Танхимын дээрээс харахад парламентын гишүүд нь хуралдаж байдаг. Энэ нь ард түмэн та бүхний дээр байгаа шүү гэдгийг сануулдаг. Тиймээс парламентаа томруулж, нээлттэй болгох хэрэгтэй. Парламентын 150 гишүүнд ямар  ч том хүн, том гүрэн нөлөө үзүүлж чадахгүй. Сайн ч, муу ч асуудлаа дотроо хэлэлцдэг байх хэрэгтэй. ” хэмээн байр сууриа илэрхийлэв.  
Судлаачид парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг шинжлэх ухааны үндэслэлээр тоо баримтад тулгуурлан тайлбарлаж байгаа юм.
 
Н.Энх