УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр: "Хотын дарга Х.Нямбаатар "Ч.Лодойсамбуу санаачлах хууль байхгүй бол ахаасаа ирээд асуугаарай" гэсэн байсан. Намрын чуулган гэхээсээ илүүтэйгээр бид томилогдоод 1 жил 6 сар болж байна. Энэ хугацаанд би 2 хууль батлуулсан, 7 хууль өргөн барьсан. Бие дааж 1 хууль өргөн барьсан бөгөөд нийт 6 хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Ажил хийдэггүй мэтээр ярьж байгаа нь шууд гүтгэлэг.
Намайг нэг ч хууль батлуулаагүй гэж бичсэн байсан. Өчигдөр Бөхийн өргөөнд таарахад би хэлсэн: “Та гүтгэхдээ үнэхээр мэргэшчихлээ шүү” гэж. Өөдөөс "хэхэ" л гэж байна лээ.
Ийм л хүн. Таарахаараа инээдэг, гар барьдаг. Харин утсаа ухахаараа ууртай болчихдог, тэгээд хүн гүтгээд байдаг. Би үүнийг хүлээж авч, нийгэмдээ тайлбарлах ёстой гэж үзэж байна. Тиймээс Нямбаатарыг цагдаад өгөөгүй, цаашдаа ч өгөхгүй. Гүтгэх эрх нь өөрт нь байж байг.
Бид зарчмын шаардлага тавьж байна. Нийтийн тээврээр замбараагүй оролдож, хулгай хийдэг байдал жишиг болоод тогтчихлоо. Автобусаар хулгай хийж үзлээ. Нийтийн талбай дээр баригдсан хүмүүс хариуцлага хүлээсэн үү? Тухайн үеийн хотын дарга хариуцлага хүлээсэн үү?
Өнөөдөр таксигаар хулгай хийх гэж байна. 2000 машин оруулж ирэх гэж байна, хувийн хэвшил оруулж ирнэ, хөнгөлөлттэй зээл олгоно гэж ярьж байна. Өнөөдрийг хүртэл технологи хөгжсөн компаниудыг татаж унагаах гэж байгаагаа баатарлаг үйлс мэт тайлбарлаж, үүнийг чөлөөт өрсөлдөөн гэх мэтээр ярьж байгаа нь худал мэдээлэл.
Энэ бол чөлөөт өрсөлдөөн биш. Хэрэв 2000 такси оруулж ирээд хоёр ээлжээр жолооч ажиллуулна гэж хэлж байгаа бол худал мэдээлэл. Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар энэ нь илт худал мэдээлэл юм. Худлаа ярихаа больё, хүн гүтгэхээ больё. Бид хурц нийтлэл, мэдээлэл хийдэг. Гэхдээ нэг ч удаа хүнийг доромжилж үзээгүй, гүтгэж үзээгүй. Тодорхой дүрэм, журам, хуульдаа нийцэж өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Нямбаатар гэдэг хүн намайг нэр, овог, янз бүрээр доромжилж байсан. Би шүүмжлэхдээ овог, нэрийг нь бүтнээр нь бичиж, шийдэлтэйгээр танилцуулдаг байсан.
Одоо такситай холбоотой асуудлаар талууд бараг ойлгож ярьж байна. Гэхдээ энэ бол талууд ойлгоод унтардаг зүйл биш. Өнөөдөр энэ ардчилсан хотод чөлөөт зах зээлийг үгүй хийх үйлдлийг хотын захиргаа хэрэгжүүлж байгаа нь асуудлын гол нь юм.
Бид мартсан, зүгээр байсан бордюрыг авч хаяад, зүгээр байсан замыг 4 тэрбумаар асфальтын хучлага түрхдэг болсон. Мөнгөөр наадаж, асгаж байгаа энэ бүх үйлдлийг бид мартсан мэт тайлбарлаж байна. Гэтэл энэ их эрх мэдэл, их мөнгө байхад ямар ч хүн замын бордюр солих, засвар хийх чадвартай. 10 жилийн өмнөх төсөв баталчихсан бол “чи энэ мөнгөөр бордюр солиодох, автобус аваадах, зам дээрээ жилд хэдэн удаа асфальт тавиадах” гэх мэт асуудлыг хүн түрхээд, ажилчдаар гүйцэтгүүлж болно. Ажилласан хүн гэдэг нь энэ бүхнийг хийх чадвартай." гэлээ.
Н.Отгончимэг
Мягмар - 12 сарын 30,
2025

Сэтгэгдэл2
Зайлаа гар хөл болсон аалз
Монголын тугийг урсан гөлгийг бүх насаар нь шоронд хорь.