ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /Кazinform/. Өмнөд Солонгосын Сангдонг уурхай бол АНУ-ын батлан хамгаалахын хэрэгцээг хангаж чадах дэлхийн хамгийн том вольфрамын ордуудын нэг юм. Уул уурхайн Almonty Industries компани 30 гаруй жилийн өмнө хаагдсан уг уурхайг дахин нээсэн тухай "CBS News" суваг мэдээлжээ.
"Almonty Industries" компанийн гүйцэтгэх захирал Льюис Блэкийн үзэж байгаагаар, АНУ-ын хувьд үндэсний аюулгүй байдлын үүднээс хангаж чадах аж.
Ирэх онд уурхайн хүчин чадлыг бүрэн ашиглаж эхэлснээр жилд 1.2 сая тонн вольфрамын хүдэр олборлох боломжтой болох бөгөөд вольфрамыг АНУ-д хэдэн арван жилийн туршид баталгаатай нийлүүлэх боломжтой болно гэж тэрбээр мэдэгдсэн байна. Вольфрам нь маш өндөр температурт тэсвэртэй тул “цэргийн металл” гэж нэрлэдэг.
Уг металлыг танк, сөнөөгч онгоц, хуяг нэвтлэгч сум, хоргодох байрыг эвдэгч бөмбөг болон хиймэл оюунд суурилсан пуужингийн удирдлагын систем үйлдвэрлэхэд ашигладаг.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аляскад зэс, цайрын олборлолтыг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тухай мэдэгдсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 12 сарын 30,
2025

Сэтгэгдэл0