Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд уулзаж, яриа хэлэлцээ хийх тохиолдолд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон дайны шалтгааныг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Зеленский Путинтэй харилцан яриа өрнүүлэх сонирхолгүй, түүнийг өөрийн дайсан гэж үздэгээ онцолсон ч дэлхийн аюулгүй байдлын үүднээс, мөргөлдөөний хурцадмал байдлыг даамжруулахгүй байх, цаашлаад гуравдугаар дэлхийн дайн дэгдэх эрсдэлээс зайлсхийхийн тулд хэлэлцээ хийх боломжийг бүрэн үгүйсгээгүй байна. Түүнчлэн хоёр талын хооронд харилцан итгэлцэл огт байхгүйг тэмдэглэжээ.
Түүний хэлснээр, Оросын анхны зорилго нь Украин улсыг бүрэн эзлэн түрэмгийлэх явдал байсан бөгөөд ийм төрлийн түрэмгийлэл дахин давтагдахгүй байх бодит баталгааг авах нь Киевийн хувьд нэн чухал асуудал гэнэ.
Мөн Зеленский дайн 2026 онд дуусах магадлалтай гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Тэрээр 2025 онд Оросын армийн тоо анх удаа өсөхөө больж, шинээр гэрээ байгуулан элсэгчдийн тоо байлдааны хохирлын түвшинтэй тэнцсэн гэж тайлбарлав. Түүний үзэж буйгаар, энэ нөхцөл байдал нь ОХУ шинэ, өргөн хүрээтэй дайчилгаа явуулахгүйгээр дайныг үргэлжлүүлэх боломжийг хязгаарлаж болзошгүй ажээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Мягмар - 12 сарын 30,
2025

Сэтгэгдэл3
Украйны тэнэг хүмүүсийг улс болгох хэрэг байна уу. Ийм тэнэг хүмүүсийг улс болгож болохгүй. Аливаа жижиг улс оршин байхын тулд өөрийн хөрш хүчирхэг улсынхаа ая, аргын олж зэрэгцэж орших замыг хайдаг. Их орос улсын ерөнхийлөгчийг дайсан гэж зарлаад уулзах тухай ярих нь тэнэг хүмүүсийн цуглуулга төдий төргүй украйн орон гэх үү дээ.
Za chi l ter orosiinhoo bogsiih unsej amidar. Ulnii ork mni
Dear Leaders: I,the one who see the future,demand the end of bloodshed,reinstate the territorial integrity.Human language is the best language to solve the problems. Human life is priceless.God must apologize before the people. Demand human dignity at all levels and all fronts. Sincerely Iron Leader the Great