БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний орой Хятадын Төв Радио Телевиз болон интернетээр 2026 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд:
"Найз нөхөд өө, хатагтай ноёд оо:
Сайн байцгаана уу? Цаг хугацаа улиран өнгөрч, нэг л мэдэхэд та бид удахгүй шинэ оноо угтах гэж байна. Энд миний бие Бээжин хотоос та бүхэнд шинэ оны сайн сайхны хүсэл зөгнөлөө дэвшүүлж байна.
2025 онд Хятад улсын хөгжил дэвшлийн “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний сүүлчийн он жил тохиож байгаа бол өнгөрсөн таван жилийн хугацаанд бид итгэл зоригоо хөвчлөн, эрэмгийлэн зүтгэж, төрөл бүрийн хүндрэл сорилтыг даван туулж, товлосон зорилгоо амжилттай биелүүлж чадлаа. Хятад улс орчин үеийн хөгжил шинэчлэлийн тогтвортой алхмуудыг хийж, улс орны эдийн засаг жил дараалан үрсэнгүй өсөлтийг биелүүлж, энэ жил 140 их наяд юаньд хүрэх төлөв ажиглагдаж байна. Эдийн засаг, технологи, батлан хамгаалалт, тэрчлэн улс орны ерөнхийлсөн хүчин чадал шинэ түвшинд гарч, “цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ” үзэл баримтлал чухал амжилтад хүрч, ард иргэдийн маань амьдралын түвшин, аз жаргалтай байдал тасралтгүй дээшилсэн юм. Энэ таван жилийн хувьд амаргүй он жилүүд байж, бидний олсон амжилтууд ч асар их хичээл зүтгэл, эрч зориг шаардсан болохыг дурдах нь зүйтэй байх. Хүн зон маань шаргуу хичээнгүйгээр ариун үйлсдээ зүтгэсний ачаар эх орон маань хөгжин дэвжиж ирлээ. Тиймд өөр өөрсдийн ажил үйлсдээ зүтгэж буй хөдөлмөрч хүн болгонд хүндэтгэл, талархал дэвшүүлж байна.
2025 он бол мартагдашгүй нэг жил. Бид Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн Фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Тайвань эх орныхоо мэдэл эргэн ирсний дурсгалт өдрийг албан ёсоор тогтоон тэмдэглэсэн юм. Тэмдэглэлт арга хэмжээ сүр далайцтай, судар тэмдэглэлд бичигдэн үлдэх түвшинд зохион байгуулагдаж, улмаар Хятадын ард түмний түүхийг бат цээжлэх, үргэдсэн баатруудаа эргэн дурсах, энх тайвныг эрхэмлэх, ирээдүй рүүгээ зоригтой тэмүүлэх итгэл зориг, эрч хүчийг бадраасан юм. Бид инновацад тулгуурласан чансаатай хөгжлийг эрэлхийлж ирлээ. Улс орны технологи болон аж үйлдвэрийн салбар гүнзгий уялдан нэгдэж, инновацын үр дүн ар араасаа цуван гарч, хиймэл оюуны том загвар олноор түрэн гарч, чипийг бие даан судлан хөгжүүлэх ажилд томоохон ахиц дэвшил гарснаар Хятад улс инновацын хүчин чадал хамгийн түргэн дээшилсэн эдийн засгийн нэг боллоо. Гариг эрхсийн судалгааны хөтөлбөрийн “Тянь Вэнь-2” аппаратыг хөөргөж, Ялусамбу мөрний доод урсгалын усан цахилгаан станцын төслийн байгуулалт эхэлж, анхны цахилгаан соронзон катапульттай нисэх онгоц тээгч хөлөг онгоц албан ёсоор ашиглалтад шилжлээ. Мөн хүн дүрст робот, дрон зэргийн техник мэргэжил шинэ амжилтууд гаргалаа. Инновацлаг үйлдвэрлэл шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг бүрдүүлээд зогсохгүй, хүмүүсийн амьдралыг улам хөгжилтэй, сонирхолтой болгож байна.
Бид соёлын салбарын шинэлэг хөгжлийг ахиулж, соёл урлагийн үзэсгэлэн яармаг, биет бус соёлын өвийн халуурал зэрэг залуучуудын дунд хамгийн том “моод” болсон юм. Дэлхийн соёлын өвд шинэ гишүүнээ бүртгүүлж, Ү Күн, Нэ Жа зэрэг кино урлагийн бүтээл дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан байна. Соёл, аялал жуулчлалын зах зээл хөл хөдөлгөөн ихтэй байж, “хотын хөл бөмбөгийн лигийн тэмцээн”, “тосгоны хөл бөмбөгийн лигийн тэмцээн” зэрэг нь халуун цэг болж, мөс цасны спорт “өвөл цагийн халуурал”-ыг бий болгов. Уламжлалт болон орчин цагийн элементүүд уялдан, Хятадын соёл иргэншил улам гэрэл гэгээгээ цацруулж байна.
Бид сайн сайхан амьдралыг хамтаар бүтээж, хамтдаа хуваалцаж байна. Би Төвөд, Шиньжянд хүрч тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцсон бол цаст өндөрлөгөөс Тэнгэр уул хүртэл тархан нутагшаа үндэстнүүдийн ард түмэн анар жимсний үр мэд бүлгэмдэн нэгдэж, алд цагаан хадгаа барин, дуулан бүжиглэж, эх орон, аз жаргалт амьдралаа магтан дуулж буйг харлаа. Иргэдийн амьжиргаатай холбоотой асуудалд том жижиг гэж үгүй, бүгд чухал байдаг юм. 2025 онд шинээр ажлын байраар хангагдсан хүмүүсийн эрх ашиг улам баталгаажиж, ахмад настнуудад чиглэсэн өөрчлөлт шинэчлэлтүүд тэдэнд асар их дөхөм дөт нөхцөлийг бүрдүүлэн, нялх нярай хүүхэдтэй айл өрхүүдийн сарын тэтгэмж 300 юаниар нэмэгдсэн юм. Иргэд түмний гэдэс цатгалан, мөр бүтэн амьдралыг хангаж байж л эх орон минь улам хөгжин дэвжих болно.
Ирээдүйд бид улам нээлттэй, багтаамжтай сэтгэлээр даян дэлхийг тэврэх болно. ШХАБ-ын Тяньжиний чуулга уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, Хайнань аралд бүхэлд нь чөлөөт худалдааны бүсийн дэглэм нэвтрүүллээ. Цаг уурын өөрчлөлтөд улам сайн дасан зохицохын тулд бид улс орныхоо нөхцөл байдалд зохицсон үр дүнтэй шинэ арга бодлогуудыг нийтэлж хэрэгжүүллээ. Миний бие дэлхийн хөгжлийн тухай дөрөвдөх санаачилгаа буюу дэлхийн засаглалын санаачилгаа дэвшүүлж, улам шударга голч, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог байгуулахыг ахиулахыг хичээлээ. Өнөөдрийн дэлхий ертөнцөд ээдрээ будлиантай нөхцөл байдал давхцаж, зарим бүс нутаг дайны утаанд автаад байна. Тиймд Хятад улс хэзээд түүхэн хөгжлийн зөв талд зогсож, дэлийн улс түмэнтэй хамтран энх тайван хөгжлийг ахиулж, улмаар хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахын тулд хичээн ажиллахад бэлэн байна.
Саяхан би Бүх Хятадын Спортын Наадмын нээлтэд оролцлоо. Гуандүн, Хонконг, Макао гурван бүс эв санаа нэгтэйгээр нэгэн чигт урагшлан хөгжиж буйг хараад маш их баярласан юм. Бид эрхбиш “Нэг улс, хоёр систем”-ийг тууштай баримталж, Хонконг, Макао эх орныхоо хөгжлийн ерөнхий төлөв байдалд уялдан нэгдэж, тогтвортой хөгжихийг сайтар дэмжих хэрэгтэй. Тайваний хоолойн хоёр эргийнхэн бол удам угшил нэгтэй ахан дүүс байж, эх орноо нэгтгэх түүхэн чиг хандлагыг хэн ч хориглож чадахгүй.
Намаа өөд нь татаж байж л улс ороо хөгжүүлж чадна. Бид ХКН-ын Төв хорооны “Найман зүйлт дүрэм”-ийн зориг санааг гүнзгий суралцан, намаа чанга удирдан чандлан засаж, ялзрал доройтлыг арилган, дотоод өөрчлөлт шинэчлэлтийг ахиулснаар намын дотоодын уур амьсгал, сахилга дүрэм улам сайжирсан байна. ХКН-ын гишүүд уг санаагаа умартахгүйгээр хэзээд хичээн зүтгэж байж л “Янь-аний нөхөн гэрийн асуулт”-ад үргэлжлүүлэн хариулт өгч, ард түмэндээ үнэнч шударга үйлчлэх цаг эриний шалгалтад хариулт өгч чадна.
2026 онд Хятад улсын улс орны хөгжлийн “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэлтийн он жил тохиож байна. Урьдаар төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн хүн л амжилтаас ойр байдаг. Тиймд бид үүрэг, зорилтоо тодорхойлж, итгэл үнэмшлээ бататган, чансаатай хөгжлийг тогтвортой урагшлуулж, өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, ард түмнээ хамтаар улам баян чинээлэг амьдруулж, улмаар Хятад улсын хөгжлийн гайхамшгийн шинэ хуудсыг бичиглэх ёстой.
Зориглож хичээн, зүтгэж тэмүүлсэн цагт зорилго хол байдаггүй. Бүгд хамтдаа улам их итгэл зориг гарган, түмэн агтын түвэргээн шиг сүр далайцтайгаар хүсэл тэмүүлэл, аз жаргалын зүг урагшилж, зорилго төлөвлөгөөг бодит зүйл болгоцгооё.
Шинэ оны хонхны дуу удахгүй дуугарах гэж байна. Эх орны маань уул уус нь сүрлэг, ургац тариалан нь элбэг байх болтугай. Эгэл түмэн минь сэтгэл тэнүүн, үйлс бүтэмжтэй, өөд эсрэг байх болтугай." гэжээ.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл19
Энэ бузар түрэмгийлэгч өвгөний мэндчилгээ бидэнд хамааралгүй
Ороz Хятадын түүхий эдийн бааз болсон. Ороz сөнөж мөхөж байна. Хятадын баастай хошного долоож амь зогоож байна. Бүх дүйлээ сэтэрхий тэвнэ ч Хятадаас авдаг болсон. Ороz гэх дэлхийн хорт хавдар аажмаар устаж байна даа. Слава Украйн.
Хятадыг хамаагүй муулж байгаад орс эзэддээ алуулавдаа троллоо. Ойрхины түүх байна. Цэдэнпил урвагч орс, хятад хоёр найрсаг харилцаатай болсныг мэдэхгүй хятадыг муулж доромжилж байгаад орст дуудагдаг алуулсан юм шүү дээ. 😆😆😆
Ши даргын алдар бадартугай,,,аугаа хятадын ард түмэн мандан бадартугай,,,,
Ороz Хятадын түүхий эдийн бааз болсон. Ороz сөнөж мөхөж байна. Хятадын баастай хошного долоож амь зогоож байна. Бүх дүйлээ сэтэрхий тэвнэ ч Хятадаас авдаг болсон. Ороz гэх дэлхийн хорт хавдар аажмаар устаж байна даа. Слава Украйн.
109.70.100.5 хужаагийн эрлийзээ барууны эдийн засгийн хориг худалдааны хориг өндөр татвар өндөр тарифийн улмаас танай хужаагийн эдийн засаг хэт удааширч, олон тооны аж ахуйн нэгжүүд ар араасаа дампуурч, гадаадын хөрөнгө оруулагчид хятадаас гарч, сая сая хятадууд ар араасаа ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч хог түүж амьдарч уйлалдаж, сая сая оюутан залуучууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, 900 сая хятадууд банкинд өртэй, 800 сая хятадууд банкны өр зээлээ төлөх чадваргүй болсон, худалдааны газрууд худалдааны төв хүнгүй хоосорч, барилгын салбар уналтад орж, орон сууцнууд эзгүйрч, орон сууцны үнэ унаж хятадууд орон сууцаа хямд зарж эдийн засгаар хохирч, хятадын цахилгаан машинууд борлогдохгүй хог дээр хаягдаж байна. Ирэх жил танай хужаад маш хатуу жил байх болно.
109.70.100.5 өмхий хужаагийн шээсээ ану япон өмнөд солонгос танай өвөөгийн нутаг болох хятадыг байх ёстой газар нь тавьж хандыг нь ямаан омгыг нь нам дарах болно трамп санаэ такайчи тэргүүтэй хоршил танай хятадыг давруулахгүй ээ илжигээ сармисаа шаахай минь ээ
ХКН-ын авилгалтай тэмцэж байна авилгалыг бууруулж байна ажилгүйдэл ядуурал буурч байна гэсэн тархи угаалтад итгэдэг мояачууд хятадын доорх Юүтүб сувгуудаас барууны худалдааны хориг эдийн засгийн хориг өндөр татвар өндөр тарифийн улмаас хятадын эдийн засаг хэт удааширч, хятадын олон тооны аж ахуйн нэгжүүд ар араасаа дампуурч, гадаадын хөрөнгө оруулагчид хятадыг орхин явсан, олон сая хятадууд ар араасаа ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч хог түүж уйлалдаж, олон сая оюутан залуучууд ар араасаа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, хятадын худалдааны газрууд худалдааны төвүүд хүнгүй хоосорч, хятадын барилгын салбар уналтад орж, орон сууцнуудын үнэ унаж, хятадууд орон сууцаа хямд үнээр зарж эдийн засгаар хохирч, 900 сая хятад банкинд өртэй, 800 сая хятад банкны өр зээлээ төлөх чадваргүй, хятадын цахилгаан машинууд борлуулагдахгүй хог дээр хаягдсан гээд хятадын бодит явдлуудыг харуулсан видеонуудыг үзээрэй. Юүтүб《看中國》, Юүтүб 人民報 renminbao, Юүтүб 平民视角看中国, Юүтүб 公子沈 Mr. Shen.
Монгол дахь луухааны орхидсуудад л хамаатай биз монголчууд бидэнд падлий байхгүй ээ
Луухаан гэдэг чинь ихэс дээдэс, гуай гэсэн хүндэтгэсэн утгатай үг бидээ, тэгэхлээр ихэс дээдэсийн орхигдос гэж болох нээ?
Хэн мэдлээ хятад цагаачид хятадын диаспорууд 5.6 хятад хэл соёлоо мартдаггүй гэдэг нь үнэн юм байна жорлон ухагч ногоочин хятад тариачдын орхидос биз
Икон Сонин сайтуудын сэтгэгдэл дээр коммунист оросыг үзэн ядаж коммунист хятадыг магтаад байгаа троллууд бүгд хужаа цустай хужаагийн эрлийз хурлийзууд байгаа байх даа. Орос хятад хоёулаа коммунист дарангуйллын орнууд шдээ.
Чи өөрөө хужаа эцэгтэй ороz янкан эхтэй гологдож хаягдсан бузар орхидос. Монголоос зайл.
185.220.101.4 муу эрлийз гөлөг хятад руугаа зайл
Зайлаа
Хужаагийн эрлийзүүд монголоос зайлаарай
Хүрэлсүхээс ялгахын аргагүй адилхан царайтай өвгөн луухаан байна. Хүрэлсүх хөгшрөөд яг ийм болно.
Тайваныг хэзээ авсан юм бол доо.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)