Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой уулзаж, ярилцлаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “2026 онд бүтээн байгуулалтын төслүүдийн барилга угсралтын ажлууд үе шаттай эхлэх юм.
Тухайлбал, “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд зам дагуу байршсан зарим ТҮЦ-ийг нүүлгэх шаардлага тулгарсан. Мөн метроны ажил эхэлнэ. Одоо нүүлгээгүй үлдсэн 20 гаруй ТҮЦ-ийг албадахгүйгээр хэлэлцээрт хүрч нүүлгэнэ. ТҮЦ нүүлгэж байгаа нь ийм л энгийн тайлбартай.
Нийслэлээс хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлт зайлшгүй шаардлагатай. Мөн ТҮЦ цаашид иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд ээлтэй, стандартын шаардлагад нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, бизнесийнхээ зарчмаар шударга өрсөлдөх, хөгжих орчин цагийн шинэ хэлбэрт шилжих цаг нь болсон. Дараагийн уулзалтыг нэгдүгээр сарын 26-ны өдөр хийнэ” гэлээ.
Баасан - 03 сарын 27,
2026
Сэтгэгдэл5
eh orniihoo hegjhil ter dyndaa ynaa heseg ni adarmaatai bolson yed TYYZ baitgyai ni nyyh siljeh chag eneeder irsen syy!!!Hotiin dargiin ajild tyslaj tyychyyd nyylgeh ni zyitei,;;;;;;;;;;;;;Manai ylas tygjreh yy,Tyych nyyh yy?.................iim l bna.
Нянбаатар эргүү оркоо тэр тарамбайгаа унаад өнгөрсөн зуун лугаа тонилооч! Ядаж троллейбусаа ажилд оруулчихгүй эргүү хар мал.
Далан худалч гэж байсан юм гэнэ лээ. Нянбактер ч долоон зуун худалч гэж нэрлэхэд ч багадахаар цайчихсан өчүүхэн коммунист юм аа
Трамвай чинь явдаг байшин шүү дээ. одоо багтахгүй замын хаагуур нь энэ байшинг явуулах гээд байгаа юм бол. За тэгээд зам доогураа сантеникийн шугам булаатай манай хотод хэр тохиромжтой вэ? бас нэг мөнгө угаасан үхмэл, зардал ихтэй төсөл болох вий дээ.
Нянь Вао Тао данжаадын оруулж ирсэн хятадууд салют буудуулж хүн амьтан амраахгүй байна..Хятадуудаа зайлуулаач ээ. өмхий махан толгойлсон хулгайч аа..