Боловсролын зээлийн сангаас эрх мэдэлтнүүд өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ хууль, журам зөрчин тэтгэлэг олгон, гадаадын их, дээд сургуульд суралцуулж, түүнийгээ мөн л хууль, журам зөрчин тэглүүлж байсан нь тодорхой болоод буй билээ. Үүнтэй холбоотойгоор өдөр бүр л хэн нэг улс төрч өөртөө буюу эхнэр, үр хүүхэддээ тодорхой журам зөрчин Боловсролын Зээлийн Сангаас тэтгэлэн олгон, улмаар хэн нэг сайд нь түүнийг хууль зөрчин тэглэсэн тухай баримт ил болж байна.
Тэгвэл өчигдөр Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан нэгэн хачирхалтай зүйл хэлэв.
Тодруулбал тэрээр: " Сүүлийн өдрүүдэд манай Боловсролын Зээлийн Сан руу маш олон эцэг, эхчүүд холбогдож, гадаадаас хүүхдүүд холбогдож, одоо ер нь цаашдаа бид нар сургуулиа үргэлжлүүлэх хэрэггүй юм байна гэж хэлж байгаа юм байна. Зарим эцэг, эхчүүд манай гадаадад сурч байгаа хүүхдүүд амиа хорлоё гэсэн үйлдэл хийнэ гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мессеж ирүүлж байна гэсэн мэдээлэл ирж байна. Ер нь амиа хорлосон тохиолдол байгаа шүү дээ. Нэг хүүхэд Польшид амиа хорлосон тохиолдол байгаа. Тэгэхээр энэ хувь хүний мэдээллүүдийг зарлах, эцэг эхтэй нь уялдуулж нийгэмд буруу ташаагаар ойлгуулах ийм нөхцөл байдал бас олон гэр бүлд хүндээр тусч байгаа юм байна шүү гэдгийг хэлчихье гэж бодож байна. Үүнийг бид нар эрүүл саруулаар бодох ёстой." гэсэн юм.
Юу яриад эхлэв ээ?
Одоо ер нь явж явж бусдыг боломжийг хулгайлсан этгээдүүд биш уг мэдээллийг анх дэлгэсэн шүгэл үлээгч О.Сийлэгмаа, нэр бүхий сэтгүүлч нар, иргэд бид айх ёстой болж таарч байна даа.
Л.Энх-Амгалантан та Монголын мянга мянган залуучуудын сурах боломжийг хулгайлсан, хэд хэдэн хууль, журам зөрчмөн, Монголын ард түмний гараа цэврүүттэл ажиллаж, төрдөө тушаасан баялгаас авч, гадаадад хүссэн сургуульдаа сурч, туйлсан ноцтой асуудлыг хэрхэн засч, залруулах вэ? гэж санаа зовохгүй.
Харин шударга шүүмжлэл өрнүүлж буй ард түмний дарамтаас болж сэтгэл санаа нь хямарч буй хулгайч нарын хүүхдэд л санаа зовж буй хэрэг үү?
Ер нь Л.Энх-Амгалантны өгч буй цаад санаагаар бол Монголчууд ямар ч санг тоносон, хулгайлсан тухай яриад хэрэггүй юм биш үү? Учир нь эрх мэдэлтэн нэртэй хулгайч, тонуулчид, тэдний хань хамсаатнууд хувийн мэдээллээ дэлгүүлсэндээ сэтгэл санаагаар унаад, амиа хорлочихож магадгүй юм биш үү?
Хулгайлж, тонож, эсвэл хулгайлж, тоносон нь, бусдын боломжийг булаасан нь тодорхой мөнгөөр туйлж байхдаа санаа зовоогүй атлаа тэр нь ил болохоор л амиа хорлотлоо гутардаг юм гэнэ. Арай хэтэрч буй юм биш үү? Л.Энх-Амгалан сайдаа.
Иргэд төрөөс хийж буй хулгай, луйварт хяналт тавьж, санаа зовох бус хулгайч нарын хүүхэд амиа хорлочих вий гэдгээс айх ёстой гэж яаж хэлж чадаж байна аа!
Э.Сэржмядаг
Сэтгэгдэл(56)
энэ ацыг 2 нүдрүүн хадаас хад
тийм юм бол яах гэж бусдын боломжийг хулгайлдаг юм бэ хуцалгүй зээлээ төл
БРУУ ЗАМААР БУДАА ТЭЭВЭЛ БУЦАХДАА ШОРОО ТЭЭНЭ
Ene omhii piasdaa enhamgalan mash ih hahuuli avch zeel olgodog, Bas hanasan hahuulia avaad zeeliig tegledeg. Omhii piasdaa MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchid, tednii zulbasguudaas olon terbumiin hahuuli avaad Garid luivarchintai hamtarch zeeliin sangiin medeelliig ustgasan,,, Ene omhii piasdaagiin avgai hyyhed ah dyy, hamaatan sadan zeelee toloogyi, teglyylsen, zeeliin materialaa ustguulsan. Dorsgor omhii piasdaagiin yavalddag byh ohid bysgyichyyd zeelee avsan, teglyylsen
Шууд боловсролын сайдын утсанд залгаж байхыг бодоход МАНын , ах дүүгийн хүүхэд ,бас томчуудын хүүхдүүд, эцэг эхчүүд байх нь тодорхой юм биш шүү
Боловсролын зээлийн сан гэж төрийн асар их мөнгөтэй газар байдгийг энгийн монголчууд сая мэдэж авсан ! Дандаа доллароор зээл өгнө ! Дандаа дарга нар болон том хулгайчдын хүүхдүүд болон өөрсдөө зээл авна ! Хамгийн хачирхалтай нь зээлээ эргэж төлдөггүй төлсөн хүн маш ховор байдагнь их гайхмаар !! Боловсролын сайд болонгуутаа маргааш өглөө нь найз нөхөд болон бусад гуйсан хүний зээлийг тэглэдэг ! Үүнийг олон жил хэн ч мэдэхгүй явж ирсэн ! Жинхэнэ хулгай гэж энийг хэлэхгүй бол өөр юуг хулгай гэж хэлэх юм ! Хулгай хийчихээд илрэнгүүт амиа хорлох нь одоо больё гэж ярьж байгаа нь эрүүл хүний үг үү хулгайч хүний үг үү ! Энэ сангаас монголын олон баян хүн зээл авсан хулгай хийсэн одоо Илон Маск Билл Гёитс хоёр л зээл авах авах нь дутаад байгаа юм !!
Ийм бузар үйлдэл хийж байх үед хэн Ерөнхий сайд байсан бэ гэдгийг он жилээр нь гаргаж ил тавих хэрэгтэй!!! Ерөнхий сайд мэдэж л байсан байж таарна?!
Enhamgalan piasdaagiin yavalddag olon zaluu yanhan devsgeryyd zeelee avsan, zeelee teglyylsen, materiaal ustguulsan
Сургуулийнхаа урилгыг аваад шалгалтанд нь тэнцээд улсын зээлээ аваад сурч байгаа оюутан залуусын буруу юу байхав. Сонгууль дөхөөд ирэхээр баасан баасаа улс төржүүлэх нь холгүй болсон наманцруудын троллууд амаа тат. төр засгийн байгууллагад ухаантай боловсролтой хүмүүс бас ажилладаг юм. буруу зөрүү байвал шалгаад л гаргаад л тавьчихна. Хүний нутагт сурах гэдэг хэцүү. Өлсөнө, даарна, гэр орон, эх орноо санана.
Улсын шалгалтанд тэнцсэн хүүхдүүд нэр ус зарладаг шударга зарчимтай. Ард түмний мөнгийг хүүгүй авсан тэглүүлсэн нар нэрсийг нуух ёстой амиа хорлоно гэдэг нь ямар ёс зүйгүй ёс суртахуунгүй авах ёстой өгөх ёстой гэсэн ойлголттой иргэн байгааг харуулж бн. Хулгай луйвраар авсан эсвэл сэтгэцийн өвчтэй нар сургалтын мөнгө авсан юм биш үү. Ард түмний мөнгийг сайндаа биш буруу замаар авч буруу замаар тэглүүлсэн бн ш дээ. Ард түмний мөнгө авчихаад бас сурахад хүнд хэцүү хүний газар гэгч нар сурах хэрэггүй авах хэрэггүй. Хүний нутагт ажиллаад өөрөө сургалтын зардлаа төлдөг ард түмний хүүхдүүд байна. Ард түмний мөнгө авсан бол бүгд эргүүлж төлөх нь шударга ёс суртахууныг эзэмших нь зөв байна. Тэглэх чөлөөлөхийг ард түмэн хүсэхгүй байна. Хүүгүй зээл аваад эргэж төлөх, нэр усаа зарлуулж шударга байх тийм ард түмний хүүхдийг явуулдаг байх нь зөв. Ард түмний мөнгө аваад баярладаггүй авснаа мэддэггүй, хулгай маягаар нэрээ нууцалдаг тийм иргэдэд өгөх нь буруу бн.
Маш хачирхалтай сэжгийн зээл. Одоо төлж буй нохдууд зээлийн ХҮҮ, АЛДАНГИ төлөхгүй байгааг шаардая. Мөн яагаад зээлийг ТЭТГЭЛЭГ болгож гуйвуулав. Хэн хэн? 5 жил ажиллаад улсад тодорхой ём бүтээгээгүй, ядаж ийм ёмны суурь тавиагүй, зүгээр л компётэр тоглож 5 жил болсон бол өчиггүй ТӨЛҮҮЛ. Төлбөрөө төлөөд зүгээр л ХӨӨРХӨӨН мултрана гэж БАЙХГҮЙ, хуулийн хариуцлага ХҮЛЭЭЛГЭ. АТГ-ын даргаар жинхэнээсээ ажиллах аазгай хөдөлчихлөө байна. Үнэн шүү.
энэ гэж солиотой поп бизда байна шүлсээ цацаад л юуч яриад байгаан
Энэ сэтгүүлч хүний хэлсэн үгийг мушгин гуйвуулж байна!! БЗС-аас мэдээж эцэг, эх нь зээл авч хүүхэддээ өгсөн, үүнд хүүхэд ямар ч буруугүй, тиймээс хүүхдийн нэрийг гаргаж баалах хэрэггүй гэсэн утгатай зүйл хэлжээ!? Зөв!! Эцэг, эхийнх нь нэрээр л уг асуудлыг шалгаж, шүүмжлэн шийдвэрлэх нь зүйтэй!!!
Хуцаад байгаарай чи,,,,
Энэ сайд эхлээд зайлах хэрэгтэй иймэрхүү улс төрд боловсроогүй юу хэлэх хэлэхгүйгээ мэдэхгүй юмнууд их байна
Хулгайч баригдахаараа амиа хорлодог бол их шударга зүйл. Энэ монгол улс эрүүл болоход тустай болно. Айх биш дэмжих нь зөв байхаа.
ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ГЭЖ АЙЛГААД. МУУ ХҮН ҮХЭХЭЭРЭЭ АЙЛДГАДАГ ГЭДЭГ ШИГ. ЕР нЬ Бол САЙД ЗӨВ АЖИЛ ХИЙЖБАЙГАА ЮМ ТҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙВ.
Луйвардуулсан ард олон татвараа буцааж авья. Өгөхгүй бол үхнэ гэвэл яана. Алийн болгон өлмөн зөлмөн явж тушаалтнуудыг тэжээх билээ.
Дэлхийн Топ сургуульд тэнцсэн мөртөө даргын хүүхэд биш гэсэн шалтгаанаар БЗС-ээс тэтгэлэг авч чадаагүй улны ардын хүүхэд бас амиа хорлоно гэвэл яана аа?? Ер нь улны маниуст дарга нарын иддэг уудаг наад олон сангууд огт хэрэггүй ээ, бүгдийг нь хаа. Маниус хог идэж байгаад ч хамаагүй, сантай сангүй амьдраад л байна.
БЗСан гэдэг юмаа татан буулга!!! Татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулах нэг үүр уурхай!!! Жинхэнэ авьяастай, толгой сайтай хүүхдийг гадаадын үнэтэй сургуульд сургах нь буруу биш боловч манай улс зөв, шударга шалгаруулж чадахгүй юм байна?!!
Энхамгалан сайд урьд нь том компанийн захирал байсан, тун ухаалаг хүн гэж боддог байлаа. болж буй үйлдлүүдийг нь харахад бас л хангалтгүй л хүн юм байна.
Засаг бодлогоо тургэн боловсруулж батлуул Цаашдаа ийм сан гэж байх юм уу Тэтгэлэг огох уу зээл огох уу Ер нь бол мерит зарчмаа тууштай хэрэгжуул Тэр юу вэ гэхлээр эцэг эх нь баян ядуу дарга цэрэг хамаагуй хуухдийн оорийнх нь чадал чансаагаар ил тод шплгаруулах естой
Баян хүний мөнгө чинь үнэндээ иргэдээс л олж цуглууосан мөнгө шүү дээ. Иймд баян хүмүүсийн хүүхдүүд ийм хөтөлбөрт хамрагдаж болохгүй.
Энэ сайдын ярианаас үзвэл, түмнээс хулгайлж авсан мөнгө нь ил боллоо гэж нэг хэсэг хүмүүс амиа хорлох гэж байгаа юм уу? Эсвэл цаашид зээл нэрээр мөнгө хулгайлж, түүнийгээ сайдаар тэглүүлэх боломжгүй боллоо гэж гутарч амиа хорлох гэж байгаа юм уу? Боловсролын сайдаас: ЭНЭ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ТОДОРХОЙ ТАЙЛБАР ХИЙХИЙГ ШААРДАЖ БАЙНА. ОЛОН ТҮМЭН ШААРДАХ ЭРХТЭЙ.
Румыний ерөнхийлөгчийг авгайтайгаа буудуулж үхэхийг Ж.Батмөнх харчихаад айсандаа засаг төрөө хулгайчдын гарт өгч дампууруулсан. Энх-Амгалан дээр үед Польшд амиа хоролсон оюутны хэрэгт холбогдохоос айгаад БЗС-ийн асуудлаас зугтахаар шийдлээ.
Тантай санал нэг байна. Ж.Батмөнх дарга үнэхээр маш хариуцлагагүй шийдвэр гарсан нь өнөөдөр тов тодорхой болжээ.Төр барьж байгаа Улстөрийн намын удирдагч, төрийн тэргүүн атлаа, монгол улс цаашдаа яавал ч яаг, онхолдоно уу дампуурна уу заяа нь мэдэг гээд хаячихсан хүн гэж л боддог.
АМИА ХОРЛОХ ГЭЭД БАЙГАА ХҮҮХЭД ГЭЖ БАЙХГҮЙ ЗЭЭЛДЭГЧ. ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДНА ГЭЖ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ ХИЙГЭЭ БАЙЛГҮЙ. САЙДЫН ЭХНЭР ХҮРТЭЛ Ш АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИЛЧЛЭГДЭЖ ЕРДӨӨ САЯХАН ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ГЭЭ БИЗ ДЭЭ. ЯАГААД ИЙМ БАЯН УЛСТӨРЧИЙН ГЭРГИЙ ОДОО ХҮРТЭЛ ТӨЛӨӨГҮЙ ЯВСАН БАЙХ УУ?
хулгайч нарын хүүхдүүд амиа хорлож л байг! бусад ядуу айлуудын хүүхдүүдэд боломж гарна.
ах дүү зөвлөлтийн болон орсын сургуулиуд монголд байдаг жишээ нь орос монголын гуравдугаар сургууль мөн цэдэнбалын эрчим хүч аж үйлдвэрийн комбинатын ажилчдын хүүхдэд зориулсан орос 18-р үнэгүй сургууль 23-р үнэгүй сургуулийг устгасан хүн бол энх амгалан гишүүн юм одоо 3-р монгол орсын сургууль дээр 1000 хүн өрсөлдөж зуу гаруйхан хүүхэд ордог гэтэл энэ сургуулыг хувьдаа авч орчлон сургууль байгуулахйг хүссэн орсын 14-р сургуулийг устгасан ОРСЫН ХОЛБООНЫ элчин сайд АЗИЗОВЫГ БАЙНГА ДОРОМЖИЛЖ БАЙСАН Г этэл англи америк хятад сургууль байгуулах 25 саяр жил бүр сургадаг гадаад сургууль байгуулж гадаад дотоодын төрийн мөнгөөр сургадаг цэдэнбалын АЖИЛЧИН малчдын хүүхэд сурах орос сургуулиудыг байгуул өг нэг амандаа оросжуулахгүй гэчихээд нөгөө амандаа амеркжуулна гэдэг ажлаа өг огцор
хэрэв хүүхэд амиа хорловол улсын мөнгийг авчихаад өгөхгүй унжаад , зувчуулаад байгаа эцэг эхээс нь өөр хэн буруутай гэж ?
Зээл авч чадаагүй оюуны өндөр чадвартай шилдэг хүүхдүүд гутраад амиа хорлоогүй бхад авсан нь амиа хорлох гэж байгаа бол яав ч эрүүл биш сэтгэц нь юмтай байхоо
Монгол залуусаа гадаадад сургах төрийн санг санаачлан олон мянган залуучуудыг гадаадад мэргэжил боловсрол эзэмших боломж олгосон үе үеийн Ерөнхий сайд нар, үе үеийн Боловсролын сайд нарт туйлаас талархая. Гадаадын сургуулийн болзлыг ханган сурсан, сурч байгаа залуустаа сурлаганд нь улам их амжилтыг хүсье Та нар төгсч ирээд эх орондоо сурлагынхаа төлбөрийг хэдэн тэрбум доллараар өсгөх мэргэжилтнүүд бэлтгэгдэж байгаа гэдэгт би хувьдаа бүрэн итгэдэг. Та нар шүү.
Юун амиа хорлох,юун айх ёстой эрүүл хүн үү үгүй юу юу ярьж байгаагаа эргэж нэг бодож үзээч.Хулгай хийхээс айгаагүй хүн юунаас ч айхгүй шүү дээ.Хийвэл бүү ай,Айвал бүү хий гэдэг Монгол ардын зүйр үгийг саначих.
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ ДЭЭРЭМДЭЭД ОДОО ҮХНЭ ГЭЖ ШАНТАЖЛААД . ХӨӨРХИЙ АРД ОЛНЫГ ХЭН ӨМӨӨРӨХ ЮМ БЭ? УЛАНДАА Л ХЭВТЭЖ БАЙГА УУ?
Энэ сайдыг ажлаа овоо гайгүй хийгээд байна уу гэж ойлгож байсан чинь харин буруу гараар олсон мөнгөө илэрчих вий гэхээс айсан өөдгүй нөхдийн худал гүтгэлгийг Засгийн хуралд албан ёсоор танилцуулж байхыг бодход бас өчүүхэн амьтан баййж дээ
Ulsiin uildweriig tonon deeremdej huwiin biznes tsetsegluulen turiin alba ih hurald suuj idej uusaar ulmaar ulsiin zardlaar huuhdee surgaad l arai demdej baigaa um bish uu. Awsan surgaltiin zardlaa ergej tuluh ni zuw. Tiim mundag bolowsrol ezemshsen um chin erhuuleed tuluhud asuudal bish biz de. Heden terbum oloh medleg bolowsrol oldog gee biz de.
ene DURAK-ig khelj bagaa ugn teneg khun malaj bagaa bish dee,Tsaanaaasaa,????? yavuulj bagaa yavuulga,ene KHULDUUG ogtsruulakh kheregte,khereg darakh gej arag saam khereglej bn??? MAH-khulgaach nar
khutsdag khulgaach???? neg khulgaachiin ur udam ch gesen dald orj baag ,ash guu,odoo neg ukhaan orj ,dald orokhoor shidee yu Bi demjij bn?????
Амиа хорлоно л биз дээ, байдаг л жишиг. Өртэй зээлтэйгээ мэдээд төлнө гэсэн сэтгэлгүй бол амиа хорлоод л авч өгсөн эцэг эх нь төлөөд явахад юу нь болохгүй гэж. Яасан хямдхан амь байдагийн тэдний сүрдүүлгээс бид айх юм уу? Хорлоо хорол гээд сууж байтал аяндаа хулгайч эцэг эхчүүд нь илрээд харин ч зүгээр юм биш үү?
Эцэг, эх нь аймаар харамч хүмүүс байна,хүүхдээ боловсролтой болох гэж байхад төлбөрийг нь төлөхгүй. Хэрвээ орлого муутай гэр бүл бол үнэнээ шалгуураар зээлээ тэрлүүлсний болно дээ, баячууд ичихгүй тэрлүүлсний байхад
Оо ёо - ёо , ИЙМ л " САЙД " ш дээ -" МУУ БАГШ " гэдэг шиг МУУ САЙД ... БЗС чинаас илүү бас ЖДҮчин ...
Хятад сайдыг зайлуулах цаг нь олсон...
ene said chini yagaad byryy yariad ehleb ee?.......
Боловсролын салбар еедлехгуйнээ!!! Энэ салбар нь унагаах Монгол л дагаад унадаг юм шуудээ!!!
Өөрийн хүсэлтээр БШУ-ны сайдын албан тушаалаас огцрох хэрэгтэй. Огцрох бүх болзлыг хангасан байна. Одоо Польшид амиа хорлосон хүүхдийн асуудалд орооцолдож эхлэв.
Ardchilal gedeg bol busadiin ed zuiliig erh chuluug hulgailah munguur bugdiig shiiddeg niigem hulgaich bish hun Ardchilal gedeg orond baihgui hundee bish niigemiin togtoltsoondoo zaluusaa busad oron ulsruu durebj ba eh oron bish mungu l chuhal ene bol Ardchilal
Хулгай хийдэг, худлаа ярьдаг, хүн гүтгэдэг сайдаа дээдлэн залсаар л байх уу. Ирээдүйн залуусын амьдралыг үр дууслаа.
Энэ хүнийг шударга гэж бодож бсын ш дээ, ёстой худлаа юм бна, тэнгэр харж бидэнд сонгуулиас өмнө үнэн нүүр царайг харууллаа. Дахин сонгохгүй ээ.
Энэ сайд иргэдийг ямарч итгэл үнэмшилгүй болгож бгаагаа ойлгоосой бас намаа булж бгаагаа мэдрээсэй ёстой хэл амаа бэлүүдэгч юмаа ийм хүн сайд байж таарахуу 9 сайд сайд сонгохдоо хүн танихдаа тааруу бололтой
Ичих нүүртэй бол амиа хорлох ч багадана.хүний боломж хулгайлчихаад сурч чадахгүй юм чинь тамын ёроолд живээсэй.
Мөн хуцваа