Хэлийг дуу авиа, үг өгүүлбэрээр илэрдэг ярианы, үсэг, тэмдэгтээр илэрдэг бичгийн, хөдөлгөөн, дохио зангаагаар илэрдэг дохионы гэж ялгадаг. Ярианы хэл нь хүмүүсийн өдөр тутмын харилцааны хэрэглүүр болж байдаг бол утга зохиолын хэм хэмжээг баримтлан бичиж илэрхийлдэг тэмдэгт \дүрс бүхий үсэг\-үүдийн нийлбэрийг бичгийн хэл гэж ойлгож болно. Орчин цагт бичгийн хэлний зарим хэрэглээ ярианы хэлбэр лүү хэлбийж буй үзэгдлээс сонирхъё.
3ахидал харилцаа. Бичгийн соёлын өндөр хэмжүүрийг илэрхийлдэг байсан захидал харилцааны орчин цагийн хэлбэр нь чаатлах, мессеж бичих юм. Энэ нь гap утас, компьютер гэх мэт техник хэрэгсэл ашиглахдаа тэмдэгт буюу үсгээр илэрхийлдэг бичгэн харилцааны утгаа хадгалж байгаа ч ярианы хэлээр илэрдэг, англи үсгээр илэрхийлдэг онцлогтой.
Гэвч тийм-th, яадаг юм бэ-yadiin, байсан-bsn, харин тийм- h t, бичээд л-bicheel гэх мэтээр хэт товчлох, эсвэл гадаад үгээр илэрхийлэн бичих нь хүүхэд залуусын харилцаанд нийтлэг. Энэ нь орчин цагийн монгол хэлний бичгийн хэрэглээнд криллээр эөв бичих чадварт сөргөөр нөлөөлж байна, ЕБС-ийн дундаас доош ангийн хүүхдүүдийн дийлэнх нь буруу бичдэг болж байгааг үүнтэй холбон үзэх үндэс бий.
Техникийн хөгжил, нийгмийн харилцааны хэв шинжээ дагаж бий болсон эмэ нөхцөл байдлыг харгалзан англи үсгийн фондыг шууд крилл болгох, үгийн алдааг засах программ зохиосныг олзуурхууштай. Онцолбол, Krilleer.blogsspot.com сайт руу ороод А.Болдын зохиосон программаар "eej" гэж бичихэд автоматаар "ээж" гээд криллээр хувирч хөрвүүлчихдэг.
Энэ программыг цөөнгүй сайт ашигладаг нь эрэлт дагасан хэрэглээ бодитой байгаагийн жишээ юм. Дашрамд дурдахад англи хэлээр харилцагчдын хэрэглэдэг "sms language" гэж байдаг. Жишээ нь great-gr8, for you- 4 u, one to one-121, tomorrow- 2 mora гэх мэтээр бичдэг нь хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглээнд ч аль хэдийн байраа эзэлсэн. Өгүүллэгийн төрөлд дээрх "sms language" орж ирсэн. А.Арманы "Авч чадвал ав л даа" өгүүллэгт:
Арман: Сайн байна уу? Өнөөдөр сайхан өнгөрсөн үү?
Ягаахан сарнай: Uu saihan...Saihan amarch bnu
Армам: Эмгийн. Манайд халуун ус тасарсан учир аав ээжийндээ очиж баахан угаалга хийгээд л...
Арман: Чи нэг зүйл бичиж байснаа больчихлоо? Яагаад ингэв?
Ягаахан сарнай: Үад anduurah gj ballma
Иймэрхүү ярианы маягийн бичилт ялангуяа интернэт, гap утсаар өдөр тутмын харилцаанд элбэг тохиолдох болж, улмаар уран зохиолын төрөлд ч тусгагдаж байгаа нь цаашид ярианы ба бичгийн хэл ялгарахаа болиход хүргэх вий гэж эмээнэ. Дууны шүлэг. Сүүдлийн үед шүлгийн дэг жаяг зарим урсгалын дуунд огт хамаарахгүй болж буйг залуусын дуртай хип хоп дуунаас тодорхой харж болно.
Уг нь 1990-ээд оны дунд үеэр "Дайралцаа-ны хэлбэртэй, толгой сүүл холбоц гээд шүлэглэх ёсонтой" болохыг хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ онцолж байсан. Одоо бол хэт хар ярианы болон гудамжны үг хэллэгээр илэрч тэр нь хип хоп дууны бусдаас ялгарах гол шинж болон хувирчээ. Энэ шинжид бүдүүлэг үг хэллэг\булгаризм, vulgarism\ болон хараал зонхилдог.
Бас этгээд үг хэллэг \жаргонизм, jargon, slang expression, lingo\ ашиглах нь ч бий. Ер нь бүдүүлэг үг хэллэгийг хэрэглээд байх нь зохимжгүй билээ. Харин этгээд хэллэгийн хувьд бүдүүлэг хэллэгээс өөр бөгөөд утга санааг содон, хүч нэмэгдүүлсэн аястай болгодог шимжээрээ зарим үед ончтой сонголт болдгийг үгүйсгэх аргагүй. Жишээ харъя.
АНУ-ын Лос Анжелест байдаг "True words" хамтлагийн "Цөм party day" дуу "
...Баахан гарууд сэтгэл гарган намайг тойрон ханараад ороод ирлээ цул HI..." гэж эхэлдэг. " Цөм party day. Уг нь бол "Бүгдээрээ хөгжицгөөе" гэсэн утгатай, Гэтэл үүнээс гадна "Цөм цохих" буюу их хүч гарган нэвт цохин наргин хөгжих, эсвэл англи үгийнх нь утгаар ойлговол "Бүгдээрээ цөмөөрөө наргин цэнгэх өдөр" гэж ойлгож болохоор байна.
Баахан гарууд. Үндсэн утгаараа бол баахан буюу нэг биш олон гарнууд. Монгол хэлний утга шилжүүлэх (Transferred meaning, figurative sense) ёсоор ойлговол "Янз бүрийн хүмүүс" гэсэн санааг агуулж байгаа юм. Эсвэл бүр олноороо явдаг, танхайдуу бүлэг хүмүүсийг нэрлэсэн нэрлэлт гэж. ойлгож болох.
Цул Hi. "Цул" гэдэг үгийг тайлбар толь бичигт "-юмны хөндийгүй, -цэвэр хольцгүй, -наг өнгийн, -шингэн юм зайлагдан дуугарах чимээ гэж тайлбарласан байдаг ч орчин цагт "тэр чигээрээ, хавиар нэг, хаа сайгүй, газар сайгүй, бүхэлдээ" гэсэн утгаар хэрэглэх нь түгээмэл болжээ. Тэгэхээр дуунд бол "Хаа сайгүй, энд тэндгүй "Сайн уу ?" гэж мэндлээд" гэсэн санааг илтгэж байна.
Дуучин Сэрчмаа, Quiza нарын дуулсан "Жалам хар" дуунаас сонсогдох "Зорьсон зорилго минь будаа болгох......Намайг ойлгох, надтай цугтаа хамт бусдыг доргиох" зэрэгт мөн л этгээд хэллэг орж хүч нэмэгдүүлжээ,
Будаа болгох. Энэ нь бужигнуулах, хөл толгойгүй байх, сандайчих гэдэг утгаасаа илүү "Сайн байх, илүү гарах" гэсэн санааг агуулжээ. "Зорьсон зорилго минь бусдаас илүү болох" гэж ойлгогдож байна.
Бусдыг доргиох. Дөвийлгөн хөөрүүлэх, онгироох, сагсуу занг нь хөдөлгөх гэсэн утга агуулдаг бал энэ тохиолдолд "Хөгжөөх, баясгах, цэнгүүлэх" гэсэн санаа илүү тод илэрчээ.
Жич: Ийнхүү бичгийн хэл өдөр тутмын хэрэглээнд ярианы хэл рүү шилжиж байгаа үзэгдэлтэй зэрэгцээд монгол хэлээр ярьж буйг дахин монгол руу хөрвүүлж ойлгох шаардлага зарим үед тохиолдох болов.
Мэргэжлийн хөтлөгчдөд тавих эрүүл ахуй, гоо зүй, мэргэшсэн байх зэрэг үндсэн шаардлагыг орхиод зөвхөн ярьж байгааг нь авч үзэхэд л үг сонголт, утгын алдаа захаас авам илэрдэг, Дашрамд дурдахад телевизийн урсац, сонин, сэтгүүл зэрэг хэвлэмэл материалд алдаатай буруу бичих нь хүүхэд, багачуудын хэлний боловсролд дам байдлаар сөрөг нөлөөлдгийг анхаарууштай.
Л.Амарзаяа(МҮОНР)
Сэтгэгдэл0
Хамгийн гол зүйлийн талаар бичсэнгүй гэж бодож байна. Сүүлийн үед монгол хэлний уянгалаг сонсголонтой чанар их эвдэгдэж олон гийгүүлэгчийг нэг дор бөөгөнрүүлэн дуудах тэрч бүүхэл бичих явдал ихэсч байна. Цахим техник нэвтэрсэнээс болсон юм бол Англи,Герман,Франц,Орос хэлнүүд аль их эвдэрсэн юм бэ? Үгүй шүүдээ, харинч сонсголонтой уянгалаг талруугаа явж байна.
Одоо тэгээд Сэрчмаа мэтийнхний дууг ойлгоход бас нэг монголоос монголруу орчуулдаг хүн хэрэгтэй болж байгаа юм байналдаа.Ийымэрхүү үндэснийхээ хэл соёлоо мэдэдгүй монгол хэлнийхээ яруу тунгалаг сонсголонтой авиан бүтэцийг эвдсэн далд сурталчилгаа явуулж байдаг амьтасыг хөөж хужааруу нь явуулах хэрэгтэй.
odoo ch dee unshih helehees oi gutmaar bichdeg yaridag bolson shuu dee haa haanaa yaltai n bilee erguu malnuud gej l helmeer baina
Ene chini bodit baidal. Ene chini bolj baigaa bidnii huwisal, oorchlolt. Harin ene huwisaliig shuumjlehees iluutei yaj zow zamruu ni urwuulan hogjuulj, huwisuulah we gedeg ni chuhal baina. Unendee tiinhuu zow zamaar huwisuulah dorwitai arga hemjee awch, huuhed zaluusiig idewhijuulsen ajil gantsiig ch harsangui!!! Tiim goy arga baiwal bugdeeree end ch bolow huwaaltsii l daa
suragchdiin dund orchin uyiin sedewtei oguulleg, shuleg bichih udaldaan zohioh. Niited surtalchlah geh met. Bi ertnii nom sudar dahi yaruu ilerhiileld denduu durtai. Tiimerkhuu zuilsiig niited taniulj, surtalchilsan yariltslaga, shuleg zohioliin uraldaan zohioh ch yum uu.\....
тэнэг юм бнаа болио тэнэг юм биччээд