sonin.mn

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн хоёр дарга зочид буудалд архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан танхайрч буй бичлэг өчигдөр цахим орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.


Өмнө нь мөн уг бичлэгтэй төстэй бичлэг цацагдаж, компанийн өмнөх удирдлага яг ийм учир шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. 


“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Х.Пүрэвжаргал компанийн сахилга, дэг журмыг сайжруулах, холбогдох тушаал шийдвэрийг нэн түрүүн гаргаж ажиллаж байгаа юм.


Тодруулбал, цахим орчинд цацагдаад буй бичлэгүүд нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хамт олны дотоод уур амьсгалд таагүй нөхцөл үүсгэдэг тул нэн түрүүнд ажлын хариуцлага алдсан нэр бүхий албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авч, албан үүргээс нь чөлөөллөө.