2008 он. Чухам ямар учиртай он бэ гэж уншигч та бодож байж мэдэх юм. Сонгуулийн дүнг эсэргүүцэн эмх замбараагүй байдал үүссэнийг, олимпоос алтан медаль дээр дооргүй баярласныг энэ тоо гэрчилж байж мэднэ. Гэвч аль нь ч биш. Энэ бол нийслэл хотод зорчдог автомашины дундаж наслалтын тоо юм.
Нэг ёсондоо 2008 онд үйлдвэрлэсэн автомашин л хотын гудамжаар “туугаад” байгаа хэрэг. Зарим боловсон хотод утаа ялгаруулж байна гээд шууд “журмын хашаа” руу шидэх настай машинууд л Улаанбаатарын өнгө хийгээд түгжээ болж байгаа нь энэ.
Бидний тунхаглан баталсан Алсын хараа, нэгдэн орсон Парисын уур амьсгалын протоколд хуучны наслалттай машинаар замын хөдөлгөөнд оролцохгүй гээд тунхагласан мөртлөө байж байгаа царай нь энэ. Хөл дүүжлэх унаа нь хэн нэгний дүүжилж байсан хэзээ нэгэн цагт үйлдвэрлэсэн хуучин машин байгаа нь түгжрэлийн ч, утааны ч гол буруутан мөнөөс мөн билээ.
НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн судалгаанд дурдсанаар Монгол Улс бол Японд үйлдвэрлэсэн хуучин автомашины “өлгий нутаг” гэдгийг тодорхойлжээ. Хөгжиж буй улс орнууд болоод ядуу буурай улс орнуудад хуучин автомашины хэрэглээ өндөр байдгийг энэ судалгаанд онцгойлон дурдсан байна. Хамгийн гол нь Монгол Улсад орж ирж буй автомашины чанар “муу” гэх ангилалд багтжээ.
Бидэнтэй хамт ямар улсууд толгой цохиж байна гээч, Африкийн дунджаас доогуур орлоготой “ядуу” гэх шошготой улсууд “тууж” явна. Түүгээр ч зогсохгүй Монгол улсыг автомашины “насжилтад хязгаар тавьдаггүй”, “агаарын бохирдлын стандартгүй”, импортын автомашиныг зохицуулах “маш сул бодлоготой” гэж тодорхойлжээ. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дүгнэснээр хуучин автомашинаас ялгарах элдэв хорт бодис унаж байгаад нь ч, зорчиж байгаад нь ч, цаашлаад байгаль орчинд ч сөрөг нөлөөтэй байна. Арай шинжлэх ухаанчаар тайлбарлах гээд оролдъё. Автомашины утаа нь хүний амьсгалах түвшинд цацагддаг. Тийм ч учраас шууд хор нөлөөтэй гэж дүгнэдэг байна. Тэр дундаа өвлийн улиралд хүйтний хэмээс улбаалж агаар нягтарсан байдаг тул машины утаа дээш хөөрөлгүй, тухайн орчиндоо бөөгнөрч тогтсон байдаг жамтай. Автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бензоперин диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаар ялгаруулдаг. Энэ олон зүйлийг тоочиж байгаагийн шалтгаан нь эдгээр хорт нэгдлүүд нь бүгд хүний эсэд нөлөөлж, хор хавдраар өвчлөн шалтгаан болдог тул олон нэгдлийн заримыг тоочиж байгаа юм. Ялангуяа Бензоперин нь олон цагирагт үнэрт нүүрс ус төрөгч юм. Энэ нь хүний генийг гэмтээдэг төдийгүй хорт хавдар үүсгэх өндөр идэвхитэй хатуу талст бодис гэж эрдэмтэд тодорхойлжээ.
Судалгаанаас үзэхэд Монголд явж буй нэг машин Европын стандартын 70-80 машины гаргах хорт бодис агаарт ялгаруулдаг ажээ. Чухамдаа ийм хор хөнөөлтэй хүний эрүүл мэндэд шууд эрсдэл учруулдаг учраас дэлхийн улс орнууд хууль эрх зүйн хүрээнд хуучин автомашиныг зохицуулдаг байна.
Ази-Номхон далайн улс орнуудаас Бутан, Энэтхэг, Индонези, Непал, Шинэ Зеланд улсууд хуулиар насжилттай автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд аль 10-аад жилийн өмнөөс хууль эрх зүйн хүрээнд зохицуучихсан. Монгол Улс нэгдэн орсон конвенц, протоколын хүрээнд ч, Үндсэн хуульдаа тунхагласан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд ч хуучин автомашины экспортыг хориглох нь зүйтэй гэдгийг судалгаа харуулж байна. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн судалгааг нягталж үзвээс хуулиар зохицуулаагүй улс орнуудын хавдар болон халдварт өвчний эрсдэл өндөр байгаад зогсохгүй, элэг болон дотор эрхтний өвчлөлийн давтамжаараа ч дэлхийд тэргүүлж байна. Тийм ч учраас НҮБ-ын индэр дээрээ уриалсан нэг зүйлийг сануулъя. Энэ нь хуучин автомашиныг халж, шинэ бөгөөд цахилгаан автомашиныг сонгоё гэдэг уриалга. Магадгүй заримд нь мөнгө, заримд нь нулимс болсон агаарын бохирдол, утаа ч үүнийгээ дагаад буурчихаж мэднэ.
Н.Отгон
Сэтгэгдэл0
Zuv shuu
Хужаа машин шахах лоби наадах чинь
Шинэ машин үйлдвэрлэдэг том эдийн засагтай болоод хөгжсөн цагт биелэх санаа байна. Машинтай нь мөнгө олох гээд үнэ ханшаа нэмнэ дуртайдаа хуучин машин авч унаад байна гэж боддог юм байх даа.
ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮД ҮҮНИЙГ МЭДСЭЭР АТЛАА СОНГУУЛИЙН АРАА БОДОЖ ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ХИЙДЭГГҮЙГЭЭС УЛС ОРОН МААНЬ СӨХӨРЧ БАЙНА.
Түгжрэлийн шалтгаан хуучин машин огт биш.Түгжрэлийн шалтгаан нь 1990 оноос хойших өнгөрсөн 33 жилийн 26-д нь, түүний 15 гаруйд нь үнэмлэхүй олонхиор засгийн эрхийг барихдаа мөн Нийслэлийг удирдахдаа хотын захын гэр хорооллуудад инженерийн шугам сүлжээний дэд бүтэц тавьж барилгажуулан агаарын болон хөрсний бохирдлыг арилгахын оронд хотын төвийн байгаа дэд бүтэж бүхий газруудыг хээл хахууль авч дамлан зарсан МАН-ын үе үеийн дарга сайд нар мөнөөс мөн.Тэднийг дахин дахин сонгосоор ирсэн ахмадууд, бас жил бүр он солигдохыг харах гэж дүн өвлийн хүйтэнд хотын захаас таксидаад ч хамаагүй төв талбай дээр ирэхээсээ залхуурдаггүй атлаа дөрвөн жилд ганц удаа халуун зун, дулаан намраар УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд гэрийнхээ ойролцоох санал авах байр луу явахаасаа залхуурдаг залуу үеийнхэн мөнөөс мөн. Юу тарина түүнийгээ л хурааж түгжирч байгаа юм. Хохь чинь.
Тэгээд шинэ машин авах юмуу ! Цоо шинэ машин авах мөнгө хураавал нас хүрэхгүй ! Монгол хүмүүс шинэ машин авч байна гээд гадныхан гайхсандаа ухаан алдаад уначихна тэгэж хүмүүсийг ухаан алдуулаад яахав ! Хятад цахилгаан машиныг их хичээвэл авч болох юм гэхдээ хятадууд одоо Орос ру шахаад Монголыг тоохгүй байгаа ! Хөдөлж л байвал одоо хуучин шинэ нь дүүрчээ дүүрч ! багтарсаны хэрэггүй дүү минь !
тэгвэл явган яв ац минь
Техникийн хувьд бүрэн бүтэн бол "second hand" машин ашиглаж бололгүй яах вэ? Хуучин машиныг боолт үйлдвэрлэдэггүй манай орон бүү хэл автомашин үйлдвэрлэдэг орнууд ашиглаж л байдаг. Харин хорт хийн хувьд насжилтаас хамааруулаад автомашин хэрэглэгч нараас өөр өөр хураамж авч байгаа биз дээ. Японоос автомашин оруулж ирдэг худалдаачид тэнд янзан бүрийн үзлэгт оруулсан бичиг харуулаад л байдаг биз дээ. түүнийг манай улс бас баталгаажуулдаг баймаар бна.
Хуучин машин унах дуртай хэн байх вэ дээ арай гэж олсон хэдэн юмаараа өр зээл тавиад л авч байгаа харин төрөөс машиныг шинчилж өгөх юм бол болж бнаа энэ пост бичсэн гар нүүрсний мөнгөөр шинэ машин авсан бололтой
Орос, Солонгос, Хятад шинэ машинаас Японы хуучин машин дээр. Японоос ямар л бол ямар машин олдоно. Өөр газраас болохоор сонголт муудаад эхэлдэг. Ачааны машинууд, амьжиргаа цагаан маньд аврал болж ирдэг юм шүү.
Япон машин үнэхээр сайн. Асуудлын гол нь ирж буй хуучин машин буруу рультэйд байгаа юм.
Өөр улсаас зөв рультэй япон машин авая гэхээр 1 рт гүйлт их байдаг, 2 рт зэвтэй
Ийм хуучин машин зөөхгүй болтол нь улс орноо удирдаад, хөгжүүлэдээд, ард түмний боломжийг нь хулгайлах явдлыг зогсоогоод өгөх учиртай л даа
Буруу рультэй автомашиныг яаралтай гаднаас хилээр оруулахыг хориглох хэрэгтэй. Зоригтой шийдвэр гаргаарай....
Би 1993 онд Японы нинэ шахуу машин аваад жилд нэг удаа амралтаараа хөдөө явдаг. Бусад үед унадаггүй. Одоо шинээрээ шахуу 30 жил болж байна.
Яагаад Америкт 1966 оны Мустанг унаад байдаг юм
Машин борлуулагчдад л гол но байна. Хожоогоо бодож хуучны хуучныг оруулж ирдэгт л байгаам даа.
яагаад ийм хуучин машин орж ирээд эрэлттэй байгаа вэ? үүнийг захиргааны аргаар биш ухаалгаар яаж шийдэх вэ? 1. Метротой болцгооё. 2. Машин бүрийн урд шилэнд наадаг мөнгөний карттай болгож төв рүү ороход, товчоогоор гарч ороход зайнаас уншаад мөнгө хураамж авдаг болох. 3. Зогсоол болгонд энэ картыг уншаад цаг минутаар нь тооцоод энэ картнаас нь мөнгийг автоматаар хураадаг болох. 4. Таваас дээш настай машинаас авдаг гаалийн татварыг ихэсгэх. 5. Албан ёсны такситай болох. 6. Автобусны хүрэлцээ ба үйлчилгээ, ариун цэврийг сайжруулах. 7. Ажилтай иргэдээ дэмжих
NUB yrij tomrood yahav , gol asuudal irged bugd hulgaich , luivarchin bish bolhoor bgaa mungunduu l tohirson unaa unah ymdaa , ydaj sn buh barilddag bol busdiin zusraar tom goyo mashintai boloh l ym , teheer hamgiin gol n irgedee ajiltai , statistekiir hudlaa tsalingiin too tavidagaa , boditai bolgood ugvul hen ch huuchin ymand guihgui bolno !
Баян улс юмуу гаж дотой хүмүүсийн яриа яваад байна. Эхлээд иргэн баян байж улс баян эрүүл сэтгэцгүй. Европын улс гээд сэтгэцдээ бодчихсон шизопрейн юм даа хөөрхий гэхдээ Европ шиг баян болтугай хүн бүр шинэ машин авч хуучнаа хог дээр хаясугай!
Уг санаа нь сайхан л юм гэхдээ яг амьдрал бол өөр байна шүү дээ нийтийн тээврийн автобусаа ч бүрэн шинэчилж чадахгүй л байна шүү
Ядуу гуйлгачин улсын нүүр царай бол хуучин машин импортлох.
ЗА ЗА БОЛОМЖООРОО Л БОЛДОГШДЭЭ XУДЛАА ИШ БАРИМТГҮЙ ЗҮЙЛ БИЧИXЭЭ БОЛЬ!!! ЕВРОП АМЕРИК КАНАДАД ГЭXЭД 30 - 40 ЖИЛ УНАНА УУ ТЭР XҮН НЬ Л ӨӨРӨӨ ТООXГҮЙ БОЛ XУУЧИН МАШИНУУД ЗӨНДӨӨ Л ЯВДАГШДЭЭ, XАРИН Ч XҮНД СУРТАЛ ГЭЭД 2 ЖИЛД XИЙДЭГ ТЕXНИКИЙН ҮЗЛЭГ XИЙДГЭЭ Ч БОЛЬСОН. ШИНЭ XУЖАА МАШИНААС XАМААГҮЙ ДЭЭР, ЗА.
Харамсалтай нь энэ олон түмэн чинь Н.Отгон шиг шинэ машин авах боломжгүй байна л даа.
Алийн болгон сонгуулиас сонгуулийн хооронд түгжирч амьдрах вэ аль 2015,16-онуудад боловсруулсан автомашины импортын хууль Одоо л Уих-аар орох гэж золибон улс төрчдийг гуйж бн гутамшиг юм
Shine mashin awaad baih chadaltai ni hed we mashin gar utas shig l heregtsee bolson ene ved hvmvvs oorsdiin bolomj bololtsoogooroo mashin awch baigaa baih
Их мэдэмхийрдэг новшийн нөхөр байнаа.АНУд 96 оны машинууд утаа хаяхгүй зөв зүгээр яваад л байна. Чи тэр eвропдоо очиж шинэ машинаа уна.
Олон долоон юм хуцаж байхаарбүх иргэддээ шинэ машин авч өгөхийг төр засгаасаа шаард. Төрийн эрх баригчдын хулгайлсан 40 их наядыг төвлөрүүлэхэд энэ ажил цэгцэрнэ.
Н.Отгон өөрөө ямар машин унадаг юм бол?
ТВ-н аялалын нэвтрүүлгээр үзүүлж байсан Кубын гавана хотод бүүр 60-70 оны Америк машин, мөн 80, 90 энд оны Оросын москвич лада гэх мэтийн машинууд өчнөөн л явж байгааг үзүүлж байсан даа. Тэгээд бас агаар тэнгэр нь маш гоё цэвэрхэн, тунгалаг л харагдаж байсан ш дээ. Тэгэхээр агаарын бохирдол бас яг ч хуучин машинаас биш л юм байна.
Машин хэт олширсон болохоор арга хэмжээ авсан зүйтэй. Гаднаас 5-6 жилээс илүү ашигласан мхшин оруулахгүй байвал яасын. Үнэтэй бол тэр л биз авч чадах нь чадаад чадахгүй нь машингүй л бна биз
Хуучин автомашин японоос оруулж ирэхгүй Байх хэрэгтэй.засгийн газар үүнийг хууль ёсоор Тотоол гаргаж хэрэгжүүлэх ёстой шүүдээ
Эхлээд эдийн засагаа сайжруулаад дараа нь наадхаа ярь
улсаа хөгжүүлчих өндөр цалинтай болгочих хотдоо шавааралдаж түгжрэлийн суурь тавьчихаад хуучин машинд буруу өгөхөө боль засаад янзлаад шинэ тэрэг шиг болгоод эдэлж хэрэглээд болдог юм автын инженерүүд хэлээд өгнө гэр хорооллоо дэд бүтэцийг нь хогжүүл хөгжих боломж хулгайлагчидтайгаа тэмц