Өнхөрдөг аль эсвэл тэсэрдэг аль нь болох нь мэдэгдэхгүй бөмбөгний талаарх яриа өчигдөр цахим хуудсаар хурдацтай тархаж, нийгмийн сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөллөө. Иргэд ч аль мэдээлэл нь үнэн зөв эсэхийг шүүн тунгаалгүй мэдээ, мэдээллээр "бөмбөгдүүлэв".
Үүнийг гэгээлэг талаас нь харах аваас бид өдөр тутам буун дуу хадаж, бөмбөг дэлбэрч байдаг гаднын орнуудын хажууд амар амгалан амьдарч байсан нь нотлогдлоо. Харин үнэхээр тэсрэх бөмбөг Улаанбаатар хотын хэд, хэдэн бүсэд байсан аваас бид ямар ч бэлтгэлгүй, тэр дороо үймээн самуунд автаж, долоон сарын нэгний хар өдрийг давтах хэмжээнд хүрч болзошгүй байв.
Азаар өчигдрийн байдлаар хаанаа ч, ямар ч бөмбөг тэсэрч, дэлбэрсэнгүй. Харин бөмбөгний шуугианаар бөмбөг дэлбэлэх хэмжээний сэтгэлзүйд нөлөөлсөн асуудал нам дарагдчихав. Өөрөөр хэлбэл гал нээж, тэсрэх бөмбөг тавих алхмыг сонгохоос өөр сонголтгүй болтлоо цөхөрсөн иргэдийн асуудал хаягдав.
Тиймээс өчигдөр болсон үймээний талаар сонсоогүй, мэдээгүй хүн байхгүй болов уу хэмээн тэсрэх бодисыг буюу бөмбөг дэлбэлж болох шалтгааныг сөхье. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал хэний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэснийг тайлъя.
Албан болон албан бус эх сурвалжууд Засгийн газрын ордны цэцэрлэгээс, "Централ Таур" болон "Байгаль орчин, ногоон хөгжлийн яам" (БОНХЯ)-ны гадна цэцэрлэгээс нийтдээ хоёр буу болон 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранатыг илрүүлж, хураан авсан талаар мэдэгдээд байна.
Түүнчлэн дээр үүссэн нөхцөл байдлыг УИХ-ын ээлжит бус чуулгантай холбон тайлбарлаж байна. Чуулганаар хэд, хэдэн хуулийн төслийг батлах хийгээд хэн нэгэнд зориулж "хянан, тохиолдуулах" ажлыг хэлэлцэх байв.
Тэдгээрээс Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангах хуулийн журамд зарим өөрчлөлт оруулах тухай (Урт нэртэй хууль) хуулийн төсөл хэлэлцэх асуудал олон хүний анхаарлын төвд ороод байв.
Улмаар "Гал үндэстэн" тэргүүтэй холбоод дээрх хуулийн төсөл хэлэлцэх асуудлыг эсэргүүцэж жагсаал, цуглаан зохион байгуулсан. Энэ үеэр жагсагчдын зүгээс буун дуу гаргасан нь санаатай хийгээд санамсар болгоомжгүй нь тогтоогдоогүй байна.
Гэсэн ч төрийн ордны гадна буу шагайсан нь эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдэх үндэслэл мөн. Гэхдээ яагаад, юуны учир сумтай буутай, гранаттай жагссан нь гол сэдэв. Үүнийг иргэд олон өнцгөөс харж байгаа ч дийлэнх нь буруушааж байна.
Хэдийгээр тэд малаа бэлчээх талбайгүй, өөрсдийн гэсэн газар нутаггүй байлаа ч ийм зүйл хийж болохгүй гэцгээж байна. Хуулийнхан ч энэ дагуу хурдан шуурхай арга хэмжээ авч "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нарын хүмүүс гранат, галт зэвсэгтэй нэвтэрч, олон нийтэд заналхийлж, төрийн албан хаагчийн амь насанд халдахыг завдаж, тагнуул цагдаагийнхны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 177, 191 дэх зүйл ангиар Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Ганцхан өдрийн дотор гэхэд дэндүү олон, бас дэндүү хурдан үйл явдал болж өнгөрлөө. Харин ирэх өдрүүдэд олны анхаарал "Гал үндэстэн"-д үүсгэсэн хавтаст хэрэгт шилжинэ. Улмаар тэдний "Урт нэртэй хууль"-ийг батлуулахгүй байх шалтгаан иргэдийн анхаарлаас "мултрах" төлөвтэй байна.
Хэдийгээр "Гал үндэстэн" холбоог Монголын бүх малчдыг төлөөлөхгүй байгаа буюу цөөнхийн эрх ашгийг хамгаалж байгаа гэж үзэх нь дийлэнх ч төр иргэний төлөө ажиллах ёстойг сануулъя.
Өөрөөр хэлбэл сонгуулийн үеэр нэг ч атугай хүний санал авахын тулд арга, саамаа бардаг улс төрчид эргээд нэгхэн хүний төлөө төр ажиллана гэж байхгүй хэмээн буруу харж суумааргүй байна. Өнөөдөр хэлэлцэгдэх учиртай байсан "Урт нэртэй хууль" нь тэр чигтээ уул, уурхай, ашигт малтмалтай холбоотой.
Товчхондоо, уулыг нь эргүүлж, усыг нь өөд урсгах агуулга тэрхүү хуульд хавчуулагдсан. Тиймээс цөөхөн ч гэсэн иргэд эх орноо, газар нутгаа бүрэн бүтэн байлгахаар зүтгээд өөрсдөө өнөөдөр буруудаж байх шиг байна. Тэмцэх арга нь буруу байсан байж болох ч тэмцэл нь зөв байсан хэмээн өмөөрье. Тиймээс "Урт нэртэй хууль"-ийн талаар үргэлжлэл бий...
Эх сурвалж:
Сэтгэгдэл(19)
энэ харин яг нэг ийм гол асуудлаас булзааруулах гэсэн эсвэл худал үймээн дэгдээх гэсэн юм болчих шиг болох юм.
Худлаа л даа... Байгал орчныг дайн болсон юм шиг сүйтгэж, нөхөж баршгүй хор хохирол учруулж байгаа нинжатай энэ хөдөлгөөн яагаад тэмцдэггүй вэ?... Хариулт маш энгийн... Тэдэнд мөнгө байхгүй... Мөнгө нэхвэл ердөө л МАЙ шүү дээ... Уул уурхайгаар мэрэгшсэн, дэлхийд танигдсан том компаниудыг нинжатай, хөрөнгө мөнгө мэрэгжил дулимаг ХАЛТАР гуайтай зүйрлэшгүй... Байгал орчны нөхөн сэргээлт гээч юм чинь зөв хийвэл ОРИГООСОО ИЛҮҮ болгочихдог юм билээ... Мэрэгжлийн байх, хөрөнгө мөнгө арвинтай байх, нөхөн сэргээлтийн зардлаа 100 хувь урьдчилан байршуулсан байх... Тэгээд л болоо... Тэгсэн байхад иймэрхүү ШАНТААЖЧИН ТЕРРОРИСТУУД АЖИЛГҮЙ БОЛООСКИЙ.
ЗОРИЛГО ҮЙЛДЛЭЭ ЗӨВТГӨХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ... NO SPACE TO TERRORISTS
Энэ буу бөмбөг гэдэг нэг л сэжигтэй болоод эхэллээ. Хэнээс юу нуух гээд ийм юм гаргав?
Ulaanbaatart gazar hodloh gej bn geed ard tumnii anhaaraliig oor zugruu handuulj bsan shu. Ter argaa dahin hereglej bn. Ard tumen tsagaan tsaas gedeg unen bn
Ер нь яагаад энэ хүмүүс ингэтлээ цөхөрч, улайрав гэдгийг л сайн бодох ёстой доо. Өнгөрсөн 20 жил алт ухаад хэдхэн гэр бүл баяжиж, үр хүүхдээ үе залгамжлан төрийн түшээ болгож, үнэтэй эд хогшилоо сонин сэтгүүлээр сурталчилж, эхнэр нууц амрагууд нь булган шубээр гоёсны хариуд хайран сайхан нутаг, гол ус, ой мод хуйгаараа устаж, үнсэн саарал хэдэн мянган нинжаны орон болсон түүхийг бид нүдээрээ харсаар ирсэн нь ч үнэн. Энэ бүхэнд нийгмээс өгч буй томоохон сигнал нь саяны явдал гэж бодож байна, үүнийг эс анхааран алтны төлөө улайрвал дараа дараагийн үймээний эх үндэс болох вий дээ.
Boos goole mongolchuudaa
гал нээж, тэсрэх бөмбөг тавих алхмыг сонгохоос өөр сонголтгүй болтлоо цөхөрсөн иргэдийн асуудал хаягдав.УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал хэний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэснийг тайлъя.Чуулганаар хэд, хэдэн хуулийн төслийг батлах хийгээд хэн нэгэнд зориулж "хянан, тохиолдуулах" ажлыг хэлэлцэх байв. Өнөөдөр хэлэлцэгдэх учиртай байсан "Урт нэртэй хууль" нь тэр чигтээ уул, уурхай, ашигт малтмалтай холбоотой. Товчхондоо, уулыг нь эргүүлж, усыг нь өөд урсгах агуулга тэрхүү хуульд хавчуулагдсан. Тиймээс цөөхөн ч гэсэн иргэд эх орноо, газар нутгаа бүрэн бүтэн байлгахаар зүтгээд өөрсдөө өнөөдөр буруудаж байх шиг байна. Тэмцэх арга нь буруу байсан байж болох ч тэмцэл нь зөв байсан хэмээн өмөөрье.
гал нээж, тэсрэх бөмбөг тавих алхмыг сонгохоос өөр сонголтгүй болтлоо цөхөрсөн иргэдийн асуудал хаягдав.УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал хэний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэснийг тайлъя.Чуулганаар хэд, хэдэн хуулийн төслийг батлах хийгээд хэн нэгэнд зориулж "хянан, тохиолдуулах" ажлыг хэлэлцэх байв. Өнөөдөр хэлэлцэгдэх учиртай байсан "Урт нэртэй хууль" нь тэр чигтээ уул, уурхай, ашигт малтмалтай холбоотой. Товчхондоо, уулыг нь эргүүлж, усыг нь өөд урсгах агуулга тэрхүү хуульд хавчуулагдсан. Тиймээс цөөхөн ч гэсэн иргэд эх орноо, газар нутгаа бүрэн бүтэн байлгахаар зүтгээд авилгачид, гадныхны бөгс долоогчдын өмнө, шуналтнууд эх орноо худалдагчдын өмнө өөрсдөө өнөөдөр буруудаж байх шиг байна. Тэмцэл нь зөв байсан хэмээн өмөөрье.
энэ одоо цэцгээгийн хүү юу?
ҮНДЭСТЭНийг маань ГАЛдах гээд байна УУ? энэ ГАЛЗУУЧУУД
202,131,233,59 өө чам шиг гадны гар хөл, намын угаадас горьдсон гөлөгт энэ ер хамаагүй асуудал
shaana biz chi yugaach medehgui hudlaa eh oron gej orilson golog.cham shig muu baasnii haruud eh oroondoo gudamjin sheej baaj nus cher hogoo hayaad henegchgui eh oron yriad hutsaa bdag golog nar niigmiig ulsiig avch yavdaggui yum za.
shaana biz chi yugaach medehgui hudlaa eh oron gej orilson golog.cham shig muu baasnii haruud eh oroondoo gudamjind sheej baaj nus cher hogoo hayaad henegchgui eh oron yriad hutsaad bdag golog nar niigmiig, ulsiig avch yavdaggui yum za.
Эх орон ард түмний эсрэг зандчилсан галдан шатаасан, удирдан зохион байгуулсан , эмх замбараагүй байдлыг дэвэргэсэн 5 хүний амь нас бүрэлгэсэн, түүхийн дурсгалт үнэт зүйл хулгайлсан зэрэг эрүүгийн хуулийн тусгай ангиудыг ноцтой зөрчин Элбэгдорж Батзандан Магнай нар ЯАГААД ЯЛ ЭДЛЭХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ Мөнхбаяр газар нутаг ард түмнийхээ төлөө тэмцэгч АРДЫН БААТАР
Цолмон та иймэрхүү юм бичээд байхыг бодход энэ хэдэн галзуу солиотой зандалчдын ард танай нам байгаа юм бишүү аан!
shaana biz chi yugaach medehgui hudlaa eh oron gej orilson golog.cham shig muu baasnii haruud eh oroondoo gudamjind sheej baaj nus cher hogoo hayaad henegchgui eh oron yriad hutsaad bdag golog nar niigmiig, ulsiig avch yavdaggui yum za.
хүчирхийлэл хүчирхийлэлийг төрүүлдэг эдийн засгийн алуурчид монголыг хагаралдуулж хоёр талыг зэвсгээр хангаж алалцуулаад ард нь ашиг олоод инээж суухыг АНУ гаар заалгаж заавалагдсан улс шүү. тайван жагсаалын алтан үе төгсөв бололтой
Ухаангүй удирдагчдын шийдэж чадахгүй байгаа асуудлуудыг бид өөрсдөө шийдэх цаг нь ирж байна.Энэ төрд шургалсан авилгач,эрээ цээрээ алдсан луйварчин эрлийзүүд болон,үр хойчийнхоо,ард түмнийхээ,эх орныхоо баялагаас хумсалж,худалдаж өөрийн эрх ашгийн төлөө ард иргэдийнхээ эрх ашгийг хөсөрдүүлсэн муусайн хүн дүрст харийн чононуудаас эх орноо,төр засгаа цэвэрлэж авах цаг нь иржээ гэдгийг энэ үйл явдал харууллаа.Бид алийн болгон энэ луйварчдад цөлмүүлж хагас өлсгөлөн бүсээ чангалж амьдрах юм бэ?Төрж өссөн эх нутагтаа эзэн нь болж амьдрахын төлөө бид хүчээ нэгтгэх хэрэгтэй.Гал үндэстэн ТББ-н энэ үйлдэлийг дэмжицгээе.Бид үр хүүхэд,хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө өөрсдөө тэмцэж амь амьдралаа өөрсдөө л сайжруулахгүй бол энэ луйварчдыг харсаар бахь байдагаараа дуусах гэж байна.Зэвсэг барьж тэмцэлд гарах цаг нь болжээ.