sonin.mn
Жорж хорин нас хүрчээ. Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж, бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл нэгэн өдөр түүнд аав нь:
 
-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай гэжээ. Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй. Тэгээд Жорж аавдаа “За та харав уу, би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ” гэхэд аав нь:
 
-За тэгвэл чи үүнээс хойн бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.
 
Тэгээд өдөр хоног өнгөрөх бүрд ханан дахь хадааснууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй. Үүнийг хараад Жорж аавдаа “Та хар даа, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Би одоо сайн үйлстэн болсон байгаа биз” гэв. Эцэг нь “Тийм ээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй. Гэхдээ хананад хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.
 
Энэ түүхийн гол утга санаа нь “Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ.
 
Эх сурвалж: "Ганзам" сонин