Нийгэм зүй рүү утга зохиолоос орж ирсэн ойлголтууд их байдаг. Түүний нэг нь манай улс тѳрчдийн барин тавин хэлэх дуртай ТАРХИ УГААХ гэдэг ойлголт юм.
Нийгэм зүйн ухаанд, хоёр хоёрын дѳрѳв бол үнэн гэж нээлттэй хэлж чадаж байгаа нь ЭРХ ЧѲЛѲѲ, хоёр хоёрын дѳрѳв бишээ, харин тав хэмээн манипуляцийн ( муу заль) аргаар тулган үнэмшүүлж байгаа нь ТАРХИ УГААЛГА ( brainwashing) мѳн гэсэн ойлголт байдаг.
Тэр ч бүү хэл ТАРХИ УГААЛГА ( xi nao-хятадаар) гэдэг нь үг илэрхийллийн хувьд хятадаас гаралтай гэж үздэг нийгэм зүйчид ч мэр сэр бий. Тийм ч байж болно, үгүй ч байж мэднэ, ямартай ч эль түлхүүр утгын (indexterm) гарвал, эх сурвалжийг сонирхоод үзэхэд сонин юм биш үү гэж гэнэт бодогдов. Дандаа л улс тѳр лүү олив долив хийж, олон түмний зүгээс енгүү үг сонсч сууснаас заримдаа танин мэдэхүйн ертѳнцѳѳр аялан ховрын юм олж мэдэх нь тархинд сайн дасгал болдог талтай. Үүнтэй шууд холбоотой нэг дурсамж эхлээд хэлье.
Орост, оюутны байранд би, Серёжа гэх номын донтон нѳхѳртѳй ѳрѳѳндѳѳ цуг амьдардаг байв. Хүрэм нь дотуураа том халаастай, тэнд нь ямар нэг ховор ном заавал байдаг байсан. Би бас тэр номнуудаас нь мэр сэр авч уншдаг л байлаа, нэг удаа Цэрээн чи нэн ховор, хориотой номын эх унших уу...гэхэд нь юу ч бодолгүй тэгьеэ л гэсэн юм. Маргааш нь немц хэлнээс л орчуулсан бололтой, бичгийн машинаар цохьчихсон, зѳѳлѳн кардонон хавтсан дээр нь томоор 1984 гээд биччихсэн нилээд зузаан, гэхдээ ном гэж хэлэхэд хэцүү нооройсон бичмэл авчраад...за энэ, хэнд ч бүү үзүүл, уншиж байгаа тухайгаа хэнд ч бүү хэлээрэй...гэж заавардаад итгэн ѳгч билээ.
Би ч ѳрѳѳгѳѳ түгжиж аваа л нэг хэсэгтээ ном унших ажилтай болж, нилээд шамдан үзэж тарсан боловч балчирдаж, олон зүйлийг ойлгож чадаагүй ѳнгѳрсѳн юм. Нэг ѳдѳр номоо Серёжаад буцаагаад ѳгтѳл, наадхаас чинь болоод асуудалд орчихоод байна, устгачихаарай, хүн мэдээгүй биз дээ гэхээр нь би дотнын найздаа үчүүлчихсээн гэтэл...муухан л юм болж дээ (хуй йоба)...гээд ѳнгѳрсѳн юмдаг.
Дотнын гэх найзууд ер нь л муухай л даа, ѳѳрт нь ашигтай юм харагдвал бѳѳр лүү хутга шаадаг л юм билээ. Удалгүй, ЭСЯ-наас дуудсан зар ирж Зѳвлѳлтийн иргэн зодсон Мижиддорж, хориотой ном уншсан Цэрэнхүү 2-ын асуудлыг авч үзээд Мижиддоржийг Темерьязовын Академид шилжүүлэхээр болж, намайг сануулсан болоод Плехановт нь үлдээсэн юмдаг.
Хожим нь сургуулиа дүүргэж ирээд, Худалдааны яамны сайдын гадаад харилцааны референт гэдэг ажилд томилогдоход, тэр үед сайд байсан Дунжмаагийн Доржготов,..чи хѳ нѳгѳѳ болохгүй, бүтэхгүй ном зом уншихаа больчихсон юм байгаа биз дээ...гэж асууж билээ. Тэр үед гадаадад сургуульд явсан хүн нэг бүр дээр, Дотоод яам хувийн хэрэг хѳтѳлдѳг байсныг хожим мэдсэн юм. Амьдралаа ярьж гайхуулан сайрхах зорилго агуулсангүй, номын тухай бичиж байгаад хадуурчихлаа, одоо сэдэв рүүгээ оръё!
Жорж Орвеллийн 1984 роман
Английн нэрт зохиолч, нийтлэлч Жорж Орвелл ( Georgi Orwill жинхэнэ нэр нь Eric Artur blair 1903-1950), 1984 романаа, 1943 онд бичиж эхлээд, туберкулёзын хүнд ѳвчнѳѳр эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэнээс ажил нь сунжирч 5 жилийн дараа дуусгасан байдаг. Яагаад зохиолоо 1984 гэж нэрлэсэн нь ѳнѳѳг хүртэл тодорхойгүй. Эмнэлэгээс гараад ч ѳвчин нь олигтой илааршсангүй, Джура гээд зэлүүд арал дээр ганцаараа амьдарч, зохиолоо бичиж гүйцээхээр шамдан суужээ.
Бичээч хайсан боловч тэр алс газар, тэгээд ч туберкулёзтой хүнд үйлчлэх хүн олдоогүй учир ѳѳрѳѳ бичиж, 1948 оны эцсээр арайхийж дуусгаад, тайвширсан бололтой , хавтсан дээр нь бийрээр 1984 гэж парлийлган бичсэн байдаг, 1948 гэх гээд 1984 хэмээн сүүлчийн 2 тооны байрыг сольж бичсэнээр роман ийн нэрлэгдсэн гэж зарим судлаачид үздэг юм билээ.
Дэлхийн 70 гаруй хэлээр орчуулагдсан боловч орос хэлнээ 2005 оныг хүртэл бүрэн эхээрээ албан ёсоор орчуулагдаагүй нь ч бас л сонин. Грани сэтгүүлийн хавсралт хэлбэрээр маш их танагдсан хэсэг нь 1957 онд нийтлэгдсэн. Хориотой бүтээлийн жагсаалтнаас 1988 онд хасагдаж, улмаар В.Голышев, Д.Иванов нарын орчуулгууд нийтлэгдсэн. Харин, 1985 гэх нэрээр Энтони Бёрджесс (анг), Дьёрдь Далош ( унгар) нарын сиквелүүд (sequel) нь орос хэлэнд бүрэн эхээрээ орчуулагдсан байдаг юм билээ.
Орвеллийн 1984, англи хэл дээрх 100 шилдэг романд багтсан байдаг юм. 2002 онд бүх үеийн шилдэг 100 зохиолд багтаж, 2003 онд, дэлхийн шилдэг романуудын жагсаалтын 8-д, улмаар 2009 онд бүх үеийн шилдэг бүтээлүүдийн 2-т эрэмблэгдсэн, гэтэл Библи гэхэд л 41-т жагссан гэсэн харьцуулалт бий. Одоо Сирийн дайнтай холбогдоод дэлхийн хамгийн их уншигдсан номын тоонд ороод явж байна. Монгол хэлнээ бүрэн эхээр нь орчуулах гээд хэн нэгэн ухаантан нойр хасан сууж байгаа гэдэгт хувьдаа эргэлзэхгүй байна.
Эрх чѳлѳѳний томъёо
2+2=4 бол романы гол баатар Уинстон Смитийн ( Орвелл, Черчиллийг үзэн яддаг байсан, түүний нэрээр ийн нэрлэжээ) хэлсэн эрх чѳлѳѳний томъёо юм. Тэр хэлэхдээ " Хоёрыг хоёр дахин ѳсгѳхѳд дѳрѳв л гарна гэж итгэлтэй хэлэх боломж нь ЭРХ ЧѲЛѲѲ юм" гэжээ. Үүний логик гарвал нь үнэнийг үнэнээр нь хэлэх боломжгүй байвал тэнд эрх чѳлѳѳ байхгүй гэсэн утга юм.
Германий канцлер А.Меркель нэг удаа Путинд хандаж...иргэн хүн засаглалаасаа айгаад үнэнийг хэлж чадахгүй байгаа бол тэнд эрх чѳлѳѳ алга...гэж хэлж байсныг санаж байна. У.Смит,...хоёрыг хоёроор үржүүлэхэд дѳрѳв биш тав, түүнээс ч их гарна гэж гарцаагүй итгэн үнэмшүүлж чадах аймшгийн хүч бий, тэр бол тархи угаалга...гэж хэлжээ.
Тархи угаалга
Орвелл, ТАРХИ УГААЛГА ( brainwaching) гэдэг илэрхийллийг хятадын xi nao (тархи угаалга) гэдгийн үгчилсэн орчуулга гэсэн байгаа. Тархи угаалгыг 2+2=5 гэж томъёолсон байна. Зѳвлѳлтийн 5 жилийг 4 жилд ( пятилетка в четыре года) лоозонгоос сэдэвлэсэн байх магадлалтай гэж судлаачид үздэг. У.Смит,...хоёр хоёрын тав, заримдаа түүнээс ч их...хэрвээ дарга тав л гэж хэлсэн бол гарцаагүй түүнийхээр л болно...энэ бол аймшгийн ертѳнц...гэж бичжээ. Орвеллийн тархи угаалгын томъёог орчин үед, эрх чѳлѳѳг нугачин дарахын эсрэг тэмцлийн бэлэг тэмдэг гэж нэрлэдэг ажээ.
Их гүрнүүд дэлхийг дахин хуваах Орвеллын тѳсѳѳлѳл
Дэлхийн ГЕО-г Орвелл 3 их гүрнээр тѳсѳѳлж байв.
1. Далайн гүрэн (Oceana). Дэлхийн хуурай газрын гуравны нэгтэй тэнцэх энэ том гүрэнд одоогийн Америк, Австрали, Англи бүхэлдээ, дээр нь африк тив ѳмнѳт хэсгээрээ хуваагдан таллаж орсон байна. Далайн гүрний баримтлах улс тѳрийн бодлого нь английн социализм.
Одоо бодоход, Английн, Европын холбооноос гарах гээд байдаг санаа нь тохиолдлын биш ч юм шиг!
2. Евразия (Eurasia). Одоогийн Орос, Европа, Турк нэгдэж орсон байна. Энэ их гүрний баримтлах улс тѳрийн бодлого нь необольшивизм.
Энийг уншаад, орчин үед Орос, дэлхийн олон туйлт ертѳнцийн тѳлѳѳ тэмцэж олон тулгуурт концепци дэвшүүлэн тэрнийгээ хэрэгжүүлэх бодлого явуулаад байгааг санахаар юм бодогдохгүй байна гэж үү!
3. Остазия (Estasia). Энд, Хятад, Япон, Солонгос бүхэлдээ, Монгол, Энэтхэгийн дийлэнх хэсэг багтаж орсон харагдана. Улс тѳрийн баримтлах бодлого нь экси нао (хятадаар) буюу ТАРХИ УГААЛГА.
Монгол хүн бол энийг зүгээр л хужаа арга гэдэг юм гээ л хэлчихнэ дээ.
Дэлхийн газар нутгийн үлдсэн хэсэг, хойд африк, алс дорнот, зүүн ѳмнѳт азийн орнуудыг маргаантай нутаг гэж нэрлэн дайн байлдааны талбар бүс гэсэн байна. Их гүрнүүд хоорондоо байнгийн дайн дажинтай байна, дайны явцад маргаантай газар нутаг ээлжлэн дээрх 3 их гүрний хооронд шилжиж байх болно гэж Орвелл үзжээ. Алсын тусгалт пуужин, цѳмийн дайны заналхийлэл одоогийн зүүн европад үүсэх боловч их гүрнүүд хэлэлцэж тохирон дайны голомтыг Алс дорнотын аль нэг юмуу хэсэг нутагт шилжүүлнэ гэж тэр бичжээ. Цѳмийн дайн бол гарцаагүй, маргаантай газар нутгаас эрүүл газар үлдэхгүй гэж тэр тѳсѳѳлсѳн байдаг юм байна.
И.Цэрэнхүү
Эдийн засагч, социологич
Сэтгэгдэл0
1984 Монголд аль хэдийнэ орчуулагдсан шүү дээ, Цэрэнхүү гуай. Та ном уншихаа больсон юм уу? Тэгээд ч та номын агуулгыг тун буруу ойлгосон байна даа. Бас түүний бичсэн Амьтны ферм гэж алдартай зохиол бий.
Аа за баярлалаа Орчуулагдсан гэж сонсч л байсан, олж уншиж чадаагүй л явна, заавал уншина аа! Гэхдээ яг одоо дахиад орчуулмаар байгаа юмаа. Ер нь бол ном уншиж байгаа, байгаа. Над шиг амьтан ном уншихгүй байж чадахгүй л дээ хэхэ. Одоо ч тэгээд номын сюжет гэхээсээ нийгэм зүйн талы нь хараад тийм хэсгий нь түүж уншаад байдаг болж байх шив дээ. 1984 бол том ном, агуулгыг бүрэн ойлгож чадаагүй гэж би ѳѳрѳѳ хүлээн зѳвшѳѳрснѳѳ хэлсэн шүү дээ. Ер нь дотроо зѳрчилтэй агуу хүмүүсийн бүтээлийг агуулгаар нь ойлгоход мань мэтэд бол хэцүү юм билээ. Орвелл гэхэд л утопыг үзэн яддаг, бүтээл нь утоп, консерватив үзлийг үзэн яддаг гэтэл ѳѳрѳѳ консерватив гэх мэт.
Дипломатч Д.Чулуундорж гэдэг хүн Оруэллын хамгийн алдартай "Animal Farm" номыг "Эзнээ сольсон нь" гэдэг нэрээр орчуулж 1992 онд Шувуун саарал хэвлэлийн компанид, "1984" номыг "Мянга есөн зуун наян дөрөв" гэдэг нэрээр орчуулж 2005 онд Монсудар хэвлэлийн компанид хэвлүүлсэн байдаг. Эдгээр нь маш сайн орчуулга ч хүмүүс мэддэггүй, худалдаанд байдаггүй, дахин хэвлэгдээгүй нь харамсалтай. Эдгээр номыг номын сангаас авч унших боломжтой.
Анимал фарм бол маш гоё сюжеттэй, сатир жанраар бичигдсэн бүтээл 1984ийн эх сурвалж ч гэж үздэг судлаачид бий. Орос хэлэнд Скотный двор гэж орчуулсан байдаг. Манай энэ хэдэн улс тѳрчид шиг л юмнууд гардаг юм. Тэр бүдүүн гахай, эсвэл булангаас хуцаж байгаа нохой бүгд л Саарал ордонд байгаа. МАЛЫН ХАШАА эсвэл ҮХЭР СҮРГИЙН ОРДОН гээд сэдэвлээд бичвэл гоё фельетон гарах байх. Чулуундорж гуайг бага сага мэднэ, мундаг хүн!
Ээ чааваасаа Москваад Плехановын академи тогссон ухаантай амьтан оросуудын хамгийн энгийн амны яриа болох "Хуево" гэдэг угийг ("их муу байна" гэж хараалын угээр хэлж байгаань тэр) зов бичиж чадахгуй 2 тасалж шал утгагуй юм болгоод байгааг бодвол бас нэг модон хэлтэй баагий байна
хуй йоб гэж бичээд хуиёва гэж ярьдаг. Ер нь оросын матын ихэнх илэрхийлэл йбать юмуу ибать гэдгээс гаралтай Муу гэхийг хуйова, сайн гэхийг зайбись их гэхийг дохуйа, үгүй гэхийг нехуйа...г.м. ярьдаг.
Тосгоныхон бол бараг матаар яриад ойлголцоод байдаг юм билээ йоб твою мать! йоб они! Ямар синин юм бэ! не хуяа себе, олон олон гэхийг до хуяа...г.м.
Гуйээ чи болиод огооч!Юу гэж худлаа мэдэн будилж мэдэмхийрээд шал худлаа хачин юм бичээд байдаг матар вэ чи!Хуй йоб гэж бичээд хуиво гэж уншдаг гэнуу?Чи одно житий хумуусийн нудэн дээр нээх айхтар орос мат мэддэг хун болж алиалаад дал худлаа мангар юм бичиж тэнэгтээд байлдаа!Наадахыг Чинь ердоол "хуево" гэж бичдэгч ярьдагч уг!Оор илуу дутуу усэг битий нэмж хасаад тэнэгтээд бай!Йбать-ибать гэж ердоо бичдэггуй юм энэ угийг чинь орос транскрипцээр бол ердоол "Ебать" гэж бичдэг богоод энэ угнээс ихэнх орос хараал уусдэгнь унэн (монголоор охох гэсэн уг)Муу гэхийг Хуево,сайн гэхийг Заебись!Чиний бичээд байгаа Чинь дандаа буруу транскрипцээр алдаатай бичээд байгаа учраас орос хараалнаас шал оороор сонсогдоод байгааг ойлгохгуй байгаа юмуу хайшаа юм!Дараагийн угнууд болох "Дахуя,нехуя чинийхээр более таг буруу бичигдсэн оросоор бус орос хун уншвал
акценттай орос бус хун бичсэн байна гэж хэлэхээр алдаатай бичсэнийгээ ойлгохгуй матартай более юу ярких юм бэ?Ахнь оросуудын дунд 30 жил амьдарч байгаагийн хувьд энэ мэтийн жоохон юмны наад цаадахыг бол мэдэхтэйгээ!
Ѳѳ тийм үү! 30 жилээ сайн байна Чамтай байдаг оросууд чинь тэгээд хуево гээд байна уу? Багууд юм байлгүй дээ! Оросоор бол уг нь хуёово л гэмээр юм Би нутгийн гэгддэг ч орос хүн байнаа! Чи ч эмоцдоод хүн рүү үг сүггүй дайраад байгааг чинь харахад үнэхээр цэвэр халх, бүдүүлэг хѳдѳѳний халтар мѳн байнѳѳ мѳн байна хаха
2*2=5 гэдэг Чинь нэг гэр булийн 2 ын нийлуулж бутээсэн гэр булийн эдийн засагтай адилхан ур дунгээрээ 1 1=3 болдогтой адилхан биздээ!
1984 map orwell гээд гүүгэлдэхээр Дэлхийг газар нутгийн хувьд дахин хаваарилах Орвеллийн тѳсѳѳлѳл гарч ирнэ
В общем, нахуел ты меня! Пошёл ты на хуй!