Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Оросын хилийн боомтууд Монголын уламжлалт сар шинийн баяр болон ОХУ-ын Эх орноо батлан хамгаалагчдын өдрүүдэд дараах хуваарийн дагуу амрахаар болжээ.
Үүнд:
-
Цагааннуур-Ташанта боомт II/23, 27,28, III/01-ний өдрүүдэд
-
Ханх-Монд боомт II/23-наас III/01-ний өдрүүдэд
-
Ульхан-Дээд ульхан боомт II/23-наас 28-ны өдрүүдэд
-
Боршоо-Хандгайт боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд
-
Тэс-Шар суурь боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд
-
Арцсуурь-Цагаантолгой боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд тус тус ажиллана.
Монгол Улс, ОХУ-ын хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу талууд дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу амралтгүй ажиллах юм.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0