АТГ-ынхан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, ашигт малтмал ашиглах, хайгуул хийх, олборлох 120 орчим тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон гэж буруутгаж байгаа гэнэ.
Д.Батхуягаас гадна энэ хэрэгт АМГ-ын Геологи, уул уурхай кадастрын газрын дарга асан Б.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал Н.Жаргалсайхан нар холбогдсон байна. АТГ-ынхан мөрдөн байцаалтын явцад дээрх 120 орчим тусгай зөвшөөрөл авсан компаниудыг шалгасан юм. Тухайлбал, “Саус Гоби Сэндс” компани л гэхэд таван тусгай зөвшөөрөл авсан байж.
АМГ-ын байцаагчид тус компанийн ашиглалтын хугацаа нь дууссан таван лицензийн зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргажээ. Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг таван тусгай зөвшөөрлийн дөрвийг нь цуцлалгүй, эрхийг нь сэргээн, үлдсэн нэгийг нь тус газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга асан Б.Даваацогттой хамтран “Зэлэм” гэх компанийн захирал, найз Н.Жаргалсайханыхаа нэр дээр шилжүүлсэн аж.
“Зэлэм” компанийн мэдэлд шилжүүлсэн энэ тусгай зөвшөөрөл нь 5261 улсын бүртгэлийн дугаартай, 72000 гектар газарт, 42 сая тонн нүүрсний нөөцтэй ордынх юм байна. 2010 оныхоор бол хоёр тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй газар гэнэ. Үүнээс гадна “Саус Гоби Сэндс” компани 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргийг ч АТГ-ынхан илрүүлжээ.
Тус компанийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нар дээрх хэмжээний татвараас зайлсхийж, ажлаа өөр хүнд шилжүүлээд оргон зайлсан аж. Тиймээс тэдэнд холбогдох, татвараас бултсан хэргийг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарынхаас тусгаарлан шалгаж байна.
Б.Хэрлэн
Эх сурвалж: "Нийгмийн Толь"
Даваа - 04 сарын 27,
2026
Сэтгэгдэл0
sain bn Mash sain bn ATG-iin zaluuchuud erch huchtei shiidemgii shudarga sain ajillaj bn shuu Ta naraar baharhaj bnaa ard tumen chini
Хайран залуу зоригтой шударга залуу байсан юмсан бурангуй нийгмийн системийн гажуудлаас болж хэлмэгдлээ дээ ..... улс төрийн золиос болсон ....түүний цуцалсан 2500 лиценцийн хажууд ч 120 юу ч биш ээ
1996 оны үед АН монгол улсын 40 орчим хувийг лиценц нэрээр гадныханд худалдсан худалдсан...
chi huvsguliin heden zaluuchuudiig one club nertei zaluuchuudiin ev negdeliin baiguulaga dor huuli bus zuilruu uruu tataj ulsaa hudaldaj olson heden dollaroor tarhiig ni ugaaj har tamhi muriitei togloomd oruulsan. hamgiin muu hun yun enhbayr hamgiin adag ni bathuyag
hairan saihan zaluuchuudiig ireeduigui bolgoj har tamhi muriitei togloomruu oruulsan uls oron gazar shoroogoo hariihand hudaldsan huviin erh ashigiig erh yambaiig edelj asar ih huljsun MONGOL ULSAD avilgach gevel BATHUYAG 1 nomert oroh hun
Энэ лицензийг дуудлага худалдаагаар ил тод худалддаг болвол яасийн, тэгэхгүй бол ямарч хүн байсан ийм амттай ашигтай суудал дээр байхдаа авилгалд хутгалдахгүй байна гэж байх уу
Хүн болгон чам шиг биш шүү дээ Батхуяг шударга сайн залуу
hunii muud durlah hereg uym baina. Unen mun ni ylgarah bailgui dee
Avilga heel hahuuli ni eh ornoo hudaldsan ard tumnee adgiin muugaar doromjilson tegeed bas UIH d ner devshsen huvsguliin zaluuchuudiin tolgoilogch har tamhi poker iin uglugch ehleed ter zaluusdaa daraa ni ted avsanii hariud tuunii uureg guitsetgene hun alah ard tumnee homroglon alsan hundee MONGOLCHUUdaa bid iimerhuu novshiig shuud buudiy
chi uuruu uuniigee notloh yumu barimttai yum yarina shu huuliar togtoogdoogui baihad cham shig ni amniihaa zorgoor yaridaggui baihaa
Avaad ir alaad ugie gadnii bankind nuusan mungu bolon uuriin huviin ezemshliig ni huuhdiin baiguulagad tushaaya
Хүмүүсээ 2009 онд Монголын газар нутгийн 48,8 сая га газрыг гадаад дотоодын гал хөл болсон хүнд алдчихаад байхад 3хан жилийн дотор АМГ даргаар ажиллаад 25 сая га газрыг монголын төрд аваад ирсэн хийсэн бүтээсэн бодит зүйлтэй хүн. Энэ хүнийг ямар зорилгоор ингэж их хэлмэгдүүлж байгаа мэдэхгүй ч бид ийм л ялзар балиар нийгэмд амьдарч байгаагийн тод илрэл. АН, МАН, МАХН нам ч аль нэг нам хүчнээс хэн ийм бодитой шийдэмгий ажил хийсэн юм бэ? хэлээд өгөөч. Монголын ирээдүй хойч үр хүүхдэд минь гишгэх газартай үлдээснийх нь төлөө хорьж цагддаг хаанахын ёс вэ? Хүмүүсээ нэгийг бодож 2-г тунгаамаар даа...
Монгол улс минь яана даа гаагЮй шудрага хийж бЮтээе гэсэн нэгнийгээ шоронд хийгээд байхаар???