ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын тос тээвэрлэсэн танкер ням гарагт Японд ирсэн нь өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Ираны дайн эхэлснээс хойш Америкаас тус улсад газрын тос нийлүүлсэн анхны тохиолдол болж байна.
АНУ-аас түүхий газрын тос худалдан авсан “Cosmo Energy Holdings” компанийн мэдээлснээр, Токиогийн буланд ирсэн тус танкер 145 мянган килолитр бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн нь Японы дотоодын хагас өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ ажээ.
Ираны эсрэг АНУ, Израилын ажиллагааны улмаас дэлхийн эрчим хүчний эх үүвэрийн тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойн тээвэрлэлт үндсэндээ хаагдаад байгаа билээ. Япон улс түүхий газрын тосны импортынхоо 90 гаруй хувийг Ойрх Дорнодоос авдаг бөгөөд нийлүүлэлтийн дийлэнх хэсэг нь уг хоолойгоор дамждаг байна.
Дээрх танкер өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр Техас муж улсаас хөдөлж, бага оврын хөлөг онгоц нэвтрэх боломжтой Панамын сувгаар дамжин иржээ.
Японы Засгийн газар болон газрын тосны бөөний худалдаа эрхлэгчид Ормузын хоолойг тойрон гарах өөр замуудыг эрэлхийлж, эрчим хүчний нөөцөө бүрдүүлэхийг зорьж байна. Үүний хүрээнд тус улс АНУ-аас гадна Өмнөд Америк болон Төв Азийн орнуудаас газрын тос татан авахаар төлөвлөж байгаа ажээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл2
Yponuud orosiin sahilin aralaas baigaliin hiigee avsaar l baigaa ni ypon ulsd mash ashigtai bolj vne nemegdehgui baigaa shuu. harin ulam ih hii avch bnaa..
Дэлхий даяараа хямралд орлоо. Украйныг дэлхийн өмнөөс задалж булшлах хэрэгтэй. Угаасаа олон янзын тэнэг нөхдийг украйн гэж улсад багтаасан нь буруу байжээ. Ираныг дэмжих хэрэгтэй. Америк тэр холоос ирантай дайн хийгээд ялахгүй гэдгийн яс маханд нь шингэтэл ойлгуулж, дэлхийгээ хямралаас гаргах шаардлага үүслээ. Ямарч нэмэргүй америк энд тэнд очиж зэвсэгт дайн хийх.