sonin.mn

МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, Ираны хооронд Пакистанд хийхээр төлөвлөж байсан хоёр дахь шатны хэлэлцээг цуцалсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр арилжаа эхэлсний дараа газрын тосны үнэ өсөж эхэлжээ. 


Арилжааны мэдээллээс үзвэл "Brent" маркийн газрын тосны долоодугаар сарын фьючерс үнэ өмнөх өдрийн хаалтын ханшаас 2.30 хувиар өсөж, нэг баррель нь 101.41 ам.долларт хүрсэн бол "WTI" төрлийн газрын тосны зургадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 2.15 хувиар нэмэгдэж, 96.43 ам.доллар болсон байна.


Ираны талтай хэлэлцээ хийхээр Исламабад руу явах байсан төлөөлөгчдийн айлчлалыг цуцалснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт мэдэгджээ. Тэрбээр дараа нь АНУ-ын тал Техранаас илүү ашигтай нөхцөл бүхий шинэ санал хүлээн авсан гэж мэдэгдсэн байна. Харин Ираны тал анхнаасаа АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөөгүй гэж мэдэгдэж байв. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифтай утсаар ярихдаа, шахалт, заналхийлэл дор, мөн боомтуудыг нь бүслээд байгаа нөхцөлд энхийн хэлэлцээнд оролцохгүй гэж мэдэгджээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг