Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Тайландын дэд ерөнхий сайд бөгөөд гадаад харилцааны сайд Панпри Бахиддха-Нукара нар Тайландын нийслэл Бангкок хотноо Хятад–Тайландын Гадаад харилцааны сайд нарын зөвлөлдөх механизмын гурав дахь уулзалтыг хийлээ.
Ван И уулзалтын үеэр Хятадын тал хоёр улсын удирдагчдын хүрсэн зөвшилцлийг хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлийг гүнзгийрүүлэх, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн холболт болон хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ.
Тэрээр мөн илүү тогтвортой, хөгжин цэцэглэсэн Хятад–Тайландын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахыг урагшлуулахыг онцолсон байна.
Ван И цааш нь хоёр тал олон талт үзлийг баримталж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглээд, Тайланд–Камбожийн хилийн асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг уриалж, Хятадын тал үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Тайландын зүгээс Панпри Бахиддха-Нукара Хятадтай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримтална гэдгээ нотоллоо.
Мөн бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талт уялдаа холбоог бэхжүүлэн, Тайланд–Хятадын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Хоёр тал мөн Лань Цан Жян–Меконг мөрний хамтын ажиллагаа зэрэг бүс нутгийн асуудлаар санал солилцож, уялдаа холбоогоо бэхжүүлэн, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Г.Бямба
Даваа - 04 сарын 27,
2026
Сэтгэгдэл0