ВЕЛЛИНГТОН. /CNN/. Шинэ Зеландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Уинстон Петерс манай далбааг хуулбарлахаа больж, өөрийн гэсэн шинэ загварын далбаатай болохыг Австралиас шаардсан байна.
"Манай төрийн далбаа урт хугацаанд ийм байсаар ирснийг Австрали хуулбарласан. Тус улс төрийн далбааныхаа хэв загварыг өөрчилж, анх энэ загварыг сонгосон бидний сонголтыг хүндлэх ёстой" гэж тэрбээр мэдэгджээ.
Үнэндээ бол хоёр улсын төрийн далбааны загвар тун адилхан юм. Хоёр далбаа хоёулаа хар хөх суурь өнгөтэй, зүүн дээд буланд нь Нэгдсэн Вант Улсын холбооны далбаа байрлах бөгөөд гол хэсгээрээ Өмнөдийн Загалмай ододтой юм. Ялгаатай тал нь гэвэл Австралийн далбааны одод цагаан бол Шинэ Зеландын од улаан өнгөтэй. Үүний зэрэгцээ Австралийн далбаа 7 одтой байгаа нь тус улсын мужуудыг илтгэдэг ажээ.
Шинэ Зеланд уг далбаагаа анх 1902 онд албан ёсоор төрийн далбаагаа болгосон бол Австрали 1954 онд уг далбаагаа албан ёсных болгосон байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Бямба - 04 сарын 04,
2026
Сэтгэгдэл0
ЗХУ ын далбааг Хужаанууд ичихгуй хуулаадл яг ижилхэн улаан даавуун дээр алх хадуур гаргаад дээрнь жжижигхэн 5хошуу 5ширхэгийг зурчихсан байсан
Үхсэнийх нь тусдаа улс байдаг юм.Нэг нь том арал дээр, нөгөөх нь жижиг арал дээр амьдардаг Их Британиас цөлөгдсөн ялтнуудын удам биз дээ.Хэл,соёл ав адил.НҮБ-д Их Британийг дэмжиж санал өгөхөд хоёр саналын тустай байдаг биз.